Хүүхдийн Арт Терапи

Хүүхдийн Арт Терапи Урлагийн сэтгэл заслыг хүүхдийг хөгжүүлэх сургалтанд ашиглах, танин мэдэхэд туслана

Өөрийгөө зөвхөн бодлоор биш, бүтээлээрээ таньж үзмээр байна уу?Арт-терапи нь урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, мэд...
15/08/2026

Өөрийгөө зөвхөн бодлоор биш, бүтээлээрээ таньж үзмээр байна уу?
Арт-терапи нь урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, мэдрэмжээ анзаарах, өөрийнхөө тухай шинэ зүйл олж харахад тусалдаг.
Өөрийн бүтээлч талаа сэрээж, амьдралдаа илүү чөлөөтэй орон зай гаргахыг хүсвэл “Арт багц”-аа аваарай.
Бичлэгүүдийг өөрийн хэмнэлээр дагаж хийгээд, бүтээл бүрээрээ өөрийгөө шинээр нээж, өөртэйгөө илүү ойр танилцаарай. Мэдээлэл авах бол “Арт багц “ гэж бичээрэй.
Бүтээлч байдал тань дотроос эхэлнэ — “Арт багц”-т нэгдээрэй.

Сургагч байх гайхалтай зүйл нь юу байдаг вэ? гэвэл хүмүүстэй ярилцах, харилцах, сонсох. Тэд юуг даван туулж байгааг хара...
15/08/2026

Сургагч байх гайхалтай зүйл нь юу байдаг вэ? гэвэл хүмүүстэй ярилцах, харилцах, сонсох.
Тэд юуг даван туулж байгааг харах, дэмжих.
Бүлгийн сургалтаар хүн өөрийгөө илүү ажиглах боломж олддог.
Хөгжил дэвшил, итгэл нэмэгддэг.

Саяхан манай Коуч нар төгссөн бол удахгүй Арт- Терапист нар маань төгсөх дөхөж л байна.Дараа нь Дотоод хүүхэд ангийхан.А...
09/12/2025

Саяхан манай Коуч нар төгссөн бол удахгүй Арт- Терапист нар маань төгсөх дөхөж л байна.
Дараа нь Дотоод хүүхэд ангийхан.
Арт- Терапийн онол, практик сургалтын сэтгэгдлээс
"Миний эмэгтэйлэг урам зориг маань зүрх минь тэлж томрох тусам би илүү нээлттэй юуг л бол юуг хийж чадах хүсэл эрмэлзэл, дүүрч бялхаж ирдэг юм байна. Тийм болоод ч тэр үү өөрийгөө илүү хөгжүүлж ур чадвараа нээж бусдад бас түгээж тэндээсээ хайрыг мэдэрдэг юм байнаа. Энэ олон зүрхээр орчлонгийн бүх хүмүүсийн зүрх сэтхэлийг төлөөлүүлсэн. Тэд өөр өөр хүсэл тэмүүлэл, өөр өөр оршихуйтай өөр өөр араншин характертай. Тэдгээр хүмүүсийг би байгаагаар нь хүлээн авч сэтхэлээ, сэтгэлгээгээ өөрчилхөд орчлон ертөнц миний дотор тодоос тод гэрэлтэж зүрх сэтхэл минь томорч тэлдэг юм байна гэдгийг мэдрээд өөрийн сэтхэл зүрхэндээ бүгдийг багтааж хийлээ. Мэдрэмж минь хайраар дүүрч байлаа. Мөн дэлгэрүүлээд МЕГО УРАМ ЗОРИГ дээр түлхүүр нэмж оёлоо. Энэ нь өөрийн дотоод нөөц боломжоо олж харж ухаарлаа авч ухаарах тусам алтан оосортой түлхүүр минь орчлонгийн нууцыг надад дэлгэж өгч зөн мэдрэмж, өгөгдлөө харам үгүй хайрлахыг мэдрүүлэх шиг болоход дотоод мэдрэмж минь “чи ямар их хүчирхэг гэдгээ мэдэрч байна уу” гэх шиг дотор онгойгоод дараагийн хаалга дэлгэгдэх шиг боллоо. Цэлийсэн их гэрлийн туяанд нүд гялбах агшин зуурт өнгө өнгийн зүрхнүүдтэйгээ нэгдэн уусч нэгэн цул энерги болсон мэт мэдрэмж төрж сэтгэл дүүрэх ахуйд од мичид нар сар дотор минь алтран гэрэлтэх шиг боллоо. Дэлхий минь бадамлянхуа цэцэг шиг дэлгэрч дэвжин гялталзан шинэлэг бүхнийхээ үрийг үрсдээ хайрлаж хамгаалж түгээж байдагт нь талархаад дэлхийгээ цэцгээр дүрслэн урлалаа. Энэ бүхнийг хийж байхад Хайр хайр хайр бүхнийг тэтгэнэ гэх үгс орж ирж байлаа. Бид бүгдээрээ хайраас төрсөн хайр гэрлүүд гэдгээ дахин мэдрэх мэдрэмж сайхан байлаа. Багшдаа болон ангийхандаа өөртөө талархаж байна. Баярлалаа.🥰❤️❤️❤️

