Theatre therapy project

Theatre therapy project

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Theatre therapy project, College & University, Ulaanbaatar.

Photos from Theatre therapy project's post 17/09/2024

JCI central салбар байгууллагаас 2024 онд хэрэгжүүлсэн “Theatre therapy” төсөл амжилттай хэрэгжиж 2024 оны 5 сарын 29-ны өдөр төслийн хаалт болон тайлан тоглолтоо амжилттай хийсэн.
Төсөл үргэлжлэх 3 сарын хугацаанд хүүхдүүд маань эерэг нөхөрлөлийг бий болгож, хүүхэд тус бүр амжилтыг бүтээж, хэзээ ч мартагдахгүй дурсамжийг үлдээж чадсан гайхалтай цаг хугацаа байлаа.

21/05/2024

🎉 JCI Централ салбар байгууллагын 2024 онд хэрэгжүүлж буй “Театр терапи” төслийн тайлан тоглолт үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

🎭Тайлан тоглолт 3 жүжгээс бүрдэх ба 6-с дээш насныхан үзэх боломжтой.

Тоглогдох жүжгийн нэр:
- Маргад эрдэнийн хотын илбэчин,
- Хэцүү шалгалт
- Бид том хүн болоогүй ч бас хүүхэд биш

Тайлан тоглолтонд 53 болон 44-р сургуулийн 10,11-р ангийн сурагчид оролцоно.

🎟️ Тасалбарын үнэ 12.000 төгрөг.
☎️ Лавлах утас: 99676272

11/05/2024

JCI central салбар байгууллагын “Theatre Therapy” төсөл 2 дах сардаа амжилттай үргэлжилж байна. Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 44 болон 53-р ЕБС-н нийт 750 сурагчдын сэтгэлзүйн байдлыг үнэлсэн ба төслийн үндсэн үйл ажиллагаа болох Драмын дугуйлан, театрын сэтгэл засалд 60 гаруй сурагч хамрагдаж байна.
🎭Хүүхдүүд маань тайлан тоглолтын бэлтгэлдээ шамдан орсон байна.
, , ,

28/04/2024

🏫Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн сурагчид маань дугуйлалангийн эхний хичээлдээ бүрэн ирцтэйгээр хамрагдлаа.
🎭Театрын сэтгэл засал, дүрийн сэтгэл засал болон жүжиглэх уран чадварын дасгал, хичээлүүд нь хүүхдүүдэд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг.
, , ,

28/04/2024

“Theatre therapy” төсөл 2024 оны 4 сарын 22-ны өдрөөс Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44-р сургууль дээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.
, , ,

28/04/2024

JCI central салбар байгууллагын 2024 онд хэрэгжүүлж буй “Theatre therapy” төсөл маань амжилттай үргэлжилж байна. Төсөлд Нийслэлийн ерөнхий боловсролын 53-р сургуулийн ахлах ангийн 40 гаруй сурагч хамрагдаж байна.

Photos from Theatre therapy project's post 27/04/2024

"Theatre therapy project"
📍2023 оны 3 сарын 11-нээс 53-р сургууль дээр үйл ажиллагаагаа эхлэн амжиллтай үргэлжилж байна.
, , ,

Photos from Нийслэлийн Ерөнхий Боловсролын 53 Дугаар Сургууль's post 27/04/2024

JCI central салбар байгууллагын 2024 онд хэрэгжүүлж буй "Theatre therapy project" төсөл нь 2024 оны 3 сарын 23-ны өдөр төслийн нээлтээ хийлээ. Энэ үеэр JCI central салбар байгууллагын 2024 оны ерөнхийлөгч Н.Гантулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р дунд сургуулийн захирал Л.Амарсанаа нар санамж бичигт гарын үсэг зурж төслийн үйл ажиллагааг баталгаажуулав.

Photos from Theatre therapy project's post 27/04/2024

JCI central салбар байгууллагын 2024 онд хэрэгжүүлж буй "Theatre therapy project" төсөл нь 2024 оны 3 сарын 23-ны өдөр төслийн нээлтээ хийлээ. Энэ үеэр JCI central салбар байгууллагын 2024 оны ерөнхийлөгч Н.Гантулга, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р дунд сургуулийн захирал Л.Амарсанаа нар санамж бичигт гарын үсэг зурж төслийн үйл ажиллагааг баталгаажуулав. Gantulga Narandelger, Amarsanaa Lombo
, , ,

Photos from Theatre therapy project's post 27/04/2024

🎭"Theatre therapy project" танилцуулга🎭

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
🔸Сэтгэлзүйн хувьд эрүүл
🔹Зүрх сэтгэлийн боловсрол өндөртэй
🔸Гоо зүйн мэдрэмжтэй
🔹Өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэл дүүрэн шинэ үеийг бүтээх
, ,

18/04/2024

Theatre therapy буюу театрын сэтгэл засал гэж юу вэ?
Театрын сэтгэл засал нь орчин үед хүчээ авч буй урлагийн сэтгэл заслын шинэ салбар юм.
Энэхүү сэтгэл заслын арга нь Англи, АНУ, ОХУ, Герман болон бусад өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл хэрэглэгддэг.
Театрын засал нь хүүхэд, өсвөр үе, залуучуудад дараах нөлөөллийг үзүүлдэг.
- Сэтгэлзүйн гэмтлийн дараах стрессийн түвшинг бууруулах,
- Эмгэг төрх үйлийг өөрчлөх,
- Гэр бүл эцэг, эхтэйгээ харилцах харилцаа, нийгэмтэй харилцах харилцааг төлөвшүүлэх,
- Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх,
- Гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцол, бие биенээ хайрлах, дэмжих чанарыг нэмэгдүүлэх,
- Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх,
- Хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх болон хэл ярианы чадварыг дээшлүүлэх,
- Хүүхдүүдэд урлагаар дамжуулан бүхий л таагүй мэдрэмжээ гадагшлуулан, сэтгэл зүйн хувьд эрүүл, өөртөө итгэлтэй бие хүн болоход нь тусалдаг.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar