Цахим сургалтын арга зүй

Цахим сургалтын арга зүй Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Цахим сургалтын арга зүй, Education Website, Ulaanbaatar.

Zoom програмын лиценз авахаар төлөвлөж байна уу? Тийм бол энэ аргаар хядралын купоныг олоорой. Бусад програмууд дээр ч и...
02/01/2026

Zoom програмын лиценз авахаар төлөвлөж байна уу? Тийм бол энэ аргаар хядралын купоныг олоорой. Бусад програмууд дээр ч ийм купон олддог шүү.
Лицензтэй програм хэрэглэх нь цаг хугацаа хэмнэж, чанарыг дээшлүүлдэг.
#хэрэгтэйЗөвлөгөө #ХямдралынКупон

Зүүм програмын лиценз худалдаж авах гэж байгаа бол энэ аргаар хямдруулаад аваарай. Use this method to receive discount coupon ...

24/12/2025
Монгол улсад ардчилсан нийгмийн үнэт зүйл, нийгмийн цөөнхийн улс төр дахь дуу хоолойд нэмэгдүүлэх чиглэлээр олон жил ажи...
13/01/2025

Монгол улсад ардчилсан нийгмийн үнэт зүйл, нийгмийн цөөнхийн улс төр дахь дуу хоолойд нэмэгдүүлэх чиглэлээр олон жил ажиллаж, олон залууст үр өгөөжөө өгч буй ХБНГУ-ын Конрад Аденаурын сангаас энэ жил Монголоос ХБНГУ-д суралцахаар төлөвлөсөн магистр, докторын оюутнуудад зориулсан тэтгэлэг зарлажээ. Та бүхэн мэдээлэлтэй танилцаад, мөн бүрдүүлэх материалыг мэдээлэл дээрх линкээс мэдээллийг аваад, материалаа мэйл хаягруу нь илгээх юм байна. Бүртгэл 2025 оны 3-р сарын 9-ний өдөр хаагдана гэжээ.

22/11/2024

Герман хэлний сургалтад Гкрманд очиж сурөлцах тэтгэлэг зарлагджээ. B1 түвшинтэй байх шаардлагатай.

DAAD-Stipendien für Studierende in Bachelor- und Masterstudiengängen aller Fachrichtungen, die ihre Kenntnisse der deutschen Sprache und Landeskunde vertiefen möchten.

Магистр, докторын судалгаа хийх, өөрийн ажлын үр дүн, сурч судалж байгаа мэдлэгээ дүгнэн танилцуулахад эрдэм шинжилгээни...
25/10/2024

Магистр, докторын судалгаа хийх, өөрийн ажлын үр дүн, сурч судалж байгаа мэдлэгээ дүгнэн танилцуулахад эрдэм шинжилгээний өгүүлэл бичих ур чадвар заалшгүй шаардагддаг. Энэ хуваалцаж буй мэдээлэлд өгүүлэл бичих аргачлалыг тайлбарлажээ.

Судлаач та сурган заах аргазүй, цахим сургалтаар үйл ажиллагааныхаа үр дүнг хэлэлцүүлэх хүсэлтэй бол Суралцагч Төвтэй Су...
24/06/2024

Судлаач та сурган заах аргазүй, цахим сургалтаар үйл ажиллагааныхаа үр дүнг хэлэлцүүлэх хүсэлтэй бол Суралцагч Төвтэй Сургалт ОУ-н хуралд урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор аваарай.

LCL: LEARNER CENTERED LEARNING 2024 .IBS MAV Workshop 2021 Information Call for Contribution Paper submission guideline Program Partner/Committee lcl 2024: LEARNER CENTERED LEARNING 2024 The 4th International IBS Workshop on “Learner Centered Learning” will take place in Bangkok, Thailand during...

25/01/2024
Багш, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна. Та өөрийгөө болоогүй гэж гололгүй, ...
23/01/2024

Багш, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг Эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.
Та өөрийгөө болоогүй гэж гололгүй, өдөр тутамдаа хийж буй сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанаас ажигласан өөрийн дүгнэлтээ бусадтай хуваалцаж, хэлэлцүүлж байх нь хөгжлийн нэг үндэс билээ.