10/11/2025
Арт-терапийн онол практик сургалт нь 8 дахь жилдээ орно. Нийт 10 модуль сургалтаар 30 гаруй урлагийн сэтгэл заслын техни...
14/10/2025

Арт-терапийн онол практик сургалт нь 8 дахь жилдээ орно.
Нийт 10 модуль сургалтаар 30 гаруй урлагийн сэтгэл заслын техник арга барил үзнэ.
10 сарын 17 нд 18 цагаас эхэлнэ.
10 долоо хоног онлайн.
Франчайзинг эрхтэй сургалт. Сертификаттай.
Бүх насны хүмүүстэй ажиллах арт-терапийн арга барилууд орно.
Хэн явуулах уу? Х.Айгул- сургагч багш, арт-терапист, ментор коуч.
Сургалт танхим уу?
Сургалт онлайнаар zoom - ээр орно.
Манай шилдэг сургагч багш нар энэ сургалтаа дүүргээд бүтээлч талаа хөгжүүлж хүүхдийн төвөө нээж, ном бичиж, сургалтаа явуулж өөрийнхөө бодол, мэдрэмжээ ажиглаж сурсан. Энэ арга зүйг эзэмшээд өөрийн сургалтаа зохиох, явуулах чадвараа хөгжүүлсэн. Өөртөө шүүмжлэгч биш дэмжигч болсон.
Бүртгүүлэх бол
Төлбөр одоо 350,000 төгрөг
Данс: Хаан банк 5030057636 Х.Айгул
Утас 94802228
Пм- ээр бичээд скринээ явуулаарай

Сэтгэгдлээс
"Арт-терапийн онол, практик сургалтын сэтгэгдэл:
"Коучингийн арга техникээ баяжуулах, арт- терапийн техникүүдээс суралцах зорилгоор энэ сургалтанд анх орсон. Ийм гайхалтай техникүүд бас байнаа гэж алмайрав.
Хүмүүст маш их хүрч чаддаг, хүн нөөц бололцоогоо илрүүлэхэд нь хүчтэй тусалдаг болохыг өөр дээрээ бас нэлээн хэдэн үйлчлүүлэгч нартаа ажиллаж байж мэдэрлээ.
Хүн өөрийгөө дотоод ертөнцөөсөө таних хэрэгсэл нь дан ганц коучинг техник гэлтгүй арт- терапи гэдгийг энэ хугацаанд олж харлаа. Айгул багш маань өөрөө байнга суралцах хүсэлтэй, өөрийнхөө багш нараасаа байнга суралцаж байдаг нь надад маш их таалагддаг тул би сургалтанд нь орох дуртай байдаг.
Би сурчлаа мэдчихлээ гэж бусад багш, сэтгэл зүйч нар шиг хуучинтайгаа зууралддаггүй, байнга шинийг эрэлхийлж өөрийгөө хөгжүүлж байдаг учраас, мөн заах арга зүй нь өндөр мэргэжлийн түвшинийх тул Айгул багшийн сургалтанд хамрагдсандаа би талархаж явдаг.
Улам олон шавьтай болж сайн үйлсийг түгээгээрэй гэж багшдаа хүсье."
Ц. Найрамдал -коуч, сургагч багш, арт-терапист
2021 он

