Career week нь АIESEC олон улсын Монгол дахь байгууллагын зохион байгуулж буй арга хэмжээ. Тус үйл ажиллагаа нь Монголын залуучуудад нэн ялангуяа оюутан, дөнгөж сургуулиа төгссөн төгсөгч нарт чиглэгдсэн ба тэдэнд ажлын гараагаа эхлэх боломжийг олгож байгаа юм. Career week-ийн бусад арга хэмжээнүүдээс ялгарах онцлог нь бид оюутан, байгууллагуудыг дараах зүйлээр холбож байна. Үүнд: career week үзэсгэлэн, career week семинар гэх мэт. Энэхүү үйл ажиллагаанд оролцож буй залууст өөрийн сонирхож буй салбарын тэргүүлэх байгууллагуудтай шууд харьцан одоо эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байр мөн түүнчлэн гадаадын солилцооны хөтөлбөрийн талаар ч ихээхэн мэдээлэл авч болох ховорхон боломж олгогдож байгаа юм.
Та өөрийн цаг заваа үрэн компани тус бүр дээр биечлэн очилгүй нэг дороос сонирхосон бүх мэдээллээ олох юм. Үүнээс гадна тэргүүлэх компаниудын тавих семинар , хичээлд хамрагдаж болно. Ингэснээр олж авсан мэдээлэл ,шинэ мэдлэгээ давуу талаа болгон өөрийгөө хөгжүүлэн ирээдүйд ажлын байртай болох боломж өгсөх юм. Career Week is designed to create a space for Mongolian youth, particularly university students and recent graduates, to explore potential career pathways and opportunities in different fields and industries. What will make Career Week unique is that organizations and students will have the opportunity to connect through key event spaces: the Career Week Opportunity Fair, the Career Week Workshops. Here you can find each and every sort of opportunities in terms of jobs, internships, courses, development, sessions, higher education etc to use the information given to your advantage to your best use to propel yourselves and become better individuals that can be hirable/employable in the future.
ХААНА, ХЭЗЭЭ?
СЭЗДС 11сарын 18
ЭМШУИС 11сарын 19
ШУТИС 11сарын 20,21
МУИС 11сарын 22
General Information
What is AIESEC? AIESEC нь дэлхий дээрх хамгийн том төрийн бус, ашгийн бус оюутны байгууллага бөгөөд залуучуудын манлайллын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг байгууллага юм. AIESEC нь залуучуудруу чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг ба үүнээс гадна оюутан солилцоо, мэргэжлийн дадлага, сайн дурын ажил зэргээр оюутан залуучуудыг дэлхийн иргэн болж, дэлхийгээ өөрчилж, хувь хүний хөгжил болон мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж нийгмийн сайн сайхны төлөөх ухамсарт нөлөөлөх замаар дэлхийн бусад орны залуучуудтай хөл нийлүүлэн хөгжих боломжийг 65 жилийн турш бодитоор хангаж байгаа ба үүгээрээ ч дэлхийд танигдаж, 124 улс орон тэдгээрийн 86’000 өндөр чадамжит оюутан гишүүд үйл ажиллагаагаа явуулж байна. http://www.facebook.com/AIESECMongolia/
http://www.aiesecmongolia.org/
What is AIESEC Mongolia?
“AIESEC Монгол”-ийн хувьд Монголын залуучуудад дэлхийн орнуудын соёлын олон талт онцлог байдлыг таниулах, мэргэжил болон хувь хүний ур чадваруудаа эрчимтэй дээшлүүлэх болон өөрийгөө сорьж үзэх, өөрийн төслийг удирдан, хэрэгжүүлэх зэрэг олон боломжуудаар хангаж, сургадаг ба бүх гишүүддээ “AIESEC Монгол”-ийн таван өөр хэлтэс болох: Хүний нөөц хөгжлийн алба, Санхүү хариуцсан алба, Гадаад оюутан солилцоо хамтын ажиллагааны алба, Дотоод оюутан солилцоо хамтын ажиллагааны алба, Харилцаа холбоо ба маркетингийн албуудад сонгон ажиллах боломжоор хангадаг. “AIESEC Монгол” нь нийт 43 монгол оюутан залуучуудыг оюутан солилцоо, мэргэжлийн дадлагаар гадаадын гишүүн орнуудруу явуулсан бол нийт 35 гадаадын оюутан залуусыг монголын томоохон байгууллагуудад дадлагын оюутнаар ажиллуулууд байна.