29/12/2020
Шүдний чулуу гэж юу вэ?
Хоол хүнсийг хэрэглэх явцад амны хөндийд хуримтлагдсан хоолны үлдэгдэл нь амны бактер ба шүлсний нөлөөгөөр шүдний өнгөрийг үүсгэдэг. Шүдний өнгөр амны хөндийд удаан хугацаагаар хуримтлагдсанаас шүлстэй урвалд орж, эрдэсжин хатуурч шүдний чулуу үүсгэдэг. Энэ нь буйлны үрэвсэл үүсгэх шалтгаан юм. Буйлны үрэвслийн үед буйл хавагнаж улайх, шүд угаахад цус гарах, аманд цус амтагдах, амнаас эвгүй үнэр гарах зэрэг шинж илэрдэг. Өвчин нь даамжирвал буйл хөхөрч, буйлыг үрэвсүүлж, шүдний тулгуур эдүүдийг гэмтээдэг учир буйл болон тулгуур эдийг хатингаршуулж, шүдийг хөдөлгөөнд оруулах аюултай. Энэ нь шүдгүйдэлд хүргэж ч болно.
Чулуу нь хатуу, шүдэнд нягт наалдсан байдаг. Чулууны гадаргууг эрдэсжиж амжаагүй өнгөр бүрхэж байдаг. Чулууг байрлалаар нь буйлан дээрх ба доорх гэж ангилдаг. Буйлан дээрх чулуу нь том шүлсний цоргонуудын ойролцоо тухайлбал доод үүдэн шүднүүдийн хэлэн талын гадаргуу, дээд араа шүднүүдийн хацар талын гадаргууд ихэвчлэн байдаг. Энэ чулуу нь буйлны дээр байрлах учир сайн харагддаг. Шаргал өнгөтэй, чулууны багажаар бүрэн авагдах боломжтой. Буйлан доорх чулуу нь буйлны ирмэгээс доор байрлах бөгөөд тодорхой байршил байхгүй. Ихэвчлэн нүдэнд ил харагдахгүй. Энэ чулуу нь буйлны дээрх чулууг бодвол илүү нягт, хэсэг хугацааны дараа бүр ясжмаг эд, тугалмайгаас хатуу болж болно. Шүдний чулуу нь барзгар гадаргуутай тул өнгөр хуримтлагдах нөхцөл болохоос гадна, бодисын солилцооны хортой бодисуудыг өөртөө агуулдаг. Өнгөр, чулуу үүссэн үед амнаас эвгүй үнэр гарах, шүд угаах үед буйлнаас цус гарах, шүд хөдөлгөөнд орж аяндаа унах зовиурууд илэрдэг. Yүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүдний сойзоо зөв сонгон шүдээ зөв угааж сурах нь чухал. Мөн жилд 2 удаа эмчид хандан чулуу түүлгэх, мэргэжлийн өнгөлгөө хийлгэж шүдээ цэвэрлэж байгаарай.😄
24/12/2020
саатсан агт араагаа авхуулж байсан нөхдүүд мэднэ дээ😂
24/12/2020
шүдтэй холбоотой мэдмээр байгаа бүхийл зүйлсээ чатаар чөлөөтэй асуугаарай 😁
24/12/2020
шүдний эгнээний гажиг үүсэх шалтгаанууд:
Удамшил: Эцэг эх нь шүдний гажигтай бол хүүхэд адилхан байх магадлал 80-90 хувь байдаг.
Буруу зуршил: Хумсаа мэрэх, хуруугаа хөхөх, шанаагаа тулах гэх мэт буруу зуршлууд нь шүдний гажиг үүсэх шалтгаан болдог. Мөн хүүхдэд угж болон соска байнга өгөх, хүүхэд хуруугаа хөхөх зэрэг нь буруу залгих рефлексийг үүсгэж гажиг үүсэх эхлэлийг тавьдаг.
Хооллох зуршил: Хүүхдэд аль болох хатуу төрлийн хоол хүнсийг зажилж идүүлснээр эрүүний яс хөгжиж хүүхдийн шүднүүд зөв, бат бөх ургадаг. Харин зөөлөн хоол байнга идүүлэх нь шүдний хөгжилд муугаар нөлөөлдөг.
Шүдний цоорол: Хоолыг сайн зажилж идээгүйгээс болж хүүхдийн нүүрний ясны хөгжил удааширч эрүү нүүрний гажиг үүсдэг
24/12/2020
хүүхдийнхээ сүүн шүд ургаж эхэлсэн цагаас эхлэн шүднийхэн ариун цэвэрт сайтар анхаарах хэрэгтэй.
хамгийн энгийн арга бол хуруундаа маарль ороож буцалсан бүлээн усанд дүрж хүүхдийнхээ шүдийг арчиж сүүний өнгөрыг арилгах,хэрэв та шөнө хүүхдээ хөхүүлдэг бол хөхүүлсэны дараа заавал энэ үйлдэлийг хийх хэрэгтэй учир нь хөхний сүү хүчиллэг шинж чанартай тул угааж цэвэрлээгүй үед сүүн шүдэнд маш хөнөөлтэй байдаг, та анзаардаг бол хүүхдүүдийн шүд доорх зураг шиг шарлаж, үүрч бутарч унасан,хар өнгөтэй болсон тохиолдол цөөнгүй харагддаг энэ нь сүүний,угжны цоорол хэмээгддэг үүнээс сэргийлэхийн тулд та дээрх зөвлөмжийг дагаарай 😇😇😇
24/12/2020
Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ.
Шүдний цоорол үүсэх нь дараахи хүчин зүйлүүдээс хамаарч байдаг. Үүнд:
1. Амны хөндийн хэвийн болон эмгэг төрөгч бичил биетэн
2. Шүлс, түүний найрлага, хэмжээ
3. Хооллолтын буруу дэглэм
4. Цаг хугацаа, буруу дадал зуршил
5. Шүдний өнгөр, шүдээ хэрхэн зөв угааж байна гэдгээс хамаардаг байна.
үүнээс хамгийн чухал нь шүд угаалт юм хэрэв таны шүд нь дээр доорх зураг шиг хар зураас,толбо үүсэж тэр нь шүд угаах явцад арилахгүй байвал та шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй болжээ гэсэн үг юм😬