Deutsche Schule / Герман Сургууль

Deutsche Schule / Герман Сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Deutsche Schule / Герман Сургууль, Education Website, Irkutsk Street 17/1, Ulaanbaatar.

Герман хэлний Диплом№1, Диплом№2 шалгалтын амжилтаараа Монгол улсын хэмжээнд тэргүүлж буй Олон Улсын Бакалаврын Дипломын (IBDP)
хөтөлбөрийг хэрэгжүүлэгч IB сургууль. Deutsche Schule /Герман сургууль нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11-р хороололд 1-12 анги буюу бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг бүрэн дунд сургууль юм.

Манай сургуулийн сургалтын үндсэн хөтөлбөр Монгол улсын суурь боловсролын “Цөм” хөтөлбөрөөр явагддаг. Түүнчлэн Deutsche Schule /Герман сургууль нь ХБНГУ-ын гадаад хэргийн яамнаас хилийн чанадад хэрэгжүүлдэг Дипломын хөтөлбөрийг зохион явуулах тусгай эрхтэй албан ёсны төв юм. Уг хөтөлбөрийн хүрээнд манай сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн герман хэлний шалгалтуудад сургуулиасаа хамрагдан, шалгалтаа амжилттай хамгаалсан тохиолдолд Герман улсын их дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудад герман хэлний шалгалтгүйгээр элсэн орох давуу талтай. Deutsche Schule /Герман сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд хамгийн олон сурагчдыг герман хэлний Диплом №1 (DSDI B1), Диплом №2 (DSDII B2/C1) шалгалтуудад амжилттай бэлтгэн хамруулж улсынхаа хэмжээнд хамгийн өндөр амжилтуудыг гаргасан сургуулиар тодорсон.

Герман сургуулиудын стандарт жишгийн дагуу хос гадаад хэл сурах зорилгынхоо хүрээнд бид Англи хэлний OXFORD-ELT хөтөлбөрийг Upton Institute of Education байгууллагатай хамтарч 1-12 ангийн сурагчдад англи хэлийг гадаад багш нарын тусламжтайгаар зааж байна.

Түүнчлэн бид 2018/2019 оны хичээлийн жилээс сурагчдад Герман хэлний мэдлэгээ орчинд нь сайжруулах боломж олгох ажлын хүрээнд БНХАУ-ын Бээжин хот дахь Германы Элчин Сайдын Яамны дэргэдэх Герман гимназитай хамтран ажиллаж “Сурагч солилцоо” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн 2022/2023 оны хичээлийн жилээс эхлэн 8-11р ангийн сурагчдаа өвөл болон зуны амралтаар Герман улсад хэлний вакумжуулсан сургалтад хамруулах төсөлт ажлыг хэрэгжүүлж байна.

Хичээлийн жилийн туршид сургалтыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Герман улсын уламжлалт баяр болох “Дэнлүүний баяр/Laterne”, “Ном уншлагын өдөрлөг/Lesenacht”, “Улаан өндөгний баяр/Ostern”, олон улсын хэмжээнд герман хэл дээр зохион байгуулагддаг “Номын Үнэг/Lesefuchse”, “Герман хэлний олон улсын олимпиад”, “ПАШ-Төсөл” зэрэг олон төрлийн уралдаан тэмцээнд сурагчдыг бүрэн хамруулан ажилладаг.

Манай сурагчид “Ерөнхий Эрдмийн хичээлүүд”-ийхээ хүрээнд зохион байгуулагддаг уралдаан тэмцээн, мөн нэмэлт дугуйлан секцэд хамрагдаж өөрийгөө сорьж олон талаараа хөгжих боломжтой.

Монголын багш нарын 60 дахь өдрийн баярын мэнд хүргэе! 💐
02/10/2026

Монголын багш нарын 60 дахь өдрийн баярын мэнд хүргэе! 💐

🇩🇪 2026.09.25-ны өдөр ХБНГУ-ын ЭСЯ дээр ДИПЛОМ1 (DSDI) гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд Дойче Ш...
29/09/2026

🇩🇪 2026.09.25-ны өдөр ХБНГУ-ын ЭСЯ дээр ДИПЛОМ1 (DSDI) гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Тус арга хэмжээнд Дойче Шуле сургуулийн багш, сурагчид оролцов. Өнгөрөгч хичээлийн жилд манай сургуулиас ДСД1 шалгалтаа амжилттай хамгаалсан 9-12р ангийн 32 сурагчдад ХБНГУ-с Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайн Томас Граф, ЦфА-ийн төлөөлөгч, зөвлөх багш Кристоф Мооч нар гэрчилгээг гардууллаа.

