Эгшиглэн төгөлдөр хуурын сургууль

Эгшиглэн төгөлдөр хуурын сургууль Монгол авъяасыг дэлхийд...
Соёл урлагийн боловсролын төв
Урлагийн менежментийн үйлчилгээ

Бид 2008 оноос олон нийтэд урлагийн боловсрол олгох “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургалтын төвөө байгуулж үйл ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй. 2014 онд Японы KAWAI корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Эгшиглэн классикал мюзик” компаниа байгуулж, олон улсын хөгжмийн боловсролын стандарт, арга зүй, хөтөлбөр, техник, технологийг Монгол Улсдаа нэвтрүүлэх чиглэлээр ажилласан.
2010 онд Монголын нийтийн боловсролын салбарыг хөгжүүлэх зорилгоор хүүхэд залуучууддаа зориулан төгөлдөр хуур хөгжмийн анхны цуврал сурах бичиг болох “PIANO” номыг боловсруулан гаргасан ба 2014 онд тус сурах бичгийн дараагийн цуврал болох “PIANO II” ном бүхий сургалтын хөтөлбөрийг эрхлэн гаргасан. Энэхүү сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг гаргаснаар Монгол орон даяар хүүхэд залуучуудад хөгжмийн боловсрол олоход илүү хүртээмжтэй болж хөгжмийн онолын мэдлэг, урлагийн түүхийн ойлголтыг өөрөө бие даан суралцаж танин мэдэх боломжтой болсон төдийгүй дэлхийн сонгодог болон орчин үеийн бүтээлүүдийг системчилсан сургалтын хөтөлбөрөөр тоглож суралцах нөхцөл боломж нь бүрдсэн билээ. Түүнчлэн уг сургалтын хөтөлбөр, ном нь мэргэжлийн багш нарт заах арга зүй, сургалтын гарын авлага болж өгсөнөөрөө хамгийн том ач холбогдолтой юм.
2014 онд дэлхийн хөгжмийн салбарын томоохон төлөөлөгч болох KAWAI хөгжмийн сургуулийн албан ёсны төлөөлөгч болж Япон улсын урлагийн боловсролын системийг өөрийн орондоо нэвтрүүлэн ажиллаж, Япон улсын хөгжмийн багш нарыг урин ажиллуулж туршлага мэдлэгээс нь хуваалцах, суралцах эхлэлийг тавиад байна. Энэ нь олон улсын сургалтын стандартыг өөрийн орондоо нэвтрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх чухал эхлэл болсон.
2018 онд “Авьяаслаг Дарханчууд” хөтөлбөртэй хамтран ажиллаж Дархан-Уул аймгийн нийт ЕБС-ийн сургуулиудын дуу хөгжмийн багш нарыг олон улсын заах арга зүйн сургалтанд хамруулж нэгдсэн сургалтыг зохион байгуулсан ба улмаар Пиани Хармоник хөгжмөөр дамжуулан сурагчдыг урлагийн мэдлэг боловсролтой, хөгжимдөх чадвартай болгох хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Авьяаслаг Дарханчууд” урлагийн наадмыг хамтран зохион байгуулсан.
Манай сургууль өнгөрсөн хугацааны хуримтлуулсан туршлага, мэдлэг, баг, боловсон хүчний нөөц боломжоо ашиглан Монгол улсынхаа Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нарыг чадваржуулах, заах арга зүйн олон улсын сургалтанд хамруулах хөтөлбөрийг сүүлийн хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид хөгжмийн урлагийн боловсролоор дамжуулан хүүхэд залуучуудыг ирээдүйн соёлт иргэн болгон төлөвшүүлэх зорилго дэвшүүлэн өнөөдрийн хүртэл ажилласаар ирсэн ба цаашид Монгол авъяасыг дэлхийд таниулах зорилгыг дэвшүүлэн өөрийн орны чадварлаг, авъяаслаг хүүхэд залуучуудыг дэмжин ажиллах зорилгоор 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Art of Ulaanbaatar” төвийг байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүллээ. “Art of Ulaanbaatar” төгөлдөр хуур, сонгодог урлаг, үндэсний урлаг, дүрслэх урлагийн сургалт, концертын танхим, шилдэг бүтээлийн үзэсгэлэн, урлагийн номын кофе, KAWAI төгөлдөр хуурын үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн менежментийн үйлчилгээ явагдана.

