Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музей / NMNS

Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музей / NMNS Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей | National Museum of Natural Sciences of Mongolia

18/09/2026

Өөрчлөлт #5
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА

✅ Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн зохицуулалт бодитоор шаардлагатай эсэхийг дахин үнэлж, нийт 38 энгийн болон тусгай зөвшөөрлийг хаслаа.

✅ Энэхүү өөрчлөлт нь төрийн хяналт, зохицуулалт бодитоор шаардлагатай үйл ажиллагаанд төвлөрөх, зөвшөөрөл авахтай холбоотой давхардал, хүндрэл, шат дамжлагыг бууруулахад чиглэж байна.

📌Ингэснээр иргэн, хуулийн этгээдэд учирдаг захиргааны ачаалал буурч, бизнес эрхлэх үйл ажиллагаанд шаардлагагүй саад болж байсан зохицуулалтыг цэгцлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

🔗 https://mocsty.gov.mn/

#Чөлөөлье #МонголУлсынЗасгийнГазар #БизнесийнТаатайОрчин #ЭрхЗүйнӨөрчлөлт

17/09/2026

Өөрчлөлт #2 ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
✅ Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зорилгоор Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
✅ Шинэ зохицуулалтаар эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр, төрд мэдэгдэн эрхлэх боломж бүрдлээ.
Тухайлбал, такси үйлчилгээ нь стандартын шаардлага хангасан нөхцөлд мэдэгдэл хүргүүлэн эрхлэх боломжтой болсон.
📌 Энэ нь бизнес эрхлэхэд шаардагдах шат дамжлагыг бууруулж, үйлчилгээ эрхлэгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн зохицуулалтыг эрсдэлд суурилсан, илүү уян хатан хэлбэрт шилжүүлж буй чухал өөрчлөлт юм.
🔗https://mocsty.gov.mn/news
#Чөлөөлье #МонголУлсынЗасгийнГазар #БизнесийнТаатайОрчин #ЭрхЗүйнӨөрчлөлт

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР🧑‍💼👨‍💼Маркетингийн менежер Ажлын байрны тавигдах шаардлага:🔸Маркетинг, PR, Бизнесийн удирдлага ...
17/09/2026

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

🧑‍💼👨‍💼Маркетингийн менежер
Ажлын байрны тавигдах шаардлага:
🔸Маркетинг, PR, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
🔸Соёлын бүтээлч үйлдвэрлэл, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дижитал маркетингийн чиглэлээр туршлагатай.
🔸Постер, видео болон сонирхолтой контент төлөвлөх, олон нийтийн сүлжээг хөтлөх, арга хэмжээ зохион байгуулах чадвартай.
🔸Музейн онцлогт тохирсон маркетингийн идэвхжүүлэлтийг хийж, шинийг санаачилж, хэрэгжүүлэх чадвартай
🔸Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай байх.
👩‍🦰👨‍🦰Хуулийн зөвлөх
Ажлын байрны тавигдах шаардлага:
🔸Эрх зүйч, Хууль зүйн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй (Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн бол давуу тал).
🔸Иргэний, Хөдөлмөрийн, Төрийн болон музей, соёлын өвийн хууль тогтоомжийн ахисан түвшний мэдлэгтэй, гэрээ хэлцэл боловсруулах туршлагатай.
🔸Албан бичиг, баримт бичгийн хяналт хийх, эрсдэлийн үнэлгээ гаргах чадвартай.
🔸Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай байх.
👩‍💻👩‍💻Архив, бичиг хэргийн эрхлэгч
Ажлын байрны тавигдах шаардлага:
🔸Архив, бичиг хэрэг, баримт бичгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
🔸 Албан бичиг боловсруулах чадвартай байх
🔸Архив, бичиг хэргийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
🔸Байгууллагын архив, бичиг хэргийн үйл ажиллагааг бие даан хариуцан ажиллах чадвартай
🔸Баримт бичгийн бүрдүүлэлт, хадгалалт, ангилал, архивын зохион байгуулалтын мэдлэгтэй
🔸Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй, хариуцлагатай, нягт нямбай байх.

✔️Нэмэгдэл, урамшуулал
- Хоол, унааны нэмэгдэл,
- Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл,
- Ажилтны ажлын бүтээмж, үр дүнд суурилсан нэмэгдэл, урамшуулал

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
🔷Ажилд орохыг хүссэн өргөдөл, СV (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)
🔷Боловсролын дипломын хуулбар
🔷Иргэний үнэмлэхийн хуулбар болон цээж зураг (1 хувь)
🔷Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт (E-Mongolia)
🔷Мэргэшсэн сургалтын сертификат, үнэмлэх
🔷Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 09 сарын 25-ны өдрийг дуустал.
📍Байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай 1, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей.
📞Холбогдох утас: 92088088, 86088699
📨И-мэйл хаяг: [email protected]

16/09/2026

Өөрчлөлт #1 ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ

✅ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах чиглэлээр Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2026 оны 8 дугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэллээ.

