Тѳгс чадамж сургалтын төв
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тѳгс чадамж сургалтын төв, School, Сонгинохайрхан дүүрэг, Ulaanbaatar.
28/08/2024
Хүн бүрт дархлаа байх ёстой...
1. "Хүмүүжил" хүн чанарын дархлаа...
2. "Мэдлэг" оюун ухааны дархлаа...
3. "Боловсрол" амьдралын дархлаа...
4. "Биеийн тамир" эрүүл мэндийн дархлаа...
5. "Нэр хүнд" сэтгэл ханамжийн дархлаа...
Доктор, дэд профессор Ш.Долгор
06/02/2020
Элчин сайдын яамны бичил төслүүд
Улаанбаатар хот дахь Германы Элчин сайдын яам 2020 оны Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол дахь бичил төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хүсэлт хүлээн авч эхэллээ. Санхүүгийн дэмжлэгийг нийгмийн эмзэг бүлгийн хүн амын амьдрах нөхцөл, амьжиргааг сайжруулахад чиглэсэн сонгогдсон төслүүдэд олгоно. Хүсэлт хүлээн авах тодорхой хугацаа заагаагүй болно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх мэдээлэл болон Элчин сайдын яаманд хандан авах боломжтой. Түүнчлэн бид өнгөрсөн хугацаанд дэмжлэг үзүүлсэн төслүүдийн тухай товч мэдээг тун удахгүй хүргэнэ.
Kleinstprojekte der Botschaft
Die deutsche Botschaft Ulan Bator nimmt ab sofort Anträge zur finanziellen Förderung von Kleinstprojekten in der Mongolei im Rahmen der technischen Zusammenarbeit im Jahr 2020 entgegen. Gefördert werden Projekte, die zur Verbesserung der Lebenssituation der Menschen in sozial bedürftiger Lage beitragen. Für die Antragsannahme gelten keine festen Fristen. Weitere Informationen sind im Merkblatt unten sowie auf Anfrage bei der Botschaft zu erhalten. Ein Beitrag zu den bisher geförderten Projekten wird demnächst auf unserem FB-Kanal folgen.
Судлаж байж тэднийг ойлгох нь байна шүү 👧🧒👦Z үеийнхэн буюу Generation Z гэж хэн бэ? Тэднийг хүлээж авахад бэлэн үү?
Z үеийнхэн нь 2003 оноос хойш төрөгсөд буюу одоогоос арван жилийн дараа эд хийж бүтээх залуу насандаа байх танай бизнесийн ажилчин, хэрэглэгч, энтрэпренер, нөлөөлөгчид юм.
👵🧓Baby boomers - 1944-1963
👩🦰🧔Generation X - 1964-1980
👩👨🦰Generation Y - 1981-2002
👱♀️👱♂️Generation Z - 2002<
Үе, үеийнхэн амьдралыг харах өнцөг нь ижил шалгуур, ижил шүүлтүүртэй байдаг. Тиймээс та "Амьдралынхаа ямар үед байгаагаас хамааран тухайн хэрэглэгчийн манай бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хайж буй зүйл, хүлээлт, хүсэлт нь өөр өөр байдаг. Харин түрэн орж ирж байгаа Z үеийнхэн ямар хүлээлт, хүсэлтэй байх бол?" хэмээн анхааралтай бодоорой.
🌎Z үеийнхнээс улбаатай дэлхийн хэмжээнд болон тухайн нийгмийн хүрээнд нөлөөлөхүйц 3 макро хандлагыг толилуулъя.
1. Хаа сайгүй өгөгдөл, өгөгдөл, өгөгдөл 📱💻📡
Интернет маш их хэмжээний өгөгдлийг агуулахаас гадна бий болгодог - бүх мэдээллийн 90% нь сүүлийн 2 жилд үүссэн байдаг. Бид Big data буюу Их өгөгдөлийн эрин үед амьдарч байна. Хэзээ хэзээнээс илүүтэйгээр хүний бүхий л үйл ажиллагаа бүртгэгдэж, хадгалагдаж байна. Мэдээж энэ их өгөгдлийг шинжлэх чадвар нь том олз шагналд хүргэнэ.
2. Дижитал нутгийнхан ✌️
Z үеийнхэн бол жинхэнээсээ 24/7 холбоотой байх анхны үеийнхэн юм. Тэд мөн бүхий л амьдралаа өгүүлэх нийгмийн сүлжээнд профайлтай байх анхны үеийнхэн. Гар утас, таблет, WIFI тэдэнд нийгмийн сүлжээгээр холбогдох, ноёрхох боломжийг олгосон. 2020 он гэхэд тэдний хэрэглэдэг бүхий л эд зүйлсийг алсын зайнаас удирдах, хянах боломжтой болно: автомат шүдний сойз, бугуйн цаг, машин, кофе чанагч, агааржуулагч - эднийг нэг товшилтоор л удирдана. Бидний ихэнх нь дээрх хувийн орон зайд халдах мэт нээлттэй байдалд дасаагүй учир дургүй байх боловч Z Үеийнхэнд энэ санаа зовних асуудал биш юм.
