Chantsaa Mentor

Chantsaa Mentor Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Chantsaa Mentor, Educational consultant, Ulaanbaatar.

🧠 Chantsaa mentor|Боловсролын ментор
🧠👁️Тархины шинжилгээ ба нүд тархины зохицлын суралцах ур чадварт нөлөөлөх үнэлгээ
🧠Тархины зохицуулалт хөгжлийн сургалт-дасгалжуулалт
📚🧠Тархинд суурилсан унших сургалт

СУРГАЛТЫН БОДИТ ҮР ДҮНСурагч   С ... нь  сургалтын дараа “Анхаарлын эхлэх хурд маш сайн боловч тогтоон барихад хүндрэлтэ...
26/09/2026

СУРГАЛТЫН БОДИТ ҮР ДҮН
Сурагч С ... нь сургалтын дараа “Анхаарлын эхлэх хурд маш сайн боловч тогтоон барихад хүндрэлтэй” төлвөөс “Суралцах үед идэвхтэй-анхааралтай төлвөө илүү тогтвортой хадгалдаг” чиглэлд 3 дахиан ахисан байна. Дараагийн дасгалжуулалтын үндсэн чиглэл нь энэхүү ахицыг гүн төвлөрөл болон өөрийн тайвширлын зохицуулалттай холбож, шаардлагатай үед идэвхжиж, анхаарлаа тогтвортой барьж, ачааллын дараа тархиа амрааж чаддаг суралцах төлвийг бүрдүүлэхэд оршино.

Эцэг эхэд зориулсан сургалтын үр дүнг тооцсон тайлангийн хэсгээс

22/09/2026

Баруун ба зүүн тархины тэнцвэр
анхаарал төвлөрлийг дэмжих дасгал

🎯🧠Хүүхдийг хичээл хийхдээ төвлөрүүлж сургах 2 шилдэг аргаАнхаарал гэж юу вэ? Анхаарал бол олон мэдээллээс яг хэрэгтэйг н...
22/09/2026

🎯🧠Хүүхдийг хичээл хийхдээ төвлөрүүлж сургах 2 шилдэг арга

Анхаарал гэж юу вэ?

Анхаарал бол олон мэдээллээс яг хэрэгтэйг нь сонгох чадвар. Харин төвлөрөл бол сонгосон зүйл дээрээ удаан тогтох чадвар юм

Өөрөөр хэлбэл:
АНХААРАЛ -СОНГОЛТ
ТӨВЛӨРӨЛ-ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Хүүхдийн анхаарал яагаад амархан сарнидаг вэ?

1. Тэдний тархи шинэ сонирхол татсан зүйл эсвэл дассан зүйлдээ анхаарлаа хандуулдаг. Энэ бол тархины ажиллах зарчим юм. Тэгэхээр хүүхэд юунд анхаарлаа хандуулах нь тодорхой болж байгаа биз.

2. Тархи эрч хүч хэмнэхийг байнга хүсдэг. Хэцүү зүйл гэж ойлгосон л бол өөр зүйлд анхаарлаа автоматаар шилжүүлж, эрчим хүчийг хэмнэхээр хичээнэ.

3. Анхаарал алга болдог биш. Зүгээр л өөр зүйлд шилждэг.

❓ Тэгвэл анхаарлыг хэрхэн төвлөрүүлж сурах вэ?

1. Бүтэн нүүр текст уншина гэхийн оронд “Нэг мөрийг л уншина” гэж хэлээд үзээрэй.

2. Богино хугацаа өг. “ Энэ тоонуудыг хоёулаа 10 минутад л дайраад бодно.” гээд хэлээд үзээрэй. Учир нь тархи “тоо бодно” гэдгийг ажил гэж хүлээж авдаг бол “дайрна, машиндана, довтлоно” гэх мэт үгийг тоглоом гэж хүлээж авч шууд анхаарч эхэлдэг.

Эцэст нь “Анхаарал төвлөрүүлнэ” гэдэг нь шилжсэн анхаарлыг дахин буцаан авчрах чадвар юм. Ингэж бага багаар хийсэн зүйлээ бүрэн дуусгасан мэдрэмжийг өгөөд аяндаа төвлөрлийн хугацаа урт болно.

