Super-Consciousness

Super-Consciousness Би хэн бэ?
Та хэн бэ?
Бид сэрж, гэгээрэх учиртай.

УЛААН СУВДАН ЭРХИХос ёсны сургаал болох энэ номыг Тавдугаар Далай лам Агваанлувсанжамц Халхын Түшээт хан Гомбодорж (Өндө...
07/07/2025

УЛААН СУВДАН ЭРХИ

Хос ёсны сургаал болох энэ номыг Тавдугаар Далай лам Агваанлувсанжамц Халхын Түшээт хан Гомбодорж (Өндөр гэгээн Занабазарын эцэг)-ийн хүсэлтээр туурвижээ.

Уг зохиолд төрийн ёс буюу ертөнцийн аж төрөх ухаан, шашны ёс буюу гэгээрэлд хүрэх замыг товч тодорхой өгүүлсэн байдаг билээ.

Энэ удаад аж төрөх ухаанаас товч дурдмой!

* * * * * * * * *

Саар гэж бүү гонсойлго, засарч магадгүй
Сайн гэж бүү хөөргө, завхарч болзошгүй
Сайн муу явдалт хэнийг ч үл ялгах
Шалдар булдар цуурхлаар зарга тасдах хэрэггүй
Амраг хөвүүн ч бай асрал дэндвээс уруудна
Атаат дайсан ч бай хорсол дэндвээс буруудна
Аливаа үйл хэрхэн эргэхийг таашгүй тул
Амандаа гаргахыг яаралгүй, дотроо хадгал
Загнах хэтэрвээс янагийн сэтгэл гутдаг
Зандчих олширвоос зарцын сэтгэл мятардаг
Захирах хатуудваас шадрын сэтгэл хувирдаг
Залхаах дэндвээс андын санаа урвадаг
Увайгүй муу хүнд эрхийг бүү өг
Урвамхай сэтгэлтэнтэй зөвшлийг бүү хий
Хутган үймүүлэгчийг чуулганд оруулсны хэрэггүй
Хурц билигтэн, хашир өтгөсөөс асуу
Олиггүй хүнийг өндөрт гаргавал сэрвээ нь хөшнө
Оюун билигтнийг гаргуунд орхивол эрдэм хомстоно
Олонд бүү дайсагна, саданд татагдагтун
Онгирч бүү амла, дотроо тунгаагтун
Омтгой шуналтанд эрдэнээ бүү харуул
Олхиогүй санаатанд сэтгэлээ бүү тушаа
Олон үгтнээс зүрхний үгээ нуу
Охор бодолтноос дотнын харьцаагаа тасал
Тааралдсан даруйд танил болж
Танилцсан даруйд оюун бодлоо тушааж
Таалагдсан төдийд инээд хөөрцөг болсноо
Тавгүйцсэн төдийд царай хувьсхийх нь хөнгөмсөг зан!

Цуурхай амт, зуурхай сэтгэлтэнтэй бүү эвс
Цухал омогтны цуугиан хоригийг бүү уудал
Санаа хар, цараа богинотой бүү нөхөрлө
Сайрхуу үгт, хийрхүү зантнаас сэрэмжилж яв

Эрээ цээрийг үл мэдэх нөхрөөс
Ичгүүр сонжуурыг мэдэх дайсан бахтай
Итгэл үл даах элгэн саднаас
Эгнэгт нууцыг хадгалах анд урамтай яа!

Эдгэрэл үргэлжилсээр…
11/01/2024

Эдгэрэл үргэлжилсээр…

Амьдрахуй-Хайрлахуй-Инээмсэглэхүй🥰 Үхэх урлагт суралцахуй❤️🧡💛💚💙💜🤍

Ганцаар байхуй. All one = alone /Бүгд нэг/🙏Будда нөгөө ертөнцийн тухай ярьдаггүй. Тэр зүгээр л энэ ертөнцөд яаж амьдрахы...
30/05/2022

Ганцаар байхуй. All one = alone /Бүгд нэг/🙏

Будда нөгөө ертөнцийн тухай ярьдаггүй. Тэр зүгээр л энэ ертөнцөд яаж амьдрахыг заадаг.

