Mongol Od School/ Монгол Од бүрэн дунд сургууль

Mongol Od School/ Монгол Од бүрэн дунд сургууль Монгол Од сургууль нь 2025-2026 оны хичээлийн жилд 1-12-р ангидаа элсэлт авч байна. 72771010

💫  Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Монгол од" сургуулийн  2026-2027 оны хичээлийн жилд 1-р ангийн 2 бүлэ...
19/07/2026

💫 Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Монгол од" сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилд 1-р ангийн 2 бүлэг элсүүлэхээс 1 бүлгийн бүртгэл дүүрч хаагдлаа.

Одоо 1-р ангид 15 хүүхэд бүртгээд бүртгэл хаагдана.

Бүртгэлээ хийлгэж суудлаа баталгаажуулахдаа сургалтын гэрээгээ байгуулж, суудал баталгаажуулалтын төлбөрөө шилжүүлснээр суудал баталгаажна.

☎️ Мэдээлэл авах утас: 9673-3333
🔗 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfjSfnk60tOQ6K4EW-pbu4Nf46n00eZQHRTSBL3idV8Sx9zew/viewform?usp=publish-editor
Сургалтын төлбөр 8.900.000

🌟СУРАГЧДЫН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР🌟 "Монгол Од" сургуулийн 12А ангийн сурагч  Д.Цэгцбилэг  англи хэлний хичээлээр ЭЕШ-аа амж...
28/06/2026

🌟СУРАГЧДЫН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР

🌟 "Монгол Од" сургуулийн 12А ангийн сурагч Д.Цэгцбилэг англи хэлний хичээлээр ЭЕШ-аа амжилттай өгч 800 оноо, IELTS 7.5 оноо авч өндөр амжилт үзүүллээ

🌟11А ангийн сурагч Ш.Энхзаяа Монгол хэл бичгийн хичээлээр ЭЕШ 800 оноо авч өндөр амжилт гаргалаа.

Бэлтгэсэн багш нар болон сурагчиддаа ирээдүйн сурлагын хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. ​Хичээж зүтгэсний үр дүн үргэлж гайхалтай байдаг ❤️

28/06/2026

✨ БАЯРТ МЭДЭЭ, СУРАГЧДЫН МААНЬ АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР... ✨

​"Монгол Од" сургуулийн 12-р ангийн сурагчид ЭЕШ-ын Нийгэм судлалын хичээлээр шалгалтаа амжилттай өгч, өндөр оноо авлаа! 👏👏👏
​Сурагчдын маань дундаж оноо 600.5-д хүрсэн бөгөөд тэргүүлсэн сурагчдаа танилцуулж байна:

​🏆 Сурагчдын амжилт:

​ ✨Тэлмэн – 704 оноо
​ ✨Мөнхжин – 627 оноо
​ ​✨Номинцэцэг – 598 оноо
​✨ Мишээл – 576 оноо
​✨ Тэнгис – 571 оноо
​✨ Хүслэн – 527 оноо
​
​Сурлага хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ үе тэнгийнхнээ манлайлсан нийт сурагчиддаа болон бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэж, хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа элсэн орохыг хүсэн ерөөе! 🎉🥳

03/06/2026

📢 💫 МАТЕМАТИКИЙН ТӨРӨЛЖСӨН
СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

​“Монгол Од” сургууль нь дэлхийн боловсролын чиг хандлага болох Кембрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан, сурагчдынхаа авьяас чадварыг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн билээ.

​Манай сургууль сургалтын чанараа ахиулан, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн Математикийн төрөлжсөн сургалт явуулах эрхийг албан ёсоор авлаа 👏👏👏

Үүнтэй холбогдуулан дунд ангийн сурагчдын дунд математикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөртэй ангийн элсэлтийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

​Төрөлжих ангиуд: 6, 7, 8, 9 дүгээр анги

​Элсэгчдийн тоо: Хязгаартай (Сонгон шалгаруулалтын үндсэн дээр)

​Яагаад “Монгол Од”сургуулийн математикийн төрөлжсөн ангийг сонгох хэрэгтэй вэ?
​Үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийн давуу талуудыг нэгтгэсэн гүнзгийрүүлсэн сургалт
​Мэргэшсэн, туршлагатай багш нарын баг
​Олон улсын болон улс, хотын чанартай олимпиадуудад бэлтгэх системтэй дэмжлэг.
​Хүүхдийнхээ логик сэтгэлгээ, шинжлэх ухаанч чадварыг дунд ангиас нь эхлэн зөв чиглүүлж, суурийг нь баттай тавихыг хүсвэл манай сонгон шалгаруулалтад бүртгүүлээрэй.

Сонгон шалгаруулалт 2026 оны 06-р сарын 18-ны өдөр 11:00 цагт "Монгол од" сургууль дээр явагдана.

