07/07/2023
Усанд автсан орон сууцнуудынхаа чанарыг одоо шалгаж дээ.
Хөрс гулсалт, суурь суулт, барилга хазайлт, гажилт гэх мэт үзэгдэл үүсэх магадлалтай л байх.
Барилгад 0.34 градусаас дээш хазайлт үүсэхэд дам нуруу, багана зэрэг даацын бүтээцүүдэд гэмтэл гарсан байх магадлалтай гэж үздэг.
Хазайлт үүссэн барилга дотор амьдарч байгаа хүн аяндаа толгой нь эргээд мэдэрнэ.
13/04/2021
Кристал Тоосго.
Зааг хоорондын цавуу нь хүртэл тунгалаг өнгөтэй.
Цэвэрхөн өрөлт хийж чадвал маш үзэмжтэй.
Сонирхсон хүн байвал бичээрэй.
🇯🇵🇲🇳👷♂️
Bayanmunkh Namsrai
12/01/2021
Хэрвээ би ЕС, эсвэл Хотын дарга байсан бол?
1. Саяны газар хөдлөлт уул нь барилгын салбарт маш том боломж байхгүй юу.
Одоо байгаа барилгууддаа газар хөдлөлтийн дараах мэргэжлийн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Тэгээд дата үүсгэж аваад барилгын норм дүрмэндээ шинэчлэл хийх үү яах уу гэдгээ шийднэ.
Дам нуруу, багана зэрэгт цууралт үүссэн үү, сууринд суулт өгсөн үү гэх мэт...
УБ-т магнитуд хэр хэмжээтэй хөдөлсөн бэ гэдэг өгөгдөл нь байгаа болохоор барилгууддаа дүн шинжилгээгээ хийгээд авах хэрэгтэй.
Японд томоохон газар хөдлөлт болсний дараа мэргэжлийн хүмүүс нь дүн шинжилгээгээ нарийн хийгээд хуулиндаа тэр дор нь шинэчлэл хийчихдэг юм. Тийм ч учраас барилга нь улам л сайжирч байгаа.
2. Газар хөдлөлт үүсч барилга байшин нурсан үед УБ ер нь яах вэ? гэдгээ тодорхойлох боломж.
Хорогдох байраа яах уу? Барилга нурахаар зам хаагдана, хүмүүсээ яаж аврах вэ?
ер нь ямар арга хэмжээ авах вэ гэдэг тийм мөрдлөгө маягийн юм байх хэрэгтэй.
Н.Баянмөнх
🇯🇵🇲🇳👷♂️
Bayanmunkh Namsrai
04/09/2020
Эдгээр бүдүүн голийсон нөхдүүд бол Японд хэрэглэгддэг барилгын гадсан суурь.
Барилга барих газрын хөрс, газрын онцлогт тохируулж урт болон өргөн нь тооцоологддог. Ихэвчлэн 20-40 метрийн урттай, 500-1500 мм-ийн өргөнтэй гадсууд хэрэглэгдэнэ.
Энэхүү гадас нь барилгын суурийг газрын гүний хатуужсан давхаргатай холбож өгснөөр барилгын суурийн суулт болон газар хөдлөлтөөс барилгыг хамгаалдаг гол тулгуур нь болдог.
Одоогоор Япондоо хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг гадсан суурь бөгөөд барилгын хамгийн чухал амин сүнс гэж хэлж болно. Энэ гадсан суурь суулт өгвөл барилгыг тэр чигт нь нураахаас аргагүй байдалд орох тохиолдол байдаг.
Н.Баянмөнх
🇲🇳🇯🇵👷♂️
25/08/2020
2050 онд сансар луу лифтээр явж магадгүй!
Манай компани 2050 он гэхэд сансрын лифт бүтээнэ гээд материалын туршилтаа хийгээд эхэлсэн байгаа.
96000 км урт зам туулах сансрын лифт.
Барьж дуусахад 25 жил зарцуулна гэж үзэж байгаа.
Пуужингаар барилгын материалаа дээшээ зөөнө хэхэ. Сансарт ажиллаж чадах ажилчин нтр ээ бас бэлдэх л байхдаа.
Яг одоогийн өнцгөөс бүтэшгүй мэт боловч онолын хувьд боломжтой гэдгээ баталцан, туршилтаа хийгээд явж байна.
Энэхүү лифт бий болсноор сансар луу хүмүүс хямд өртгөөр зорчих боломжтой болох юм.
🇲🇳🇯🇵👷♂️
Н. Баянмөнх
宇宙エレベーター建設構想(The Space Elevator Construction Concept)
The Space Elevator Construction Concept
24/07/2020
Мөнгөтэй л бол хэн ч барилгын тусгай зөвшөөрөл худалдаж аваад барилга барьж болно. Тэрэнд нь олон хүн цалингын зээлээрээ амьдарна. Сарын дараа ус алдана, обой нь хуулрана, жилийн дараа хана нь цуурна, хэдэн жилийн дараа нурна... гэх мэт.