“Сургалт – Судалгаа – Хөгжил”

Эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал
Хамтран зохион байгуулах, оролцох урилга

Хурлын зорилго:
Их, дээд сургуулийн багш судлаач нарын судалгааны арга зүйн хөгжлийг дэмжих, их дээд сургуулиудын сургалт, судалгааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ, шинжилгээг системтэй тогтмол хийж үр дүнг шийдвэр гүйцэтгэгч нарт хүргэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудын үр дүнг амьдралд хэрэгжүүлэх боломжуудыг судлах, судлаачид, үйлдвэрлэгчид, ажил олгогч нар танилцах, санал солилцох, хамтран ажиллах талбар бүрдүүлэх, дотоод ба гадаадын сургуулиуд хамтарсан төслийн санаануудыг хэлэлцэн хамтарсан төсөл боловсруулах, харилцан туршлага солилцох орчинг бүрдүүлэх. Сургалт нь судалгаатайгаа хамт байж, судалгаа нь сургалт туршилт дээрээ үндэслэн хөгжиж байх, улмаар судалгааны үр дүн үйлдвэрлэл амьдралд нэвтэрч байх орчинг бүрдүүлэх нь гол зорилго юм.

Зорилтот бүлэг:
Их, дээд сургуулийн багш нар, судлаачид, ахисан түвшний оюутнууд, ажил олгогчид, шийдвэр гаргагчид, чөлөөт сэтгэгчид, хөрөнгө оруулагчид.

Дэмжигч байгууллага:
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Хамрах сэдвүүд:
“Сургалт-Судалгаа-Хөгжил” эрдэм шинжилгээний бага хурал нь үндсэн гурван чиглэлтэй байна.

Сургалт:
• Сургалтын хөтөлбөр
• Сургалтын хөтөлбөрийг үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд нийцүүлэх
• Сургалтын үнэлгээ
• Сургалтын шинжилгээ
• Сургалтын чанар
• Сургалтын хэлбэрүүд (уламжлалт, цахим, холимог, зайн г.м.)
• Сургалтын технологи
• Эм зүйн сургалтад мэдээллийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх
• Үйлдвэрлэлийн 4-р үед эм зүйн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх
• Тусгай сургалтууд (инженерийн, эрүүл мэндийн байгууллагын ажилтны, сувилагчийн г.м.)
Судалгаа:
• Оюутны сэтгэл ханамжийн судалгаа
• Ажил олгогч нарын эрэлт хэрэгцээний судалгаа
• Боловсролын судалгаа
• Анагаахын судалгаа
• Эм зүйн судалгаа
• Инженерийн судалгаа
• Нийгмийн ухааны судалгаа
• Байгалийн ухааны судалгаа
• Хамтарсан судалгаанууд

Хөгжил:
• Их, дээд сургуулийн хөгжлийн асуудлууд, шийдвэрлэх арга замууд
• Багшийн хөгжил
• Эрүүл мэндийн байгууллагын ажилтны хөгжил
• Хувь хүний хөгжил

Дээрх чиглэлүүдэд тодорхой нэрлэгдээгүй ч хурлын зорилгод таарч байгаа гэж үзэж байгаа шинэ чиглэлийг ТА САНАЛ болгож болно.

Зохион байгуулагдах давтамж:
“Сургалт-Судалгаа-Хөгжил” эрдэм шинжилгээний бага хурал нь жилд нэг удаа нэг өдөрт багтаж зохион байгуулагдана.

