03/10/2025
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР НЬ Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу албан ёсны Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх, мөн илгээх чиг үүргийг хариуцдаг буюу ЗӨВХӨН Е -9 визийн ангилалаар илгээж буй ЦОРЫН ГАНЦ БАЙГУУЛЛАГА.
БНСУ нь 17 улсаас гадаад ажилтан авч ажиллуулдаг. Манай Улс 2004-2025 оны хооронд нийт давхардсан тоогоор 37 мянга гаруй иргэд илгээсэн. 2024 онд 722 иргэн илгээгдсэн.
• ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТ АЖИЛТАН БУЮУ ТУС УЛСАД ОРШИН СУУХ ЭРХТЭЙ Е-9 АНГИЛАЛ НЬ БУСАД ВИЗНИЙ АНГИЛАЛААС ОНЦЛОГ ТАЛУУД:
• Тус Улсын Гадаад ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулиар зохицуулагдаж, хэрэгжүүлдэг.
• БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэр, хүнийн нөөцийн хэрэг эрхлэх газар шууд хариуцаж ажилладаг.
• Жил бүр гадаад ажилтан авах квотыг баталж хэрэгжүүлдэг.
• Зөвхөн Төрийн байгууллагаар дамжуулан илгээх буюу Хүлээн авагч Улсын Төрийн байгууллагын тусгай баталсан төлөвлөгөөний дагуу илгээгддэг бөгөөд тус үйл ажиллагаанд өөр байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй.
• Энэхүү Е-9 ангилал буюу Мэргэжлийн бус ажилтан нь тус улсад 3 жил, үргэлжүүлэн 1 жил 10 сарыг тус улсад сунгаж ажиллах боломжтой бөгөөд нийт хуулийн хүрээнд 4 жил 10 сар ажиллах боломжийг олгодог.
• Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 онд нэг сарын цалин 2,060,780 вон байсан бол 2025 онд мөрдөгдөж буй хэмжээ 2,096,270 вон болсон байна.
• Бүртгэлийн хураамж 28 ам доллар. /Нэмэлт зуучлалын хөлсгүй/
• Бүртгэл жил бүр зохион байгуулдаг. /Зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцдаг/
• Хамгийн чухал нь Солонгос хэлний шалгалт буюу EPS-TOPIK /босго оноо жил бүр нэмэгдэж байгаа/, Ур чадварын шалгалт, ярилцлага
• Тэнцсэн иргэн зарласан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байрших боломжийг олгодог. /Ажлын санал ирэх баталгаа болохгүй/
• Тухайн бүртгүүлсэн салбартаа байршиж улмаар ажлын санал ирж илгээгдсэн иргэн тус улсад очсны дараа салбар солих боломжгүй. Ажлын байрны тухайн зөвшөөрөгдсөн бүсэд 3 удаа ажил солих эрх нь байдаг.
• БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн нөөцийг улс, улсаас сонгох боломжтой байхаар байнга байлгах ёстой.
• БНСУ-ын Хөдөлмөрийн биржид байршуулж баталгаажуулах нь хүний нөөцийн хэмжээг тасалдуулахгүй байх зарчмаар ажилладаг учраас гадаад иргэний байрших хугацаанд алдагдалгүй нэг доор бүх иргэнийг зэрэг байршуулахгүй цувуулж байршуулдаг. Энэ нь хөдөлмөрийн бирж 1 жилд 4 удаа олноор ажил олгогч гадаад ажилтнаа сонгох үед нөөцийг байршуулах, идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч ажилладаг.
• УЛИРАЛ ТУТАМД АЖЛЫН САНАЛ ИРСЭН ИРГЭДИЙГ ДАРАА УЛИРЛЫН АЖЛЫН САНАЛ ИРЭХ ХУГАЦААНД ТАСРАЛТГҮЙ САР БҮР ИЛГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАДАГ. /ЗӨВХӨН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ХАРИУЦДАГ/
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар