UMAS Шинжлэх ухааны академийн Их сургууль
Монголын Төрийн өмчит анхны Ахисан Төвшний ИХ СУРГУУЛЬ

🇲🇳🇨🇳 UMAS AND SHANGHAI NORMAL UNIVERSITY SIGN A MEMORANDUM OF UNDERSTANDING ON COOPERATION(ШУАИС, ШАНХАЙН БАГШИЙН ИХ СУР...
14/09/2026

🇲🇳🇨🇳 UMAS AND SHANGHAI NORMAL UNIVERSITY SIGN A MEMORANDUM OF UNDERSTANDING ON COOPERATION
(ШУАИС, ШАНХАЙН БАГШИЙН ИХ СУРГУУЛЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА)

2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Шанхай хотноо Шинжлэх ухааны академийн Их сургууль (ШУАИС) болон Шанхайн Багшийн Их Сургууль (Shanghai Normal University, SHNU) хооронд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
1954 онд байгуулагдсан Shanghai Normal University нь 22 бүрэлдэхүүн сургууль, 30 мянга гаруй оюутантай, хүмүүнлэг, байгалийн ухаан, инженерчлэл, урлаг болон багшийн боловсролын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг томоохон иж бүрэн их сургууль юм. Тус сургууль нь олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж ирсэн бөгөөд 2023 онд Их Британийн Quality Assurance Agency for Higher Education (QAA)-ийн International Quality Review (IQR) үнэлгээг авсан байна.
Уулзалтад Монголын талаас ШУАИС-ийн Ерөнхийлөгч Д.Баттогтох, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид нар оролцов.
Шанхайн Багшийн Их Сургуулийн талаас Дэд ерөнхийлөгч Ye Li, Хүрээлэн буй орчин, газарзүйн шинжлэх ухааны сургуулийн Намын хорооны дарга Xinrong Zhou, декан Song Lu, дэд декан Shiqiang Du, Jian Zhu, Олон улсын харилцааны албаны захирал Shengxiong Xiao, профессор Fujun Niu, профессор Bagan Hasi болон бусад багш, судлаачид оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр их сургуулийн удирдлага боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, байгууллага хоорондын академик харилцааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь хоёр их сургуулийн академик болон боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нөөц боломж, давуу талуудаа харилцан ашиглах замаар эрдэм шинжилгээний солилцоо, хамтарсан судалгаа, хүний нөөцийн хамтарсан бэлтгэл, судалгааны үр дүн болон технологийн хэрэглээг дэмжих урт хугацааны хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэх зорилготой.

Цаашид хоёр сургууль физик, математик, хүрээлэн буй орчин, газарзүйн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан судалгаа хөгжүүлэх, багш, судлаач, оюутны солилцоог идэвхжүүлэх, зуны сургууль болон хамтарсан сургалт зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.
Мөн санамж бичгийн хүрээнд багш, судлаач, оюутнуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл боловсруулах, залуу багш, судлаачдыг бэлтгэх, богино хугацааны академик айлчлал, лекц, сургалт зохион байгуулах, БНХАУ, Монгол Улс болон олон улсын судалгааны санхүүжилтэд хамтран төсөл хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг онцгойлон хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, экосистем, хүрээлэн буй орчны тогтвортой байдлын чиглэлээр Монгол Улсад хамтарсан судалгаа, ажиглалтын төв байгуулах боломжийг судлах санал дэвшүүллээ. Тус төв нь хоёр сургуулийн эрдэмтэд урт хугацааны хамтарсан судалгаа хийх, мэдээлэл, арга зүй солилцох, олон улсын төсөл хэрэгжүүлэх, залуу судлаачдыг бэлтгэх платформ болох боломжтой юм.
Түүнчлэн SHNU-ийн үндэсний түвшний хээрийн судалгааны станц болон ШУАИС-ийн хээрийн судалгааны станцуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, Shanghai Yangtze River Delta Urban Wetland Ecosystem National Observation and Research Station-ийн ШУАИС дахь салбар станцыг байгуулах чиглэлийг санамж бичигт тусгасан байна.

