26/12/2025
🌿 Хүүхэд бүрийн хөгжлийг хүндэтгэн дэмждэг – Хүмүүн-Өргөө цэцэрлэг
Манай цэцэрлэг хүүхэд нэг бүрийн бие бялдар, сэтгэл хөдлөл, авьяас, онцлогт нь нийцсэн сургалт, орчин, өдөр тутмын үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлдэг.
Бидний зорилго бол хүүхэд бүрийг:
✨ Өөртөө итгэлтэй
🧘♀️ Биеийн зөв хөгжилтэй
🎶 Хэмнэл, мэдрэмжтэй
🩰 Гоолиг, уян хатан хөдөлгөөнтэй
💖 Өөрийгөө илэрхийлж чаддаг
🌱 Эерэг хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх явдал.
✨ Энэ зорилгын хүрээнд “Хүүхэд бүрийн чадварыг нээх цуврал” видеонууд үргэлжилж байна.
Цувралын дараагийн дугаарт бид хүүхдийн биеийн зохицол, тэнцвэр, уян хатан байдал, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлдэг Бүжиг, балетын дугуйлангаа танилцуулж байна.
🩰 Бүжиг, балет нь хүүхдэд зөв суулт, гоо зүй, дэг журам, хэмнэл мэдрэмжийг байгалийн жамаар төлөвшүүлдэг урлагийн суурь хичээл юм.
Манай дугуйлан нас насанд нь тохирсон, тоглоомд суурилсан арга зүйгээр хичээллэдэг бөгөөд хүүхэд бүр тайзан дээрх хөдөлгөөнөөрөө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх урам зориг авдаг.
📍 Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам, Шамбала хотхоны эсрэг талд Human International School
🌐 human.sandbox.mn
☎️ +976 72773111, 88037825