💯💯💯
Зуны сургалт эхэллээ
🖋Англи хэл 1-12
🖊Математик 1-12
Сургалтыг мэргэжлийн мэргэшсэн туршлагатай багш нар зааж байна
👍 Утас 88043108 80998801
Erdem Edu Сургалтын төв
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Erdem Edu Сургалтын төв, School, 80998801, Ulaanbaatar.
15/10/2022
ХҮҮХЭДТЭЙГЭЭ МУУДАЛЦАХГҮЙГЭЭР ДААЛГАВАР ХИЙЛГЭХ 16 ШИЛДЭГ АРГА – Хадгалаад аваарай - Galuut.com Шинэ хичээлийн жил эхэлж бяцхан үрс минь амьдралдаа анх удаа сургуулийн босго алхаж, анги дэвшин сур
15/10/2022
Дэндэвийн Пүрэвдорж (1933-2009)
ТУСГААР ТОГТНОЛ
Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ-ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран
Хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо
Ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ихэр хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх гарман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглана бичнэ би!
Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уяраах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Урсгал, татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эвт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайваны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Ад биш баян сан дээр
Эгнэтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглаг бичнэ би!
Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон танынхаа
Ирээдүйн тааладд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ ээ би...
02/05/2021
Н НИЙТЛЭЛ
Амжилтын алхам
Дөрөвдүгээр сарын 27-нд 22:59 цагт ·
сургалтын төв
2021.05.08с эхлэх👇
👩🏻🏫ТАНХИМЫН СУРГАЛТандаа 30%-50% ХЯМДРАЛТАЙ элсэлт авч байна.
#ҮҮНД:
💇♀️ ҮСЧИН БОЛОН MAKE UP
🧖♀️БАРИА ЗАСАЛЧ ГОО САЙХАНЧ БОЛОН БҮТЭН БИЕИЙН ВАКС
💅МАНИКЮР БОЛОН СОРМУУС АРТИСТ
👩🏫 НЯРАВ НЯГТЛАН БОЛОН КОМПЬЮТЕР АРХИВ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАНХИМЫН АНГИУД
⚒ГАГНУУРЧИН БОЛОН ЦАХИЛГААНЧИН
🚜ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ОПЕРАТОРЧИН БЭЛТГЭХ
🏗 УГСРАЛТЫН МУЖААН
🏚 БАРИЛГЫН ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧИН
💻ХУДАЛДАГЧ КАСС БОЛОН ТАЛХ НАРИЙН БООВ ТОГООЧ г.м
бэлтгэх онол дадлага хосолсон 7-30 хоногийн мэргэшүүлэх сургалтууддаа шинэ элсэлтээ авч эхлэлээ.
СУРГАЛТЫН ТӨВ -ийг сонгосноор:
🎯 САЛБАРТАА МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ БАГШ ХАМТ ОЛОН, ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ТОХИЖИЛТТОЙ СУРГАЛТЫН ТАНХИМУУД
🎯 АНГЛИ-МОНГОЛ ХЭЛ ДЭЭР БИЧИГДСЭН ОЛОН УЛСАД ХҮЧИНТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГТЭЙ ҮНЭМЛЭХ БОЛОН СЕРТИФИКАТ
🎯ЧАНАРТАЙ СУРГАЛТЫН МАТЕРИАЛААР ХАНГАНА
🎯7 ХОНОГИЙН 5 ӨДӨР ХИЧЭЭЛЛЭХ БӨГӨӨД ӨДӨР ЦАГАА СОНГОН СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ
🎯 Цагийн хуваарь: (9:00--18:00)
🎯ТӨЛБӨРИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ
🏩Манай хаяг:
#Салбар1: 11-р хороолол Номин сүлжээ дэлгүүрийн зүүн урд
#Салбар2: Номын сангийн KFC-гийн хойд талд 11давхарт
#🏣 нь 1-12 ангийн Англи хэл, математик, монгол хэл, монгол бичиг / эхлэн суралцагчдад анхан дунд шат/, мэдээлэл зүй, физик, гар зураг, , , зэрэг сургалтууддаа элсэлт авч байна.
Мөн олимпиад уралдаанд бэлдэх, хичээлийн хоцрогдлоо арилгах, ЭЕШ бэлдэх болон олон улсын олимпиадад оролцож өөрийгөө сорьж үзэхийг хүссэн сурагчдад зориулан ганцаарчилсан болон бүлгийн урт ба богино хугацааны эрчимжүүлсэн сургалтууддаа элсэлт авч байна.
Бэлтгэл бүлэг хичээллэнэ
АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
-🎲Хичээлийг ур чадвар, заах арга барил сайтай, туршлагатай багш нар сурагчдынхаа нас сэтгэхүйн онцлогт тохируулан ойлгомжтой, сонирхолтой байдлаар удирдан явуулдаг.
Бидний давуу тал:
🎲Чанартай сургалтыг эрхэм зорилго болгодог.
🎲Үр дүнг чухалчилдаг учир нэг ангидаа цөөн сурагч элсүүлдэг.
🎲 Хувь хүний хөгжил, сурах сонирхол төрүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг.
🎲Хөнгөлөлт, урамшуулал олгож хөгжихийг хүссэн хүүхэд бүрийг дэмждэг.
✍️Хичээл Ажлын өдөр хоногт 2 цагаар (1 цаг нь 40 минутаар тооцогддог).
Байршил: 📌11р хороолол Номингийн зүүн талд 8р байрны урд Тод монгол сургалтын төв
💵Сургалтын төлбөр: 1 сар 138.000₮
6-р сарыг дуустал 35% хөнгөлттэй үнээр амжиж бүртгүүлээрэй.
☎️99890844 88043108
, #ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
88043108
ТОД МОНГОЛ ЭРДЭМ
11р хороолол
13/01/2019
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
80998801
Ulaanbaatar