МУИС-ийн Экологийн боловсролын төв

МУИС-ийн Экологийн боловсролын төв МУИС-ийн Экологийн боловсролын төв Бүх насныханд экологийн боловсрол олгоно.

Манай өнөөдрийн зочдын сэтгэгдлээс:📚Ийм сургууль Монголд байгаад баярламаар, бахадмаар юм байна аа.📚Үнэхээр гайхалтай мэ...
21/09/2026

Манай өнөөдрийн зочдын сэтгэгдлээс:

📚Ийм сургууль Монголд байгаад баярламаар, бахадмаар юм байна аа.

📚Үнэхээр гайхалтай мэдрэмж авлаа. Байгаль дэлхий хэрхэн ажилладаг, эргээд бидэнд ямар хэрэгтэй гэх зэрэг мэдлэгийг олгож чадлаа.

📚Өнөөдрийн хувьд үнэхээр таамаглашгүй олон үйл явдал тохиолоо. Үүнийг үгээр илэрхийлж чадахгүй нь.

📚Монгол улсынхаа төдийгүй, өөрийн амьдарч буй дэлхийнхээ ямар олон бүрэлдэхүүн хэсгээс тогтдогийг ойлгож авлаа.

📚Мэдлэг тэлж, нүд тайлагдахаас гадна Монгол улсдаа хувь нэмрээ оруулж байгалиа илүү хайрламаар санагдлаа. Маш сайхан байлаа.

📚Minimal байдал, загвар ашигласан нь маш гайхалтай, таатай нөхцөл бүрдүүлжээ.

📚Бүх өртөө өөр өөрийн гэсэн гоё чамин, утга агуулгатай, маш сонирхолтой сайхан мэдрэмжүүдийг өглөө.

📚Сониуч зан хөдөлгөсөн сонирхолтой зүйлс их байлаа. Мэдлэгийг улам их тэлсэн гоё өртөөнүүд байна.

📚Тогтвортой хөгжил, амьтны музей, хүлэмжээр аялахад шинэ мэдээ мэдээлэл авч, мэдлэгтээ шинэ хуудас нээлээ.

📚Өмнө нь тэгтлээ их анзаарч байгаагүй зүйлүүдээ хүртэл анзаармаар санагдтал гоё байлаа. Бидэнд цаг зарцуулж үнэтэй мэдээлэл өгсөнд талархлаа.

📚Мэдээллүүд нь маш хэрэгтэй, сонирхолтой, багш нар нь үнэхээр эелдэг, мундаг хүмүүс байлаа.

Манай өнөөдрийн (бас энэ намрын анхны :)) зочид: МУИС-ийн Физикийн хөтөлбөрийн оюутнууд :)
21/09/2026

Манай өнөөдрийн (бас энэ намрын анхны :)) зочид: МУИС-ийн Физикийн хөтөлбөрийн оюутнууд :)

"Тогтвортой хөгжлийн 17 зорилго" үзэсгэлэнгийн өнөөдрийн зочид: МУИС-ийн Физикийн болон Биологийн ангийн оюутнууд :)Үзэс...
21/09/2026

"Тогтвортой хөгжлийн 17 зорилго" үзэсгэлэнгийн өнөөдрийн зочид: МУИС-ийн Физикийн болон Биологийн ангийн оюутнууд :)

Үзэсгэлэнг бид өөрийн байран дээр 9 сарын 25-ны өдөр хүртэл дэлгэн үзүүлэх ба хүн бүрд нээлттэй байна. Үнэгүй.

Hanns Seidel Foundation Mongolia
RCE Mongolia

21/09/2026

"Нүүрстөрөгчийн вант улс" шинэ өртөөтэй боллоо. Тавтай морилно уу.