"Анх би 2019 оны 10 сард Арт- терапийн онол, практик сургалтанд суухдаа өөртөө итгэлгүй гуниг ганцаардал айдас, уур бухимдал, сэтгэлийн шархтай цөхөрсөн байдалтай сууж байлаа.
Аливаа зүйлд сөргөөр хандаж , өөрийгөө ойлгох хүсэлгүй бусдаас бурууг хайх хандлагтай байснаа энэ сургалтын #1, 2 модуль сургалтаар ойлгож цаашид өөрийгөө таньж мэдэх ойлгох, өөрийгөө чинь сэтгэлээсээ хайрлах арга барилыг суралцаж чадсандаа баяртай байна. Энэ 10 модуль сургалтаар миний амьдралд маш их өөрчлөлт болж өнгөрлөө санаанд оромгүй боломжгүй гэж байсан зүйлс нүд ирмэх зуурт өөрчлөгдөж гайхмаар өөрчлөлт эерэг байдлыг олж авсандаа маш их баяртай сэтгэл ханамж 100 хувь байна.
Намайг өөрийгөө олоход. өөрийгөө таньж мэдэхэд тусалсан Айгул багшдаа туйлаас их баяртай байна. Цаашид өөрийн хүсэл мөрөөдлөө биет болгохийн тулд шаргуу хичээж ажиллах болно.
Айгул багшдаа баярлалаа хүн бүрт туслаж, ойлгож ухаарал хайрлаж хүсэл мөрөөдөлд нь хүрхэд гүүр болсон таны ариун үйлсэд амжилт хүсэж байна. " М. Баярмаа.

Арт-Терапийн онол , практик сургалтын 6 модуль хичээл орлоо.
Арт- терапи сургалтын 2019 оны сэтгэгдэл
Өөрийн гараар хийсэн бүтээл бусад бүтээл бусад зүйлсээс маш их үнэ цэнтэй санагдаж хайр төрж, улам түүндээ дасаж байгаа мэдрэмж төрж байна.
💃Янз бүрийн зорилгоор кукла хийж өөрийгөө болон бусад хүмүүст зааж, сэтгэл санааг нь ойлгохыг хүсэж байна. Даавуугаар хийсэн бүтээлээс урам зориг авч өөрийгөө томоор харах боломж олгосонд баярлалаа,

Урам зориг, сэтгэл-сэтгэлгээг тэлсэн маш гоё хичээл болж өндөрлөлөө.Хоёр сайхан хүүхэлдэй бүтээж ,илүү их нөөц боломж,эрч хүчийг мэдэрлээ Багшдаа баярлалаа.
Янз бүрийн техникүүдийг,материалуудыг ажиглаж суралцлаа,боловсорлоо , маш их энерги, асар их боломжийг олж харлаа"
Хүүхэлдэйн терапи болон давуугаар сэтгэл засах техникүүд таалагдсан.

🌸Хөөрхөн хонхт хүүхэлдэй хийж дотор нь бүх хүсэл мөрөөдөл, нөөц боломж ресурс, хийх үйлдэл, хийх алхмуудаа шингээж урлалаа. Миний биетэй үргэлж ойр байх ёстой сахиус шиг үнэ цэнтэй урам зориг хүч өгөгч болж бүтсэн нь гайхалтай юм.Мөн эд баялаг эрч хүчийг дуудагч утсан хүүхэлдэй техник хийж үзлээ. Мөнгөний зөв урсгалыг өөр лүү минь эргүүллээ.Даавуугаар өөрийн урам зориг, эрч хүч онгодоо хийлээ. Бүх арга техникүүд өөрт байх миний мэддэг болон мэддэггүй нөөц боломжуудыг таниулж нээж өгдөг нь хичээл бүр дээр мэдрэгддэг.

🌸 Урам зориг, бүтээлч санаагаар баялаг арвин өдөр байлаа. Өөртөө хийх өөрчлөлтөө бодитоор илэрхийлснээр өөрийгөө илүү их хайрлах, хүндлэх,өөртөө олон хэрэгцээгээ мэдэрлээ. Дотор байгаа орооцолдсон бодлоо цэгцэлж оюун санаандаа эрх чөлөө өгөх хамгаас чухал байгааг ухаарлаа. Өөрийн мотиваци, урам зоригоо хаанаас авдгаа, урам авах нөөц боломж минь хаана байгааг ч ойлголоо. Багшдаа, хамт суралцсан та нартаа маш их баярлалаа.

🌷 Өнөөдрийн хичээл маш их таалагдлаа. Даавуугаар хүүхэлдэй хийх явцад жижигхэн даавууны өөдөс ашиглаж тансаг, гоёмсог хайр татам хүүхэлдэйг урлаж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх арга техник, зорилгоо тодорхойлоод амилуулаад хийсний дараа сэтгэл баяр хөөртэй, итгэл үнэмшилээр дүүрэн боллоо. Даавуугаар хийсэн бүтээл маань өөрийн дотор шийдвэрлэж чадахгүй байсан асуудлынхаа гарцыг олж өгөхөд минь тусалж өгснөөрөө ач холбогдолтой байлаа. "Миний урам зориг" гэсэн сэдвээр хийсэн даавуун урлал маань энгийн байдлаас өсөж дэвших, урагшаа тэмүүлэх зорилгодоо хүрэхэд минь олон шидлүүдийг өгөгдөхүүнийг өгч өөрийн сэтгэлийн чөлөөлж өгснөөрөө маш их гайхалтай байлаа.