3. Бид болон тэд 🤝
Z үеийнхэн олон янзын фракцад хуваагдсан ертөнцөд - дэлхий даяараа, орон нутгаараа, бүсээрээ- өсч торнисон. Бид болон тэд гэсэн зөрчилдөөнийг харж өсчээ. Гэсэн ч тэд бусад үеийнхнээс илүү холбогдсон ертөнцөд өссөн учраас "надтай ижил" гэх хандлагыг илүүд үздэг байна.
Хэдийгээр тэд арай хүндэвтэр нөхцөлд амьдрах ч, өмнөх үеийнхний алдааг мэдэхийн хэрээр илүү сайн сайхны төлөө хамтрахад бэлэн. Тэдний хувьд дижитал бол зөвхөн мэдээлэл харилцаа гэхээс илүү амьдралын хэв маяг. Технологийн хөгжил дэвшил тэдэнд өмнөх үеийнхэнд байгаагүй бүтээлч байдлыг боломжтой болгож өгсөн.
🚀Бизнесийг нэг хүн + тэр хүний нөүтбүүк байхад эрхлэх боломжтой.
🚀Контентийг хувь хүн бэлтгэн хүргэх боломжтой.
🚀"Бүтээгдэхүүнийг хувь хүнд тааруулан хүргэх/personalisation" гэдэг нь хэрэглэгчид тохируулан бүтээх гэдэг ойлголтоос хэрэглэгч өөрөө хэрэглэгчид зориулж бүтээх гэх ойлголт руу шилжиж байна.
Тэгэхээр Z үеийнхэн насанд хүрэхээрээ ямар зан чанартай болох бол?
🛡Илүү их хамгаалагдсан
Дани улсад, Z үеийнхнийг "Кёрлинг үеийнхэн" гэдэг байна. Учир нь эцэг эхчүүд хүүхдийнхээ замд саад болох мөсийг маш шаргуй зүлгэж гөлгөр болгосноор хүүхдээ гэрэл гэгээтэй ирээдүйд бэлэглэж байна гэж боддог. Хаппен гэх инноваци судалгааны төвийн судалгаагаар, эцэг эхчүүд хүүхдээ "онцгой" гэж итгүүлэх бөгөөд ийнхүү хэт хамгаалалтанд өссөн хүүхэд бөмбөлөгт өсөн "жинхэнэ амьдрал"-ын далай хөл тавих айдастай болох магадлалтай. Эрсдэлтэй нүүр тулгарч үзээгүй, алдаа гаргаж үзээгүй тэд маань амжилтанд хүрэх нь баталгаатай биш л бол туршихгүй, хийж үзэхгүй байх магадлалтай байна. Энэ тэднийг амьдрал дээр эмзэг, турьхан, өөрийн гэсэн үзэл бодолгүй болгох магадлалтай байна.
🌍Z үеийнхэн олон соёлыг ойлгож хүндэлдэг, маш олон найз нөхөдтэй, дижитал технологи ашиглан олон олон хүмүүстэй харьцаж өсч байна. Ийм учраас тэд бараа бүтээгдэхүүнийг зөвхөн дэргэдээсээ биш дэлхий даяар хайх ба олон хэл эзэмшсэнээр газар зүйн хил хязгаарыг даван туулна.
👥Z үеийнхэн бол "Бид" үеийнхэн. Тэдэнд багаар ажиллах чадвар "төрөлхийн" суучихсан мэт.
❓Та хэрвээ өмнөх үеийн төлөөлөгч бол тэдний зарим хандлагыг ойлгохгүй байж болох юм- "Яагаад их сургуульд сурах гэж?", "Би бүх зүйлээ бүх хүнтэй хуваалцдаг", "Надад карьер хэрэгтэй юм уу?". Гэхдээ та өөрийнхөө амьдралыг харах шүүлтүүрээ орхиж тэднийг ойлгоорой. Ингэснээр одоо удахгүй насанд хүрэх, 10 жилийн дараа ажиллах хүчний томоохон хэсгийг бүрдүүлэх үеийнхэнтэй харьцах, тэдэнд нөлөөлөх оновчтой шийдлийг олж харах боломжтой.
💡Ажил олгогч, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд Z үеийнхний онцлог, тэдний зан чанаруудыг судлан ойлгосноор тэдний хэрэгцээ шаардлагыг урьдчилан таамаглаж, хожлын нүүдлийг олж харах юм.
Copy Dorjzovd
22/01/2020
Улаанбаатар хотод "Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ" эрхлэгчдийг дэмжих зээлийн төсөл хүлээн авч байгаа юм байна.
🇲🇳🇲🇳❤️❤️
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Сонгинохайрхан дүүрэг
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 11:00 - 15:00 |