Гэр бүлэрээ гоё тоглолт үзэж, тусгай олимпын тамирчиддаа хөрөнгө оруулалт хийгээрэй. Таны төлсөн төлбөр бүр нийгэмд гэрэ...
27/01/2025

Гэр бүлэрээ гоё тоглолт үзэж, тусгай олимпын тамирчиддаа хөрөнгө оруулалт хийгээрэй. Таны төлсөн төлбөр бүр нийгэмд гэрэл гэгээ авчрах болно.

“We have one dream” концертыг үзэж Монголын тусгай олимпын тамирчиддаа хөрөнгө оруулалт хийгээрэй.

Тусгай олимпын тамирчид маань Торино 2025 өвлийн олимпт оролцож эх орныхоо далбааг Италийн тэнгэрт мандуулахаар явах гэж байна.

Бид тоглолтынхоо бүх орлогыг “Special Olympics Mongolia”-т хандивлана.

Хэзээ: 2025 оны 2 сарын 14 өдөр
Хаана: KAWAI концертын танхим
Эхлэх цаг: 18:00

Тоглолтын тасалбарыг та Монголын тусгай олимпын хорооноос шууд худалдан авах боломжтой.

Тасалбар худалдан авах, мэдээлэл авах утас: 80599948 (Mongolian Special Olympics)

KAWAI PIANO
SPECIAL OLYMPICS MONGOLIA

Special Olympics Mongolia

25/12/2024

KAWAI төгөлдөр хуур эзэмшигч нийт үйлчлүүлэгчиддээ мөн төгөлдөр хуур хөгжимд хайртай хүн бүхэнд Зул сарын баярын мэндийг хүргэе. “Аз жаргал хүн бүхнийг ивээх болтугай”
Merry Christmas 🎄 from KAWAI PIANO

24/11/2024

“DON’T SHOP, ADOPT” Piano Concert -ийн бүх үзэгчдийг “Subway” үнэ төлбөргүй сендвич, амтат жигнэмэг, ундаагаар дайлах болно.
Гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалахаар тоглох гэж буй бяцхан хүүхдүүдийн концертонд “Subway Mongolia” нэгдэлээ.
Тасалбар захиалах: https://ticket.mn/event/2371
Концертын орлогыг 100% “АЗТАЙ САВАР” ТББ-т хандивлана.
Хэзээ: 2024.12.06 өдөр
Эхлэх цаг: 18:00
Хаана: KAWAI концертын танхимд
Тасалбарын үнэ: 100.000 төгрөг.
70 үзэгчид зориулсан концерт.
Хаяг: СБД, 2-р хороо, Хүүхдийн 100, Нацагдоржийн номын сангийн дэргэд, KAWAI төв, 3-р давхарт KAWAI CONCERT HALL
Зохион байгуулагч байгууллагууд:
- Азтай Савар ТББ - Lucky Paws NGO in Mongolia
- KAWAI төгөлдөр хуур
Дэмжигч:
Subway Mongolia

24/11/2024
07/11/2024

Урлаг бол энэ ертөнцийг чимэх гэрэл гэгээ нь юм. Харин уран бүтээлч гэдэг тэр гэрлийг бүтээх гайхамшиг нь юм. Та бүхэн урлагийн тухай сонсоорой.

30/10/2024
28/10/2024
Төгөлдөр хуур хөгжимд хайртай хүмүүсийн заавал үзэх ёстой концерт болох гэж байна.
18/10/2024

Төгөлдөр хуур хөгжимд хайртай хүмүүсийн заавал үзэх ёстой концерт болох гэж байна.

08/09/2024

16 жилийн туршлагатай анхдагч Эгшиглэн төгөлдөр хуурын сургууль ШИНЭ ЭЛСЭЛТ авч эхэллээ. Хүүхэд бүрийн хичээл акустик KAWAI төгөлдөр хуур дээр явагддаг. Мэргэжлийн багштай ганцаарчилсан хичээл нь таны хүүхдийг чанартай хөгжмийн боловсрол олж авахад, ур чадвараа нэмэгдүүлэхэд, өөрийгөө нээхэд томоохон нөлөө үзүүлнэ.

Сургалтын төлбөр:
1 сарын хичээлийн төлбөр 500.000 төгрөг. Та 3 сараар урьдчилан төлбөрөө хийвэл 1 сарын төлбөр 400.000 төгрөг болж хямдрана.

Хичээлийн цаг:
7 хоногт 2 өдөр явагдана. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 60 минут.

Хичээлийн тайлан:
Таны хүүхэд 6 сар тутамд аав, ээж, гэр бүлийнхэндээ зориулан сурсан мэдлэг, үр дүнгээ харуулах тайлан концерт хийнэ.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эгшиглэн төгөлдөр хуурын сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category