Уг баярын үйл ажиллагаанд манай сургуулийн 10-11р ангийн сурагчид хөгжимт мэндчилгээ дэвшүүлж нийт оролцогчдод баяр хүргэв. Түүнчлэн манай сургуулийн 12а ангийн сурагч Ч.Өнөмөнх Монгол улсын хэмжээнд ДСД1-н шалгалтад хамгийн өндөр оноо авсан сурагчаар шалгарч, тусгай шагнал хүртлээ.

Дойче Шуле сургууль ДСД1 2026 шалгалтын амжилтаараа Монгол улсын хэмжээнд хамгийн олон суралцагчдийг амжилттай бэлтгэн оруулсан сургуулиар шалгарав.

Багш, сурагчдадаа баяр хүргэе! 🥳

🔵7 хоногийн мэдээ🏆SASMO-Singapore and Asian Schools Math Olympiad буюу сурагчдын математикийн сэтгэх чадвар, логик бодло...
28/09/2026

🔵7 хоногийн мэдээ

🏆SASMO-Singapore and Asian Schools Math Olympiad буюу сурагчдын математикийн сэтгэх чадвар, логик бодлогын агуулгатай англи хэл дээрх олон улсын математикийн олимпиадад 2025-2026 оны хичээлийн жилд амжилт гаргасан сурагчид медаль батламжаа гардан авлаа.

🥈 Silver: 11
🥉 Bronze: 12
🎖 Honorable Mention: 7

⚽️🏃‍♀️ Sporttag - Намрын спартакиад

Намрын спартакиад нийт сурагчдын дунд амжилттай болж өнгөрлөө.

🤾Шидэлт
⛹️‍♂️Хөгжилтэй буухиа
🤸‍♂️Байрнаас уртад харайлт
🏃‍♀️30м, 60м, 100м гүйлт

зэрэг төрлөөр анги хамт олноороо оролцлоо. Шагналт байр эзэлсэн ангиуддаа баяр хүргэе!

👩‍🚒🚒 Гамшгийн бэлэн байдлын сургалт, дадлага зохион байгуулагдлааСурагч, багш, ажилтан албан хаагчдад гамшиг, аюулт үзэг...
22/09/2026

👩‍🚒🚒 Гамшгийн бэлэн байдлын сургалт, дадлага зохион байгуулагдлаа

Сурагч, багш, ажилтан албан хаагчдад гамшиг, аюулт үзэгдлийн үед дохио мэдээллийг зөв хүлээн авч, сандралгүйгээр аюулгүй байдлыг ханган нүүн шилжих, тогтоосон цугларах цэгт анги, бүлгээрээ эмх цэгцтэй цуглах дадал эзэмшүүлэх зорилгоор Гамшгийн бэлэн байдлын сургалт, дадлага зохион байгууллаа.
Сургалт, дадлага нь 2 үе шаттайгаар явагдсан. Үүнд:

1. Аюулгүйн гарцаар нүүн шилжих дадлага
Гамшиг, аюулт үзэгдлийн үед баримтлах аюулгүй ажиллагааны заавар, дохио мэдээллийг хүлээн авах, аюулгүйн гарцаар сандралгүй, эмх цэгцтэй нүүн шилжиж, тогтоосон цугларах цэгт анги, бүлгээрээ цуглах дадлага хийлээ.
2. Галын аюулгүй байдлын сургалт, дадлага
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа. Мөн гал унтраах автомашин, тоног төхөөрөмжтэй танилцаж, гал сөнөөгчдийн гал түймрийг хэрхэн унтраах талаарх бодит дадлага, үзүүлбэрийг үзэж сонирхлоо.

Энэхүү сургалтыг хамтран зохион байгуулсан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст талархал илэрхийлье.

🌍2026-2027 оны хичээлийн жилд Deutsche Schule Ulaanbaatar сургуулийн хөгжлийн замналд онцгой ач холбогдолтой хоёр томоох...
08/09/2026

🌍2026-2027 оны хичээлийн жилд Deutsche Schule Ulaanbaatar сургуулийн хөгжлийн замналд онцгой ач холбогдолтой хоёр томоохон үйл явдал тохиож байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Манай сургууль IB World school эгнээнд орсноос гадна Монгол Улсын Боловсролын яамнаас Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлөө хүлээн авч 11-р ангийн багш, сурагчид маань International Baccalaureate Diploma Programme (IBDP) буюу Олон улсын Бакалаврын Дипломын хөтөлбөрийн сургалтаа албан ёсоор эхлүүлэхэд бэлэн боллоо.

