13/07/2026
ХӨТӨЛБӨР_АМЖИЛТТАЙ_ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Шинэ Эрин ОУ-ын сургууль нь БНСУ-ын Санжү дунд сургуультай хамтран хэрэгжүүлдэг “Соёлын хөтөлбөр"-өө 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
🌎📚2026 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Шинэ Эрин ОУ-ын сургуулийн багш, ажилтан, суралцагчдаас гадна Хэнтий аймгийн Бэрх ОУ-ын сургуулийн багш, суралцагчид хамрагдсан нь энэ жилийн онцлог байлаа.
👏 Хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагчид Солонгосын Намхэ мужийн Санжү дунд сургуульд зочилж, сурагч солилцооны хөтөлбөрийн дагуу солонгос айлд байрлан амьдарснаар хоёр орны соёл, ахуй, уламжлалыг бодитоор танин мэдэж, харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам бататгасан үнэ цэнтэй өдрүүдийг өнгөрүүллээ.🏡💚
Мөн сурагчид маань олон төрлийн спортын үйл ажиллагаанд оролцож, усанд сэлэлт, далайн аялалд хамрагдсан.
Жинжү хотын Чоксокрү асарт зочлон, эх оронч баатрууд болох Нунгиэ болон Ким Ши Мин нарын эх оронч үзэл, баатарлаг үйл хэрэгтэй танилцаж, Солонгосын түүх, соёлоос үнэ цэнтэй сургамж авсан юм.
⚽🌊Үүний зэрэгцээ үзэсгэлэнт Чэжү арлаар аялж, Чонжиён хүрхрээ, Вэдолгэ хад, Жүсанжолли баганат хад, Сонсан Илчүлбун галт уулын тогоо, Акуа Планет Жэжү, Бижарим ой зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар зочиллоо. Мөн “4.3 Энхтайваны цэцэрлэгт хүрээлэн”-д очиж, түүхэн сургамж, энхтайвны үнэ цэнийг хамтдаа мэдэрч, байгалийн үзэсгэлэнт сайхныг биширсэн сайхан мөчүүдийг өнгөрүүлэв.
🌋🌲🌊🪽 Энэхүү үйл ажиллагаа нь 2017 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн гол зорилго нь 2 улсын харилцан ойлголцол, хүндэтгэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхийн зэрэгцээ олон улсын боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал гүүр болсоор байна.
🤝✨🇲🇳🇰🇷 Сургуулийн бүхий л үйл ажиллагааг үргэлж дэмжиж, итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилласан бүх байгууллага, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.💚