Альфа Инженер Академи

Альфа Инженер Академи

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Альфа Инженер Академи, Education, Баянгол дүүрэг Их тойруу 1, Ulaanbaatar.

Электроникийн үндэс - Зохион бүтээх - Гарын ур дүй хөгжүүлэх - инженер техникийн сэтгэлгээг хөгжүүлэх цогц сургалтын хөтөлбөртэй.
Сургалтын төвийн хичээлийг сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу онол 25%, дадлага ажил 75% байхаар бодож сургалтын ажлыг явуулна.

12/04/2026

Содон хачирхалтай Домогт нэгэн:
Никола Тесла
Дэлхийн эрчим хүчний системийг бүтээж, хамгийн агуу нээлтүүдийг хийж чадсан ч гэлээ амьдралынхаа эцэст орон гэргүй, мартагдсан суутан

"Дэлхийг өдөр нь нар гэрэлтүүлдэг, харин орой нь Тесла гэрэлтүүлдэг."

Өнөөдрөөс 170 жилийн өмнө, 1856 оны долдугаар сарын 10-нд Серби улсын Смилян тосгонд хорвоод мэндэлсэн нэгэн хүн хожим нь бүх хүн төрөлхтний амьдралыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулжээ. Түүний нэр Никола Тесла. Энэ нэр нь олонд тийм ч танил биш байж болох ч та өнөө орой гэрлийнхээ унтраалгыг дарах агшинд, утасгүй дохиогоо ашиглах бүрдээ, цахилгааны тоолуурыг уншихдаа — энэ нэгний нандин өвийг хэрэглэж байгаагаа мэдэж байгаасай.

Суутнуудын суутан
Суутнууд дэлхийг шинэчилж завгүй байдаг учраас ихэнх зүйлийг үл ойшоодог. Тэд эвдрэлгүй зүйлийг "засах" гэж шаналж, санаа зовсон хэвээр явдаг. Тесла ч яг тийм хүн байлаа. Тэр үед дэлхий даяар гэрэл гаргахын тулд лаа, тос шатаадаг байсан хэрнээ тэр залуу инженер одоо бид бүгдийн ашиглаж буй "хувьсах гүйдэл"-ийн системийг санаа бодолдоо аль хэдийн тодорхой харж байв.

Теслагийн хамгийн эхний ажлын туршлага бол Томас Эдисоны доор ажиллах явдал байлаа. Эдисон нэгэнтээ залуу Теслад: "Тогтмол гүйдлийн системийн асуудлыг шийдчих юм бол нэг сая доллартай тэнцэх мөнгө өгье" гэж амлав. Тесла шаргуу ажиллаж, амласан ажлыг нь гүйцэтгэв. Гэтэл Эдисон инээгээд: "Тесла, чи Америкчуудын хошигнолыг ойлгохгүй хүн юм даа" гэжээ. Ийнхүү тэр залуу суутны өмнө хаалга хаагдав.

Томас Эдисон бол бизнесмен байсан. Тэр гэрлийн чийдэнг зохион бүтээгээгүй — зөвхөн өмнө нь 22 хүн туршиж байсан санааг сайжруулан нийтэд борлуулсан хүн юм. Тэр математикч ч биш, онолын эрдэмтэн ч биш, харин бусдыг өөрийнхөө зорилгод ажиллуулах чадвартай хүн байсан. Харин Тесла бол жинхэнэ суутан байв.

Хувьсах гүйдлийн дайн
Эдисонд итгэл алдарсан Тесла тусдаа замаар явж, "хувьсах гүйдэл"-ийн технологиоо хөгжүүлж эхлэв. Тэрхүү технологи нь Эдисоны тогтмол гүйдлийг бүрмөсөн давсан юм. Эдисоны тогтмол гүйдэл ердөө нэг километр газар яваад ч цахилгаан станц барих шаардлагатай байдаг, мөн цахилгааныг хол зайд дамжуулах чадамжгүй байлаа. Харин Теслагийн хувьсах гүйдэл нарийн утасны тусламжтайгаар өндөр хүчдэл гарган, хол зайд чөлөөтэй цахилгаан дамжуулж чаддаг байв.

Эдисон хувьсах гүйдлийг хортой, аюултай хэмээн нийтэд сурталчлахын тулд ноцтой алхам хийв. Лабораторийнхаа ойролцоо амьдардаг хүмүүсийн тэжээвэр амьтдыг сургуулийн хөвгүүдийг ашиглан нохой, муур амьдаар нь тус бүр 25 центээр худалдан авч, Теслагийн хувьсах гүйдлээр гудамжинд олны нүдэн дээр устгаж эхлэв. Ийм зэрлэг арга хэрэглэснийхээ хариуд тэр зарим нэрд нэр хүнд нэмсэн байж болох ч шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн адгийн зан авируудын нэгийг харуулсан юм.

