Y4RP ✨Нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах 17-25 насны залуусыг хөгжүүлэх төслийн тэмцээн ✨

COP17-г угтан 🌱гэр хорооллын амьдрах орчин, гудамж талбайг сайжруулах чиглэлээр сонирхолтой, интерактив эвент зохион бай...
15/08/2026

COP17-г угтан 🌱гэр хорооллын амьдрах орчин, гудамж талбайг сайжруулах чиглэлээр сонирхолтой, интерактив эвент зохион байгуулж байна.

📅 Огноо: 8-р сарын 18
⏰ Цаг: 12:00–13:30

Энэхүү эвентээр та:

• Гэр хорооллын амьдрах орчин, гудамж талбайг хэрхэн өөрчлөн сайжруулах боломжтой талаар мэдээлэл, туршлага авна.
• Интерактив үйл ажиллагаанд оролцож, шинэ санаа, ойлголттой болно.
• Өөрийн санаа, үзэл бодлоо хуваалцаж, бусад оролцогчидтой хамтран ажиллана.

🎁 Оролцогчдод:
Эвентэд бүрэн, идэвхтэй оролцсон оролцогчдод сертификат болон жижиг гарын бэлэг гардуулна.

📌 Анхаарах зүйл:
Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн бөглөж илгээнэ үү. Бүртгэлээ урьдчилан хийж дуусгасан байх шаардлагатай.
Бүртгэл хийх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScPbPbEDtP03v4lrOkxpb1515l-kPEMvZA5R7Tr3E3YWbJ_SA/viewform?usp=publish-editor

Таны санаа, оролцоо гэр хорооллын орчныг өөрчлөх нэг алхам байж чадна. 🌱

“Шинэ Гудамж-3” төслийн хүрээнд бүтээсэн үнэ цэнтэй 5 өдөр ✨Y4RP багийн 9 залуус Дархан хотод очиж, сайн дурын баг хамт ...
04/08/2026

“Шинэ Гудамж-3” төслийн хүрээнд бүтээсэн үнэ цэнтэй 5 өдөр ✨

Y4RP багийн 9 залуус Дархан хотод очиж, сайн дурын баг хамт олон болон нэгдэн 7-р сарын 5-наас 7-р сарын 9-ний өдрүүдэд “Шинэ Гудамж-3” төслийн хүрээнд хамтран ажилласан билээ.

Энэ хугацаанд бид өмнө нь хийж үзээгүй олон зүйлсийг туршиж, өөрсдийн боломжоо сорин, хамтдаа хөдөлмөрлөж, нэг нэгнээсээ суралцсан үнэ цэнтэй өдрүүдийг өнгөрүүлсэн юм. Зөвхөн бүтээн байгуулалтын ажил хийхээс гадна нөхөрлөл, хамтын ажиллагааны үнэ цэнийг мэдэрч, мартагдашгүй дурсамжуудыг бүтээж чадсан юм.

Төслийн хүрээнд бид Дархан хотын хамгийн урт үргэлжилсэн гудамжинд очиж, хашаа барих, бетон зуурах, мод тарих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудад оролцсон бөгөөд эдгээр энгийн мэт боловч үнэ цэнтэй үйлдлүүдээрээ орон нутгийн иргэдэд эерэг нөлөө, урам зориг түгээж чадсан юм.

Мөн бидэнд ирж тусласан Дархан хотын хоёр сайн дурын ажилчид болоод гудамны иргэд, айл өрхүүдэд, хамтдаа зүтгэсэн нийт багийн гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье 🧡💜.

Бидний хийсэн жижиг алхам бүр илүү сайхан нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулсан үнэ цэнтэй үйлс байлаа. 🌱

🌏 "EXPAND THE HORIZON" — ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА!Y4RP тэмцээний ялагч баг БНСУ-н Сөүл хотод зохион бай...
02/07/2026

🌏 "EXPAND THE HORIZON" — ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА!

Y4RP тэмцээний ялагч баг БНСУ-н Сөүл хотод зохион байгуулагдах "Expand the Horizon" олон улсын хөтөлбөрт оролцох эрхээр шагнуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаад хөтөлбөрт зөвхөн 3 хүнийг нэмэлтээр оролцуулах боломжтой боллоо!

🤔 Яагаад энэ хөтөлбөрт оролцох хэрэгтэй вэ?

