18/06/2025
[English below]
📰 Гарчиг:
Трампын бизнес болох Trump Organization нь “Trump Mobile” гар утасны үйлчилгээ, T1 ухаалаг утсыг танилцуулж, үүрэн холбооны зах зээлд хөл тавилаа
📌 Хураангуй мэдээ:
2025 оны 6-р сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын удирддаг Trump Organization компани Trump Mobile нэртэй шинэ гар утасны үйлчилгээ болон алтлаг T1 ухаалаг утас ($499)-ыг танилцууллаа.
“47 Plan” нэртэй 5G үйлчилгээний төлбөрийн багц нь сар бүр $47.45 бөгөөд энэ нь Трампын 45 болон 47 дахь ерөнхийлөгч болсныг илэрхийлсэн байна. Уг багцанд хязгааргүй дуудлага, мессеж, дата, зам дээрх тусламж, теле эрүүл мэнд болон 100 гаруй улс руу үнэгүй олон улсын дуудлага хийх зэрэг үйлчилгээ багтсан байна.
Алтлаг өнгөтэй, 256GB багтаамжтай T1 ухаалаг утас нь энэ оны 8-р сард худалдаанд гарах төлөвтэй байна. Энэхүү шинэ бизнесийг Эрик Трамп болон Доналд Трамп Жуниор нар хамтран удирдаж байгаа бөгөөд өмнө нь гаргасан Trump гутал, крипто зоос, гитар зэрэг бүтээгдэхүүний үргэлжлэл болж байна.
..
📰 Headline:
Trump Organization Launches “Trump Mobile” Service and Gold “T1” Smartphone
📌 Summary:
On June 16, 2025, the U.S. President Donald Trump’s Trump Organization announced Trump Mobile, a new mobile phone service, along with the gold-colored T1 smartphone priced at $499.
The “47 Plan”, priced at $47.45/month, includes 5G service, unlimited talk, text, and data, plus roadside assistance, telehealth, and free international calls to 100+ countries. The pricing reflects Trump’s role as the 45th and 47th president.
The T1 phone has 256GB of storage, and features the American flag and “T1” branding on the back. It will be released in August 2025. The initiative is led by Eric Trump and Donald Trump Jr., continuing their branding ventures like Trump sneakers, crypto coin, and more.
📚 Key Vocabulary:
1. President – ерөнхийлөгч
2. Announce – мэдэгдэх, мэдээлэх, зарлах
3. Reflect – тусгах
4. Feature – үзүүлэх, агуулах
5. Roadside assistance – зам дээрх тусламж (автомашины)
6. Release - гаргах (шинэ бүтээгдэхүүн)
7. Initiative - санаачилга, үүсгэл, идэвхийлэл
8. Joint venture – хамтарсан бизнес
9. Launch – эхлэх, гаргах
Эх сурвалж: ABC News