✅ Шинэ зохицуулалтаар татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлагыг зөвшөөрөл олгох, сунгах үндсэн нөхцөлөөс тусгаарлав.

📌 Ингэснээр татварын болон нийгмийн даатгалын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, зөвшөөрлийн асуудлыг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хүрээнд тус тусад нь шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байна.

🔗https://mocsty.gov.mn/news

#Чөлөөлье #МонголУлсынЗасгийнГазар #БизнесийнТаатайОрчин #ЭрхЗүйнӨөрчлөлт

❄️МАРГААШ ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭБайгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь 2026 оны 09 дүгээр сарын 15-наас 2027...
14/09/2026

❄️МАРГААШ ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИНЭ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей нь 2026 оны 09 дүгээр сарын 15-наас 2027 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл "Өвлийн цагийн хуваарь"-т шилжих тул доорх хуваарийн дагуу ажиллана.

📆Ажиллах өдөр: Мягмар – Ням гараг
Ажиллах цаг: 09:00 - 18:00
Касс хаах цаг: 17:00
ДАВАА гарагт амарна
📆 Opening hours
Tue-Sun 09:00am - 6:00pm
Final entrance at 5:00 pm
CLOSED ON EVERY MONDAY

Байгалийн шинжлэх ухаан, түүхийн жимээр аялан соёлтой үйлчлүүлсэн ЭРХЭМ ҮЗЭГЧ ТАНД БАЯРЛАЛАА.

14/09/2026
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНИЛЦЛААТэрээ...
12/09/2026

БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНИЛЦЛАА

Тэрээр үндэсний оюун санаа, соёлын дархлааг бэхжүүлэх чухал хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг чанартай барьж дуусгахад онцгой анхаарахыг холбогдох сайдууд, гүйцэтгэгч компанид захилаа.

Шинээр баригдаж буй музейн сан хөмрөгийг баяжуулах, музейн үзэсгэлэн дэглэлт, сан хөмрөгийн хадгалалт-хамгаалалт, интерактив үзүүлэн болон боловсролын хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарах, хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай боловсон хүчнийг гадаадын орнуудад бэлтгэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Их тэнгэрийн аманд зориулалтын бусаар ашиглагдаж байсан газрыг нийтийн эзэмшилд эргүүлэн авч, ард иргэдэд хүртээмжтэй зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан юм. Улмаар уг газарт Байгалийн түүхийн музей байгуулах шийдвэрийг гаргасан билээ.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын ажил 2024 онд эхэлсэн бөгөөд 6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай.

Монгол Улсад анх удаа баригдаж буй байгалийн шинжлэх ухааны томоохон музей ашиглалтад орсноор хэмжээгээрээ Ази тивийн орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт орно.

Таван блок бүхий музейн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 83 хувьтай байгаа бөгөөд ирэх онд дуусгахаар төлөвлөж байна. Барилга угсралтын ажил дууссаны дараа музейн дотоод засал, үзүүллэг дэглэлтийн ажлыг гүйцэтгэнэ.

Үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг Шинжлэх ухааны академийн долоон хүрээлэн, МУИС, ХААИС, ШУТИС-ийн нийт эрдэмтэн судлаачдаас бүрдсэн найман дэд ажлын хэсэг боловсруулж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл одоогоор 98 хувьтай байна.

Музей нь орчин үеийн технологийн шийдэл бүхий виртуал бодит орчин, мультимедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий 7 байнгын үзүүллэгийн танхимтай байна. Мөн түр үзэсгэлэнгийн танхим, амфитеатр, номын сан, хурлын танхим, зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, 500 орчим автомашины зогсоолтой байх юм.

Үзэсгэлэнгийн долоон танхимд нэг дор дунджаар 2,500-3,000 хүн чөлөөтэй зэрэгцэн зочлох боломжтой бөгөөд өдөрт 3,500-5,000 зочин нэвтрүүлэх хүчин чадалтай томоохон музей болох юм.

Тус музей нь шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд, багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Мөн байгаль, соёлын өвийг цуглуулах, хадгалан хамгаалах, судлах, сурталчлах замаар ногоон нийгмийн үзэл баримтлалыг төлөвшүүлж, байгаль орчны боловсрол, тогтвортой хөгжил, насан туршийн суралцахуй, уур амьсгалын хариуцлагатай хандлага, олон улсын хамтын ажиллагааг дэмжин, Монголын онгон байгаль, байгалийн өвийг онцлон таниулсан экологийн боловсрол, мэдлэгийн төв болон хөгжих юм.

