MULS International office

MULS International office

Share

Promotion and contribution to International cooperation ХААИС-ийн Гадаад харилцаа

Photos from Embassy of Japan in Mongolia /  Японы Элчин сайдын яам's post 05/05/2023
Тестирование по русскому языку (для преподавателей русского языка в Монголии) 24/01/2023

https://m.facebook.com/story.php?story_fbid=188413080451305&id=100078478434693&mibextid=qC1gEa

Тестирование по русскому языку (для преподавателей русского языка в Монголии) Если Вы живёте в Монголии и Вы: - учитель русского языка в школе; - преподаватель русского языка в университете; - студент университета, изучаете русский язык и хотит....

23/01/2023

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 1-2 улирал буюу (2-9 сар) богино хугацааны сургалтын тэтгэлэг зарлагдлаа.

Тавигдах шаардлага
• Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн;
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар курсд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;
• Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
• Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны;
• Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
• Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиас элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалтай (Acceptance letter) бол давуу тал болно

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:
• Сургалтын төлбөр
• Амьжиргааны зардал /сар бүр бакалаврын оюутан 9,000 CZK, магистр, докторын оюутан 9,500 CZK/
• /Дотуур байрыг оюутан өөрөө хариуцна/

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
30 хүртэлх хоногийн сургалтад хамрагдах иргэд:
• Өргөдлийн маягт
• Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
• Суралцах төлөвлөгөө /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
• Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, бакалавр, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу тал болно.)
• Гадаад паспорт;
• Иргэний үнэмлэх;
• Англи эсвэл Чех хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
• Цагдаагийн бичиг;/E-Mongolia-аас татаж авах боломжтой/
30-с дээш хоног суралцах иргэд

• Өргөдлийн маягт
• Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
• Суралцах төлөвлөгөө /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
• Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
• Гадаад паспорт;
• Иргэний үнэмлэх;
• Англи эсвэл Чех хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
• Цагдаагийн бичиг;/E-Mongolia-аас татаж авах боломжтой/

Эрдэм шинжилгээний ажилтан
• Өргөдлийн маягт
• Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
• Суралцах төлөвлөгөө /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
• Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
• Гадаад паспорт;
• Иргэний үнэмлэх;
• Англи эсвэл Чех хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
• Цагдаагийн бичиг;/E-Mongolia-аас татаж авах боломжтой/
• Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуулиас элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материал (Acceptance letter) хавсаргах

ЖИЧ: БҮХ БИЧИГ БАРИМТЫГ ЧЕХ ЭСВЭЛ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ОРЧУУЛАН ЭХ ХУВИЙН ХАМТ ХАВСАРГАХ ШААРДЛАГАТАЙ.

Бүртгэл
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 ОНЫ 02 САРЫН 24-НЫ ДОТОР Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ үү.
“Өргөдлийн маягт”ыг энд дарж татаж авна уу.
Баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөвөөр ирүүлэх шаардлагатай бөгөөд хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Тэтгэлгийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 7012-0939 утсаар авч болно.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
БНЧУ-ын Дээд боловсролын байгууллагуудын www.studyin.cz, сургалтын хөтөлбөрийн талаарх мэдээллийг https://regvssp.msmt.cz/registrvssp/csplist.aspx сайтаас авах боломжтой.

23/01/2023

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНЫ ЗУНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Тус Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтныг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр саруудад зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:
🔸 Сургалтын төлбөр
🔸 Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
🔸 Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй.Үүнд:
🔸 Олон улсын тээврийн зардал
🔸 Виз олголттой холбоотой зардлууд
🔸 Даатгалын зардал

Тавигдах шаардлага
🔸 Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан, 18-аас дээш настай Монгол Улсын иргэн;
🔸 Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй байх: Ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх

Бүрдүүлэх материал
🔸 Цахим өргөдлийн маягт / Энд дарж татаж авна уу /
🔸 Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
🔸 Гадаад паспорт
🔸 Англи хэл эсвэл Чех хэлний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо

Өргөдлийн маягтыг зөвхөн Англи эсвэл Чех хэлээр бөглөнө.
🔸 Зуны сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 ОНЫ 02 САРЫН 24-НЫ ДОТОР Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ үү.

Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Photos from KOICA Mongolia office's post 08/01/2023
MEXT Scholarship: IGP Special Quota | International Graduate Program (IGP) 16/09/2022

Япон улсын Боловсрол, Соёл, Спорт, ШУ-ны яамны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. Холбоосоор дэлгэрэнгүйг үзнэ үү.