Албан айлчлалын хүрээнд ШУАИС-ийн Ерөнхийлөгч Д.Баттогтох, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Б.Авид нар Shanghai Normal University-ийн багш, судлаач, оюутнуудад лекц уншиж, өөрсдийн судалгааны чиглэл, үр дүнг танилцуулан, Монголын шинжлэх ухаан, судалгааны хөгжил болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр их сургуулийн багш, эрдэмтэн, залуу судлаач, оюутнуудын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол, Хятадын шинжлэх ухаан, дээд боловсролын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, хамтарсан судалгаа болон шинэ үеийн судлаачдыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ СУРГУУЛЬ
#ШУАИС #МонголХятадынХамтынАжиллагаа #ШинжлэхУхаан #Боловсрол #ХамтарсанСудалгаа #БагшОюутныСолилцоо #ЗуныСургууль

"ХҮРЭЛТОГООТ-2026" Эрдэм Шинжилгээний Хурал📌 2026 оны 11-р сарын 07-ны өдөр зохион байгуулагдана.
11/09/2026

"ХҮРЭЛТОГООТ-2026" Эрдэм Шинжилгээний Хурал
📌 2026 оны 11-р сарын 07-ны өдөр зохион байгуулагдана.

"ХҮРЭЛТОГООТ-2026" Эрдэм Шинжилгээний Хурал
📌 2026 оны 11-р сарын 07-ны өдөр

Жил бүр МЗЭХ-оос "ХҮРЭЛТОГООТ" ЭШХурлыг Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development, Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences -ийн дэмжлэгтэйгээр уламжлал болгон зохион байгуулсаар залуу судлаач бидний хүсэн хүлээдэг ээлжит оюуны олимп болсон билээ. Энэ жилийн ээлжит ЭШХ "Хүрэлтогоот-2026" уламжлалт ёсоороо 📍2026.11.07-ны өдөр зохион байгуулагдахаар товлогдоод байна.

#хүрэлтогоот2026

ОРОС–МОНГОЛЫН ХАМТАРСАН ЭКСПЕДИЦ БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ДАГУУХ ХЭЭРИЙН СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 🇲🇳...
07/09/2026

ОРОС–МОНГОЛЫН ХАМТАРСАН ЭКСПЕДИЦ БАРУУН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ДАГУУХ ХЭЭРИЙН СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ 🇲🇳🇷🇺

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал (2024–2050) болон Орос–Монгол–Хятадын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын баруун бүсээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр замын боломжит чиглэл, тээвэр-логистик, бүс нутгийн байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн нөхцөлийг судлах Орос–Монголын хамтарсан шинжлэх ухааны экспедицийн хээрийн судалгааг амжилттай зохион байгууллаа.

Экспедицийг Монголын талаас Шинжлэх ухааны академийн Их сургууль (UMAS), Монголын газарзүйн нийгэмлэг, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Оросын талаас Оросын газарзүйн нийгэмлэг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгал нуурын байгалийн нөөц, ашиглалтын судалгааны хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн хүрээлэн болон ОХУ-ын Тээврийн их сургууль хамтран хэрэгжүүлж байна.

📍 Экспедиц ОХУ–Монгол–БНХАУ-ыг холбох “Курагино – Кызыл – Цагаан Толгой/Арцсуурь – Такешкен/Булган – Үрүмчи” олон улсын тээврийн коридорын боломжит маршрутын дагуу явагдаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт “Арцсуурь боомт – Сонгино сум – Улаангом – Ховд – Булган сум – Булган боомт” чиглэлийг хамран хээрийн судалгаа хийлээ.

Судалгаагаар коридорын газарзүйн байршил, байгалийн нөхцөл, нийгэм, эдийн засгийн хөгжил, суурьшлын тогтолцоо, авто болон төмөр замын дэд бүтэц, хил боомтын уялдаа, тээвэр-логистикийн боломж зэрэг хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэж, Монгол Улсын баруун бүсийг ОХУ, БНХАУ-тай холбох боломжит хувилбаруудын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах зорилготой.

Экспедицийн хүрээнд Ховд, Увс аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн хөгжлийн бодлого, дэд бүтэц, тээвэр-логистик, хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Баруун бүсийн их сургууль болон суурин судалгааны төвд ажиллаж, бүс нутгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, сургалт–судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцлээ.

👥 Тус экспедицэд Монгол болон Оросын талаас нийт 20 гаруй эрдэмтэн, судлаач оролцов. Монголын багийг ШУАИС-ийн дэд профессор, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор М.Алтанбагана, Оросын багийг Оросын газарзүйн нийгэмлэгийн Чувашийн салбарын доктор Дмитрий Владимирович Алексеев нар ахлан ажиллав.