Музейн барилгын зураг төслийг “Хатанбаатар” ХХК боловсруулж, “Содон Номин констракшн” компани гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэн байгуулагдсан түүхтэй. 1991 онд Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болсон юм.

Өдгөө тус музей байгалийн холбогдолтой 16 мянга орчим үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.

#МонголУлсынЕрөнхийлөгчийнТамгынГазар

11/09/2026

ЭРХЭМ ХҮНДЭТ СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ, УРАН БҮТЭЭЛЧ, ЭРДЭМТЭН СУДЛААЧ, ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

✅ Ард түмэндээ аз жаргал түгээн, үндэсний үнэт зүйл, соёлын өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд авьяас билэг, оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан Монгол орны өнцөг булан бүрд ажиллаж байгаа соёл, урлагийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ийн баярын мэнд хүргэе.

✅ Энэ жил соёл, урлагийн салбарын албан хаагчид өмнөх жилүүдээс илүү их ачаалалтай ажиллаж, Монголын Үндэсний Их баяр наадам, Дэлхийн адууны өдөр, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын соёл, урлагийн арга хэмжээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалуудын соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж, Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэн Монгол Улсаа дэлхийд таниулахад үнэтэй хувь нэмэр оруулан ажилласанд талархал илэрхийлье.

📌 Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд онцгой анхаарал хандуулж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, соёлын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх бодитой ажлуудыг хийж байгаа ба салбарын яамнаас соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын ажил хөдөлмөрийн онцлог, мэргэжлийн үнэ цэнэ, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох чиглэлээр судалгаа, тооцоолол, санал, үндэслэлийг боловсруулж, 2026 оны төсвийн тодотголын төсөлд соёл, урлагийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг 11 дүгээр сараас эхлэн 50 хувь нэмэгдүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

✅ Та бүхэндээ эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөж, энэ жилийн “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” -ийг ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ, БҮТЭЭЛЧЭЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ-ийг УРИАЛЖ БАЙНА.

Хүндэтгэсэн,

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ЗАЛУУЧУУДЫН САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН

🔗 https://mocsty.gov.mn/news/091104

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА✅ "Соёл...
11/09/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

✅ "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар соёл урлагийн салбарт үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн албан хаагчдад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан төрийн дээд шагнал гардууллаа.

🔗 Дэлгэрэнгүйг: https://mocsty.gov.mn/news/091105

🏛️ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БАХАРХАЛ: СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТНҮҮДЭЭ АЛДАРШУУЛЖ БАЙНА 🇲🇳✨Зуун зууны түүхэн...
11/09/2026

🏛️ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БАХАРХАЛ: СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТНҮҮДЭЭ АЛДАРШУУЛЖ БАЙНА 🇲🇳

✨Зуун зууны түүхэн өв, байгаль, дэлхийн хувьсал хөгжлийн ховор нандин олдворуудыг цуглуулан хадгалах, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулж, ирээдүй хойч үедээ соён гэгээрүүлэх их үйлсэд амьдрал, хөдөлмөрөө зориулсан үе үеийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид бол манай музейн түүхийн эзэд билээ. Та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны өдрийн мэнд хүргэе.
✨Хөдөлмөр, зүтгэл, мэдлэг туршлагаараа соёлын салбарыг манлайлан, "Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн" хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсан ахмадууд, эрдэмтдийн маань заавар зөвлөгөө, байгуулсан гавьяа нь өнөөдрийн "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей" болон өргөжин хөгжих бат бэх суурь болсон юм.
🔹Монгол орны палеонтологи, геологи, биологи, угсаатны зүйн арвин баялагт өвийг нээн илрүүлж, сан хөмрөгийг арвижуулсан,
🔹Музейн үзмэр үзүүлэлт, эрдэм шинжилгээний ажлыг олон улсын түвшинд хүргэхэд тууштай зүтгэсэн,
🔹Залуу үеийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Соёлын гавьяат зүтгэлтнүүддээ гүнээ хүндэтгэн мэхийн ёслож байна.
✨Та бүхний тарьсан соёлын үр, шинжлэх ухааны бүтээлүүд өнөөдөр Ази тивийн эрдэм шинжилгээ, оролцоот боловсролын цогц төв болох шинэ бүтээн байгуулалтын түүчээ болон цэцэглэж байна.

Соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ариун үйлсэд амьдралаа зориулсан эрхэм гавьяатнууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Address

Independence Square-1, Ulaanbaatar 15141
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Telephone

+97670000171

Alerts

Be the first to know and let us send you an email when Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музей / NMNS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category