Хос мастер шатрын академи

Хос мастер шатрын академи Шатрын ертөнцийн мэдээ мэдээлэл, сургалт, тэмцээнүүд, онлайн дэлгүүр болон www.hosmaster-chess.mn сайт

Академийн хаяг: БЗД, 13-р хороолол, 6/2 байр. /Орон сууцны “Алтан өргөө” цогцолборын зүүн талд, 84-р сургуулийн зүүн хойно байрлах 1 давхар улаан ягаан байшин/ Холбоо барих утас: 99090169, 99187491.

АКАДЕМИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО. Академийн шинэ хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ бямба гаригт...
21/09/2026

АКАДЕМИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
Академийн шинэ хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ бямба гаригт боллоо. Нээлтэнд Академийн удирдлага, багш, ажилтан, сурагчдын төлөөлөл оролцлоо. Нээлтийн арга хэмжээг нээж Академийн захирал ОУХМ. Н.Энхнасан үг хэлж баяр хүргэлээ. Академийн Ерөнхийлөгч МУГБ, Математикийн ухааны доктор, профессор, ОУХМ М.Баасанжав баяр хүргэж, бяцхан сурагчиддаа зөвөлгөө, захиа даалгавар өглөө. Энэ хичээлийн жил нь улс даяараа 1-5- р ангийн сурагчидад албан ёсоор шатар зааж эхлэх гайхамшигтай түүхэн үйл явдлын эхлэлийг тавьсан онцлогтой жил болж байна. Энэхүү сайхан үйл хэргийг эхлүүлсэн Г.Занданшатар ерөнхийлөгчдөө болон МШХ - ны хамт олондоо талархаж, баярын мэнд хүргэе. Гэгээлэг үйлс нь өргөжин дэлгэрэх болтугай гэж ерөөе. Хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулан багш, сурагчдын дунд рапид тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд ДМ.М.Хүслэнбаяр, ДМ.Н.Хүсэлтөгөлдөр, Б.Өнөрсайхан, СМ.Т.Даваадугар, СМ.З.Сандуй нар эхний 5 байрыг эзэлж мөнгөн шагнал хүртлээ. Сурагч Л.Тэмүүлэн сурагчдаас хамгийн өндөр оноо авч мөнгөн шагналын эзэн болов. Тэмцээний дараа багш, сурагчиддаа хүндэтгэл үзүүлж зоог барьлаа. Академийн хам олондоо баярын мэнд хүргэж, ажил, амьдрал, сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

03/09/2026
АМА ШАТРЫН АКАДЕМИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО.АМА шатрын Академийн нэг жилийн ойд зориулсан Говь- Алтай аймгийн шатарчдын...
23/08/2026

АМА ШАТРЫН АКАДЕМИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО.
АМА шатрын Академийн нэг жилийн ойд зориулсан Говь- Алтай аймгийн шатарчдын тэмцээн амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээний арга хэмжээнд Хос мастер шатрын Академийн захирал, ОУХМ. Н. Энхнасан оролцож, АМА Академийн хамт олонд талархал илэрхийлж, тэмцээнд оролцож буй нутгийн залуу шатарчиддаа хандан сургааль хайрлаж, спортын амжилт хүслээ. Академийн шатарчин ДМ.Н.Хүсэлтөгөлдөр 2- р байрт шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол, ДМ.М.Хүслэнбаяр шагналт 5- р байрт шалгарлаа. Тэмцээнд Алтай нутгийн ахмад үе, дунд үе, өсвөрийн шатарчдын төлөөлөл оролцсон, өндөр чансаатай сайхан тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээн зохион байгуулсан АМА шатрын Академийн үүсгэн байгуулагч ДМ.Б.Баярмагнайдаа болон оролцсон нийт шатарчиддаа баяр хүргэж амжилт хүсье.

АКАДЕМИЙН ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ.Академийн зуны сургалтын бүртгэл ид үргэлжилж байна. Бүртгэл 2 ...
28/06/2026

АКАДЕМИЙН ЗУНЫ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ.
Академийн зуны сургалтын бүртгэл ид үргэлжилж байна. Бүртгэл 2 өдөр үргэлжлээд хаагдах тул амжиж бүртгүүлээрэй. Зуны сургалтын мэдээллийг үзнэ үү.