Тархины сорил: 28
22/09/2026

Тархины сорил: 28

21/09/2026
🧠 ХҮҮХЭД СУРАЛЦАЖ БАЙХ ҮЕД ТАРХИ НЬ ЯМАР ТӨЛӨВТ БАЙДАГ ВЭ?Хичээлээ сайн хийж  байгаа үед хүүхдийн тархи тайван байхаас →...
19/09/2026

🧠 ХҮҮХЭД СУРАЛЦАЖ БАЙХ ҮЕД ТАРХИ НЬ ЯМАР ТӨЛӨВТ БАЙДАГ ВЭ?

Хичээлээ сайн хийж байгаа үед хүүхдийн тархи тайван байхаас → төвлөрөх → мэдээлэл боловсруулах → тогтоох → дахин амрах төлөвүүдийн хооронд уян хатан шилжиж чаддаг. Ийм хүүхдийн тархины цахилгаан идэвхжилийг хэмжихэд хэд хэдэн хэмнэл ажиглагдана.

🔹 Тета — Суралцах болон даалгаврын үед хэт давамгайлбал анхаарал, сэрэмж, боловсруулах хурд сул байдаг.

🔹 Альфа — тайван сэрүүн байдал болон анхаарлын зохицуулалттай холбоотой. Суралцахад тархи тайван байдлаа хадгалахын зэрэгцээ шаардлагатай мэдээлэлрүү анхаарлаа чиглүүлэх үед идэвхжинэ.

🔹 Бета — идэвхтэй анхаарах, унших, бодох, асуудал шийдэх зэрэг зорилготой боловсруулалтын үед идэвхжинэ.

🔹 Гамма — мэдээллийн олон шинжийг нэгтгэх, нарийн боловсруулалттай холбоотой өндөр давтамжийн идэвхжил юм.

Сурлага сайтай хүүхдийн тархины нэг чухал төлөв бол дараах зарчмаар ажиллана.

АМРАНА → ИДЭВХЖИНЭ → ТОГТВОРТОЙ ТӨВЛӨРНӨ → МЭДЭЭЛЛЭЭ БОЛОВСРУУЛНА → ДАХИН АМРАНА.

Өөрөөр хэлбэл, сайн суралцах чадвар гэдэг нь тархиа үргэлж хүчтэй ажиллуулах биш. Хэрэгтэй үедээ идэвхжиж, хэрэгтэй зүйлдээ төвлөрч, мэдээллээ боловсруулж, ачааллын дараа эргээд амарч чаддаг тархины зохицуулалт юм.

Тиймээс хүүхдийн “Хичээлдээ тааруу байна” гэсэн асуудлын цаана зөвхөн мэдлэг бус, суралцах үед тархи ямар төлөвт орж байгаа вэ? гэсэн асуулт бас бий.

НейроСан академи- Сурах үеийн тархины төлвийн шинжилгээ-Хүүхдийн хөгжлийн аудит

18/09/2026

Үл мэдэхээс мэдэх
Мэдэхээс чадах
Чадахаас бүтээх
Бүтээхээс хөгжих гэж гайхалтай хэлж байна даа.

Сургуулийн нэр, сургалтын төлбөр 2 өндөр байх нь таны хүүхдийн суурь боловсролын баталгаа биш. ❓Сүүлийн үед маш олон хүн...
16/09/2026

Сургуулийн нэр, сургалтын төлбөр 2 өндөр байх нь таны хүүхдийн суурь боловсролын баталгаа биш.

❓Сүүлийн үед маш олон хүн надтай холбогдож байна.
Улсын сургуулийн нэг ангид олон хүүхэд суралцана. Багш хэчнээн чадвартай байсан ч хүүхэд бүрийн унших чадвар, анхаарал, ой тогтоолт, ойлголт, суралцах арга барилын ялгааг нэг бүрчлэн олж харахад хэцүү.

