YFU Mongolia - Сурагч солилцоо

YFU Mongolia - Сурагч солилцоо

Share

Дэлхийн 50 гаруй орноос сонгон хүссэн улсдаа "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдах 15-18 настай өсвөр

Анх ХБНГУ-д оршин суугч Б.Мэлмүүн 2000/2001 оны хичээлийн жилд Финлянд улсад YFU-гийн нэг жилийн хөтөлбөрөөр суралцахдаа тус байгууллагын тухай ойлголт авч, түүнээс хэрэгжүүлдэг хөтөлбөрийн үр өгөөж, давуу талыг өөр дээрээ сайн мэдэрсний үндсэн дээр үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болжээ. Тэрээр Монголын үе тэнгийнхэндээ уг хөтөлбөрт хамрагдах боломж нээхийг чухалчлан үзэж 2004 онд хэсэг нөхди

18/04/2026

Франц улсад "Сурагч солилцоо" хөтөлбөрт хамрагдаж буй сурагч Б.Хантүшиг зураг илгээсэнд маш их баярлалаа. Хязгааргүй боломжоор дүүрэн эрдмийн аялалд нь амжилт хүсье. Чин сэтгэлийн хүсэл эрмэлзлэл, сахилга баттай сурагчаараа маш их бахархаж байна.

25/12/2025
10/12/2025

🇨🇿 Гадаадад суралцах замнал бол сорилттой учрах аялал 🤝Шинэ ахуйд дасан зохицох, шинэ соёлд суралцах, өөрийгөө нээх, өөрийгөө сорих алхам бүр биднийг илүү хүчирхэг болгож байдаг. 💪Солилцооны хөтөлбөр бол гэрээсээ холдох тухай биш, харин өөрийн дотоод хүчийг олж нээх тухай юм. БНЧех улсад суралцаж буй Б.Отгонтамирдаа хязгааргүй боломжоор дүүрэн эрдмийн аялалд нь амжилт хүсье!💜

22/11/2025

Хариуцлагатай, эртэч сурагчид эцэг эхчүүддээ баярлалаа!
2026 оны 8 сард АНУ, Канад, Их Британи, ХБНГУ, БНЧУ, Франц улсруу нисэх Олон улсын "Сурагч солилцоо" жил болон хагас жилийн хөтөлбөрт оролцох сурагчдын сонгон шалгаруулалт явагдаж байна.
Доорхи линкээр бүртгүүлнэ үү. Бид асран хамгаалагч болон сурагчтай холбогдож сонгон шалгаруулалтын ярилцлагын цаг товлох болно.
http://www.yfu.mn/burtgel.html
Солилцооны сурагчид тавигдах шаардлага:
• Хөтөлбөр эхлэх үед 13 -18 насны байх
• Нээлттэй, дасан зохицох чадвартай, бие даасан байх
• Хэлний мэдлэг: тухайн орны хэлийг сурах сонирхол, хүсэл эрмэлзэлтэй байх
• Сурлага 80B - ээс дээш байх
Нийт сурагчдадаа амжилт хүсье!

13/11/2025

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН БОГИНО ХУГАЦААНЫ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-10 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын 2026 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ: http://moe.gov.mn/post/169683

13/11/2025

🎒🇲🇳Дэлхийтэй танилцахдаа би эх оронтойгоо дахин танилцсан. Таних тусам харах өнцөг минь өөрчлөгдөж, ойлголт минь тэлж байлаа. Шинэ соёлтой учрах бүрт “сайхан” ба “муухай” гэдэг ойлголт биш, харин “өөр” гэдэг үг илүү утгатай санагддаг боллоо. Өөрөөсөө өөр нэгнийг ойлгож, хүндэтгэж сурах нь жинхэнэ өсөлт гэж бодож байна💪

🌍~Энэ аялалд сурагч зөвхөн өөрийгөө төдийгүй дэлхийг өөрчилж яваа билээ~💜

#СурагчСолилцоо

12/11/2025

💜🇨🇿

12/11/2025

🇨🇦Байгаагаараа өөрөөрөө байхдаа л эх орноо сурталчилж, таниулж байдаг жинхэнэ бяцхан элчин сайд нар бол "Солилцооны сурагчид". Хүлээн авч буй гадаад гэр бүл, сургууль, хүрээлэл нь ганцхан сурагчаар маань дамжуулан Монголын тухай маш олон зүйлст суралцдаг нь том хариуцлага бас эх орноо өөр нүдээр харах гайхалтай боломж юм.🇲🇳 Канадад, АНУ-д, ХБНГУ-д сурч буй сурагчид маань хичнээн завгүй байсан ч бидэнд зураг бичлэг илгээсээр байгаад үнэхээр их талархаж байна. Бахархмаар💜

10/11/2025

🇺🇸🎒Энэ бол цоо шинэ соёл, өөр хэв маягтай танилцах амьдралын чухал алхам болов ч эцэстээ өөрийн эх орноо ч бас танин мэдэж, үндэс язгуураа ойлгон хамгаалах, хайрлах адал явдал билээ 🇲🇳😍 Бяцхан элчин сайд Энэрэлийн солилцооны нэг жилд эрдмээр бялхам амжилт хүсээрэй 😊

09/11/2025

🎒🇩🇪 ХБНГУ-д очоод ердөө хоёр сар болж байгаа ч шинэ орчин, шинэ хэл, шинэ соёлд дасан зохьцохын хажуугаар сахилга баттай хичээлээ хийж, нийгмийн идэвхитэй, хичээл зүтгэлтэй байгаа Эмүжингээрээ маш их бахархаж байна! Хязгааргүй боломж, дурсамжаар дүүрэн эрдмийн аялалд нь амжилт хүсээрэй! 💜

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ulaanbaatar
11000