03/12/2020
Харвардын профессор Howard Gardner: "Хүний тархи 7 өөр янзаар сэтгэдэг учраас сурагчид аливааг өөрсдийхөөрөө сурч, боловсруулж, санаж, ойлгодог." Хүмүүсийн ур чадвар харилцан адилгүй учир онцлогт нь тааруулж хичээл заах нь чухал гэсэн үг. Англи хэл заах дээр жишээ нь 7 төрлийн сурагчидтай 7 өөр төрлөөр харьцах туршлагаасаа хуваалцъя.
1. Сонсон суралцдаг гарууд
Speaking хэсэг дээр багш нь өөрөө (1-2 минутын илтгэл бүтнээр нь) ярьж үзүүлвэл дараа нь тэд маань record хийгээд давтахаар амар байдаг гэнэ. Тэд өөрсдөө аман дотроо байн байн бувтнаж байж сурдаг.
2. Харж хүлээн авдаг гарууд
Урьдчилан төлөвлөдөг, анзааргатай, дүрс диаграмаар харуулвал хичээл тэмдэглэлт супер. Өөрсдөө ангийн урд суудаг. Эсээний асуултанд хариулахад body paragraph дээр хамгийн их санаа гаргадаг учраас ангийханд нь ч амар байдаг. Танхимын сургалтын давуу тал. Powerpoint, Prezi дээр хичээл орвол асуудалгүй хүлээж авна.
3. Ярилцан суралцдаг гарууд
Эсээний асуултанд ярилцаж хариулах дуртай. Яагаад түргэн хоолыг хорьж болохгүй юм? Цаг уурын өөрчлөлтийг эргүүлэх боломж бий юу? Гэх мэт асуултууд дээр ангийн уур амьсгалыг дулаацуулдаг. Тиймээс тэдэнд зориулж үг цээжлэх тоглоом тоглох, зохиол уншуулж яриулах мэт дасгалууд онгодыг нь хөглөдөг.
4. Логиктой суралцдаг гарууд
Системтэй суралцагчид. Present simple, passive voice, compound complex sentence гээд яг дүрмийн хувьд уламжлалт аргаар заахад яс суугаад сурдаг. Тэднийг хөгжөөх шаардлагагүй. Эсрэгээрээ нүдээд л байх хэрэгтэй.
5. Амьд харилцаагаар суралцдаг гарууд
Практикд тулгуурладаг, өөрсдөө туршиж үзэж байж сурдаг хэсэг. 2,2 оор нь баг болгоод бизнесийн санаа боловсруулуулаад ангиа тойроод бие биедээ танилцуулах дасгаланд нугасгүй. Хөдлөх, бусадтай харьцах дуртай эрч хүчтэй суралцагчид.
6. Нүүрэмгий суралцагчид
Багаар ажиллаж мэдэхгүйгээ багшаас биш ангийхнаасаа суралцаж, хуваалцаж чаддаг нь асар том давуу тал. Ихэнхи сурагчид хэт энгийн асуулт асуучихвий хэмээн эмээдэг ч энэ нөхдүүд маань заавал асуудаг учраас бусдынхаа амьдралыг ч амар болгодог.
7. Ганцаараа суралцагчид
Биеэ даасан, дотогшоогоо, мөн маш сайн судалгаа хийдэг. Өмнө нь хийх ёстой зүйлийг нь тодорхой заагаад өгвөл дараа нь хэргээр ийм сурагчдыг ангид идэвхитэй оролцуулвал өөртөө итгэх итгэл нь давхар өсдөг санагдсан.
Мэдээж анги бүрт янз янзын хүүхэд байгаа. Тийм учраас багш хүн ур чадвартай байхаас гадна сурагчдаа мэдэрч ангийн уур амьсгалыг дээрхи арга барилаар зөв комбинац явуулж чадвал хүн ядаж юм сурна гэж боддог. Бүгдээрээ ч гэсэн 2020 онд шанаадуулсан бол 2021 ондоо өөрсдийнхөө арга барилаар шинийг сурч хариу барих л хэрэгтэй. Энэ хүртэл уншиж анхаарал тавьсан танд баярлалаа.