Setgelzui.mn

Setgelzui.mn

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Setgelzui.mn, Education Website, chingeltei Gerel office, Ulaanbaatar.

10/06/2023

Сэтгэлрүүгээ өнгийж өөрийгөө ойлгох 7 хонгийн хөтөлбөр зохион байгуулагдах гэж байна.
Чатаар мэдээлэл авна уу?

Зохион байгуулагч:
Олон улсын буддист нийгэмлэг,
Эрдэнэзуу хийд

29/03/2023

Таныг ТЕХНОЛОГИ, МАРКЕТИНГ,БИЗНЕС Сонирхогч ээжүүдийн нэгдсэн чуулган болоход 2 хоног үлдлээ.

🎪Чуулганы хөтөлбөр дараах үндсэн 3 сэдвийн хүрээнд явагдана.

💻💻Технологи
Ээж хүний амьдралыг технологи асар их хялбаршуулахын дээр ямар их боломжуудыг олгож байгааг бид танилцуулнa.

📥📥Бизнес
Цахим болон сошиал орчин бол эмэгтэйчүүд хүүхдээ харангаа бизнесээ эрхэлж болох шинэ талбар юм

💹💹Маркетинг
Энэ салбарт сонирхолтой ээжүүдийн тоо өсч, зайнаас хийх ажлын жагсаалтыг тэргүүлж байгаа үед шилдэг туршлагаа ярилцацгаая

Хэсэг бүрт салбар салбарын туршлага бүхий бизнес эрхлэгчид, маркетингийн экспертүүд болон олон улсад, орон нутгаас технологи ашиглан бизнес эрхлэгч, ээжүүдийн ажлын байрны хувьсалыг хийж буй төлөөлөгчид оролцоно.

Зочин илтгэгчдээс дурьдвал:

✅Д.Бат-Октябрь / Oko D
"Techstars" ОУ-ын хөрөнгө оруулалтын сангийн бүсийн захирал, коуч, "Балиар өөдрөг" номын зохиолч

💚Б.Манд
Фемтек Солюшн / Hellobaby -ийн Гүйцэтгэх захирал,
хамтран үүсгэн байгуулагч

💚С.Буянтогтох
Олон улсын шим судлаач, Хөдөөний айлын гэргий

💚Гэрэлчимэг / Zuugii
Көүч, Seattle ESL сургалтын төвийн захирал, Мөрөөдөх эрхтэй бүсгүй ТББ-ын тэргүүн

✅Ш.Амартүвшин
АФА академийн үүсгэн байгуулагч, амьдралын дасгалжуулагч

🙋‍♀️Чуулганд ирж оролцох болон
👩‍💻Онлайнаар оролцох боломжтой.

🔖Чуулганы тасалбар худалдан авах: mom2.zochil.shop

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.momforum.momade.org

21/12/2022

💭 Баярлах, гомдох, хөөрч догдлох, залхуурах, хайрлах бас залхах гээд бүх мэдрэмжүүд бидний дотор ээлжилдэг. Эдгээрээс зөвхөн сайн сайхныг нь л мэдрэхийг хичээх, хүнд, хэцүү мэдрэмжүүдээс зайлсхийх нь сэтгэл зүйн эрүүл байдал биш. Харин бид бодол санаа, сэтгэл хөдлөлөө хэрхэн мэдэрч байгаа, өдөр тутмын амьдралаа хэр сайн даван туулж байгаа, эсвэл яг одоо юу мэдрэгдэж байгаагаа илэрхийлэх чадвартай байх нь бид сэтгэл зүйн эрүүл мэндээ хадгалж байгаа хэлбэр юм шүү.

21/03/2022

ӨӨРТӨӨ ХЭЛЭХ 108 САНАМЖ:

