19/08/2017
Баттерэй хэрхэн зөв цэнэглэх талаар энэ дээр товчхон бичжээ. Нэмээд бяцхан ойлголтоо түгээе ээ...!
Сүүлийн үеийн бүх ухаалаг төхөөрөмжүүд бүгд литиум ион гэдэг баттерэйтэй бгаа. Энэ баттерэйг цэнэглэхэд хамгийн их анхаарах зүйлсийг дурдъя.
- Утас, таблет, нөүтбүүкээ цэнэглэхдээ 100% дүүрчээд бхад салгахгүй удаан орхиж болохгүй. Учир нь сүүлийн үеийн төхөөрөмжүүд бүгд цэнэг нь ханаад 100% болсон бхад хэлхээгээ тасдаж цэнэглэхийг болиулдаг горим бдгүй болохоор ачаалал авч урвал явагдаж халж эхэлдэг. Энэ нь баттерэйг муудгах том хүчин зүйлүүдийн нэг. /Ялангуяа нөүтбүүкийг хүмүүс цэнэглээд дүүрчээд бхад цэнэглээстэй хэрэглээд бдаг. Залгаж хэрэглэж бгаа үедээ баттерэйгаа аваад хэрэглэж бхыг зөвлөх бна/
- Утас, таблет, нөүтбүүк төхөөрөмжүүдийн цэнэгийг аль болох 10%-иас доош унагаахгүйгээр цэнэглэх хэрэгтэй. Гадуур худалдаалж бгаа хүмүүс бүгд бүрэн дуусгаж бгаад цэнэглэвэл сайн гэж зөвлөдөг. Энэ бол маш буруу ойлголт. Яагаад гэвэл бүх ухаалаг төхөөрөмжүүд 15-5% хүрэхээр battery save модийг идэвхжүүлдэг бгаа. Энэ үед системийг бага ачааллуулах мөртлөө баттерэй илүү их ачааллаж эхэлдэг. Тийм болохоор battery save модруу аль болох оруулахгүй цэнэглэж бх хэрэгтэй!
- Ухаалаг төхөөрөмж худалдаалдаг хүмүүс бас нэг юмыг буруу зөвлөдөг. Энэ нь цэнэг дундуур 20,30,40,50,70,80% бхад цэнэглэх муу, Дуусгаж бж цэнэглэвэл сайн гэдэг. Харин эсрэгээрэй таны цэнэг дундуур бх үед цэнэглэх боломж бгаа бол цэнэглэж бх хэрэгтэй. Гэхдээ энэ тохиолдолд 2 зүйлийг сайн анхаарах ёстой.
1. 100% хүрчээд бхад салгахгүй орхиж болохгүй.
2. Цэнэглэж бхдаа утсаа оролдож, ярьж, тоглож болохгүй.
- Мөн баттерэйг халуун наранд халуун орчинд блгах муу. Баттерэй халах нь дотор бгаа химийн элементүүдийг идэвхжүүлж эхэлдэг.
Баярлалаа...
"Батарейг хоосон болгочихоод цэнэглэвэл цэнэгээ удаан барина." гэдэг худлаа байжээ