ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургууль

ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургууль Хөдөө Аж Ахуйн Их Сургууль- Эдийн засаг, бизнесийн сургууль

📣📣📣ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗАРХөдөө Аж Ахуйн Их Сургуульд "Эдийн засгийн статистик" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтг...
23/09/2026

📣📣📣ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЗАР
Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд "Эдийн засгийн статистик" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэн төгсгөсний 30 жилийн ойд зориулсан "ӨГӨГДЛӨӨС МЭДЛЭГ РҮҮ, СТАТИСТИКИЙН ШИНЖЛЭХ УХААН БА ЦАГ ҮЕИЙН СОРИЛТУУД" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

📣📣📣"ЗӨГИЙ БАЙХГҮЙ БОЛ ОЙ МОД БАЙХГҮЙ: АЗИЙН АВАРГА ЗӨГИЙ БА ТЭДГЭЭРИЙН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" сэдэвт судалгааны семинар...
22/09/2026

📣📣📣"ЗӨГИЙ БАЙХГҮЙ БОЛ ОЙ МОД БАЙХГҮЙ: АЗИЙН АВАРГА ЗӨГИЙ БА ТЭДГЭЭРИЙН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" сэдэвт судалгааны семинарт багш, судлаач оюутан та бүхнийг урьж байна.

🌏 ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАГШ НАР ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО.📚 2026 оны 9 дүгээр...
17/09/2026

🌏 ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАГШ НАР ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО.

📚 2026 оны 9 дүгээр сарын 4–6-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан "The 12th International Conference on Economic and Social Sustainable Development in the Pastoral Areas of the Mongolian Plateau & The 6th International Conference on Agricultural and Rural Economic Development in Northeast Asia" олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, судлаачид амжилттай оролцлоо.

📚 Энэхүү олон улсын хурал нь Монголын өндөрлөг болон Зүүн хойд Азийн хөдөө аж ахуй, хөдөөгийн бүс нутгийн тогтвортой хөгжил, бэлчээрийн экосистемийн хамгаалал, малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил зэрэг тулгамдсан асуудлаар зургаан улсын эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлагыг солилцох чухал талбар болсон юм.

📚 Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, судлаачид дараах сэдвүүдээр судалгааны үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний хүрээнд танилцууллаа. Үүнд:

🔹 Доктор З.Ундрах, багш Д.Туул, Г.Бямбажаргал нар “Mongolia’s Changing Food Basket: Economic Growth and the Structure of Food Consumption”
🔹 Доктор Ө.Амар “Efficiency Analysis of Livestock Production in Mongolia: Case of Herder Households”
🔹 Доктор П.Буяннэмэх “Mongolia’s Carbon Market Potential: Article 6 Opportunities and Rangeland-based Nature Solutions for Reducing Climate Vulnerability”
🔹 Доктор П.Мөнхтуяа “Economic Loss Assessment and Outbreak Risk Analysis of Foot-and-Mouth Disease in Mongolia”
🔹 Ахлах багш Д.Лхагвадорж, Л.Энх-Орчлон, Л.Мөнх-Орчлон нар “Herders’ Preference for Different Grassland Management Policies in Mongolia: Acceptability–Effectiveness Trade-offs in Governing Degraded Dryland Commons”
🔹 Ахлах багш С.Баасансүрэн “What Drives Efficiency? A Double Bootstrap DEA Analysis of Household Vegetable Production in Mongolia”
🔹 Багш Г.Гантогоо “Climate Risk and Comparative Advantage of the Pastoral Beef Sector: A Copula-based Stochastic Policy Analysis Matrix for Mongolia”
🔹 Ахлах багш Т.Чимэдцэрэн “Labor Retention in Mongolia’s Dairy Industry: Differentiating the Causes of Voluntary and Involuntary Attrition”
🔹 Багш Б.Ариунболд “A Preliminary Comparative Assessment: Socioeconomic Characteristics of Herder Households in Mining and Non-Mining Areas of Zaamar Soum”

📚 Тус хурлаар Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ, АНУ, Бразил, Сенегал улсын эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүн, шинэлэг арга зүй, бодлогын шийдлүүдээ хэлэлцэж, цаашдын хамтарсан судалгаа, академик хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг тодорхойллоо.

📚 ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, судлаачид олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсын хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй, хүнсний хэрэглээ болон хөдөөгийн хөгжлийн асуудлаарх судалгааны үр дүнгээ олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлсээр байна.