MEXT Scholarship: IGP Special Quota | International Graduate Program (IGP) Graduate School of Life Science, International Graduate Program (IGP)

About | Shinshu University 05/09/2022

ЯПОН УЛСЫН ШИНШҮ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Япон улсын Шиншү их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс Япон хэлний мэдлэгтэй 1 /нэг/ оюутныг нэр дэвшүүлнэ.

Шиншү их сургууль нь 1949 онд байгуулагдсан, инженер, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг 8 факультеттай, 5 магистр, докторын сургуулиас бүрддэг, 11000 оюутан, 1100 багш ажилтантай Японы үндэсний их сургууль юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.shinshu-u.ac.jp/english/about/ холбоосоор орж үзнэ үү.

ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Хичээлийн жилийн хуваарь:

- Японд ирэх хугацаа: 2023.03.31
- Байранд орох хугацаа: 2023.03.31
- Танилцуулга, бүртгэл: 2023.03.31 ~ 2023.04.07
- 1-р семестр: 2023.04.10 ~ 2023.07.28
- 2-р семестр: 2023.09.27 ~ 2024.01.26

Солилцооны хөтөлбөрийн хугацаа: 1 эсвэл 2 семестер

Тавигдах шаардлага:

1. ХААИС-ийн бакалаврын үндсэн оюутан байх
2. Япон хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй байх

Бусад шаардлага:

1. Шиншү их сургуульд сурах хугацааны төлбөрийг төлөх чадвартай байх
2. 1 жилд дор хаяж 10 кредит цуглуулах /1 семестерт 5 кредит/

Бүрдүүлэх бичиг баримт:

1. Бичиг баримтын бүрдэл шалгах хуудас /Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авна/
2. Өргөдлийн маягт /Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авна/
3. Эрүүл мэндийн хуудас /Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авна/
4. Дүнгийн тодорхойлолт /Англи эсвэл Япон хэлний баталгаат орчуулгын хамт/
5. Гадаад паспортны хуулбар /Нүүр хуудас, урд нь Япон явж байсан бол
штамп даруулсан хуудасны хамт/
6. Санхүүгийн батлан даагчийн банкны баталгаа /суралцах хугацаанд хүрэлцэхүйц хэмжээтэй байх/
7. Япон хэлний сертификат
8. Урилга авах мэдээллийн хуудас /Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авна/
9. 3*4 хэмжээтэй цээж зураг

Зардал /1 сард/: нийт 50,255~122,500 иен

*Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.


• Байр: 4,755-50,000 иен
• Хоол: 25,000-35,000 иен
• Ном, хэрэгсэл: 2000-3000 иен
• Хувийн зардал/бусад: 5000-15,000 иен
• Тээврийн хэрэгсэл: 500-1500 иен
• Даатгал: 3000 иен
• Ахуйн зардал /газ, ус, цахилгаан/: 10,000-15,000 иен



Бүртгэл:

Бүртгэл 2022 оны 10 дугаар сарын 13-ныг дуустал Захиргааны байрны 205 тоотод байрлах Гадаад хамтын ажиллагааны хэлтэст явагдана. Зөвхөн Япон хэлтэй оюутнуудыг бүртгэх ба нэг оюутныг шалгаруулж Шиншү их сургуульд нэр дэвшүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авна уу. Имэйлээр англи хэл дээрх дэлгэрэнгүй мэдээллийг авах бол [email protected] хаягт имэйл илгээнэ үү.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Утас: 75107777-513

About | Shinshu University Shinshu University is a comprehensive national university having 8 faculties and 5 graduate schools in the fields of Arts, Education, Economics & Law, Science, Medicine, Engineering, Agriculture, and Textile Science and Technology.

07/05/2022

БНСУ-ЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO /Илвүү/ сан өөрийн тэтгэлгээр 2022-2023 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 2 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улс төр судлал, бизнес удирдлага чиглэлээр 2 оюутан, нийт 4 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

✅ Шалгуулагчдад тавигдах шаардлага, бүртгэл:
Шалгаруулалтад оролцогч нь Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч эсхүл Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна.

БНСУ-ын Илвүү сангийн тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/117356 хуудсаар авна уу.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


MULS Administration Building #205, Zaisan 17029, Khan-Uul District
Ulaanbaatar
17024

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00