Мэдээлэл авах дугаар: 96733333

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟12А ангийн сурагч Д.Цэгцбилэг  маань дэлхийд нэр хүндтэй сургуулиудаас нийт дүнгээр 251.000usd -н тэ...
22/05/2026

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟

12А ангийн сурагч Д.Цэгцбилэг маань дэлхийд нэр хүндтэй сургуулиудаас нийт дүнгээр 251.000usd -н тэтгэлэг авахаар боллоо. ✨

Д.Цэгцбилэгийнхээ цаашдын сурах үйлсэд өндөр амжилт хүсье! 👏🏻👏🏻👏🏻

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟12А ангийн сурагч Э.Алтай маань Хятадын хамгийн нэр хүндтэй, хамгийн эртний их сургуулиудын нэг, Хят...
22/05/2026

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟

12А ангийн сурагч Э.Алтай маань Хятадын хамгийн нэр хүндтэй, хамгийн эртний их сургуулиудын нэг, Хятадын “top elite universities”-ийн ангилалд ордог " Nanjing University (南京大学 / NJU) -д суралцах эрхээ авлаа. ✨

Э.Алтайгийнхаа цаашдын сурах үйлсэд өндөр амжилт хүсье! 👏🏻👏🏻👏🏻

БГД-ийн “Монгол-Од" олон улсын хөтөлбөртэй сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчдын маань англи хэлний "English Alph...
17/05/2026

БГД-ийн “Монгол-Од" олон улсын хөтөлбөртэй сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчдын маань англи хэлний "English Alphabet Day" баяр амжилттай болж өнгөрлөө. 🤗🌟
🌍 Эх хэлнээсээ гадна дэлхийн хэлээр түүчээлж, ердөө хэдхэн сарын дотор англиар уншиж, бичиж, өөрийгөө илэрхийлж сурна гэдэг бяцхан шавь нарын маань хувьд агуу амжилт билээ. Өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараараа бахархаж, өөртөө итгэх итгэлийн дөлийг бадраасан гайхалтай нэгэн өдрийг хамтдаа бүтээлээ. 📚🎨 Англи хэлний багш А.Буяндалай тандаа болон эрдмийн аяны анхны алхмаа итгэл дүүрэн алхаж буй бяцхан шавь нартаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 🌟

“Монгол Од” цогцолбор сургууль нь эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуу...
15/05/2026

“Монгол Од” цогцолбор сургууль нь эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах гэж байна.
✨ ӨДӨРЛӨГӨӨР ТА:
• Сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцах
• Хүүхдийнхээ суралцах явц, ахиц дэвшлийн талаар багш нартай уулзан мэдээлэл авах
• Багш, эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд санал бодлоо солилцох
• Сурагч хөгжүүлэх хөтөлбөр, дугуйлангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

📅 Хэзээ:
2026 оны 05-р сарын 16-ны өдөр
🕙 10:00–15:00 цагийн хооронд

📍 Хаана:
БГД, 3-р хороо, Нарны гүүрний баруун хойно
“Монгол Од” цогцолбор сургууль

🤝 Та бүхнийг хүрэлцэн ирж, хүүхдийнхээ боловсрол, хөгжилд хамтран оролцохыг урьж байна.

05/05/2026

"Гоо зүй, соёл урлаг сонирхогчдын төв" холбооноос санаачлан зохион байгуулсан “Сурагч нас” Улсын хэмжээний бүжгийн тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 54 баг өрсөлдсөнөөс “Монгол Од” сургуулийн баг амжилттай оролцож, бага насны ангилалд "Тусгай байр" эзэллээ. “Бяцхан Монгол Од” хамтлагийн бүжигчид болон удирдсан багш Э.Эрдэнэ-Оюундаа халуун баяр хүргэе.
Та бүхэндээ цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье!

Англи хэлний үг үсэглэх “SPELLING BEE” тэмцээний  2-р шат 3-р ангийнхны дунд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. ...
23/03/2026

Англи хэлний үг үсэглэх “SPELLING BEE” тэмцээний 2-р шат 3-р ангийнхны дунд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
⭐️🏆 1-р байр — 3а ангийн сурагч Т.Гэгээн
🥈 2-р байр — 3а ангийн сурагч Г.Ган-Эрдэнэ
🥉 3-р байр — 3а ангийн сурагч Б.Гоо-Үжин
Шалгарсан сурагчдадаа халуун баяр хүргэе! Та бүхэндээ цаашдын сурлага, амьдралд нь өндөр амжилт, гялалзсан ирээдүйг хүсэн ерөөе.

Address

БГД 3-р хороо, хуучнаар тээврийн товчооны эсрэг талд, "Монгол Од" бүрэн дунд сургууль
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 16:00

Telephone

+97696722222

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol Od School/ Монгол Од бүрэн дунд сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category