17/01/2024
🦅🎨 Шувуулахуйн зургийн төслийн үр дүн гарч, 2024 оны календар нийтлэгдлээ🦅🎨
Жил бүрийн Дэлхийн шувуулахуйн өдрийн (11-р сарын 16) тэмдэглэлт үйл ажиллагаанд зориулан зарлагддаг "Шувуулахуйн зургийн төсөл-2023"-ийн уралдааны шилдэг зургууд шалгарч, энэ жилийн календарт нийтлэгдлээ.
Бид нийт 7 орны 77 бүтээл хүлээн авсанаас 6 орны 13 зургийг шалгаруулан календарт нийтэллээ.
Бидний үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүтээлээ ирүүлсэн бүх хүмүүс, хүүхдүүдээ идэвхтэй оролцуулсан багш нартаа баярлалаа.
Бүтээл нь шалгарч, календарт нийтлэгдсэн хүүхдүүддээ баяр хүргэе!