Amjilt Cyber School - Yarmag branch

Amjilt Cyber School - Yarmag branch 🚀 Амжилт Кибер сургууль | Яармаг
🌍 Cambridge хөтөлбөртэй
📚 Англи • Хятад • Математик
💻 Программ • График дизайн

✨ Мэдье. Хэрэглэе. Үр шимийг нь хүртье.

26/09/2026

🌍 ХҮҮХЭД БҮРТ ДАРААГИЙН АЛХАМ БИЙ.

Next step хөтөлбөр яармаг салбар дээр албан ёсны танилцуулга, сургалтаа хэрэгжүүллээ.

Энэхүү хөтөлбөрөөр сурагчдад хичээлээс гадуурх хөгжлийн боломжууд, олон улсын олимпиад, уралдаан тэмцээн, сайн дурын ажил зэрэг өөрийгөө сорьж, хөгжүүлэх дараагийн боломжуудаа олж харахад нь чиглүүлнэ.

Амжилт Кибер Сургуулийн 5 салбарын 5000 гаруй сурагчдад зориулсан “NEXT STEP – Дараачийн алхам” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

23/09/2026

🌏 Дэлхийн түвшинд англи хэлээр өөртөө итгэлтэй харилцах чадварыг багаас нь хөгжүүлнэ.

Амжилт Кибер сургуулийн англи хэлний багш Кен Вэй нь Cambridge CELTA болон American TESOL сертификаттай бөгөөд Монголд ахлах ангийн сурагчдад IELTS, бага ангийн сурагчдад Cambridge Global English хөтөлбөрөөр хичээл зааж байна.

Түүний хувьд англи хэлний хичээлийн гол зорилго нь хүүхдүүдийг зөвхөн хэлний мэдлэгтэй болгох бус, сурсан зүйлээ бодит харилцаанд үр дүнтэй ашиглаж чаддаг болгон хөгжүүлэх юм.

17/09/2026

🎒 АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛИЙН НЭГ ӨДӨР ЯГ ЯАЖ ӨНГӨРДӨГ ВЭ?

Математикийн бодлогоос эхэлсэн өдөр график дизайн, хөгжмийн хичээлээр үргэлжилж, таеквондогоор өндөрлөнө. Дундуур нь мэдээж найзуудтайгаа хооллох цаг, бас бассейнаа хальт сонирхуулахгүй өнгөрч болохгүй.

Ингээд Амжилт Кибер сургуулийн сурагч Д. Мойл-Эрдэнэ-ий нэг өдрийг сурагчийн нүдээр хамт өнгөрүүлцгээе

.

💁 Амжилт Кибер сургуулийн сурагчид маань гарааны түвшин тогтоох шалгалтаа өглөө.Гарааны шалгалтын үр дүнгээр сурагчдын о...
09/09/2026

💁 Амжилт Кибер сургуулийн сурагчид маань гарааны түвшин тогтоох шалгалтаа өглөө.

Гарааны шалгалтын үр дүнгээр сурагчдын одоогийн түвшинг нэгдсэн байдлаар тодорхойлж, түвшинд нь тохирсон групп хуваарилалт хийнэ. Ингэснээр групп бүр хаанаас эхлэх, энэ хичээлийн жилд ямар түвшинд хүрэхээ тодорхой болгох боломжтой. Энэхүү шалгалтын үр дүнд суурилан сурагчдын тоон болон практик зорилгыг тогтоож, жилийн турш гарааны түвшнээсээ хэр ахисныг хэмжиж ажиллана.

02/09/2026

💜 ЭЦЭГ ЭХИЙН ИТГЭЛ — БИДНИЙ ХАМГИЙН ТОМ ХАРИУЦЛАГА

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр хүүхдүүдээс дутахааргүй догдолдог хүмүүс бол эцэг эхчүүд. Хүүхдээ өдөр бүр өсөж, өөрчлөгдөж, өөрийн гэсэн сонирхол, зорилготой болж байгааг харах нь эцэг эх бүрийн хувьд хамгийн үнэ цэнтэй мөчүүдийн нэг.

Хичээлийн шинэ жилийн нээлтээр эцэг эхчүүд маань Амжилт Кибер Сургуулийг сонгосон шалтгаан, хүүхдээсээ хүлээж буй зүйлс, сургуульдаа итгэж буй итгэлээ бидэнтэй хуваалцлаа.