🎓 Хамтарсан хээрийн судалгаанд Монгол, Оросын докторант, магистрантууд оролцож, эрдэмтэн, судлаачидтай хамтран бодит судалгааны ажил гүйцэтгэсэн нь онцлог байлаа. Энэ нь залуу судлаачдад хээрийн судалгааны арга зүй эзэмших, туршлага хуримтлуулах, олон улсын хамтарсан судалгаанд оролцох боломж олгохын зэрэгцээ “судалгаагаар суралцаж, шинэ мэдлэг бүтээх” UMAS-ийн боловсролын зарчмыг бодитоор хэрэгжүүлж буй нэг хэлбэр болж байна.

🔬 Энэхүү хамтарсан экспедиц нь судалгаа–боловсрол–бодлогын уялдааг хангах UMAS-ийн судалгааны их сургуулийн хөгжлийн загварыг бодит үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй нэг жишээ юм. Хээрийн судалгаагаар цуглуулсан мэдээлэл, үр дүн нь баруун бүсийн тээврийн сүлжээ, эдийн засгийн коридор, хил орчмын хамтын ажиллагааны цаашдын судалгаа, төлөвлөлтийн шинжлэх ухааны үндэслэл боловсруулахад чухал ач холбогдолтой.

Орос–Монголын хамтарсан судалгаа цаашид үргэлжилнэ. Хээрийн судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулах, нэмэлт судалгаа, дүн шинжилгээ хийх, олон улсын тээврийн коридор болон төмөр замын боломжит чиглэлүүдийн шинжлэх ухааны үндэслэлийг нарийвчлан боловсруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Цаашид UMAS нь ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон дотоод, гадаадын түнш байгууллагуудтай хамтран Монгол Улсын бүсчилсэн хөгжил, олон улсын эдийн засгийн коридор, тээвэр-логистикийн сүлжээний судалгааг өргөжүүлж, судалгааны үр дүнг үндэсний болон бүс нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулахад анхаарч ажиллана.

#ШУАИС #МонголОрос #ХамтарсанЭкспедиц #БаруунБүс #ЭдийнЗасгийнКоридор #ТөмөрЗам #БүсчилсэнХөгжил #СудалгаагаарСуралцах

“A modern university integrates education and research to generate knowledge, talent and innovation for society” UMAS
02/09/2026

“A modern university integrates education and research to generate knowledge, talent and innovation for society” UMAS

🔔 ШУАИС-ИЙН ЭРДЭМТЭН БАГШ, СУДЛААЧ, СУРАЛЦАГЧ ТА БҮХЭНДЭЭ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.🎉
01/09/2026

🔔 ШУАИС-ИЙН ЭРДЭМТЭН БАГШ, СУДЛААЧ, СУРАЛЦАГЧ ТА БҮХЭНДЭЭ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.🎉

“АЙХ БИШ ОЙЛГОЁ” ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2026.08.28/✅Боловсролын ерө...
28/08/2026

“АЙХ БИШ ОЙЛГОЁ” ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2026.08.28/

✅Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, ШУАИС-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд ШУАИС-ийн багш нар, Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудыг хамруулан "Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүл мэндэд чиглэсэн ажлын хүрээнд" "АЙХ БИШ ОЙЛГОЁ" хавдрын өвчнөөс урьдчилсан сэргийлэх сургалт, үзлэг, шинжилгээ хийлгэх, зөвлөгөө авах ажлыг зохион байгууллаа.

👨‍⚕️Цээжний хөндийн мэс заслын их эмч, ХСҮТ-ийн зөвлөх эмч, Монголын болон Японы хавдар судлалын холбооны гишүүн Э.Төмөрчөдөр эмчийг урьж сургалт, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө авч ажиллаа.

✅ Сургалт, үзлэгийн гол зорилго нь хавдрын өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарах, хавдар оношлогдохоос айх биш хэрхэн хариу арга хэмжээ авах, шатлалт эмчилгээг яаж хийлгэх чиглэлээр сургалт зохион байгуулж, дэвшилтэт технологиор эрдсийн шинжилгээ хийлгэж, зөвлөгөө өгүүлэхэд оршиж байлаа.

UMAS, UCAS-ИЙН ЭРДЭМТЭД COP17-ЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУДАЛГАА ЗОХИОН БАЙГУУЛЛААНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конв...
28/08/2026

UMAS, UCAS-ИЙН ЭРДЭМТЭД COP17-ЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН ХЭЭРИЙН СУДАЛГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Шинжлэх ухааны академийн Их сургууль (ШУАИС-UMAS), ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн (IGG, MAS) болон Хятадын Шинжлэх ухааны академийн Их сургууль (ХШУАИС-UCAS)-ийн эрдэмтэн, судлаачид 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд хамтарсан хээрийн судалгаа зохион байгууллаа.