Мартагдсан нээлтүүд
Тесла насан туршдаа хийсэн нээлт, зохион бүтээлтийнхээ бүх алдрыг хүртсэнгүй. Радио долгионыг нээсэн гэж Нобелийн шагнал хүртсэн Маркони буюу радарыг бүтээсэн гэгдэх Роберт Ватсон-Ватт нар нь Теслагийн өмнөх бүтээлүүд дээр суурилан ажилласан хүмүүс юм. Гэтэл Тесла тэдний тухай:"Маркони сайн хүн, тэр цааш нь хийж л байг. Миний 17 зохиогчийн эрхийг ашиглаж байгаа нь надад хамаагүй" гэж тайван хандаж байжээ.

Рентген туяаг нээсэн гэж түүхэнд бичигдсэн Вильгельм Рентгенд ч Теслагийн нөлөө хүрдэг. Тесла рентген туяаг хүний биед туршихаас аюулаас болж татгалзсан байхад Эдисон ажилтан Кларенс Деллид туршилт явуулж, тэр хүн хэт их цацраг идэвхийн улмаас гараа тайруулаад зогсохгүй цээжний хорт хавдраар нас барав. Цацраг идэвхийн туршилтад амиа алдсан анхны Америк иргэн болжээ.

Теслагийн бүтээлүүд
Хувьсах гүйдэл

Орчин үеийн цахилгаан хангамжийн үндэс

Радио долгион

Маркони Теслагийн 17 патентыг ашигласан

Радар технологи

Ватсон-Ваттаас 18 жил урьдаж санаа дэвшүүлсэн

Усан цахилгаан станц

Ниагарын хүрхрээнд анх барьсан

Алсын удирдлага

Дэлхийн анхны радио удирдлагын систем

Неон гэрэл

Орчин үеийн гэрэлтүүлгийн эх үүсвэр

Цахилгаан хөдөлгүүр

Орчин үеийн бүх цахилгаан тоног төхөөрөмжийн суурь

Транзистор патент

Мэдээллийн эрин үеийн эхлэл

Утасгүй цахилгаан

Дэлхийн ионт давхаргыг ашиглах санаа

Хэн байсан бэ энэ хүн?
Тесла найман хэлээр — Серби, Англи, Герман, Чех, Франц, Унгар, Итали, Латин — чөлөөтэй ярьдаг байв. Бүхэл бүтэн номыг цээжилчихээд шаардлагатай үед цээжээр ярьж чаддаг байсан бол ихэнхдээ бичиж тэмдэглэлгүйгээр зөвхөн оюун санаандаа бүхэл бүтэн машин, төхөөрөмжийг дизайнчилдаг байжээ. 188–200 сантиметр өндөртэй, гадаад үзэмжтэй, оюун ухаанаар гайхалтай энэ эрэгтэй насан туршдаа ганц бие явсан нь — харилцаа болон болзол нь ажилд нь саад болно гэж үзсэнтэй холбоотой гэдэг.

Тэрээр утасгүй цахилгааны дамжуулалтын тухай ойлголтыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд Нью-Йоркийн захад "Вардэнклиф цамхаг" гэх аварга байгууламж барихаар эхлэв. Хэрэв энэ бүтэн ажиллаж байсан бол дэлхийн хаана ч байгаа хүн бүр үнэгүй цахилгаан хэрэглэх боломжтой байж болох байлаа. Гэвч хөрөнгө оруулагчид ашгаа хянах боломжгүй болохоор төслийн санхүүжилтийг таслав. Цамхаг дэлхийд хэзээ ч ажиллаагүй нуран унав.

Амьдралын эцэс
Никола Тесла амьдралынхаа сүүлийн жилүүдийг Нью-Йоркийн Нью-Йоркер зочид буудалд халаас хоосон, нэгэн өрөөнд өнгөрүүлэв. Хий юм харж, бодит байдал болон төсөөллөө ялгахаа больж байсан гэдэг. Гэвч хамгийн жаргалтай мөчөө лабораторидоо ганцаараа цоожлуулсан цаг гэж ярьдаг байжээ. Тэрбээр хэдэн мянган тагтаа хооллодог байв. Хамгийн сүүлийн ярилцлагадаа нэгэн цайвар цагаан өнгөтэй тагтааны тухай гуниглан дурссан нь тэрхүү суутны ганцаардлын дүр зураг болон үлджээ.

