26/09/2024
❗️ХҮН ХҮҮХДЭЭ МЭДДЭГ ГЭЖ БОДДОГ Ч ОГТ МЭДДЭГГҮЙ❗️
Би 2018 онд Инфолайфыг анх оруулж ирсэн даруйдаа мэдээж гэр бүлээ үзсэн. Намайг хамгийн их гайхшируулсан 😮нь миний том охины үзүүлэлт байв.
Би охиныгоо айлын том, амьдралд хоёр дүүгээ авч явна, манлайлагч байх ёстой гээд ойлгочихсон байсан. Тэгээд сургуульд орсон цагаас нь элдвийн тэмцээн уралдаанд оруулж үйлийг нь их үзсэн дээ. Ингэсний ачаар охин маань сургуулийн болон сургуулиас нь зохиосон олон улсын (Плехановын нэрэмжит орос сургууль) зарим нэг тэмцээнд эхний байрууд эзэлж байсан.
Би хувьдаа охиныгоо мундаг байна, охин минь өөртөө сэтгэл хангалуун байгаа байх даа гэж бодож явлаа.
За, тэгээд хурууны хээний тайланг нь гаргаж үзлээ. Хамт уншлаа. Юу вэ? Эхний хуудаснаасаа л миний охиныхоо тухай бодож байсан төсөөллөөс салам зөрж байна аа. Би дотроо 😡“Худлаа эд байна” гэж дүгнэчхээд охиноо эмзэглүүлчих вий “нэг их итгээд хэрэггүй” гэж хэлье гэж бодож байтал охин харин “Ёстой үнэн. Би яг ийм” гээд их баяртай байгаа шинжтэй. Тайланг унших явцад охин “Тийм шдээ. Би яг ийм” гэхэд миний нүд гайхан томорч байсан үе олон гарсан. 😅😅😅
Сүүлд нь охинтойгоо тухтайхан ярилцаж үзлээ. Тэгтэл миний охиноороо хийлгэж байсан олон зүйл өөрт нь огт таалагддаггүй байсан юм билээ. Би тухайн үед их шокт орсон. 😳 ⁉️
“Чи тэгээд надад таалагдахгүй байна. Энэ бүхэн чинь надад хэрэггүй гэж хэлэхгүй яасан юм бэ⁉️” гэхэд “Ээждээ яаж тэгж хэлэх юм бэ?” гэж байгаа юм. 😳😳
“Тэгвэл ядаж би тийм юм хиймээр байна гэж хэлж байхгүй яасан юм бэ⁉️” гэхэд “Би хэлдэг, та тоодоггүй шүү дээ” гэсэн.
..🥶🫡😳🥶🫡😳
Би охиныхоо өмнө өөрөөсөө маш их ичсэн. Тэр хүртэл би “миний охин ийм байх ёстой” гээд өөртөө таалагдсан нэг төгс ДҮР БҮТЭЭЧХЭЖ. Тэгээд тэр төсөөлөлд нийцэхгүй бүхэнд миний чих, оюун ухаан хаалттай байсан болж таарлаа.
😇😇😇Тэр өдрөөс хойш би охиноо зөнгөөр нь тавьсан даа. Охин маань өөрийнхөө санаачилгаар сургуулийнхаа бүжгийн хамтлагд нэг жил бүжиглэсэн (би хэзээ ч бүжигт явуулъя гэж бодохгүй байсан), найз нь сургуулийнхаа ерөнхийлөгч болоод охиныг маань боловсрол хариуцсан сайд болгоход их идэвхтэй ажиллаж байгаа харагдсан. Хэрэв хурууны хээний тайланг нь уншиж ойлгоогүй байсан бол би бараг сургаар нь охиныгоо ерөнхийлөгчид өрсөлд гэж шахах байсан биз. 😅
Тэр цагаас хойш би охиныхоо хийж байгаа зүйлд хошуу дүрэхээ байсан. Одоо охин маань тэтгэлгээр Орост хүссэн мэргэжлээ сонгоод сурч байгаа. Мэргэжлээ сонгож байхад нь би дотроо “бизнесийн удирдлагын чиглэлээр сураасай” гэж бодож байсан ч хэлээгүй ээ.
Эцэг эхчүүд бид ихэнхдээ хүүхдээ ойлгодоггүй байх. Тиймдээ хүслээс нь өөр юм шаарддаг байх. Энэ нь хүүхдүүдийн маань урам зоригийг мохоож, амьдралд идэвхгүй болгодог байх...
Харин манай дунд хүү эгчээсээ огт өөр. Аль багаасаа л анхаарал их шаарддаг, намайг тоосонгүй, би шагнал авмаар байна гэдэг байсан. Би дунд хүүхдийн синдром гэж бодоод инээд хүрээд, дотроо өхөөрдөөд явдаг байлаа. Гэтэл нөгөө манлайлагч болох амбицтай нөхөр энэ хавиар, эсвэл арай доошлоод л байгаа бололтой дог оо. 😊😁
Хэрэв та хүүхдийнхээ авьяас, спортын чиглэл, ирээдүйн мэргэжлийг тодорхойлуулъя гэвэл хандаарай. Мэргэжлийн үүднээс дуртайяа тусална аа. Тэгээд ч 10 сарын 6-ныг дуустал урамшуулал зарласан байгаа. Энэ линкээр орж сонирхоорой: https://www.facebook.com/Itgelmaa.Zuvluh/posts/pfbid02aNXSL1BNc2ggjbtZEahvVyHMgAdwJWCid9YRRBvj8R8QRFG6qC4aVs6PVCxXahg1l
Утас 80118115, 88554492.