1) Өдөрт дор хаяж гурван хүнд сайхан үг хэлж баярлуулж бай
2) Нар ургахыг жилдээ дор хаяж нэг удаа харж бай
3) Хүмүүсийн төрсөн өдрийг санаж бай
4) Баярлалаа гэдэг үгийг олон удаа хэлж бай
5) Ямар нэгэн хөгжим тоглож сур
6) Усанд орохдоо дуу дуулж бай
7) Хавар болгон цэцэг тарьж бай
😎 Сайн байна уу гэж түрүүлж мэндэлж бай
9) Үнэтэй машин битгий уна, гэхдээ хамгийн сайн байшин худалдаж авч бай
10) Өөрийгөө болон бусдыг уучилж бай
11) Гурван соёлтой онигоо мэддэг бай
12) Зээлсэн юмаа буцааж заавал өгч бай
13) Чамтай яаж харьцахыг хүсдэг шигээ хүмүүстэй тэгж харьц
14) Шинэ найзуудтай бол гэхдээ хуучнаа бүү орхи
15) Нууц хадгалж бай
16) Бусдад бурууг өгөх хэрэггүй, өөрийнхөө амьдралын бүхий л хэсэгт өөрөө хариуцлага хүлээж бай
17) Тусалъя гэсэн сайхан сэтгэлийг хүлээж авч бай
18) Чанартай юм авч, хэрэглэж бай
19) Хүүхдээ загнасан бол дараа нь тэвэрч бай
20) Дугуй унаж бай
21) Эрүүл байхын баталгаа байхгүй гэдгийг үргэлж санаж бай
22) Хар тамхи болон түүнтэй нөхөрлөгсдөөс хол бай
23) Бизнес болон гэр бүлийн харилцаанд хамгийн чухал нь итгэл гэдгийг сана
24) Та мөнгөтэй байж болно гэлээ ч хүүхдүүдээ мөнгө олдог болгож сурга. Тэдэнд мөнгө зүгээр битгий өгч бай
25) Амьдралын ханиа маш зөв сонго. Энэ сонголтоос таны амьдралын сайн сайхан саар муугийн 90 хувь хамаарна гэдгийг санаж яв
26) Том юм мөрөөдөж, жижиг зүйлд ч баярлаж бай
27) Хүүхдүүддээ тэдэнд итгэдэг гэдгээ хэлж бай
28) Өдөр бүр 30 минут түргэн алхалт хийж бай
29) Хэзээ ч битгий хулхидаж бай
30) Бусдыг сонсож сур
31) Хүүхдүүдийнхээ өрөөнд орохдоо хаалгыг нь тогшиж бай
32) Хүмүүсийн нэрийг бүү март
33) Хямд багаж битгий худалдаж авч бай
34) Шүдээ цагаан болго
35) Гадаад хэл сур
36) Хэн нэгний итгэлийг бүү мохоо. Түүний сүүлийн итгэл ч байж магад
37) Банкны менежертэй биечлэн танилцаж бай
38) Таныг хүн өдөх юм бол хариу үйлдэл хийхээсээ өмнө дор хаяж нэг цаг өөрийгөө тайвшруулж бай
39) Хүүхдүүдтэйгээ тоглохдоо тэдэнд ялагдаж бай
40) Хоол идэж байхдаа телевизэрээ унтрааж бай
41) Сайн хуульч, ня-бо, сантехникчтэй танил бай
42) Сарнай үнэрлэх цаг өөртөө гаргаж бай
43) Төрийн дуулал эгшиглэхэд сонсож бай
44) Хатуу бодолтой бай, гэвч зөөлөн төрхтэй бай
45) Жолоо барьж байх үедээ хамгаалалтын бүс байнга хийж бай
46) Жилд нэг удаа эрүүл мэнд болон шүдээ үзүүлж бай
47) Цаг барьж бай
48) Өөрийг чинь шүүмжилж буй хүмүүст хариу өгөх гэж битгий цаг үр
49) Негатив /гутранги/ хүмүүсээс зай барь
Байгаагаараа бай, даруухан бай
50) 16-аас дээш настай хүүхдийг цөөн цагаар ажил хийхийг дэмжиж бай
51) Хүмүүст хоёр дахь боломж олгож бай, харин гурав дахийг бүү өг
52) Гарын үсэг зурах бол маш болгоомжтой уншиж бай
53) Ууртай үедээ ямар нэгэн зүйл бүү хий
54) Амьдралын ханийхаа хамгийн сайн найз нь бай
55) Романтик бай
56) Шинээр ажил олохоос өмнө хуучин ажлаасаа бүү гар
57) Даргаа битгий шүүмжилж бай
58) Ажилдаа сэтгэл хангалуун биш бол ажлаасаа гарч чаддаг бай
60) Яагаад? гэж байнга асууж бай
61) Хүмүүсийг мөнгөнийх нь хэмжээгээр биш сэтгэлийнх нь сайхнаар үнэлж бай
62) Эерэг өөдрөг бодолтой аливаа зүйлийг хийх урам зориг эрч хүчтэй бай
63) Зөв тэгш явж сур
64) Өөртөө итгэлтэй бай
65) Хүүхдүүддээ юм бүхний дээдийг өгч чадахгүйдээ санаа бүү зов, өөрт байгаагийнхаа хамгийн сайныг өг
66) Давс бага хэрэглэ, мах бага ид
67) Хөршүүдээ өөрийнхөө хийсэн сайхан хоолоор дайлж баярлуулж бай
68) Өөрийг нь хүндэлэхэд хүмүүс хамгийн хамгийн их баярладаг гэдгийг бүү март
69) Хүчирхийлэлтэй нэвтрүүлэг битгий үзэж бай
70) Амьд амьтай бүхнийг хайрла
Ажилчиддаа өгч болох боломжтой бүх зүйлийг өгч бай
71) Хүмүүстэй харилцах харилцаанаас таны амжилтын 80 хувь шалтгаална гэдгийг санаж бай
72) Өөрийгөө байнга хөгжүүлж бай
73) Утас чинь утасдаж байгаа хүний биш, харин таны сайн сайхны төлөө зориулагдах ёстой
74) Өнгөрсөн алдаагаа бодож цаг бүү үр түүнээсээ суралц, тэгээд урагшил
75) Сайн ялагч бай, ялагдвал сайн ялагдагч бай
76) Жижиг зүйлийг бүү томруулж бай
77) Найздаа нууцаа ярихын өмнө хоёр дахин бод
78) Амласнаа биелүүлж бай
79) Том дайнд ялахын тулд жижиг мөргөлдөөнд ялагдахад бэлэн бай
80) Сэтгэлийн хөдөлгөөнд хэт автан, анхны сэтгэгдэлд бүү хууртаж бай
81) Хүмүүсийн сайн талыг л харж бай
82) Зан заншлыг хүндэтгэж бай
83) Өөрөөсөө ухаантай хүмүүсийг ажилд авч бай
84) Хайртай хүмүүсээ халамжилж бай
85) Энгийн бай
86) Бэрхшээлийг өөрийгөө ялах, цаашаа өсөх боломж гэж харж бай
87) Амьдрал шударга гэж битгий найд
88) Цагийг сайтар ашиглаж бай
89) Үргэлж боломжийг хайж бай
90) Эр зоригтой бай
91) Атаархалаас ангид бай. Атаархал амьдралыг аз жаргалгүй болгодог
92) Чанарыг эрхэм болго
93) Өөрт зовлон тохиолдсон ч нүүрэндээ инээмсэглэл тодруул. Зовлон чамаас нүүр буруулна
94) Хүний итгэлийг олох нь, хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм
95) Уучлал гуйна гэдэг сайн хүний шинж, уучилж чадна гэдэг агуй хүний шинж
96) Харь орон диваажин биш, харийн хүн бурхан биш
97) Төрсөн нутаг жаргалын орон, төрүүлсэн ээж минь бидний бурхан
98) Хүн сэтгэл дотроо бодож байгаа зүйлсээ, өөрийн эрхгүй бодитоор бий болгож байдаг
99) Та бусдад хайр энэрэл, шударга энэрэнгүй занг үзүүлсээр байвал, өөртөө ч сайн сайхан зүйлсийг дуудна гэсэн үг
100) Ажлыг гялалзуул, амжилтанд хүрнэ
101) Сэтгэлийг тайвшруул амар амгаланд хүрнэ
102) Ижийгээ баярлуул, ачийг нь хариулна
103) Инээж яв, зөв энерги чамд ирнэ
104) Бусдыг уучил, тэд чамаар бахархана
105) Буруугаа хүлээ, чи өөрийгөө танина
106) Бардам бай, амьдрал чамд сөгдөнө
107) Бүгдийг өөрөө бүтээ, амжилт чамд ирнэ
108) Үрээс илүү баясал үгүй, Ханиас илүү жаргал үгүй, Ээжээс илүү халамж үгүй,
Эцгээс илүү нөмөр үгүй юмаа.
***
Copy