1943 оны нэгдүгээр сарын 7-нд Никола Тесла 86 насандаа нас баржээ. Тэрбээр ядуу, мартагдсан байдалтай нас барсан ч хожим АНУ-ын Дээд шүүх Радио долгионы патентыг Маркони биш харин Тесла хамгийн түрүүлж гаргасан болохыг баталгаажуулав.

"Та буруу цагтаа төрсөн эрхэм байлаа. Та 19-р зууны Архимед, та 19-р зууны Стив Возниак, та 19-р зууны Тони Старк байсан юм."

Теслагийн хүн төрөлхтөнд хийсэн хувь нэмрийн ард алдар хүртсэн бусад нэрс байдаг. Эдисон. Маркони. Рентген. Ватсон-Ватт. Харин эдгээрийн бүгдийн цаана нэг л нэр бий — Никола Тесла. Эвдрэлгүй байхад нь засах гэж шаналж, бодож, хичээдэг хүн бүрийн өмнөөс хэлэхэд:

Танд Баярлалаа, Эрхэм Никола Тесла.

Photos from Альфа Инженер Академи's post 24/03/2026
03/02/2026

Хөгжүүлж л байна... 😅

Photos from Альфа Инженер Академи's post 30/12/2025

Та бүхэнд бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе! Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, 2026 ондоо их зүйлсийг сурч мэдээрэй.🥰

15/12/2025

Энгийн үйлдэлт робот машин хөгжүүлж байна, ачааг өргөнө буулгана, урагш хойш зүүн баруун явна, аваар зогсолт хийнэ. Ухаалаг утаснаас Bluetooth холболтоор апп -аас удирдана.... маш амархан робот шүү...😅 хүүхдүүдээ

Photos from Альфа Инженер Академи's post 12/12/2025

Манай Электроник Зохион бүтээх технологийн дугуйлангаас бүх насныханд зориулсан шинэ сэтгүүлээ та бүхэнд өргөн барьж байна......
🎆🎄🎇🎊 2026 он. 🎆🎄🎇🎊
🧑‍🎄Танд шинэ оны мэнд хүргэе!🎅
Электроник Автоматжуулалт Програмчлал сонирхогч бүх насныханд зориулсан 🌈Олимпус🌈 сэтгүүл худалдаанд гарсан шүү залуусаа.
✅Бүх нийтийн технологийн боловсролын төлөө зориулан бүтээв.
✅Энэхүү сэтгүүл бол электроникийн үндэс, бүх төрлийн автомат төхөөрөмжийн үндэс, тэдгээрийн програмчлалын суурь ойлголтыг сонирхон суралцагч бүх насныханд жигд хүртээмжтэй байдлаар хүргэх зорилготой "Олимпус" сэтгүүл.
✅Та электроник технологи сонирхогч хүнд бэлэг сонгож чадаагүй бол энэ сэтгүүл яг тэр хүнд тохирох шинэ жилийн бэлэг 🎁болж чадна шүү! 🥳
✅Хаанаас худалдаж авч болох вэ?
Арслантай гүүрний баруун хойд талын Номын худалдааны төвийн 23 номер дээр худалдаалагдаж байна. Үнэ: 22к
❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️❄️
Жич: Тус номын худалдааны төв 5 өдөр болгон амардаг шүү. Ажиллах цаг AM 10:00 - PM 18:00 цагийн хооронд.

Photos from Альфа Инженер Академи's post 18/09/2025

Амар мэнд үү та бүхэн, технологи сонирхогч бүх хүмүүст зориулсан цоо шинэ 2 номоо худалдаанд гаргахад бэлэн боллоо, маргааш буюу 9 сарын 19-21нд төв талбайд 38 удаагийн номын баяр дээр худалдаалагдах болноо...хүрэлцэн ирэхийг урьж байна та бүхнийг. Бусад электроникийн сонирхолтой сэт багцууд шинээр бэлэн болсон шүү. Холбогдох утас:86866969

23/07/2025

Заримдаа эвдэрсэн электрон төхөөрөмж засах гоё шүү... 😅

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Баянгол дүүрэг Их тойруу 1
Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 09:00 - 06:00
Tuesday 09:00 - 06:00
Wednesday 09:00 - 06:00
Thursday 09:00 - 06:00
Friday 09:00 - 06:00
Saturday 09:00 - 06:00