Хамтарсан судалгааны хүрээнд Монгол орны тал хээрийн бүсэд ажиллаж, бэлчээрийн төлөв байдал, газрын доройтол, цөлжилтийн үйл явц, ургамлын бүрхэвч болон экосистемийн өөрчлөлтийн талаар хээрийн ажиглалт, судалгаа хийв. Мөн бэлчээр, цөлжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй суурин судалгааны үйл ажиллагаатай танилцаж, урт хугацааны мониторинг, хээрийн судалгааны арга зүй, мэдээлэл солилцох боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй мод тарилтын зарим талбайд ажиллаж, тарьсан модны өнөөгийн төлөв байдал, ургалт, арчилгаа, хамгаалалт болон орчны нөхцөлтэй газар дээр нь танилцав.

Хээрийн судалгааны үеэр ШУАИС, ХШУАИС, ШУА-ийн ГГХ-ийн эрдэмтэд цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн экосистем, нөхөн сэргээлт болон тогтвортой газрын менежментийн чиглэлээр цаашид хамтран ажиллах боломж, судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар хэлэлцэв.

Хамтарсан хээрийн судалгааны үр дүнд хоёр тал судалгааны хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргаж, Монгол орны бэлчээрийн тогтвортой менежмент, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтарсан төслийн санал боловсруулан, хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцлоо.

Энэхүү хээрийн судалгаа нь UNCCD COP17-ын хүрээнд ШУА, ШУАИС, ХШУАИС-ийн эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны мэдээлэл, арга туршлага солилцох, цаашдын урт хугацааны хамтарсан судалгааны суурийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

📍 UNCCD COP17 УЛААНБААТАР 2026.08.24 | ЦЭНХЭР БҮСANSO-MAS-XIEG-UCAS-UMAS: "STI for Rangeland Restoration and Combating D...
24/08/2026

📍 UNCCD COP17 УЛААНБААТАР 2026.08.24 | ЦЭНХЭР БҮС

ANSO-MAS-XIEG-UCAS-UMAS: "STI for Rangeland Restoration and Combating Desertification”

📍 UNCCD COP17 УЛААНБААТАР 2026.08.24 | НОГООН БҮС

ANSO-MAS-XIEG-UCAS-UMAS: "STI for Rangeland Restoration and Combating Desertification"

~Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи,
~Бүс ба Замын бүсийн үндэсний болон олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо (ANSO),
~Хятадын Шинжлэх ухааны академийн их сургууль,
~Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шинжаны экологи газарзүйн хүрээлэн,
~Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи их сургууль
хамтарсан арга хэмжээнд 16 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

🍀 Тус хэлэлцүүлгээр бүс нутгийн бэлчээр, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой ашиглаж, хамгаалах, хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологи, инновацын шийдэл юу байх вэ, ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж болох вэ, ямар санаачилга бүтээлч ажлууд эхлүүлж ямар үр дүнтэй байгаа талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо.

MAS–UMAS–UCAS ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО2026 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Шинжлэх ух...
24/08/2026

MAS–UMAS–UCAS ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

2026 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Шинжлэх ухааны академи (MAS), Шинжлэх ухааны академийн Их сургууль (UMAS), Хятадын Шинжлэх ухааны академийн Их сургууль (UCAS)-ийн удирдлагын түвшний хамтарсан уулзалт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт зохион байгуулагдлаа. Уулзалтын гол зорилго нь гурван байгууллагын шинжлэх ухаан, судалгаа, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоход чиглэв.

Уулзалтад Монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ШУА-ийн Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор (ScD), профессор Д.Баттогтох болон холбогдох албан тушаалтнууд, БНХАУ-ын талаас UCAS-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич, профессор Yanfen Wang тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр талууд хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, судлаач, оюутны солилцоог өргөжүүлэх, байгууллага хоорондын урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтаар онцлон хэлэлцсэн асуудлын нэг нь UMAS болон UCAS-ийн хөгжлийн загварын ижил төстэй байдал байлаа. Монгол Улсын Засгийн газар, тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамны бодлогоор Монгол Улсын ШУА-ийн эрдэм шинжилгээний мэдлэг, хүний нөөц, судалгааны хүрээлэн, лаборатори, дэд бүтцийн нөөцөд түшиглэн UMAS-ийг байгуулсан бөгөөд тус их сургууль нь UCAS-ийн нэгэн адил судалгаанд суурилсан ахисан түвшний боловсролын тогтолцоог хөгжүүлэх зорилготой.

