Нэг ангийнхан

Нэг ангийнхан Бага боловсролын цөм хөтөлбөрт нийцсэн “Нэг ангийнха?

Бага боловсролын цөм хөтөлбөрт нийцсэн “Нэг ангийнхан” хэмээх цогц цуврал бүтээлийн эхний ном болох Цагаан толгойн цоо шинэ ном

Цагаан толгой анхлан сурч буй 1-р ангид үндсэн сурах бичиг болгож ашиглахаас гадна, уншиж сурсан 2, 3 дугаар ангид ч дас...
31/10/2017

Цагаан толгой анхлан сурч буй 1-р ангид үндсэн сурах бичиг болгож ашиглахаас гадна, уншиж сурсан 2, 3 дугаар ангид ч дасгалууд болон эхийг нь хэсэгчлэн авч ашиглаж болно. Үнэ: 29,900 төгрөг
👩‍🏫Анги хамт олноороо захиалбал 20,000 төгрөг, мөн багшийн ном үнэгүй дагалдана. 📚
Сурах-сургах хэрэглэгдэхүүний Дидо редакц
Захиалга авах утас: 9973 4034

Тус цагаан толгойн Заах аргазүйн онцлогийг товч нэгтгэвээс, - Сэдэлжүүлэх, таниулах үйл ажиллагаанд зориулж үсэг бүрийн ...
31/10/2017

Тус цагаан толгойн Заах аргазүйн онцлогийг товч нэгтгэвээс,
- Сэдэлжүүлэх, таниулах үйл ажиллагаанд зориулж үсэг бүрийн авиазүйн болон хэрэглээний онцлогийг харуулсан эхүүд бий. Тэдгээр нь амьдралд ойр, энгийн үг хэллэгтэй, хүүхдийн нас сэтгэхүй, сонирхолд нийцсэн. Ийнхүү сэдэлжүүлэх үед эх бичвэрүүдийг оруулж өгсөн нь хүүхдэд багш, эцэг эх нь ном уншиж өгөөд ярилцдаг байсан өмнөх туршлагатай нь холбоотой бөгөөд энэ нь ойр дотно мэдрэмжийг төрүүлж, хичээлд сэдэлжүүлэх зорилготой.
- Цагаан толгойн үсгүүдийг таниулан заах нэгж хичээлүүд салангид биш, хоорондоо нэг ангийнхны дүр, үйл явдлаар холбогдсон.
- Эхтэй ажиллах дасгал даалгавар, нэгж үсгийг таниулах, давтах, бататгах дасгал даалгаврын төрөл олон янз, дидактикийн бүрэн боловсруулалттай. Хичээл буюу дасгал даалгаврын төлөвлөлт сэдэлжүүлэх үеэс эхлэн таниулах, дасгалжих бататгах дасгалууд хаалттайгаас нээлттэй, хөнгөнөөс хүнд рүү дараалах зарчмаар төлөвлөгдсөн. Дасгал ажилбарууд, үйл ажиллагаа нь бүхэлдээ сурагчдын өмнөх мэдлэгт суурилж идэвхтэйгээр биеэ дааж сурахад чиглүүлж байгаа нь уг номын хамгийн чухал онцлог юм.
- Цагаан толгойн үсэг бүрийн эхэнд тавиад мартагддаг Үсгийн санг олон төрлийн дасгал ажилбаруудын тусламжтайгаар ашигласан. Үсгийн сан хүүхдийн бие дааж, хурдан, сонирхолтойгоор уншиж сурах үйлийг дэмждэг. Түүнчлэн үсэг хэмээх хийсвэр тэмдэгтийг тайлж нийлүүлж унших хүүхдийн хувьд түвэгтэй үйлдлийн бэлтгэл, хөнгөвчилсөн дасгал болдог сайн талтай.

Монсудар хэвлэлийн газрын Сурах-сургах хэрэглэгдэхүүний ДиДо редакцын эрхлэгч Г.Ариунцэцэгтэй шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Address

Ulaanbaatar
14200

Telephone

99734034

Alerts

Be the first to know and let us send you an email when Нэг ангийнхан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нэг ангийнхан:

Shortcuts

Share