Энэхүү амжилт нь бидний хувьд богино хугацааны ажлын үр дүн бус олон жилийн урьдчилсан бэлтгэл, сургалтын хөтөлбөрийн тасралтгүй хөгжүүлэлт, багш нарын мэргэжлийн сургалт, багш-сургууль-эцэг эхийн хамтын ажиллагаа бөгөөд бид бүхний
сурагчдадаа илүү өргөн боломж нээх тууштай зорилгын үр дүн юм.

IB Diploma хөтөлбөрийг амжилттай дүүргэж, ХБНГУ-ын их дээд сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан төгсөгчид бэлтгэл коллежийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр Германы их, дээд сургуулиудад шууд элсэх давуу талтай юм.

Түүнчлэн IBDP хөтөлбөр нь сурагчдад зөвхөн Герман болон герман хэлтэй улс оронд төдийгүй, дэлхийн бусад улс орны их дээд сургуулиудад элсэн суралцах олон улсын боловсролын шинэ замналыг нээж байна.

Манай IBDP-ийн багш нар сурагчдыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр хөтлөн суралцуулахын зэрэгцээ бие даан суралцах чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвар, үр дүнтэй харилцаа, дэлхийн түвшинд өрсөлдөх чадамжийг нь хөгжүүлэхэд чиглэн дэмжин ажиллах болно. Энэхүү чухал үе шатанд хүрэхэд хувь нэмрээ оруулсан нийт багш нар, ажиллагсад, сурагчид, эцэг эхчүүд, хамтран ажиллагсаддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

DSUB-ийн шинэ аялал албан ёсоор эхэллээ!

🌍 Deutsche Schule Ulaanbaatar International School
🎓 Олон улсын сургууль / internationale Schule
📚 IB Diploma Programme / IBDP Programm

----------------------------------

Im Schuljahr 2026/2027 freuen wir uns, zwei bedeutende Meilensteine auf dem Entwicklungsweg der Deutsche Schule Ulaanbaatar mit Ihnen teilen zu dürfen.

Unsere Schule hat vom Bildungsministerium der Mongolei die Sondergenehmigung zur Durchführung eines internationalen Bildungsprogramms erhalten. Damit haben unsere Schülerinnen und Schüler sowie Lehrkräfte der 11. Klasse offiziell mit dem Unterricht im International Baccalaureate Diploma Programme (IBDP), dem internationalen Abiturprogramm, begonnen.

Dieser Erfolg ist keineswegs das Ergebnis kurzfristiger Anstrengungen. Er ist das Ergebnis einer langjährigen und sorgfältigen Vorbereitung, der kontinuierlichen Weiterentwicklung unserer Lehrpläne, der fachlichen und pädagogischen Fortbildung unserer Lehrkräfte sowie der engen Zusammenarbeit zwischen Schule, Lehrkräften und Eltern. Vor allem ist er Ausdruck unseres gemeinsamen und konsequenten Ziels, unseren Schülerinnen und Schülern neue und vielfältige Bildungswege zu eröffnen.

Absolventinnen und Absolventen, die das IB Diploma erfolgreich abschließen und die Zulassungsvoraussetzungen für ein Studium in Deutschland erfüllen, profitieren von der Möglichkeit, ohne den Besuch eines Studienkollegs direkt an einer deutschen Hochschule zu studieren.

Darüber hinaus eröffnet das IBDP unseren Schülerinnen und Schülern neue internationale Bildungswege: nicht nur an Hochschulen in Deutschland und anderen deutschsprachigen Ländern, sondern auch an Universitäten und Hochschulen in zahlreichen weiteren Ländern weltweit.

Unsere IBDP-Lehrkräfte werden die Schülerinnen und Schüler nicht nur durch ein international anerkanntes Bildungsprogramm begleiten, sondern sie auch gezielt dabei unterstützen, selbstständiges Lernen, kritisches Denken, Problemlösungskompetenz, effektive Kommunikation und die Fähigkeit zur internationalen Wettbewerbsfähigkeit zu entwickeln.

An diesem wichtigen Meilenstein möchten wir allen Lehrkräften, Mitarbeitenden, Schülerinnen und Schülern, Eltern sowie unseren Partnerinnen und Partnern, die zu diesem Erfolg beigetragen haben, unseren aufrichtigen und herzlichen Dank aussprechen.

Mit dem Start des IBDP beginnt für die Deutsche Schule Ulaanbaatar offiziell eine neue Ära.