Багш, судлаачдадаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье! 👏🌱

#ХААИС #ЭдийнЗасагБизнесийнСургууль #ОлонУлсынХурал #ЭрдэмШинжилгээ #Судалгаа #ТогтвортойХөгжил #ХөдөөАжАхуйнЭдийнЗасаг

Хурлын зохион байгуулагч:
Inner Mongolia Agricultural University
Mongolian University of Life Sciences
Northeast Agricultural University
Yanbian University
Kangwon National University

ХААИС-ИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОРИУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ИЙН ХӨТӨЛБӨР
14/09/2026

ХААИС-ИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОРИУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ИЙН ХӨТӨЛБӨР

Эрхэм оюутан залуус та бүхэнд ХААИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэж, шинэ элсэгчдэд зориулсан "Нээ...
12/09/2026

Эрхэм оюутан залуус та бүхэнд ХААИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэж, шинэ элсэгчдэд зориулсан "Нээлттэй хаалганы өдөр"-ийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

📣ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.📌Элсэлт авах хөтөлбөрүүд:...
04/09/2026

📣ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.
📌Элсэлт авах хөтөлбөрүүд:
👉Эдийн засаг (MSc, Ph.D)
👉Статистик (MSc)
👉Математик загварчлал (MSc)
👉Нягтлан бодох бүртгэл (MSc)
👉Санхүү, банк (MSc)
👉Маркетинг (MSc)
👉Бизнесийн удирдлага (MSc, Ph.D)
👉Бизнесийн шинжлэл, загварчлал (MSc)
👉Бизнесийн удирдлага (MBA)
👉Хөдөө аж ахуйн кибернетик (MSc)
🍃International Agribusiness and Commerce (AGRIMBA) - Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоогоор магадлан итгэмжлэгдсэн албан ёсны англи хэл дээрх хөтөлбөр

Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/8vfPBR3HCPCSdMEW8

Дотоодын Магистр, докторын хөтөлбөр ☎ 88062603
Олон улсын Агримба хөтөлбөр ☎ 98112347

📣ХААИС-ИЙН ЭЗБС-ИЙН ЭЧНЭЭ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ. 📌Дараах мэргэжлүүдээр элсэлт авч байна.👉Бизнесийн эдийн...
04/09/2026

📣ХААИС-ИЙН ЭЗБС-ИЙН ЭЧНЭЭ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ.
📌Дараах мэргэжлүүдээр элсэлт авч байна.
👉Бизнесийн эдийн засаг
👉Эдийн засгийн стастистик
👉Нягтлан бодох бүртгэл
👉Санхүү, банк
👉Маркетинг
👉Аялал жуулчлалын маркетинг
👉Бизнесийн шинжлэл, загварчлал
📌Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/TSaBm87o9DrS98yq7
📌 Элсэлтийн бүртгэл: 2026 оны 9-р сарын 5-30-ны өдрүүдэд явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/seb.muls.edu.mn -ээс авна уу.
☎ 89108912, 98181818

Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, ажилтан, ажиллагсад, элсэгч, оюутан залуус та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн шинэ жили...
31/08/2026

Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, ажилтан, ажиллагсад, элсэгч, оюутан залуус та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, эрдмийн их үйлст нь оргил өөд амжилтыг хүсэн ерөөе! 😇🙌🎊

🇲🇳🇨🇳 ХАМТЫН АЖИЛЛАГАА — ЗУНЫ ДАДЛАГАӨвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулийн багш, ...
31/08/2026

🇲🇳🇨🇳 ХАМТЫН АЖИЛЛАГАА — ЗУНЫ ДАДЛАГА
Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулийн багш, оюутнууд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад зуны сургалтын дадлага амжилттай зохион байгууллаа.

📍 Дадлагын хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт зохион байгуулж, оролцогчид Монголын үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүн бий болох үе шаттай газар дээр нь танилцлаа.
📍 Мөн малчин өрхийн ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогтой танилцаж, Монголын уламжлалт мал аж ахуй, үйлдвэрлэл, бизнесийн орчны талаар шинэ мэдлэг, бодит туршлага хуримтлууллаа.

📍 Энэхүү дадлага нь оюутнуудын онолын мэдлэгийг бодит үйлдвэрлэл, бизнесийн орчинтой холбохын зэрэгцээ Монгол, Хятадын их сургуулиудын багш, оюутнуудын харилцан суралцах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой байлаа.

📍 Дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаа, туршлагаас хуваалцсан Говь ХК, Тесо Фүүдс, Милко, Грийн Групп, Дархан Нэхий компанийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🤝

#ХААИС #ЭЗБС #ОлонУлсынХамтынАжиллагаа #ЗуныДадлага

19/08/2026

Address

Zaisan
Ulaanbaatar
17024

Alerts

Be the first to know and let us send you an email when ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургууль:

Shortcuts

Share

Category