Төрийн албан хаагч фэйсбүүкийн хуурамч хаягаар барилгын тусгай зөвшөөрөл хүссэн хүнд нь зарна. Дараа нь хэн ч хариуцлага хүлээхгүй үл мэдэх цэцэгхэн хотхонд...
Мөнгө хуулиас хүчтэй хэвээр байгаа үед салбарын хөгжил ярих утгагүй мэт.
За ямартай ч худалдаж авах гэж байгаа байр, орон сууцыг чинь ямар компани барьж байгааг мөнгөө өгөхөөсөө өмнө сайн судлах хэрэгтэй. Цаасан дээр л оршдог компани маш олон шүү...
03/07/2020
Жилийн өмнөх байдал хэвээрээ байна.
Ахиад хэдэн жил үргэлжлэх бол гэдэг л байна даа.
28/05/2020
Явган хүний гүүр
🇲🇳Улаанбаатар хотын явган хүний гарцгүй эсвэл зам хөндлөн гардаг хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд ийм явган хүний гүүр их хэрэгтэй гэж бодогддог.
Гэрлэн дохиогүй явган хүний гарц дээр уул журмандаа явган хүн давуу эрхтэй байдаг ч тэр дүрэм УБ-т хэрэгждэггүй.
Тиймээс гэрлэн дохиогүй гарцаар байтугай гэрлэн дохиотой гарцаар гарах бол амь эрссэн үйлдэл шиг л байдаг.
Давуу тал
✅ Зам тээврийн осол тодорхой хэмжээнд буурна. Гэрлэн дохио багатай УБ хотод ийм гүүр их тохиромжтой. Зам тээврийн ослоос амь эрсдсэн хүмүүсийн ихэнх нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа машинд мөргүүлсэн байдаг.
Хүний амь нэгт!
✅ Угсралт нь их энгийн хялбар.
Нэг ийм гүүрийг 2-3 өдөрт суурилуулдаг.
Үнийн хувьд ч өртөг харьцангуй бага.
Эхний ээлжинд УБ хот явган зорчигчдод ээлтэй хот болмоор байна.
Н.Баянмөнх
🇲🇳🇯🇵👷♂️
21/05/2020
Улаанбаатар хотынхоо төв замыг иймэрхүү чанартай гүйцэтгэлтэй хийгээд бас модоор хүрээлүүлчих юмсан...
Бас 2 эгнээтэй замаар 3,4 эгнээ болж явдаггүй ухамсартай тайван иргэдтэй хотыг харах юмсан. Зүгээр л нэг зам дээр стрессдэхгүй амьдрах боломж ирэх байхаа.
Энэ Японы энгийн нэг дүүргийн зам.
Н.Баянмөнх
🇲🇳🇯🇵👷♂️
30/03/2020
Шат
Манай компаний саяхан гүйцэтгэсэн нэг барилгын шатыг танилцуулъя.
Хальт харвал байдаг л нэг шат.
Нарийвчлан харвал олон зүйлийг бодолцож хийсэн шат байгаа юм.
✅1. Бариул том хүн болон хүүхдэд зориулсан давхар бариултай. Шат ихэвчлэн том хүний өндөрт зориулсан байдаг ч үүнд нэмэлтээр хүүхдэд зориулсан бариул нэмсэн.
✅2. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмтрэгч шаланд байрлуулсан.
✅3. Шатны ирмэг бүрт халтиргааны хамгаалалт бүхий резин байрлуулсан.
Тэр халтиргаанаас хамгаалах резины захын хэсэг нь үл ялиг өөр байгааг татсан зурагнаас харж болно. Энэ нь шатны хогыг шүүрдэхэд илүү хялбар болгосон хэсэг байгаа юм.
✅4. Шатны бариулны ирмэг бүрийг мохоо болгосон. Өнцөгтөй бол гараа урах, мөргөх зэрэг тохиолдол гардаг.
Barrier-Free буюу хэн ч хэрэглэж болдог шатны жишээ байлаа. 🎌Японы дезайн энэ тал дээрээ үнэхээр мундаг.
Like, Follow
👍🤘👇
www.facebook.com/engineermongolia
Н.Баянмөнх
🇲🇳🇯🇵👷♂️
13/03/2020
🇲🇳УБ хотын замын түгжрэлийг шийдэх арга
Дэлхийн ихэнх хотуудын хөгжлийн явцад тулгарч байдаг асуудал бол хүн амын хэт их төвлөрөлт, иргэдийн хувийн машины хэрэглээ ихссэнээс үүдэлтэй замын түгжрэл. Үүнийг шийдэж ирсэн нийтийн тээврүүдэд метро (subway metro), цахилгаан вагон (electric train), монорейл(monorail), кабель машин(cable car), трамвай(tramway), троллейбус гэх мэт.
Эдгээрээс УБ хотын нөхцөлд хамгийн боломжит хувилбар нь миний бодлоор монорейл гэж бодож байна. Яагаад?