Шагналын сан:
1 000 000 төгрөг бүхий шагналын санг хурал санаачлагч хариуцан гаргана.
Хурлын чиглэл бүрээс нэг өгүүллийг шалгаруулж “Шилдэг өгүүлэл” гэрчилгээг 300 000 төгрөгний мөнгөн шагналын хамт гардуулна. Шилдэг өгүүллийг шүүмжийн комиссийн үнэлгээ, хурлын үед илтгэсэн илтгэлийн үнэлгээтэй нэгтгэн тодруулна.
Хуралд тавигдсан оюутнуудын илтгэлээс нэг илтгэлийг шалгаруулж “Шилдэг илтгэл” гэрчилгээг 100 000 төгрөгний мөнгөн шагналын хамт гардуулна. Шилдэг илтгэлийг хуралд оролцогч нарт түгээж өгч цуглуулж авсан үнэлгээний хүснэгтийн нэгтгэлээр тодруулна.

Хуралд ирүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага:
Өмнө нь өөр хуралд илгээгдэж байгаагүй шинэ бүтээлийг богино болон бүрэн өгүүлэл хэлбэрээр хүлээж авна. Богино өгүүлэл 2 хуудас, бүрэн өгүүлэл 4-6 хуудас байна. Зөвхөн IEEE олон улсын загвараар бичигдсэн өгүүллийг шүүмжинд хүлээж авна. Заасан хугацаанаас хэтэрсэн өгүүллийг хүлээж авахгүй. Өгүүллийн гарчиг, зохиогчдын нэрс, хураангуй болон түлхүүр үгийг өгүүллийн төгсгөлд англиар бичиж оруулна.

Өгүүллийг 2024 оны 1-р сарын 31-ны дотор [email protected] мэйл хаягаар илгээнэ. Шүүмжийн хариуг 14 хоногт багтааж илгээнэ.
Өгүүллийн форматыг ЭНД ДАРЖ IEEE вэб сайтаас татаж авна.

Шүүмж, шүүмжийн комисс:
o Хуралд ирсэн өгүүлэл бүрт комисст багтсан профессорууд 2 шаттай шүүмж хийнэ.

Шүүмжийн комисс:
• Ж.Тэмүүжин, Академич, ШУ-ны доктор, Сити их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал
• Т.Уранчимэг, Профессор, ШУ-ны Доктор, ЭЗШУИС-ийн Зөвлөх профессор, ХБНГУ-ын Кемниц хотын ТИС-ийн Зочин профессор, Ахлах судлаач, IEEE Ахмад гишүүн
• Л.Баяр-Эрдэнэ, ТУ-ны Доктор, Дэд профессор, ШУТИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал
• Я.Шийлэгмаа, Түүхийн ухааны доктор, Дэд профессор, МУБИС-ийн судалгааны хүрээлэнгийн захирал, дэд профессор
• Я.Төгөлдөр, Улс төр судлалын ухааны доктор, дэд профессор, ШУТИС-ийн БуХС ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч
• Б.Загдхорол, ТУ-ны Доктор, Профессор, ШУТИС-ийн ЭХС-ийн мэргэжил хариуцсан профессор
• Ц.Ганбат, Техникийн ухааны доктор, Дэд профессор, Отгонтэнгэр их сургуулийн дэд профессор
• А.Юмчмаа, ТУ-ны Доктор, Эрүүл мэндийн яаманд төслийн мэргэжилтэн
• О.Болорсайхан, АУ-ны Доктор, дэд профессор, АШУҮИС, Харилцааны ур чадварын тэнхим
• Н.Занди, Анагаах ухааны доктор, АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Уламжлалт эмчилгээний тэнхим
• Ж.Байгалмаа, Биологийн ухааны доктор, Дэд профессор, АШУҮИС, Уламжлалт жор судлалын тэнхим
• Л.Уламбаяр, Эм зүйн ухааны доктор, профессор, ЭЗШУИС-ийн захирал
• Э.Сэлэнгэ, Эм зүйн ухааны доктор, ЭЗШУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал
Хэвлэн нийтлэх:
Шүүмжийн комиссоор орж тэнцсэн, эрдэм шинжилгээний бага хуралд илтгэгдсэн өгүүллүүдийг нэгтгэж эмхэтгэл хэвлүүлнэ. Хэвлүүлэх зардалыг хурал санаачлагч хариуцна.

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Цахим сургалтын арга зүй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Цахим сургалтын арга зүй:

Shortcuts

Share