04/09/2026

🏫Хотын төвд байрлалтай, аюулгүй, тайван, тав тухтай орчинд хүүхдээ сургахын зэрэгцээ эх хэл, соёл, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хөгжүүлж, Герман болон Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй болгохыг хүсэж байвал Deutsche Schule – Герман сургууль таны сонголт. 🇲🇳🇩🇪🇬🇧

🎓 1–12 дугаар анги

Сургалтын хөтөлбөр:

🇲🇳 Монгол Улсын үндэсний хөтөлбөр
🇩🇪 ХБНГУ-ын ДСД (DSD) хөтөлбөр /1-12 анги/
🇬🇧 Oxford англи хэлний хөтөлбөр /1-12 анги/
🌎 Ахлах ангид IBDP дипломын хөтөлбөр /11-12 анги/

👩‍🏫 Дотоод болон олон улсын туршлагатай багш нарын бүрэлдэхүүнтэй

🏫 Сургалтын орчин
Нэг ангид 24 хүртэлх сурагч
Нэг ээлжийн сургалт
Спорт заал
Гимнастикийн танхим
Байгалийн ухааны лаборатори
Цайны газар
Нэмэлт дугуйлан, секц болон бусад үйлчилгээ

🇲🇳🇩🇪 Монгол–Германы соёлыг хослуулсан сургуулийн амьдрал
Хичээлийн жилийн турш Монгол болон Германы ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны календарьт тусгагдсан тэмдэглэлт өдөр, уламжлалт арга хэмжээ, соёлын үйл ажиллагаанд сурагчдаа тогтмол оролцуулдаг.

🚌 Сургуулийн автобустай.

Deutsche Schule – Герман сургууль
3 хэл - 3 соёл
🇲🇳🇩🇪🇬🇧

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж 17/1

Утас: 11 354038
Имэйл: [email protected]

🥳📚Deutsche Schule – Герман сургууль 1-р ангид элсэн орж буй шинэхэн сурагчдаа баяр хөөртэйгөөр угтан авч, 2026–2027 оны ...
01/09/2026

🥳📚Deutsche Schule – Герман сургууль 1-р ангид элсэн орж буй шинэхэн сурагчдаа баяр хөөртэйгөөр угтан авч, 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ тэмдэглэлээ! 🤩

Энэ хичээлийн жил манай сургуулийн хувьд онцгой ач холбогдолтой жил болж байна. Сурагчдадаа олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмших гарцуудыг нэмэгдүүлж, ХБНГУ-ын ДСД хөтөлбөрийн амжилтаа үргэлжлүүлэн бататгахын зэрэгцээ Олон улсын IB Diploma Programme (IBDP) хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлаа эхэлж байна. Ингэснээр сурагчид маань ахлах ангиа төгсөхдөө өөрсдийн сонирхол, зорилгод нийцсэн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломжоо улам өргөжүүлэх юм.

Өнөөдөр 1-р ангид элсэн орж буй бяцхан сурагчид маань эх хэл, соёл, үндэсний үнэт зүйлсээ баттай эзэмшихийн зэрэгцээ хоёр гадаад хэл суралцаж, дэлхийд өрсөлдөх мэдлэг, чадвараа хөгжүүлэх эрдмийн их аяллынхаа эхний алхмыг хийж байна.

Тэдэндээ сурч мэдэх хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэл, аз жаргал дүүрэн сургуулийн он жилүүдийг хүсэн ерөөе! 🌟

Нийт сурагчид, багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! 🥳📚

Шинэ хичээлийн жилдээ амжилт бүтээлээр дүүрэн, дурсамж баялаг сайхан жилийг хамтдаа бүтээцгээе! 💙💛

31/08/2026
🎓Манай төгсөгчид ЭЕШ-аа амжилттай өгч, Герман улсад суралцах бэлтгэлээ бүрэн хангалаа. 🇩🇪 Шинэ орчин, шинэ боломж, шинэ ...
14/08/2026

🎓Манай төгсөгчид ЭЕШ-аа амжилттай өгч, Герман улсад суралцах бэлтгэлээ бүрэн хангалаа. 🇩🇪

Шинэ орчин, шинэ боломж, шинэ эхлэл тэднийг хүлээж байна. Сурлага, амьдралын замд нь өндөр амжилт хүсье! ✨

Герман дахь аялал, суралцах зам нь дурсамж дүүрэн, амжилт бүтээлээр арвин байх болтугай! 💙

Address

Irkutsk Street 17/1
Ulaanbaatar
14192

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30

Telephone

+97611354038

Alerts

Be the first to know and let us send you an email when Deutsche Schule / Герман Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Deutsche Schule / Герман Сургууль:

Shortcuts

Share