*ДЭЛГЭР ЗУН-2026* ТЭМЦЭЭН БОЛЛОО. Академийн нэрэмжит тэмцээнүүдийн нэг болох *Дэлгэр зун-2026* тэмцээн өнгөрсөн амралтын...
23/06/2026

*ДЭЛГЭР ЗУН-2026* ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Академийн нэрэмжит тэмцээнүүдийн нэг болох *Дэлгэр зун-2026* тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болж дүнгээ гаргалаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт шатарчиддаа баяр хүргэж, амжилт хүсье. Алт медаль хүртсэн Ч.Ринчин, мөнгөн медаль хүртсэн Б.Бэлгүтэй, хүрэл медаль хүртсэн Б.Тэмүүлэн болон , тусгай шагнал хүртсэн шилдэг шатарчиддаа тусгайлан баяр хүргэе. Академийн гүйцэтгэх захирал ОУХМ.Н.Энхнасан тэмцээнд оролцсон бүх шатарчиддаа гарын бэлэг гардуулж амжилт хүслээ. Тэмцээн амжилттай сайхан болж өндөрлөлөө.

17/06/2026

*ХОС МАСТЕР* ШАТРЫН АКАДЕМИ ЗУНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Академийн үндсэн сургалт 6- р сарын 30 - н хүртэл үргэлжлэх ба 7- р сарын 1- ээс зуны сургалт эхлэхээр боллоо.

СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ:
Хичээллэх өдрүүд: 1, 3, 4, 5.
Цаг: Үдээс өмнө 10.00-12.00, үдээс хойш 13.00-15.00.
Өдрийн сонголт/төлбөр: Долоо хоногт 3 удаа, 24 цагийн хичээл, төлбөр нь 360к.
Долоо хоногт 4 удаа, 32 цагийн хичээл, төлбөр нь 420к.
Хичээл заах багш:
Анхан шат УШ.С.Хишигжаргал,
дунд шат ДМ.Н.Хүсэлтөгөлдөр.
Бүртгэл: 6- р сарын 29 хүртэл.
Утас: 99769257 / С.Хишигжаргал.

*Хос мастер* шатрын Академи.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УУГУУЛ АХМАД ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Говь-Алтай аймгийн уу...
07/06/2026

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН УУГУУЛ АХМАД ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Говь-Алтай аймгийн уугуул ахмад шатарчдын аварга шалгаруулах тэмцээн 5 дахь удаагаа * Хос мастер* шатрын Академи дээр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнийг * Ентүм * ХХК- ны Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шатрын спортын мастер Т.Гантөмөр, *Хос мастер* шатрын Академийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат багш, Шатрын ОУХМ М.Баасанжав нар хамтран зохион байгуулж, ивээн тэтгэлээ. Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн ОУХМ. М.Баасанжав, дэд байр эзэлсэн ДМ.Ч.Ядамсүрэн, 3- р байр эзэлсэн СМ.З.Сандуй, эмэгтэй тэргүүн байр эзэлсэн ОУХМ.Н.Энхнасан нар өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Тусгай байрын шагналыг Бигэр сумын шатарчин Д. Сүрэнхоролд олголоо. Тэмцээний үеэр *Ентүм* ХХК-ны ажилтан СМ.Т.Зинаамидар хувиасаа 1 сая төгрөгний сугалаа зохион байгууллаа. СМ.Т.Зинаамидардаа баярлалаа. Тэмцээнд шүүгчээр ажилласан Академийн ууган шавь нарын нэг А.Мөнх-Эрдэнэ Улсын шүүгчийн цол, тэмдэгээ гардан авлаа. А.Мөнх-Эрдэнэдээ баяр хүргэж амжилт хүсье. Тэмцээний дараа ахмад шатарчиддаа хүндэтгэлийн зоог барьлаа. Тэмцээнийг бүхийл талаар дэмжиж тусалсан * Ентүм * ХХК болон *Хос мастер* шатрын Академийн хамт олондоо баярлалаа. Тэмцээнд оролцсон бүх шатарчиддаа талархал илэрхийлж, цаашдын нь уралдаан, тэмцээнд амжилт хүсье.

* НЭГ НҮҮДЭЛ-НЭГ МОНГОЛ 2026 *  ТЭМЦЭЭН БОЛЛОО. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын шатрын холбоо, Нийслэлийн...
07/06/2026

* НЭГ НҮҮДЭЛ-НЭГ МОНГОЛ 2026 * ТЭМЦЭЭН БОЛЛОО.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан * Нэг нүүдэл- Нэг Монгол 2026* тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ жилийн тэмцээн эх оронд маань анх удаа зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд болж байгаагаараа онцлог байлаа. Академиа төлөөлөн оролцсон ДМ.М.Хүслэнбаяр 13-18 насны охидын ангилалд 2- р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. М.Хүслэнбаяртаа баяр хүргэж амжилт хүсье.

ОУХМ.Н.ЭНХНАСАНГИЙН НЭРЭМЖИТ ЭМЭГТЭЙ ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.*ХОС МАСТЕР* шатрын Академиас 14 дэх жилдээ ...
18/05/2026

ОУХМ.Н.ЭНХНАСАНГИЙН НЭРЭМЖИТ ЭМЭГТЭЙ ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.
*ХОС МАСТЕР* шатрын Академиас 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа ОУХМ.Н.Энхнасангийн нэрэмжит эмэгтэй шатарчдын тэмцээн 2 өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 100 гаруй шилдэг шатарчид 6 ангилалд өрсөлдлөө. Энэ жил анх удаа зохион байгуулсан эмэгтэй шатарчдын шатрын бодлого бодолтын тэмцээнд 30 гаруй шатарчид оролцсон нь уг төрөлд оролцогчдын сонирхол өсч, өргөн дэлгэр болж, цаашид өргөжин тэлэх боломж харагдаж байгаа нь сайшаалтай байлаа. Хаалтын арга хэмжээний үеэр ЭФМ. Э.Зол-Учрал маань зорин ирж Н.Энхнасан багшдаа хүндэтгэл үзүүллээ. Э.Зол-Учрал 2016 оноос эхлэн 5-7 насандаа тус Академид суралцаж байсан ба сайн шатарчин болохоо тэр үед харуулж олон тэмцээнд шилдэг амжилт үзүүлж байсан түүхтэй. Тэрээр эдүгээ 2 дахь удаагаа Улсын аваргын шигшээд шалгараад байна. Ууган шавьдаа баяр хүргэж Улсын аварга болох ерөөлийг өргөе. Мөн ууган шавь нарын маань нэг БНХАУ-ын Фуданы Их Сургуулийн оюутан ФДМ. Т. Баян- Очир амралтаараа хүрэлцэн ирж багшдаа хүндэтгэл үзүүлэн шүүгчээр ажиллалаа. Хятадын төдийгүй дэлхийн алдартай их сургуулийн оюутан болсон шавьдаа халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье. Хаалтын арга хэмжээний дараа Академийн зүгээс ахмад шатарчиддаа хүндэтгэл үзүүллээ. Тэмцээний дүнг www.chess-results.com сайтаас үзээрэй. Тэмцээнд оролцсон бүх шатарчиддаа баярлалаа. Спортын өндрөөс өндөр амжилт хүсье.

ОУХМ.Н.ЭНХНАСАНГИЙН НЭРЭМЖИТ ЭМЭГТЭЙ ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ. *Хос мастер* шатрын Академиас уламжлал болгон зохион бай...
17/05/2026

ОУХМ.Н.ЭНХНАСАНГИЙН НЭРЭМЖИТ ЭМЭГТЭЙ ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.
*Хос мастер* шатрын Академиас уламжлал болгон зохион байгуулдаг ОУХМ.Н.ЭНХНАСАНГИЙН нэрэмжит эмэгтэй шатарчдын тэмцээн эхэллээ. Тэмцээнд үе үеийн төлөөлөл болсон 100 гаруй шатарчид оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтэнд МШХ-г төлөөлж, МШХ-ны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ЭФМ.Б.Ану, Ахмадын зөвлөлийн дарга, МУГД, ОУМ. П.Жигжидсүрэн, Бодлого зохиомжийн ОУХМ, ОУШХ-ны бодлого зохиомжийн хүндэт мастер Л.Тогоохүү, МУГБ, ОУХМ.М.Баасанжав, Монгол улсын аварга, ахмад шатарчин ОУХМ.П.Бүжинлхам, Спортын мастер, Улсын шүүгч Т.Даваадугар, Улсын шүүгч С.Хишигжаргал нар болон эцэг, эхийн төлөөллүүд оролцлоо. Н.Энхнасан багшийн шавь нарын төлөөлөл багшдаа хүндэтгэл үзүүллээ. Шавь нарын төлөөлөл болох Э.Энхбаатар морин хуурын аялгуу тоглож, Н.Энхмаа Монгол ардын бүжиг бүжиглэж шатарчиддаа баяр хүргэлээ. Н.Энхнасан өөрийн нэрэмжит шагналаа тогтмол 3 шатарчид олгож ирсэн бөгөөд энэ удаа ахмад шатарчдаас ОУХМ.Б.Мягмарсүрэн, шилдэг залуу шатарчдаас ЭОУМ.Б.Мөнгөнзул, Академийн өсвөрийн шатарчдаас ДМ.М.Хүслэнбаяр нарт олгохоор боллоо. Тэмцээнд ЭИМ. Т.Мөнхзул тэргүүтэй 20 гаруй олон улсын болон үндэсний цолтой шилдэг шатарчид оролцсон, чансаа өндөртэй, ширүүн өрсөлдөөнтэй тэмцээн болж байна. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид , эцэг, эхийн төлөөлөл, дэмжиж тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Оролцож байгаа бүх шатарчиддаа баяр хүргэж, ур ухаанаа уралдуулан шилдэг тоглолт үзүүлэхийг хүсэн ерөөе.

Address

БЗД. 15-р хороо. 6/2 дугаар байр. Хос мастер шатрын Академи
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Хос мастер шатрын академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Хос мастер шатрын академи:

Shortcuts

Share

Category