“НҮҮРСТӨРӨГЧИЙН ВАНТ УЛС” ШИНЭ ӨРТӨӨТЭЙ БОЛЛООДэ Нэйче Консерванси (ТNС) байгууллагын Хүлэрт намгийн хамгааллын төслөөс ...
18/09/2026

“НҮҮРСТӨРӨГЧИЙН ВАНТ УЛС” ШИНЭ ӨРТӨӨТЭЙ БОЛЛОО

Дэ Нэйче Консерванси (ТNС) байгууллагын Хүлэрт намгийн хамгааллын төслөөс манай байгууллагад хүлэрт намаг, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролын сургалтын интерактив самбар хүлээлгэн өглөө. Уг самбарын хийц загвар, дизайн, агуулга, сургалтын хөтөлбөр, арга зүйг манай хамт олон TNC байгууллагын дэмжлэгтэйгээр боловсруулан гаргасан бөгөөд хүлэрт намгийн нутаг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд анхны самбарыг бүтээж өгсөн юм.

TNC байгууллагаас манай байгууллагад ийнхүү энэхүү интерактив самбарыг хандивласнаар бид шинэ хөтөлбөр, шинэ өртөөгөөрөө Улаанбаатар хотын болон Монголын өнцөг булан бүрээс биднийг зорин ирэх олон мянган хүүхэд, гадна дотны зочдод хүрч үйлчлэх боломж нээгдэж байна.

Уг хөтөлбөрийн онцлог нь агуулгыг ганц биологи, байгаль хамгааллын сэдвээр төдийгүй физик, хими, газарзүй зэрэг байгалийн ухааны бусад салбарын өргөн агуулгаар боловсруулсанд орших бөгөөд энгийн болон хүлэрт хөрсний хөндлөн зүсэлт, хүлэрт хөрсний дээж, хөвд болон хүлэрт намгийн ургамлын дээж, хүлэр, хүрэн болон чулуун нүүрс, антрацит гэх мэт шатах ашигт малтмалын бодит үзүүлэн зэрэг зочид өөрсдөө судалж үзэх сургалтын интерактив хэрэглэгдэхүүнээр баяжуулан хийж бүтээснээрээ онцлог юм.

Баярлалаа The Nature Conservancy in Mongolia. Бидний хамтын бүтээл мянга мянган хүүхдийн нүдийг нээж, танин мэдэх, байгалийн шинжлэх ухааныг сонирхон судлах хүсэл эрмэлзэлд хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгээр Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн ...
17/09/2026

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгээр Монголын Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн мэргэжлийн төв (RCE Mongolia)-ийн бүтээсэн "Тогтвортой хөгжлийн 17 зорилго" үзэсгэлэнг МУИС-ийн Экологийн боловсролын төвийн байранд 9 сарын 18-25-ны хооронд (ажлын өдрүүдэд) бүх нийтэд дэлгэн үзүүлэх тул хүрэлцэн ирж сонирхоно уу.

Зохиогч: Р.Сүнжидмаа
Зөвлөх: Б.Болдгив
Г.Гэрэлмаа
Зураач: Б.Долгор

Жич: Үзэсгэлэнтэй монгол болон англи хэлээр танилцах боломжтой.
Hanns Seidel Foundation Mongolia
RCE Mongolia

Манай өнөөдрийн бяцхан зочид: 230-р цэцэрлэгийн хүүхдүүд 🩷
17/09/2026

Манай өнөөдрийн бяцхан зочид: 230-р цэцэрлэгийн хүүхдүүд 🩷

"Тогтвортой хөгжлийн 17 зорилго" үзэсгэлэнгийн тухай
17/09/2026

"Тогтвортой хөгжлийн 17 зорилго" үзэсгэлэнгийн тухай

Тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг хүүхэд, олон нийтэд энгийн, сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн 17 зорилго” үзэсгэлэнг боловсруулжээ.

Манай өнөөдрийн зочид: ХБНГУ болон БНСУ-ын зочид :)
15/09/2026

Манай өнөөдрийн зочид: ХБНГУ болон БНСУ-ын зочид :)

Address

Монгол улсын их сургууль Экологийн боловсролын төв Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол 7-р хороо, Эрхүүгийн гудамж 6
Ulaanbaatar
14192

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97677307730

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Экологийн боловсролын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to МУИС-ийн Экологийн боловсролын төв:

Shortcuts

Share

Category