09/04/2023
Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Сайхан амарч байнауув
Өөрийгөө танилцуулая. Та нар маань бас өөрсдийгөө танилцуулаарай.
Намайг Батмөнхийн Отгонпүрэв гэдэг. Би 8 хүүхэдтэй өнөр гэр бүлд отгон охин нь болж, ээж аав, ах эгчийнхээ хамгийн сайхан хайран дунд хайрлуулан, аз жаргалтай өссөн. Одоо нөхөр охины хамт амьдардаг. Улаанбаатарын Их Сургуулийг Түүх Хятад хэлний орчуулагч мэргэжилээр төгссөн. 2006 онд Бээжин хотод BEIJING UNION UNIVERSITY -д хятад хэлний чадвараа сайжруулж суралцсан, 2007-2013 онуудад Англи улсад сурч, ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн. Эрүүл хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдралын хэв маяг баримталдаг. Ууланд алхаж, аялах бас бүжиглэх дуртай. Өөрийгөө хөгжүүлэх, хувь хүний хөгжлийн чиглэлээр суралцаж, ажиллах сонирхолтой.
2016 оноос өөрийгөө таньж мэдэх зорилгоор бясалгал хийж эхэлсэн. Миний дотороос өөрийгөө тань, өөрийгөө цэгцэл, бясалгал хий гэсэн нэгэн дуу хоолой байнга сонсогддог болсон тэр үе бол миний амьдралын шинэ үе байсаан. Үнэхээр их өөрчлөлт гарсан бас маш их асуудлууд гарч ирсэн. Хамгийн чухал нь өөрийгөө анзаарч эхэлсэн. Энэ үед би өөрийн доторх сэтгэлийн зөрчлүүдтэйгээ нүүр тулж өөрөө өөрийгөө цэгцлэх аялалд гарсан юм. Эдгээр сэтгэлийн зөрчил, бужигнаан дундаас өнөөдрийн амар тайван сэтгэл дүүрэн амьдралыг олоход тусалсан Аниргүй төвийн тэргүүн бясалгалын багш Ачиймаа багш маань хамгийн их тусалж дэмжсэн, хамгийн их түшиг тулга, хамгийн их ухаарлыг өгсөн хамгийн ачит багшдаа сэтгэлийн гүнээс талархаж явдаг билээ. Үүнээс хойш би өөрийн дотоод хүнтэй ярилцаж сурсан юм.
2022 оны 9 сард Супер Жамп хувь хүний хөгжлийн сургалтанд суралцаж, өнөөдөр Оюуны Дасгалжуулагч гэсэн орчин үеийн цоо шинэ мэргэжлийг эзэмшиж нийт танхимын 5, цахим 20 гаруй ангидаа сургалтаа хийж дүүргэсэн байна. Хамгийн ихээр ухаарч сэхээрсэн, хамгийн ухаалаг хөрөнгө оруулагч нартаа Супер жампын Сувдан 8 дасгалаа заан дэлгэрүүлээд байна.
Талархал:
* Сэтгэлийн доторх бүхэнтэйгээ нүүр тулахад тусалж, хөтөлж баясалгал зааж өгсөн сайхан багш Ачиймаа багшдаа талархаж байна.
* Бие сэтгэлийн үйлийг хянаж, сэрэмж төгөлдөр байхад зааж сургасан Аамаа багшдаа талархаж байна.
* Өглөө бүрийг сайхнаар угтаж, мөргөл тарнийг дадуулан суулгаж өгсөн мөргөлийн багш Дариа багшдаа талархаж байна.
* Өдөр бүр Супер Жампын 8 дасгалаа дадуулж, сайн сайханд түмүүлэх аз жаргалын нарыг мандуулахад хөтөч болсон Мөнхтүвшин багшдаа талархаж байна.
* Супер Жампын сургалтыг танилцуулж, энэ сургалттай учируулж өгсөн сайхан найз, ОД Гантуяа багшдаа талархаж байна.
* Баг хамт олноо манлайлж олон сайхан зөвөлгөө өгч, дэмжиж ажилдаг Од Болортунгалаг багшдаа талархаж байна.
* Өөрийн хөгжил дэвшилд ухаалаг хөрөнгө оруулсан, хамгийн ухаарч сэхээрсэн оюунтай, Сувдан 8 дасгалаа амьдралдаа дадуулж бусдад түгээн дэлгэрүүлж байгаа бүх суралцсан хүмүүстээ талархаж байна.
Та нар маань бас өөрсдийгөө танилцуулаад талархалаа оруулаарай. Баярлалаа