Bulganaa

Bulganaa

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bulganaa, Education, СХД 7-р хороолол, Ulaanbaatar.

26/06/2024

Монгол хүний за андгай буй за гэдэг. Ийм учраас амласандаа хүрч, хэлснээ хийхээр зүтгэнэ гэдгээ илэрхийлж Ардчилсан намаас дэвшсэн 10 нөхөр атгасан гар шиг цул байж өрсөлдөнө хэмээн иргэд, сонгогчид дээрээ ирэн хангай, говь хосолсон баруун бүсийн аймгуудыг нар бүтэн эргэж үзэл санаа, үйл хэргээ ухуулан таниуллаа.
Цөхөрсөн итгэл, гандсан амьдралаа өөрчилж, цугаараа, цулаараа урагш ахин дарга нь биш иргэн нь баян байдаг сайн цагийг авчрах итгэл, сонголт бидний нөхдөд өгьюү хэмээн иргэд үзэл бодлоо илэрхийлж байна. Итгэж, дэмжиж, тойрон хүрээлж буй иргэд, сонгогчдодоо талархлаа. Иргэн нь чинээлэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, эрүүл саруул, хүсэл мөрөөдөлтэй, төр нь шударга, хүчирхэг улсыг цогцлоохоор цугтаа хичээцгээе. Ханхөхий, Хархираа, Түргэний оргилоос Отгонтэнгэр, Сутай, Алтай таван богд, Цамбаравын уулс хүртэл, Хяргас, Увс нуурын хөвөөнөөс Завхан, Ховд, Буянт голыг даван явж та бүхэнтэйгээ ойртон ойлголцож, дотно сайхан яриа өрнүүлж, газар газарт буй ардчиллын баатруудтайгаа уулзан танилцаж явсан энэ өдрүүд миний улс төрийн замналыг сонгосноос хойших их биш хугацааны минь хамгийн бахархалт, завшаант өдрүүд байсныг дахин тодотгоё.
Үг, үнэн, үзэл санаа, үйл хэргийг сурталчлан таниулж, итгэн нэгдэх иргэд сонгогчдыг нэгтгэхийн төлөө нойр хоолоо хугаслан зүтгэж, чин сэтгэлээсээ дэмжин тусалж буй аймгийн сумдын нам, намын идэвхтнүүд; ухуулагч, шадар туслах, штабын ажилтнууд; нутаг, үйлс, нас, удам, бизнес, компани нэгтнүүд та бүхэндээ юу юунаас илүүтэй талархаж байгаагаа дахин илэрхийлье. Бид цугтаа дарга нь баян байдаг нийгмийг өөрчилж чадна гэж, иргэдээ “ул” гэж доромжилдог цагийг шинэчилж чадна гэж, малчны хот, сум, аймгийн төвд суурьшиж буй иргэдийн амьжиргаанд эрс өөрчлөлт хийх цогц бодлогыг авчирч чадна гэдэгтээ итгэж байна.
2024 оны 6 сарын 28-ны зуны дэлгэр орой ардчиллын алаг туг Монгол орны газар газарт ялалтын мэдээ, баярын уухайтайгаар дээшээ дэрвэн бадарч байхын ерөөлийг өргөе.
Улсын маань баруун хязгаарт 6 сарын 29-ны өглөө нар манддагаараа мандана. Тэр нартай хамт та нарын минь зүрхэнд итгэлийн нар мандаасай гэж бид хүсэж байна. Тэр нартай хамт та нарын минь амьдралд орлогын нар мандаасай гэж бид хүсэж байна. Тэр нартай хамт та бидний амьдралд шударга ёсны нар мандаасай гэж хүсэж байна. Тэр нартай хамт бидэнд урмын нар мандана гэж итгэж байна.
Монгол хүний ЗА андгай буйзаа. "ИРГЭН НЬ БАЯН МОНГОЛ"

-ыг сонгох өдөр 2024.06.28

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


СХД 7-р хороолол
Ulaanbaatar
976