Тиймээс боломжтой эцэг эхчүүд нэг шийдэл сонгодог. Тэр нь хувийн сургууль. Хувийн сургууль сонгож багаа нь:
Цөөн хүүхэдтэй анги
Тав тухтай орчин
Гадаад хэл
Шинэ барилга
Олон дугуйлан
Өндөр төлбөр

💵🏆🏅Миний харж байгаа хамгийн том эрсдэл бол боловсролын чанарыг сургуулийн нэр, барилга, төлбөр, гадаад хөтөлбөрөөр хэмжиж эхэлсэн явдал.

💵Хувийн сургууль бизнесийн байгууллага байж болно. Бизнес байх нь өөрөө буруу биш.
Харин боловсрол бизнес болж байгаа бол түүний хамгийн чухал үр дүн нь хүүхдийн бодитоор эзэмшсэн чадвар байх ёстой.

Ерөнхий боловсролын хувьд хүүхдийн бодитоор эзэмших чадвар бол ерөнхий эрдмийн агуулгыг бүгдийг тогтоож цээжлэх хангалттай биш, харин насан туршдаа суралцах хөгжих СУУРЬ УР ЧАДВАРЫГ бодитоор эзэмшиж байгаан хамгийн чухал.

Суурь ур чадвар гэдгийг хамгийн энгийнээр:

— Анхаарлах тогтвортой барьж чаддаг уу?
— Зөв чөлөөтэй уншдаг уу?
— Уншсанаа ойлгож, өөрийн үгээр илэрхийлдэг үү?
— Сонссон харснаа боловсруулж тогтоодог уу?
— Бодож учир шалтгааны холбоог гаргадаг уу?
— Асуудлыг өөрөө шийдэх гэж оролддог уу?
— Сурах арга барилаа эзэмшсэн үү?
— Бие даан суралцах чадвартай болж байна уу?

Хэрэв эдгээр нь сул байхад сургалтын төлбөр хэдэн сая байх нь хүүхдийн суурь боловсрол сайн гэсэн баталгаа биш юм.

🎯Суурь ур чадвар сайн бол улсын ч хувийн ч аль ч сургуульд сайн суралцаж чадна аа.

academy- Суралцах үеийн тархины төлвийн шинжилгээ-Хүүхдийн хөгжлийн аудит

❗️❗️Суурь ур чадварын хоцрогдол -сурлагаар хоцрох шалтгаан болдог. Бид хүүхдээ сургуульд орохоос өмнө суурь ур чадварыг ...
15/09/2026

❗️❗️Суурь ур чадварын хоцрогдол -сурлагаар хоцрох шалтгаан болдог.

Бид хүүхдээ сургуульд орохоос өмнө суурь ур чадварыг нь үнэлдэггүй.
Хүүхдийн суурь ур чадвар гэдэг нь зөвхөн унших, бичих, тоолохын чадвар бус түүнээс өмнө суусан байх ёстой зүйлүүд байдаг. Суурь ур чадварт юу юу орох вэ?

МЭДРЭХ → ХӨДӨЛГӨХ → АНХААРАХ → БОЛОВСРУУЛАХ → САНАХ → СЭТГЭХ → ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ → СУРАЛЦАХ зэрэг орно.

NeuroSun academy 8 шат, 5 түвшин, 40 ур чадварыг “Суралцахын өмнөх суурь чадварын зураглал” болгож тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хүүхэд яагаад уншиж чадахгүй байна? гэж шууд уншлагаас хайхгүй, дээрх 8 суурь, 5 түвшин, 40 ур чадвартай холбоотой тархины аль холбоос сул байгааг эхэлж тогтоодог. Ингэж тогтоосноор асуудал хаана байгааг олдог. Олсны дараагаар түүнд яг тохирсон дасгалжуулалтыг хийж чаддаг.

Суурь ур чадварын дутагдал нь хүүхдийн сурлагаар хоцрох гол шалтгаан болдог.

acedemy- Суралцах үеийн тархины төлөв тогтоох шинжилгээ-Хүүхдийн хөгжлийн аудит

Тархины сорил 26: Нэг шүдэнз хөдөлгөөд хариуг гаргаарай.
15/09/2026

Тархины сорил 26:

Нэг шүдэнз хөдөлгөөд хариуг гаргаарай.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97699966059

Alerts

Be the first to know and let us send you an email when Chantsaa Mentor posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Chantsaa Mentor:

Shortcuts

Share