Gund Investment

Gund Investment

Share

A Mongolian investment holding company investing in innovative businesses and long-term value creation since 2016. PAVE THE FUTURE!

Welcome to Gund Investment - where innovation meets sustainability. Founded in 2016 by visionary entrepreneur Dugar Jargalsaikhan, Gund Investment emerged from the rich legacy of the MIH Group, embodying a transition from tradition to pioneering investment strategies in Mongolia. Under the leadership of CEO Bat-Ireedui Jargalsaikhan, we've embraced a system-thinking approach, leveraging logical th

11/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье!

Монгол түмэн минь хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай!

Photos from Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park's post 09/07/2026

Монгол улсын гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын экосистемийг хөгжүүлэх хамтын ажиллагаанд амжилт хүсье!

Photos from Gund Investment's post 09/07/2026

📑 ISO 45001:2018 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ.

"Гүнд Инвестмент" холдингийн ууган компаниудын нэг болох үл хөдлөх хөрөнгийн менежментийн Reachpoint LLC хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны анхдагч баталгаажуулалтыг амжилттай хийлгэж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр байгууллагын ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй менежментийн тогтолцоо нь олон улсын стандартын шаардлагад нийцэж байгааг баталгаажуулсан юм.

"Рийч Пойнт" ХХК нь барилга, үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, менежментийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хөгжүүлэн ажиллаж ирсэн 16 жилийн туршлагатай, салбарын тэргүүлэгч компаниудын нэг билээ.

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

---

📑 ISO 45001:2018 SUCCESSFULLY IMPLEMENTED

Reachpoint LLC, a real estate management firm and one of the founding subsidiaries of Gund Investment, has successfully earned its initial Occupational Health and Safety (OH&S) management certification. This certification verifies that the company's systems to protect employee health, minimize workplace hazards, and build a safety-first culture meet international standards.

With 16 years in the business, Reachpoint LLC is an industry leader providing professional real estate and facility management services.

PAVE THE FUTURE!

06/07/2026

🏅О.СЭРГЭЛЭН ГАВЪЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ХҮРТЛЭЭ!

Монгол улсын сагсан бөмбөгийн спортод хорь гаруй жил үнэнчээр зүтгэж оруулсан хувь нэмэр, хөдөлмөрөө үнэлүүлж, Монгол Улсын Гавъяат Тамирчин цолоор энгэрээ мялаасан Монголын шигшээ багийн холбон тоглогч, "Хасын Хүлэгүүд" багийн тамирчин ОУХМ О.Сэргэлэнд "Гүнд Инвестмент" холдингийн нийт ажилтнуудын зүгээс халуун баяр хүргэж байна!

"Хасын Хүлэгүүд" багийн менежментийг хариуцдаг "Хүлэгүүд спорт менежмент" компани нь "Гүнд Инвестмент" холдингийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Монгол улсад спортын бизнесийг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

Photos from Gund Investment's post 17/06/2026

🌱GROWING WITH GOOGLE

Системт хөгжлийг манлайлагч "Гүнд Инвестмент" холдингийн 3 дахь жилдээ ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Grow with Google Mongolia хөтөлбөр өнгөрсөн бямба гарагт 1000 дахь төгсөгчийн баяраа хийж, амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн хамтын ажиллагааны хүрээнд:

🌱Холдингийн шилдэг 10 ажилтан маань "Google"-тэй хамт өсөн дэвжихээр хөтөлбөрт хамрагдаж амжилттай төгсөв.

🌱Хөтөлбөрийн зөөлөн ур чадварын сургалтыг "Гүнд Инвестмент" холдингийн үүсгэн байгуулагч, Systems Engineering Institute-ын тэргүүн Д.Жаргалсайхан "Зорилгоо оновчтой тодорхойлох нь" сэдвээр, Systems Engineering Institute-ын зөвлөх Ч.Оюу-Эрдэнэ "Сэтгэлгээний алгоритм" сэдвээр оролцогч залууст орж сонирхолтой илтгэл танилцуулсан.

🌱Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид "Гүнд Инвестмент" холдингийн Шангри-Ла оффист байрлах "Мэдлэг солилцох төв"-өөр зочилж, хиймэл оюунд суурилсан комплаенсийн tuss.io платформыг хөгжүүлэгч TUS Solution компани, Монгол бэлчээрийн үхрийн шим тэжээлт Янзтай ясны шөл-ийг үйлдвэрлэгч "Гарааны Эс Ти Эс Фүүдс" компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав.

🌱Хөтөлбөрт хамрагдсан залуусын дунд зохион байгуулсан “GWG Challenge” төслийн уралдааны шүүгчээр Socratus Start-up Studio-ын гүйцэтгэх захирал А.Мөнхцог ажиллав.

Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааны үеэр шилдэг төгсөгчдийг шалгаруулж, “GWG Challenge” төслийн уралдааны ялагчдыг мөн зарлан шагнал гардуулсан юм.

Хөтөлбөрийн нэгдсэн нөлөөллийн тайланг эндээс уншаарай: https://drive.google.com/drive/folders/1d9lPt2uz6x7H3gHnDbtysZF9EUpN0RP3?usp=sharing

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

---

🌱GROWING WITH GOOGLE

As a leader in systematic development, Gund Investment is proudly supporting and sponsoring the Grow with Google Mongolia program for the third consecutive year. Last Saturday, the program successfully concluded with a celebration marking its 1'000th graduate milestone.

As part of this year’s collaboration:

🌱Our top 10 employees successfully completed the Grow with Google Mongolia program as part of their professional growth and development journey.

