Хүүхдүүд ээ багаас нь...
Өглөө босоод
Өлөн элгийг нь тайлж
Ус уулга.
Дараа нь
Гар нүүрийг нь угаа.
Үс гэзгийг нь самна.
Цэвэрхэн мэдрэмж төрнө.
Ширээн дээр суулгаж
Унд хоолыг нь өг.
Дуусгаад
Аяга тавгийг нь хураалга.
Гэр орноо цэвэрлэх ажилд туслуул.
Цэвэрхэн хувцасла.
Бохир хувцсыг нь
Дор
Дор нь сольж өг
Сойз
Самыг нь
Тусад нь саванд хийж өгч.
Чинийх шүү гэж
Өмчилж өг.
Ингэснээр
Багаасаа
Өөрийнхөө юманд эзэн болж
Арвич
Хямгач
Хандлага тогтож
Хаа ч явсан
Өөрийгөө
Өлхөн аваад явах
Чадвар сууж
Та
Хаяад явсан ч
Хаашаа ч явсан
Санаа
Сэтгэл зовохгүй байх болно.
Эс бөгөөс
Өөртөө тусалж чадахгүй
Өөрийгөө авч явж чадахгүй
Хүний гар
Харсан
Хүн л
Үлддэг юм шүү хө.
Тиймээс
Хөрөнгө мөнгө үлдээнэ гэхээс илүү
Өөрийгөө захирах
Өөртөө туслах УХААНЫГ үлдээ....
Болор Цэцэрлэг
Энхрий бяцхан үрсийг тань 4 улирлын турш тохилог, дулаан, цэвэрхэн орчинд мэргэжлийн тогооч, багш нараас бүрдсэн 2017 онд шинээр үйл ажиллага
06/09/2024
Хичээлийн шинэ жил эхлэж, эцэг эхийн хурлаа хийж үйл ажиллагаагаа танилцуулан эцэг эхтэй хамтран ажиллах гэрээгээ хийлээ.
23/06/2024
"ХҮҮХЭД-ЭРХЭМ"
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ...
✅ Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ бүү орхиорой.
✅ Хүүхдээ зөвхөн насанд хүрсэн хүнээр харгалзуулан замын хөдөлгөөнд оролцуулаарай.
✅ Хүүхдийг гол ус руу ганцаар нь бүү явуулаарай.
✅ Иргэд олноор цугларсан газраар зорчихдоо хүүхдээ төөрөхөөс сэргийлээрэй.
✅ Тээврийн хэрэгслээр бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, зориулалтын суудал хэрэглэх нь зүйтэй.
23/05/2024
Төгсөгчиддөө баяр хүргье
08/05/2024
Mонгол улсад хүүхдийн төлөө байгууллага байгуулагдсаны 99 жилийн баярын мэнд хүргье🎶❤️😍😘
07/05/2024
Янзтай ясны тунгалаг шөл
Амин дэмээр баялаг тунгалаг ясны шөл нь олон талын ач тустай байдгийн дотор дархлааг сэргээх, хий, ядаргаа, алжаал тайлж, дархлааг сэргээх зорилгоор энэхүү цэвэр үхрийн булууны шөлийг ашиглан маш хурдан бөгөөд амттай шөл хийх зөвлөгөө жорыг хүргэж байна. Өвлийн сэрүүн улиралд идэхэд хамгийн тохиромжтой амтат шөл юм.
.
Орц : 2 хүн
Янзтай цэвэр ясны шөл – 1 литр / ямар ч амтлагчгүй цэвэр шөл /
Нарийн пүнтүүз – 30 грамм
Үхрийн мах -200 грамм
Улаан чавга - 3,4 ширхэг
Ногоон сонгино -10 грамм
Цагаан гаа – 2 хэрчим
Давс – өөрийн амталгаагаар
Янзтай ясны тунгалаг шөл хийх дараалал:
Хийхэд тун хялбар тул хоол хийх савандаа шөлөө хийнэ. Үхрийн махаа хэрчиж бэлэн шөлөндөө хийж буцалгана. Буцалж буй шөлөн дээрээ нарийн пүнтүүз, улаан чавгаа, цагаан гаагаа хийж буцалгана. Шөлөө өөрийн амталгаагаар давсаа тааруулан хэрэглэнэ. Бэлэн болсон шөлөө таваглаад ногоон сонгиноор өнгө нэмээрэй. Бүх насныхан идэхэд зориулагдсан учир гэр бүлээрэй сайхан хооллоорой.
18/12/2023
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
21 хороолол, 18 хороо/2
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:00 - 18:30 |
| Tuesday | 08:00 - 18:30 |
| Wednesday | 08:00 - 18:30 |
| Thursday | 08:00 - 18:30 |
| Friday | 08:00 - 18:30 |