Сэтгэлзүйн зөвлөгөө: сайхан амьдрахад саад болдог таны сэтгэлзүйн шалтгаанууд *Онлайн зөвлөмж* 4 01/12/2020

Сэтгэлзүйчийн зөвлөгөө

Сэтгэлзүйн зөвлөгөө: сайхан амьдрахад саад болдог таны сэтгэлзүйн шалтгаанууд *Онлайн зөвлөмж* 4 Онлайн зөвлөмж шууд нэвтрүүлгийн 4 дэх дугаарт Сэтгэлзүйч Ж.Үйлст маань оролцож бидний сэтгэлзүй амьдралд хэрхэн саад болдог тухай ярилцлаа. Сайхан амьдрахад...

01/12/2020

Зорилготой нь бүгдээс суралцдаг.

19/08/2020
19/08/2020

Нэгэн маш ядуу айл байжээ. Тэд хоол унд байхгүйн улмаас орой болгон хөршийнхөө ногооны талбай дээр очиж хулгай хийдэг байв.

Нэгэн шөнө урьдын адил ядуу эцэг, хүүгээ адгуулан ажилдаа явжээ. Талбай дээр очиж аав нь лууван хулгайлж байх үед хүү нь гэнэт: Аав биднийг хэн нэгэн хараад байна гэхэд сандарсан эцэг: Хаана хэн хэмээн асуухад

Хүү: Сар хэмээжээ.

Хүүгийн уг хариултад ихэд ичиж балмагдсан тариачин дахиж хулгай хийгээгүй бөгөөд өөрсдийн ногооны талбайтай болон ногоо тарин бусад айлын адилаар амар сайхан амьдарч гэнэ.

#Хэрвээ чи хулгай хийвэл, нэг л өдөр хүмүүс мэдэх болно.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Chingeltei Gerel Office
Ulaanbaatar
11000