Энэ хүрээнд магистр, докторын сургалтад төвлөрөх, ШУА-ийн хүрээлэн, лабораториудыг сургалт, судалгааны үндсэн бааз болгох, эрдэмтэн судлаачдыг сургалтад шууд оролцуулах, суралцагчдыг үндэсний болон олон улсын бодит судалгааны төслүүдэд хамруулах замаар “сургалт–судалгаа–инновац”-ыг нэг тогтолцоонд хөгжүүлэх нь UMAS-ийн хөгжлийн үндсэн чиглэл болохыг онцлов.

Монгол Улсын ШУА болон Хятадын ШУА (CAS)-ийн олон жилийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны бат бөх суурь дээр тулгуурлан UMAS–UCAS-ийн ахисан түвшний боловсрол, судалгааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар талууд санал нэгдэв.

Цаашид UMAS-ийн багш, залуу судлаачдыг UCAS болон CAS-ийн хүрээлэн, лабораториудад богино болон дунд хугацааны судалгаа, чадавхжуулах хөтөлбөрт хамруулах, UCAS-ийн профессор, CAS-ийн эрдэмтдийг UMAS-ийн сургалт, судалгаанд оролцуулах, хамтарсан магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, зарим чиглэлээр "joint/double degree", оюутны "co-supervision" тогтолцоог хөгжүүлэх талаар ярилцав.

Түүнчлэн хамтарсан зуны сургалт зохион байгуулах, UMAS-ийн шилдэг магистр, докторын оюутан, залуу судлаачдад UCAS болон CAS-д суралцах, судалгаа хийх тэтгэлэг, тусгай квот, лабораторийн дадлагын боломж бий болгох, хоёр улсын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны баг, лаборатори байгуулж, багш–судлаач–оюутны тогтмол солилцоог хөгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.

Уулзалтаар дараах тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов

Уулзалтын үр дүнд талууд байгалийн шинжлэх ухааны тодорхой тэргүүлэх чиглэлүүдээр профессор, судлаачдын хамтарсан баг бүрдүүлж, төсөл хэрэгжүүлэх, улмаар төсөлд суурилсан сургалтын зарчмаар магистр, доктор, залуу судлаачдыг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн UMAS-ийн санал, сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн жил бүр ахисан түвшний сургалтын таваас доошгүй тэтгэлгийг UCAS-аас олгох боломжийг судлан, хэрэгжүүлэхээр тогтов.

Монгол Улсын хүрээлэн буй орчин, экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтарсан болон олон улсын судалгааны төсөл санаачлан хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, судлаачдыг чадавхжуулах хөтөлбөрийн санал боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Эдгээр ажлыг Монгол–Хятадын уламжлалт шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагаатай уялдуулан, "судалгаа → ахисан түвшний боловсрол → хүний нөөц → инновац → бодит асуудлын шийдэл" гэсэн нэгдмэл зарчмаар хөгжүүлэх нь цаашдын хамтын ажиллагааны гол чиглэл байхаар тогтов.

Дашрамд дурдахад, Хятадын ШУА-ийн Их сургууль (UCAS) нь судалгаанд суурилсан их сургуулийн дэлхийн тэргүүлэх загваруудын нэг юм. Nature Index 2026 Research Leaders-ийн үзүүлэлтээр UCAS нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн академик байгууллагуудаас 2 дугаарт, Earth & Environmental Sciences чиглэлээр мөн академик байгууллагуудаас 2 дугаарт эрэмбэлэгдэж байна. Харин UCAS-ийн судалгааны үндсэн суурь болох Chinese Academy of Sciences (CAS) нь байгалийн шинжлэх ухааны байгууллагуудын дэлхийн жагсаалтыг №1-т тэргүүлж байна.

Энэхүү уулзалт нь Монголын залуу судлаачид, магистр, докторын оюутнуудад дэлхийн тэргүүлэх судалгааны орчинд суралцах, судалгаа хийх шинэ боломжийг нээх чухал алхам боллоо.

Шинжлэх ухаанд суурилсан боловсрол

24/08/2026

Address

ШУА-ийн Төв байр, Энхтайваны өргөн чөлөө 54б, 14-р хороолол, 13-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
Ulaanbaatar
13330

Alerts

Be the first to know and let us send you an email when UMAS posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to UMAS:

Shortcuts

Share