Дотоод чанадын хоосон чанараа элдэв түйтгэрээр хааж халхлалгүй сэрүүн тунгалаг, сэрэмж төгөлдөр байхыг сургадаг.

Энэ ертөнцөд сэрүүн тунгалаг оршиж чадах юм бол ертөнц чам руу халдаж чадахгүй.

Нөгөө ертөнцийн гэгдэх шашин суртахуун бүхэн хүчирхийлэгч, дарангуйлагч, садо-мазохист, товчдоо гаж шинжтэй.

Буддагийн сургаал суртахуунд тэс өөр эрүүл оюун санааны анхилга бий.
Энэ бол ягшмал үзэлгүйн анхилга, хоосон мөрөөдөлгүйн анхилга, нөгөө ертөнцгүйн анхилга.

Анхилам цэцгэнд, одоо л буй.
Хаа холоос хайж тэнүүчлэх хэрэггүй.
Бүх зүйл хэдийнээ заяагдсан.

Зүгээр л нүдээ нээж, сонороо тавь.
Хараа чинь хурц болохын хэрээр гэрэл тодорно. Сонор чинь соргог болохын хэрээр аялгуу ундарна.

Энэ бүхэн чиний хэр зэрэг сэхээлэг байхаас шууд хамааралтай. Ухамсар сэхээгээ алдах юм бол оршихуйг ч алдах болно.

Нойронд автах юм бол, мансууралд живэх юм бол алдаж таараа.

Сэхээлэг байх, эс байхын ялгааг сайтар анзаараад үз.
Сэхээлэг үедээ чи өөртөө үндэслэж, төвлөрсөн байна.

Оршихуй чиний орон гэр, буй чанар болсон байна. Сэхээгээ алдсан үед чи үндэсгүй хамхуул, орон гэргүй тэнүүлч болсон байна.

Тиймээс Буддагийн бүх сургаал сэхээлэг байхыг онцолдог.

Ухамсар сэхээ оршихуйг илчилдэг. Ухамсар сэхээ чамайг бүтээдэг.

Чи өөрөөсөө хичнээн хол алдуурсан яваагаа мэдэхгүй байна.

Чиний жинхэнэ мөн чанар төсөөлшгүй аугаа, тодорхойлшгүй түүнчилэн чанар.

“Би” гэж төсөөлж, тодорхойлж байгаа бүхэн чинь сарниж замхрахад хил хязгааргүй тэрбээр тодорно.

Цэвэр мөн чанартаа орь ганцаар үлдэх энэ бясалгалыг Будда “үнэн зөв бясалгал” буюу Саммасамадхи гэж нэрлэсэн юм.

Ганцаар байх нь ганцаардах биш гэдгийг санаарай.

“Ганцаараа” (alone) гэсэн үгийн гоо сайхныг анзаарч байсан уу?

Энэ бол “бүгд” (all), “нэг” (one) гэсэн хоёр үгийн нийлбэр.

Орь ганцаар үлдэхдээ чи бүх ертөнцтэй нэгддэг гэсэн үг.

Ганцаар байхад ганцаардал байх боломжгүй.

Бүх ертөнцтэй нэгдсэн байхад яаж ганцаардах юм бэ?

Тийм учир бусдаас салахвий, амьдралаас тасрахвий гэж санаа зовних хэрэггүй.

Нэг ба бүхлийн ялгаа нэгэнт замхрах хойно юундаа бачуурах вэ.

Нэг өөрөө бүхэл болж, бүхэл өөрөө нэг болно.

Alone гэдэг энэ үгэнд цаглашгүй гоо сайхан бий.

Энэ гоо сайхныг Будда Саммасамадхи гэдэг үгээр илэрхийлжээ.

Үнэн зөв бясалгал бол үнэмлэхүй ганцаар оршихуй агаад бүхэлтэй нэгдэхийн нэр.