🚟🚟🚟
Монорейл-ийн давуу талуудаас
✅1. 40-45 градус хүртэлх налуу болон муруйлттай төмөр зам барьж болдог нь зөвхөн монорейл. Харьцангуй чөлөөтэй зохион байгуулалттайгаар замаа барьж болдог учраас монорейлийг УБ шиг зай багатай, барилга байгууламж их баригдсан газруудад их ашигладаг. Метро болон цахилгаан вагоны хувьд огцом муруйлттай болон налуутай төмөр зам барьж болдоггүй.
✅2. Барилгын ажил нь бусадтай нь харьцуулахад хамгийн хялбар. Замын баганыг ердөө 1м-1.5м-ийн градустай газарт л суурилуулж болдог болохоор зай их авдаггүй. УБ хот шиг зам нь нарийхан нөхцөлд замынхаа төв шугамын дагуу барьчих боломжтой. Зай багатай хотууд ихэвчлэн монорейл барьж байгаа жишээ олон болсон. Барилгын ажил нь хялбар болохоор богино хугацаанд барих боломжтой.
✅3. Байгальд учруулах хор нөлөө хамгийн бага. Метро болон цахилгаан вагоны хувьд асар их хэмжээний шороо ухаж, хөрс сэндийчиж, гүнийн ус багасгах шаардлагатай болдог. Харин монорейл бол зөвхөн багана суурьшуулах радиусын хэмжээнд л газар ухдаг болохоор байгальд учруулах хор нөлөө бараг үгүй юм даа.
✅4. Барилгын ажлын өртөгийн хувьд Метро болон цахилгаан галт тэрэгтэй харьцуулахад 1.5-2 дахин хямд. Төсөв багатай манай УБ шиг хот бол хамгийн хямд бөгөөд барихад хялбар боломжит аргаа л сонгох ёстой. Болдогсон бол газар доорх баялагынхаа нэг хэсгээр бартердаад ч болов бариулчих юмсан. Дубай, Хятад, Сингапур, Солонгос-т Япон технологоор бариулсан жишээ байна. Хий дэмий хэдэн хүний карманд хийж байснаас ядаж монорейлтэй үлдвэл...
✅5. Техникийн үзлэг (maintenance) хийхэд хамгийн хялбaр. Агаар дээр зам нь байрладаг болохоор тэр болгон эвдрэл гэмтэл гарах нь ховор.
✅6. Монорейлийн жолоодлого хялбар. Тусгай үнэмлэхтэй бэлтгэгдсэн жолооч шаардахгүй.
✅7. Дуу чимээ багатай. Монорейлийн дугуйг резинэнээр хийх боломжтой болохоор дуу чимээ багатай.
Дээрх шалтгаануудаас дүгнэвэл Метро биш Монорейл нь илүү бодитой юм даа гэж бодож байна. Мөн дээр нь нэгэнт баригдсан барилга байгууламж доогуур Метро барих бол асар их өртөг болон технологийн чадамж шаардана. УБ-ын нөхцөлд Метро бол бүтэшгүй мөрөөдөл дөө. Тийм ч учраас нэгэнт хэлбэр төрхөө олсон, зай багатай хотууд ихэвчлэн монорейл зам барьдаг.
💰800 сая доллараар 13км тойрог зам барьснаар замын түгжрэл ч багасахгүйдээ. Машины зам нэмж барьснаар биш, нийтийн тээврийн хэрэгсэл нэмж байж л түгжрэл багасна. Хувийн машины хэрэглээг багасгах цорын ганц арга нь нийтийн тээврээ хөгжүүлэх. Энэ нь дэлхийн хотуудын түүхэнд батлагдаад, туршигдаад ирсэн зүйл шүү дээ.
2 жилийн өмнө миний бие Тайланд руу аялалаар явж байхад Тайландчууд түгжрээ ихтэй, хүний нягтрал ихтэй хэсгүүддээ монорейл-ийн зам барьж байхыг харсан. Дараа жил нээлтээ хийнэ. Давхар зам бариад ч түгжрэлээ дийлэхээ байсан болохоор нийтийн тээврээ нилээн хөгжүүлж эхэлж байгаа нэг жишээ.
💸Монорейлийн өртөг
1км тутам дахь Монорейлийн барилгын ажлын өртөг(япон) том оврынх бол 100 сая доллар, бага оврынх 50-60 сая доллар. 800 сая доллараар 8км том оврын монорейл зам эсвэл, 16 км бага оврын монорейл зам барьж болох юм байна. 16км зам бол УБ хотын хэмжээнд хангалттай байх.
🚟🚟🚟
Монорейл-ийн зөөвөрлөх чадамж
1 вагонд 80 хүн суудаг.
Бага оврын монорейл-ийн 1 вагон 1 цагт 3000 хүн, өдөрт 25000 хүн тээвэрлэх боломжтой гэж тооцоолдог юм байна.
Эцэст нь энэхүү бичвэр бол зөвхөн миний бодол бөгөөд алдаатай, дутагдалтай зүйл байхыг үгүйсгэхгүй.
Н.Баянмөнх
🇲🇳🇲🇳🎌👷♂️