✅ Солонгосын ТОП "SKY" их сургуулиуд (Korea University, Yonsei University)-ын кампусаар тойрч, тэтгэлэгтэй суралцаж буй Монгол оюутнаас бодит туршлага сонсоно
✅ KOICA Innoport Center, Соннам хотын Startup Center-т зочилж, залуу стартап CEO-үүдтэй нүүр тулан уулзаж, асуулт тавьж суралцана
✅ Gachon University Cocone School — Солонгосын анхны стартап бакалаврын хөтөлбөр, оюутан бүр жилд 750 доллар тэтгэлэг + 150 сая вон хүртэл дэмжлэг авдаг системтэй танилцана
✅ DMZ — Дэлхийн хамгийн хүнд цэрэглэсэн бүсэд биечлэн зочилж, хоёр Солонгосын түүх, энх тайвны ач холбогдлыг мэдрэнэ
✅ Korean Dream лекц — Солонгосын мөрөөдлийн тухай суралцаад "Монголын мөрөөдөл юу вэ?" гэдэг асуултад хариулна

🆕 2026 оны ОНЦЛОГ:

🇰🇷 "One Korea Youth Forum: Peace & Unification Startup Idea Challenge"
📅 2026.08.12 — Сөүл Startup Hub-д бүтэн өдөр

НҮБ-ын Дэлхийн Залуучуудын Өдрийг тэмдэглэн Сөүл хотын Засаг даргын газрын албан ёсны дэмжлэгтэй зохион байгуулагдаж буй энэ форумд:

Өмнөд, Хойд Солонгосын залуучууд + олон улсын залуучуудтай хамтарч энх тайвны стартап санаа бий болгоно.
Баг болж санаа хөгжүүлж, менторингтой ажиллаж, шүүгчдийн өмнө питч хийнэ
"One Korea Global Ambassador" болж томилогдох боломжтой — энэ нь НҮБ-ын эрх чөлөө, энх тайвны зарчмыг дэмжих залуу элч болно гэсэн үг юм.

🎢 Мөн хөгжөөнт хөтөлбөр:
Lotte World адал явдалт парк, COEX Aquarium, Сөүл хот тойрох соёлын аялал, Мёндон худалдааны гудамж зэрэг Солонгосын хамгийн сонирхолтой газруудаар аялна!

📅 ЦАГАЛБАР:

Аяллын огноо: 2026.08.07 – 08.13 /6 өдөр 5 шөнө/
Бүртгэл хаагдах: 2026.07.04, 20:00 цагт
Шалгарсан хүмүүстэй холбогдох: 2026.07.05

✅ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Y4RP-д эсвэл ижил төстэй чиглэл бүхий залуусын хөтөлбөрт оролцож байсан эсвэл зохион байгуулж байсан. /Y4RP-д өмнө нь оролцож байсан бол давуу тал болно/
- 16-27 настай /16-18 насныхан: Эцэг эхийн бичгэн зөвшөөрөл шаардлагатай/
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Хөтөлбөрт бүрэн, идэвхтэй оролцох боломжтой

📝 Бүрдүүлэх материал:

- Гадаад паспорт (6+ сар хүчинтэй)
- Товч CV / танилцуулга
- Y4RP эсвэл ижил төстэй хөтөлбөрт оролцсон нотлох баримт (жил, төслийн нэр, үүрэг)
- Дараах асуултад хариулсан богино захидал: "Та яагаад энэхүү хөтөлбөрт оролцох хэрэгтэй вэ?"
- 1 хувь цээж зураг

🔗 Бүртгүүлэх: Дээрх материалуудыг: ✉️ [email protected] хаягаар ирүүлнэ

💰 Хөтөлбөрийн зардал: 6,000,000₮

Энэ дүнд юу багтсан бэ?

Сөүл дахь байр, хоол
Бүх хөтөлбөрийн зохион байгуулалт, тээвэр, орчуулга
SKY их сургуулиудын кампус тур
KOICA, Стартап төвүүд, CEO уулзалтууд
DMZ, Korean Dream, One Korea Youth Forum
Lotte World, COEX, соёлын аялал
Мэргэжлийн менторинг, зохион байгуулалт

Оролцогч өөрөө хариуцах бусад зардал: виз, даатгал, нислэгийн зардал.

Дэлгэрэнгүй мэдээллийг 📞 96131117 дугаараар болон чатаар лавлах боломжтой.

#БНСУ

🏆 Y4RP 2026 - 12 дахь удаагийн Залуу Нийгмийн Энтрепренерүүдийг Дэмжих Төслийн Уралдаан амжилттай өндөрлөж, ялагчид тодо...
01/07/2026

🏆 Y4RP 2026 - 12 дахь удаагийн Залуу Нийгмийн Энтрепренерүүдийг Дэмжих Төслийн Уралдаан амжилттай өндөрлөж, ялагчид тодорлоо! 🎊

Хоёр сарын турш мөрөөдлөө бодит болгохын төлөө тууштай хөдөлмөрлөж, нийгэмдээ эерэг өөрчлөлт бүтээхээр зорин ажилласан залуу энтрепренерүүдийн маань аялал ийнхүү өндөрлөж байна.

🥇 1-р байр – "ГОЁУ" төслийн "Гоёу" баг
Багийн ахлагч: Г. Марал-Эрдэнэ
Гишүүд: Б. Үлэмж, Б. Болорхишиг

🥈 2-р байр – "Ахмадын нэр хүнд" төслийн "Өндөр настан" баг
Багийн ахлагч: Ц. Марал
Гишүүд: Ц. Анужин, Б. Энх-Учрал

🥉 3-р байр – "Том болох замд" төслийн "Сахиул" баг
Гишүүд: Г. Энхлэн, Б. Мишээл, Б. Мөнхцацрал

🎖Хурдасгуур хөтөлбөрийн оролцогчдын итгэл, хүндэтгэлийг хүлээн "Шилдэг оролцогч"-оор "Хамгаалагч хөтөч зам" багийн ахлагч А. Ариунаа.

Хурдасгуур хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн шилдэгийн шилдэг 6 баг болон нийт оролцсон бүх багтаа баяр хүргэе. Шагнал авсан эсэхээс үл хамааран өөрсдийгөө сорьж, суралцаж, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахын төлөө зориглон алхсан та бүхэн бүгд жинхэнэ ялагчид юм.

Энэ хоёр сарын хугацаанд чин сэтгэл зүрх , цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулсан бүх оролцогчиддоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний эхлүүлсэн сайн үйлс улам олон хүнд хүрч, төслүүд тань бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Мөн энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хамтрагч байгууллагууд, эрхэм менторууд, шүүгчиддээ гүн талархал илэрхийлье❤️.

✨ Сайн дурын ажилтнууд болох Ц. Халиун, М. Маралмаа, М. Энхболор, А. Энгүүн нартаа, мөн энэхүү тэмцээнийг хамтын хүчээр сэтгэл зүрх, чин сэтгэлээ зориулан зохион байгуулсан нэг баг хамт олон нийт зохион байгуулагч багийнхандаа чин сэтгэлийн баяр хүргэж, талархал илэрхийлье.

12 жилийн турш залуусын мөрөөдлийг дэмжиж, нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө хамтдаа алхсаар ирсэн Y4RP-ийн түүх ийнхүү энэ жилийн бүлгээ өндөрлүүлэхэд эхний хамгийн том даваагаа давлаа.

✨ Өнөөдөр бид зөвхөн ялагчдаа тодруулсангүй. Харин асуудлыг боломж болгон харж, нийгэмдээ үнэ цэн бүтээх шинэ үеийн залуу энтрепренерүүдийг хамтдаа тодрууллаа. Дараагийн шинэ мөрөөдөл, шинэ өөрчлөлтөөр дахин уулзацгаая!

Y4RP 2026 төслийн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болоход ердөө ганцхан өдөр үлдлээ 🔥. Олон хоногийн хичээл зүтгэл, ...
28/06/2026

Y4RP 2026 төслийн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болоход ердөө ганцхан өдөр үлдлээ 🔥. Олон хоногийн хичээл зүтгэл, тасралтгүй сайжруулалт, хамтын хөдөлмөрийн үр дүнгээ танилцуулах мөч айсуй. Амжилт хүсье! ✨

✨Y4RP 2026 төслийн тэмцээний Хурдасгуур хөтөлбөр ийнхүү амжилттай өндөрлөлөө 🧡. Тэмцээний II-р шатанд шалгарсан шилдэг 6...
28/06/2026

✨Y4RP 2026 төслийн тэмцээний Хурдасгуур хөтөлбөр ийнхүү амжилттай өндөрлөлөө 🧡.

Тэмцээний II-р шатанд шалгарсан шилдэг 6 баг, нийт 18 залуу үеийн төлөөлөгч 12 өдрийн турш 60 цагийн хурдасгуур хөтөлбөрт идэвхтэй хамрагдан, санаагаа бодит шийдэл болгон хөгжүүлэх үнэ цэнтэй аяллыг хамтдаа тууллаа.

Энэ хугацаанд оролцогчид маань зөвхөн төслөө сайжруулаад зогсохгүй, асуудлаа олон өнцгөөс харж, шийдлээ бататган, хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан, илүү бодитой, хэрэгжих боломжтой төсөл болгон хөгжүүлж чадсан юм.

Эрхэм менторуудынхаа үнэт зөвлөгөө, арвин туршлагаас суралцаж, бие биеэсээ урам авч, санал бодлоо хуваалцан, хамтдаа өсөн дэвжсэн 12 өдөр бидний хувьд үнэхээр онцгой байлаа.
Энэ хэдхэн өдөр бид зөвхөн нэг тэмцээний оролцогчид байгаагүй, харин бие биеэ дэмждэг, хамтдаа суралцдаг Y4RP-ийн хамт олныг бүтээж чадсан билээ.

Ирээдүйд эерэг өөрчлөлтийг бүтээх дараагийн алхам бүрт нь нийт оролцогчид, менторууд, хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Энэ бол төгсгөл биш, харин илүү том өөрчлөлтийн эхлэл юм 🌱✨.

Бүх багууддаа финалын шатны шалгаруулалтанд нь амжилт хүсье!🔥

the change

✨ Y4RP 2026 Хурдасгуур хөтөлбөрийн 9, 10, 11 дэх өдрүүдийн онцлох мөчүүдээс...Энэ өдрүүдэд бид зөвхөн эрхэм менторуудаас...
28/06/2026

✨ Y4RP 2026 Хурдасгуур хөтөлбөрийн 9, 10, 11 дэх өдрүүдийн онцлох мөчүүдээс...

Энэ өдрүүдэд бид зөвхөн эрхэм менторуудаасаа суралцаад зогсохгүй, бие биеэсээ ч мөн тасралтгүй суралцлаа. Оролцогчид төслөө улам боловсронгуй болгож, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаа, манлайлал зэрэг зөөлөн ур чадвараа ч давхар хөгжүүлж, шинэ туршлага, шинэ дурсамжийг хамтдаа бүтээв.

Хөтөлбөрийн энэ өдрүүд биднийг зөвхөн илүү чадварлаг төдийгүй илүү дотно, илүү хүчтэй нэгэн хамт олон баг болгон төлөвшүүлсэн үнэмцэнтэй мөчүүд байлаа🧡.

Y4RP 2026 төслийн тэмцээний Хурдасгуур хөтөлбөрийн 6, 7, 8 дахь өдрүүд арвин мэдлэг, шинэ санаа, үнэ цэнтэй туршлага, ма...
28/06/2026

Y4RP 2026 төслийн тэмцээний Хурдасгуур хөтөлбөрийн 6, 7, 8 дахь өдрүүд арвин мэдлэг, шинэ санаа, үнэ цэнтэй туршлага, мартагдашгүй дурсамжаар дүүрэн болж өндөрлөлөө.

Бид хамтдаа суралцаж, хамтдаа хөгжиж, ирээдүйн өөрчлөлтийг бүтээх дараагийн алхамдаа улам ойртсоор. 🌱🚀

🚀 Y4RP 2026 төслийн тэмцээний Хурдасгуур хөтөлбөрийн 3, 4, 5 дахь өдрүүд.Эдгээр өдрүүдэд багууд маань менторуудын үнэт з...
28/06/2026

🚀 Y4RP 2026 төслийн тэмцээний Хурдасгуур хөтөлбөрийн 3, 4, 5 дахь өдрүүд.

Эдгээр өдрүүдэд багууд маань менторуудын үнэт зөвлөгөө, сургалтаас суралцан төслөө улам сайжруулж, санаагаа хөгжүүлэн, хамтдаа өсөн дэвжсээр байна. 💡✨

Ирээдүйд эерэг өөрчлөлт бүтээх залуу манлайлагчиддаа амжилт хүсье!

'Y4RP ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР 26' бидний аялал ийн эхэллээ... 🧡
11/06/2026

'Y4RP ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР 26' бидний аялал ийн эхэллээ... 🧡

Address

Ulaanbaatar

Telephone

+97696131117

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Y4RP posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Y4RP:

Shortcuts

Share

Category