Тэр бүх итгэлийг хүүхэд бүрийн бодит хөгжил, чадвар, амжилтаар хариулах нь бидний хийх ажил. 💜

02/09/2026

2026–2027 оны хичээлийн жилийн нээлт сурагчид, багш нар, эцэг эхчүүдийнхээ хамтаар дурсамж дүүрэн болж өнгөрлөө. 💜

Анх удаа сургуулийн босго алхаж буй бяцхан сурагчдаас эхлээд төгсөх жилийнхээ эхлэлийг тавьж буй ахлах ангийн сурагчид хүртэл хүүхэд бүрийн хувьд шинэ зорилго, шинэ боломж, шинэ түүх өнөөдрөөс эхэлж байна.

Энэ жил ч бид мэдсэн зүйлээ хэрэглэж, хэрэглэсэн зүйлээ өөрийн чадвар болгох олон шинэ зүйлсийг хамтдаа сурч, туршиж, бүтээх болно.

02/09/2026

🎓 ИРЭЭДҮЙН СОНГОЛТ 12-Р АНГИД ГЭНЭТ ЭХЭЛДЭГГҮЙ

Хүүхэд ахлах ангид орох үед “ямар дүн авах вэ?” гэдгээс гадна “би цаашдаа хаашаа явах вэ?” гэдэг илүү том асуулттай нүүр тулдаг.

Энэ үед өөрийн сонирхол, давуу талаа таньж, ирээдүйн мэргэжил болон их сургуулийнхаа чиглэлтэй уялдуулан суралцаж эхлэх нь дараа нь хийх олон сонголтыг илүү тодорхой болгоно. Ахлах анги бол хаашаа, ямар бэлтгэлтэй очихоо тодорхойлох үе. 💚

Эрдмийн их өргөөний үүд нээгдэж, шинэ зорилго, шинэ тэмүүлэл эхлэх өдөр. 📚Сурагч, оюутан, багш сурган хүмүүжүүлэгч та бү...
01/09/2026

Эрдмийн их өргөөний үүд нээгдэж, шинэ зорилго, шинэ тэмүүлэл эхлэх өдөр. 📚

Сурагч, оюутан, багш сурган хүмүүжүүлэгч та бүхний хичээл зүтгэл мэдлэг болон хуримтлагдаж, сурсан бүхэн тань бодит үр дүн, амжилтын үндэс байх болтугай.

2026–2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! 🎓

🎓 АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ ЯАРМАГ САЛБАРЫН OPEN CEREMONY 20262026–2027 оны хичээлийн шинэ жилтэй хамт Амжилт Кибер Сургууль...
31/08/2026

🎓 АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ ЯАРМАГ САЛБАРЫН OPEN CEREMONY 2026

2026–2027 оны хичээлийн шинэ жилтэй хамт Амжилт Кибер Сургууль Яармаг салбарын хөгжлийн дараагийн шинэ үе эхэлж байна.

Эрхэм эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг хүүхэдтэйгээ хамт хүрэлцэн ирж, сургуулийн боловсролын философи, сургалтын бодлого, шинэ удирдлагын баг, багш нар, Cambridge-ийн олон улсын хөтөлбөр болон сурагчдын хөгжлийг дэмжих шинэ боломжуудтай танилцах OPEN CEREMONY 2026 нээлтийн үйл ажиллагаанд урьж байна.

📅 9 дүгээр сарын 1
⏰ 09:30 цагт
📍 Хан-Уул дүүрэг, Яармаг, Belmonte 4, хөл бөмбөгийн талбай

МЭДЬЕ. ХЭРЭГЛЭЕ. ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЬЕ.

🎒 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ТАРААЛТАмжилт Кибер Сургуулийн хотын салбаруудын дүрэмт хувцас тараалтын ...
26/08/2026

🎒 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ТАРААЛТ
Амжилт Кибер Сургуулийн хотын салбаруудын дүрэмт хувцас тараалтын хуваарийг хүргэж байна.

Амжилт Кибер Сургуулийн хотын салбаруудын дүрэмт хувцсыг 8-р сарын 27–30-ны өдрүүдэд салбар тус бүр дээр тараана.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ бүртгүүлсэн салбар дээрээ хүрэлцэн ирж, дүрэмт хувцсаа хүлээн авна уу. 💜

📍 Баянзүрх салбар
Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарны зам дагуу

📍 Хан-Уул салбар
Хан-Уул дүүрэг, 19-р хороо, BSB Megamall орчим

📍 Чингэлтэй салбар
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойрог 46-1, Индра Кибер Институт

📍 Яармаг салбар
Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Хүүшийн ам, Белмонти 4 хотхон

✨ Шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ бүрэн хангаж, шинэ дүрэмт хувцастайгаа уулзацгаая!

Address

HUD/24 Khoroo
Ulaanbaatar
17080

Telephone

+97672773030

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Amjilt Cyber School - Yarmag branch posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Amjilt Cyber School - Yarmag branch:

Shortcuts

Share

Category