Gegeerel School

Gegeerel School Нийслэлийн Ерөнхий Боловсролын ГЭГЭЭРЭЛ сургуулийн албан ёсны цахим мэдээллийн хуудас

🎓 IELTS ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮН – СУРАГЧДЫН АМЖИЛТНийслэлийн ерөнхий боловсролын Гэгээрэл сургуулийн IELTS хичээлийн сургалтын ...
19/08/2026

🎓 IELTS ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮН – СУРАГЧДЫН АМЖИЛТ

Нийслэлийн ерөнхий боловсролын Гэгээрэл сургуулийн IELTS хичээлийн сургалтын үр дүнгээр, 2026–2027 оны хичээлийн жилд 12 дугаар ангид дэвшин суралцах сурагчид маань IELTS олон улсын англи хэлний шалгалтад өндөр амжилт үзүүллээ.

🏆 Д.Төгөлдөр — IELTS 8.5
🏆 Г.Болорцэцэг — IELTS 8.0
🏆 Б.Ганжаргал — IELTS 8.0
🏆 Э.Энхбат — IELTS 7.5
🏆 Г.Энхнинж — IELTS 7.5

Сурагчдын маань хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр дүн болсон энэхүү амжилтаар бахархаж байна. Сурагчдадаа болон тэднийг бэлтгэн, чиглүүлэн ажилласан багш нартаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь улам өндөр амжилт хүсье.

Бүхнээс нэг алхмын өмнө. БИД ЧАДНА.

#ГэгээрэлСургууль #СургалтынҮрДүн #СурагчдынАмжилт #БидЧадна

Гэгээрэл Ерөнхий Боловсролын Сургууль нь 2026–2027 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах ангидаа цөөн тоогоор элсэлт авч ...
18/08/2026

Гэгээрэл Ерөнхий Боловсролын Сургууль нь 2026–2027 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах ангидаа цөөн тоогоор элсэлт авч байна.

🔗 Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/cc2ggzncNnYrcG2A6

📍 Хаяг, байршил:
Баянгол дүүрэг, 3-р хороо, Гэгээрэл Ерөнхий Боловсролын Сургууль
• Гранд Плазагаас чанх урагш 200 м
• Төмөр замын Цагдаагийн газрын зүүн урд талд байрлана.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл, элсэлтийн бүртгэл:
9926-5118, 8611-0162

Та сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх утсаар холбогдон лавлана уу.

💁‍♂️Есдүгээр сарын 1-ний өдрөөс Ерөнхий Боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, ...
17/08/2026

💁‍♂️Есдүгээр сарын 1-ний өдрөөс Ерөнхий Боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг⛔️хязгаарлахаар боллоо.

✍️Та бүхнийг дараах ажлын байранд урьж байна. 🤗НАЙРСАГ-ЭВСЭГ- БҮТЭЭЛЧ хамт олон таныг хүлээж байна☎️: 99265118, 86110162
17/08/2026

✍️Та бүхнийг дараах ажлын байранд урьж байна.

🤗НАЙРСАГ-ЭВСЭГ- БҮТЭЭЛЧ хамт олон таныг хүлээж байна

☎️: 99265118, 86110162

🇲🇳Өндөр түүхээс, өвгөд дээдсээс өнөөг хүртэл уламжилж ирсэн, өнө хойчид өртөөлөн үргэлжлэх Үндэсний их баяр наадмын гэгэ...
11/07/2026

🇲🇳Өндөр түүхээс, өвгөд дээдсээс өнөөг хүртэл уламжилж ирсэн, өнө хойчид өртөөлөн үргэлжлэх Үндэсний их баяр наадмын гэгээн тунгалаг мэндийг та бүхэндээ хүргэе.

🪷Монгол түмний оюун санааны эв нэгдэл, асар түүх, ёс уламжлал, өв соёлыг илэрхийлэгч Үндэсний их баяр наадмын золбоо төгс өдрүүд үргэлжилж байна.

🪷Наадмын өглөө шиг сэтгэл цэлмэг, Их сүлд шиг хийморь дээд, Эрийн гурван наадам шигээ өв төгөлдөр байх болтугай.

Та бүхэн сайхан наадаарай.🇲🇳

🧡Аз жаргал мэдрүүлдэг үрсүүдийн баярын мэнд хүргэе❤️Алтан уургаа хөхүүлсэн ачит сайхан эхчүүдийн баярын мэнд хүргэе💛Амин...
01/06/2026

🧡Аз жаргал мэдрүүлдэг үрсүүдийн баярын мэнд хүргэе
❤️Алтан уургаа хөхүүлсэн ачит сайхан эхчүүдийн баярын мэнд хүргэе
💛Амин сайхан гэр бүл хүүхдүүд найз нөхөдтэйгээ баяраа сайхан тэмдэглээрэй
💚Алаглах амьдралын өнгөндөө гэрэл нэмэн тэмдэглээрэй

15/05/2026
АНУ-ын Нью-Йорк хотод 2026 оны 07 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “YOUTH WORLD CUP NEW YORK 2026” тэм...
12/05/2026

АНУ-ын Нью-Йорк хотод 2026 оны 07 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “YOUTH WORLD CUP NEW YORK 2026” тэмцээнд оролцох U10-U12 насны Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд манай сургуулийн Н.Цэрмаа багштай 4б ангийн сурагч Лхагвасүрэн овогтой Эрдэнэсүрэн нь өөрийн ур чадвараар шалгаран багтсан гайхалтай мэдээг дуулгахад таатай байна.

Л.Эрдэнэсүрэндээ болон шигшээ багийн гишүүддээ эх орноо төлөөлөн оролцох энэхүү тэмцээнд өндрөөс өндөр амжилтыг хүсэн анги хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн болон эрхэм багш нар нь бахархаж буйгаа илэрхийлье.

💁‍♂️2025-2026 оны хичээлийн жилийн Монгол хэл, бичгийн шалгалт 2026 буюу элсэлтийн суурь шалгалтыг манай сургуулийн ахла...
12/05/2026

💁‍♂️2025-2026 оны хичээлийн жилийн Монгол хэл, бичгийн шалгалт 2026 буюу элсэлтийн суурь шалгалтыг манай сургуулийн ахлах ангийн 10,11,12-р ангийн суралцагчид амжилттай гүйцэтгэлээ.

👨‍🎓👩‍🎓Төгсөх 12а ангийн суралцагчид бүгд амжилттай гүйцэтгэж,
✅10 дугаар анги
✅11 дүгээр ангийн 700+ оноо гүйцэтгэсэн суралцагчдаа АЛДАРШУУЛЖ байна.

💙💛💙 Нийт суралцагчид болон бэлтгэсэн эрдэмтэн багш нартаа баяр хүргэе🎉

2026.05.05

Address

Gegeerel School, 3rd Khoroo, Bayangol District
Ulaanbaatar
16000

Alerts

Be the first to know and let us send you an email when Gegeerel School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share