Хоосон чанарт уусахад чиний хил хязгаар алга болно. Хоосон чанарт уягдах нэр томъёо, барьцалдах дүр хэлбэр үгүй.

Тэрбээр өнгөгүй тунгалаг, жингүй хоосон. Хил хязгаар, зааг ялгаа бүхэн замхрахад чи оршихуйд уусч, оршихуй чамд уусна.

Чи өнчин арал байхаа больж, элчилгүй уудам эх газар болно. 💛🤗😇🙏🙏🙏

Эх сурвалж: The Diamond Sutra by Osho.

АГШИН ЗУУРЫН ГЭГЭЭРЭЛ 🕉Хорсол тачаал асахын цагт хоромхон зуурын сэхээрлээр юу ч хийлгүй юу ч ярилгүй зүгээр л мод мэт о...
30/05/2022

АГШИН ЗУУРЫН ГЭГЭЭРЭЛ 🕉

Хорсол тачаал асахын цагт хоромхон зуурын сэхээрлээр юу ч хийлгүй юу ч ярилгүй зүгээр л мод мэт орштугай.

Бид гадна талын тамаас айдаг мөртлөө дотор талын тамаас айдаггүй.
Жинхэнэ аймшгийн там бол бидний дотор талд л байдаг.
Дотор чинь үймэрч хямарч хорсож уур хилэнгийн гал дүрэлзэж байгаагаа мэдэрсэн үедээ тэр агшиндаа шууд мод болоод хувирчих.

Мод юу ч ярьдаггүй юу ч хийдэггүй юу ч боддоггүй шүү дээ.
Биеэ суллан, амаа хамхин, сэтгэлээ чөлөөлөөд хоосон хулс шиг амрагтун.

Сэтгэлийн үймрэлээ гадагшаа цацах гэсний хэрэггүй, дотогшоо булах гэсний ч хэрэггүй зүгээр л сул зөнд нь орхиод модыг санан түүн шиг байхыг хүсэгтүн.

Бие хэлээрээ гадагшлуулвал хурын ус шиг өөрийг чинь эргэж ниргэх болно.
Хүчлэн дарж дотогшоо булвал хэзээ нэг цагт нойрсож байгаа галт уул мэт дэлбэрч л таарна.

Агар мойлс мянган гартай ч сарвалжиж байдаггүй.
Анхилуун сараана түмэн хэлтэй ч чалчиж байдаггүй.

See less

ЖААХАН ТЭНЭГ БАСЖААХАН УХААЛАГ БАЙТархи чинь таны өвчин юм.Хэт ухаантай бүү бай.Хэзээ зогсохоо ямагт мэд.Бүү туйлшир.Жаа...
30/05/2022

ЖААХАН ТЭНЭГ БАС
ЖААХАН УХААЛАГ БАЙ

Тархи чинь таны өвчин юм.
Хэт ухаантай бүү бай.
Хэзээ зогсохоо ямагт мэд.
Бүү туйлшир.

Жаахан тэнэглэл билиг ухаан хоёр яг тохирно.

Хэмжээ нь яг таарсан үед та будда болно.
Дандаа ухаалаг бүү бай.
Тэгэхгүй бол уйтгартай нэгэн болно.
Дандаа тэнэг бүү бай.

Эс бөгөөс аминдаа халтай амьдарна.
Жаахан мангар байснаар амьдралаас таашаал авч чадна.
Жаахан ухаалаг байснаас алдаануудаас сэргийлж чадна. Аль аль нь хэрэгтэй.

Хүмүүс хэмжээг нь тааруулдаггүй юм. Хэмжээ хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Миний хэмжээ таны хувьд зөв биш.
Хэнийг ч дуурайх хэрэггүй.
Өөрийнхөө тэнцвэрийг ол.
Хүн бүр хосгүй.

Тэнэг чанараа бүрэн битгий гээгээрэй.

Зарим тохиолдолд тэнэг байх нь үнэхээр их ухаан юм шүү.
😊 😇😊🤗 😇😊🤗💜💚💗

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Super-Consciousness posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Super-Consciousness:

Shortcuts

Share

Category