🌷 Өнөөдрийн хичээлээр үзсэн кукла терапи аргууд маш сонирхолтой байлаа. Бас хаа сайгүй байдаг энгийн нэг даавуугаар өөртөө тулгараад байгаа асуудлаа шийдвэрлэж болдог юм байна гэж мэдэж авсан нь хамгийн олзорхууштай байлаа. Улам олон арга техникийг сурах хүсэл төрж байгаа ч сурсан мэдсэнээ бусдад хэрхэн яаж хүргэх вэ гэдэг шийдлийг олж чадахгүй байгаа нь би өөрөө өөртөө урам өгч, чадна гэж алхам хийх хэрэгтэй гэдгийг сануулж байна"

18/08/2025

Маргааш Хүүхдийн Арт-Терапист сургалтын бүртгэл хаагдана. Амжиж бүртгүүлсэн хүмүүсээ групптээ оруулна.

Энэ зун би  сайхан амарч  байна даа. Хажуугаар нь сургагч багш, арт коучинг, дотоод хүүхэд сургалтуудаа явуулсан. Маргаа...
14/08/2025

Энэ зун би сайхан амарч байна даа. Хажуугаар нь сургагч багш, арт коучинг, дотоод хүүхэд сургалтуудаа явуулсан. Маргааш л гэхэд арт коучинг сургалтын сүүлийн хичээл орно.
Арт коуч нарт Мөнгөний арт коучинг техникүүд маш их таалагдаж хэзээ Мөнгөний Харилцаа сургалт явах уу ээж, аав, удмаас ирсэн түүх, итгэл үнэмшилтэйгээр ажиллах хүсэлтэй байна. 9 сард зарлана даа.

Одоо өөрийнхөө 7 жил явуулсан Хүүхдийн арт-терапист гайхалтай сургалтаа явуулж энэ зуныг үр бүтээлтэй дурсамжаа үлдэнэ.
Хүүхдийн Арт-Терапист сургалтыг хүүхдүүдэд зориулсан сургалт уу гэж асуугаад байна. Хүүхдээ бүртгүүлнэ гээд.
Энэ бол хүүхэдтэй ажиллах бүтээлч хүмүүст зориулсан сургалт. Өөрийнхөө айдас, эргэлзээ, түгшүүр, зорилго, мөрөөдөлтэй..... ажиллана. Надад бол дотоод хүүхэдтэйгээ ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Чөлөөтэй, нээлттэй, тоглох дуртай хүмүүс арт-терапист нар болдог. Манай өмнө нь арт-терапист болсон төвтэй багш нарын онцлог тэд бүгд төвтэй болно гэж ирээгүй.
Тэд өөрийнхөө хүүхэдтэйгээ ажиллах , ойлгох гэж ирсэн. Хүүхдийнхээ асуудлаа бодож, ярих, судлах явцад Аа арт-терапи гоё юм байна. Өөрийнхөө айдас, уур бухимдал, хямрал...олон ч асуудлаас гарах арга замаа олсон хүмүүс болсон.
Би эцэг, эхчүүдэд туслах хүсэлтэй байна гэж бодоод энэ мөрөөдлөө хэрэгжүүлсэн хүмүүс болсон. Одоо тогтвортой олон жил болж байна .

Ундраа л гэхэд 2019 онд Хүүхдийн арт-терапист сургалтанд суугаад одоо 2019 ондоо Sand Art Creative Studio үүсгэн байгуулаад, төвөө нээгээд каронагийн үед ч гэрээр явж сургалтаа явуулж ирсэн. Өөрийнхөө Хүсэл Мөрөөдлийн Эрэлд номоо ч бичсэн. Гайхалтай түүх ш дээ. Манай төвтэй багш нарын элсэн ширээг нийлүүлэх юм бол 60 ширээ давсан байх.

Ундраагийн түүхийн сонсох хүсэлтэй бол.
https://youtu.be/J-_xSieUf2A?si=tG53o3sGxeVBq_UL

Дараа ахиад хэзээ явах уу гэдэг. Дараа зун шүү. Одоо би энэ зун өөр хөтөлбөр, сургалтандаа анхаарах тул ганцаарчилсан хөтөлбөрүүдээ хааж байна. Энэ хямдралтай Хүүхдийн арт-терапист сургалтыг бас. Би чинь олон сургалттай хүн шүү дээ.
Дараагийн сургалт хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүсэлтэй.

Address

Sukhbaatar
Ulaanbaatar
14253

Telephone

+97694802228

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхдийн Арт Терапи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share