01/05/2025
📢🌱CLIMATE YOUTH NEGOTIATOR PROGRAMME (CYNP) MONGOLIA 2025 ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА!📢
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Залуу хэлэлцээрчдийн академи хамтран “Climate Youth Negotiator” буюу “Уур амьсгалын асуудлаарх залуу хэлэлцээрч бэлтгэх” хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээ, хэлэлцээрүүдэд залуучуудын дуу хоолойг хүргэж оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны төлөө үйлдэлд хөтлөх чадвартай, санаачилгатай залуусыг хөгжүүлэх, тэдэнд шаардлагатай ур чадвар, мэдлэгийг олгох зорилготой. Үүний хүрээнд 18-35 насны 2 залууг сонгон шалгаруулах юм.
💡 Хөтөлбөрт хамрагдсанаар дараах боломжууд нээгдэнэ:
🔹 Бразил Улсад зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (Конвенц)-ийн Талуудын 30-р бага хуралд (COP30) Монгол Улсыг төлөөлөн оролцох багийн гишүүнээр бэлтгэгдэж, уур амьсгалын хэлэлцээрт оролцоно.
🔹 Уур амьсгалын хэлэлцээрт оролцоход шаардлагатай 6 сарын цахим сургалтад хамрагдах ба сургалт нь манлайлал, хэлэлцээр хийх, Конвенцын ажиллах механизм болон бусад техникийн сэдвүүдийг хамарна.
🔹 Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг идэвхтэй, олон улс орны төлөөлөл залуучуудтай танилцаж нөхөрлөн, нэг анги болно.
💡 Өргөдөл илгээгч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
☑️18-35 настай (2025 оны 11-р сарын 25-ны байдлаар)
☑️Монгол Улсын иргэн
☑️Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай (IELTS 7, TOEFL 95-с дээш)
☑️Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь мэдлэгтэй
☑️COP30-с өмнө болох 6 сарын цахим сургалтад бүрэн хамрагдах боломжтой (7 хоногт дунджаар 5 цаг зарцуулах)
☑️COP30-д 2025 оны 11 сарын 7-21-ний хугацаанд бүрэн оролцох боломжтой
⏱️Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2025 оны 5-р сарын 10-ны 23:59 цаг.
⚠️Өргөдлийг цахимаар, Англи хэл дээр хүлээн авах ба хугацаа хэтэрсэн, дутуу өргөдлүүдийг хүлээн авах боломжгүй.
🔗 Өргөдөл: Постын коммент хэсгээс