🌱As part of the program’s soft skills training, participants attended sessions delivered by Jargalsaikhan Dugar, Founder of Gund Investment and Head of Systems Engineering Institute, on 'Defining Goals with Purpose,' and Oyu-Erdene Ch. , Consultant at Systems Engineering Institute, on 'The Algorithm of Thinking.'

🌱Upon completion of the program, participants visited our Knowledge Sharing Center office located at the Shangri-La Office. During the visit, they were introduced to the AI-based compliance platform tuss.io developed by TUS Solution, as well as the products and services of STS Foods LLC, producer of Янзтай ясны шөл (Yanztai Bone Broth) made from nutrient-rich Mongolian pasture-raised cow bone.

🌱Munkhtsog Altankhuu, CEO of Socratus Start-up Studio, served as a judge for the “GWG Challenge” project competition organized among the participating youth.

During the closing ceremony, outstanding graduates were recognized, and winners of the “GWG Challenge” project competition were announced and presented with awards.

Read the program’s consolidated impact report here:
https://drive.google.com/drive/folders/1d9lPt2uz6x7H3gHnDbtysZF9EUpN0RP3?usp=sharing

PAVE THE FUTURE!

Д.Жаргалсайхан: Иргэн бизнес хийе гэвэл төр саад учруулагч биш, боломжийг нь бүрдүүлж өгөгч байх ёстой 16/06/2026

"Гүнд Инвестмент" холдингийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайханы "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг уншаарай.

Д.Жаргалсайхан: Иргэн бизнес хийе гэвэл төр саад учруулагч биш, боломжийг нь бүрдүүлж өгөгч байх ёстой Ашигт малтмалын газрын дарга, Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхайн газрын даргаар ажиллаж байсан уул уурхайн инженер, эдийн засагч Дугарын Жаргалсайхант....

Ж.Бат-Ирээдүй: Google-ийн бүтээгдэхүүнийг байгууллагын түвшинд ашигласнаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой 15/06/2026

"Гүнд Инвестмент" холдингийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүйгийн Posted.mn сайтад өгсөн ярилцлагыг уншаарай.

Ж.Бат-Ирээдүй: Google-ийн бүтээгдэхүүнийг байгууллагын түвшинд ашигласнаар бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой Өдгөө Монгол Улсад гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй “Grow with Google Mongolia” хөтөлбөрийг "Гүнд Инвестмент" холдинг эхний жилээс нь эхлэн дэмжсэн бөгөөд энэ жил ер....

23/05/2026

Улаанбаатар марафон 2026 арга хэмжээнд "Гүнд Инвестмент" холдингийн ажилтнууд хамтдаа гүйлээ.

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

27/04/2026

🏆 ХАСЫН ХҮЛЭГҮҮД 10 ДАХЬ АВАРГЫН ЦОМОО ӨРГӨЛӨӨ.

МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын финалын цувралд "Хасын Хүлэгүүд" баг "Сэлэнгэ Бодонс" багийг 4:1 харьцаагаар буулган авч, хоёр дахь удаагаа гурамсан аваргын цомыг өргөлөө. Ингэснээр "Хасын Хүлэгүүд" баг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэрээ дахин нэг удаа мөнхлөв.

"Гүнд Инвестмент" холдингийн зүгээс "Хасын Хүлэгүүд" багийн энэхүү түүхэн амжилтыг бүтээлцсэн тамирчид, арын албаныхан, хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж байна!

Багийн менежментийг хариуцдаг "Хүлэгүүд спорт менежмент" компани нь "Гүнд Инвестмент" холдингийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд "Хасын Хүлэгүүд" баг 10 дахь аваргаа авсан энэ жил - "Гүнд Инвестмент" холдинг болж өөрчлөн байгуулагдсаны 10 жилийн ой мөн тохиож байгаа билээ.

ЖАРГАЛТАЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТРАН БҮТЭЭЦГЭЭЕ!

---

🏆ULAANBAATAR XAC BRONCOS LIFT THEIR 10TH CHAMPIONSHIP TROPHY

In the 2025-2026 season finals of the MBA The League, Ulaanbaatar Xac Broncos defeated Selenge Bodons with a 4:1 series result, lifting the Triple Crown trophy for the second time. With this achievement, Ulaanbaatar Xac Broncos has once again written its name in Mongolian basketball history.

On behalf of Gund Investment, we extend our congratulations to the players, management team, supporting staff, and fans who contributed to this historic achievement.

Khuleguud Sport Management LLC, the company responsible for the team’s management, is part of Gund Investment. This year, as Ulaanbaatar Xac Broncos celebrates its 10th championship title, also marks the 10th anniversary of its reorganization under the name Gund Investment.

PAVE THE FUTURE!

Photos from Grow with Google Mongolia's post 08/04/2026

🌱GROWING WITH GOOGLE

"Grow with Google Mongolia 2026" хөтөлбөрийн зөөлөн ур чадварын сургалтын эхний зочин илтгэгчээр хөтөлбөрийн Ерөнхий ивээн тэтгэгч "Гүнд Инвестмент" холдингийн үүсгэн байгуулагч, "Системийн Инженерчлэлийн институт" ТББ-ын тэргүүн Д.Жаргалсайхан уригдаж, "Зорилгоо оновчтой тодорхойлох нь" сэдвээр оролцогч залууст сонирхолтой илтгэл танилцууллаа.

Жаргалтай ирээдүйгээ хамтран бүтээцгээе!

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00