Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Монгол Улсын Боловсролын Их Сургууль Оюунлаг ирээдүйг бүтээнэ. Burtgel.msue.edu.mn
Сургалтын албаны утас: 77075115

Манай орны Эрдэм оюуны томоохон уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монгол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн нь монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт бодитой хувь нэмэр оруулж, сургалт эрдэм шинжилгээний ажлаараа дотоод, гадаадад нэр хүндтэй сурган хүмүүжүүлэх ухааны төв болсны гэрч юм.

Тус сургууль байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, биеийн тамир, спортын дасгалжуулагч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өнөөдөр нийгмийн хөгжлийн чиг хандлага, захиалга хэрэгцээ, хувь хүний авьяас сонирхол, олон улсын жишигт нийцсэн чадварлаг багш, мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.

Даяаршлын эрин зууны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сонголт үндэсний онцлогтой боловсрол, ялангуяа багш боловсролын онол арга зүйд суурилсан чанартай сургалт, судалгаа явуулах нь манай сургуулийн нэн чухал зорилт юм.

Нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед багш бэлтгэх сургалтын агуулга, аргазүйг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний орчин нөхцөлийг сайжруулах, профессор багш нарын мэргэжлийн ур чадвар, судалгааны чадамжийг дээшлүүлэх, багш ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх эрхэм үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэхээр манай хамт олон идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд манай хамт олон эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжлийн шинэ орчинд сургуулийнхаа хөгжлийн хэтийн болон ойрын бодлого зорилтыг тодорхойлж, багш боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар багагүй зүйлийг санаачлан хийж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байна. Үүнд, сургалт, судалгааны материаллаг орчин, бүтээлч үйлийн орчин, менежментийн тогтолцоо, хүний хүчин зүйл, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, аргазүй, хэрэглэгдэхүүн зэргийг шинэчлэн сайжруулж, чанартай мэргэжилтэн бэлтгэх үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын жишиг, хөгжлийн хандлагад нийцүүлэн сургалтын цахим орчин бүрдүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, удирдлага мэдээллийн 10 шахам системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

25/09/2026

🩵 Тэд хамгийн их хайрлаж, хүндэлдэг багшийнхаа тухай ярив ✨️ #МУБИС75

  МУБИС-ийн бэлгэ тэмдэг   зургаараа давалгаалцгаая 🥰🥰
25/09/2026


МУБИС-ийн бэлгэ тэмдэг зургаараа давалгаалцгаая 🥰🥰

   “Hi MNUE” ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНАМонгол Улсын Боловсролын Их Сургуулиас оюутнуудынхаа хөгжил, оролцоог дэмжих, их сургуули...
25/09/2026




“Hi MNUE” ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас оюутнуудынхаа хөгжил, оролцоог дэмжих, их сургуулийн орчин дахь үйлчилгээ, боломжуудыг таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Hi MNUE” өдөрлөг өнөөдөр болж байна.

Өдөрлөгийн хүрээнд МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтэс, Ахисан түвшний хөтөлбөрийн алба, Номын сан, Эрүүл мэндийн төв, Галерей, Оюутны зөвлөл, оюутны клуб, дугуйлангууд үйл ажиллагааныхаа чиглэл, хэрэгжүүлж буй ажил, хөтөлбөрөө танилцуулж, оюутнуудад шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэж байна.

Энэ үеэр оюутнууд өөрсдийн сонирхол, авьяас чадварт нийцсэн клуб, дугуйлангийн үйл ажиллагаатай танилцаж, гишүүнээр элсэхийн зэрэгцээ их сургуулийн зүгээс үзүүлж буй эрүүл мэнд, хөгжил, оролцоог дэмжих үйлчилгээ, боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч байна.

Уг өдөрлөг нь оюутнуудад олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шинэ хүрээлэл бий болгох, багаар ажиллах, манлайлах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх чухал боломжуудыг нээдэг.

24/09/2026
23/09/2026

🩸 “Дусал цус – Дүүрэн амьдрал” сайн үйлсийн аян
Нэг хүний өгсөн цус олон хүний амийг аврах үнэтэй бэлэг болдог. Та ч бас хэн нэгэнд амьдрал бэлэглэх боломжтой.
📢 Оюутан залуус та бүхнийг “Дусал цус – Дүүрэн амьдрал” цус хандивлах сайн үйлсийн аянд идэвхтэй оролцохыг урьж байна.
📅 Хэзээ: 2026 оны 09-р сарын 23, 24, 25-ны өдрүүдэд
📍 Хаана: Оюутны хөгжил, үйлчилгээний төв
🤝 Тус аянд оролцсон оюутнуудад 10 цагийн сайн дурын үйл ажиллагааны цаг тооцогдоно.
📧 Сайн дурын цагийг цус өгсөн баталгаажуулах хариу и-мэйлээр бүртгэн баталгаажуулна.

 🔥 БИД БҮГДИЙН ХҮСЭН ХҮЛЭЭДЭГ “HI MNUE” ОЮУТНЫ ӨДӨРЛӨГ 💙🐻📅 2026.09.25⏰ 13:00–18:00📍 МУБИС-ийн хичээлийн 2-р байрны арын ...
22/09/2026



🔥 БИД БҮГДИЙН ХҮСЭН ХҮЛЭЭДЭГ “HI MNUE” ОЮУТНЫ ӨДӨРЛӨГ 💙🐻

📅 2026.09.25
⏰ 13:00–18:00
📍 МУБИС-ийн хичээлийн 2-р байрны арын талбайд

Өдөрлөгөөр

🎤 Тайзны үзүүлбэр
🎶 Open MIC
🔥 Хөгжөөнт тоглоом
🧠 “Мэдлэгийн аян”
🤝 Оюутны клуб, байгууллагууд
🎁 Сонирхолтой бэлэг, гэнэтийн зүйлс

**09.25-нд төлөвлөгөө бүү гаргаарай. 👀
HI MNUE дээр уулзацгаая! 💙**

#МУБИС #ОюутныӨдөрлөг #СуралцагчийнХөгжлийгДэмжихЖил

Address

Enkh Tayvan Avenue
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97677775115

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Улсын Боловсролын Их Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол Улсын Боловсролын Их Сургууль:

Shortcuts

Share