Dudu maker space

Dudu maker space Тоглонгоо суралцах шинжлэх ухаанч орчин

Дүдү машины уралдааны тов гарлаа. Дэлхийн Сансрын 7 хоногийн нэрэмжит уралдаанд хамгийн хурдан машинуудаас гадна, гайхал...
27/09/2026

Дүдү машины уралдааны тов гарлаа.
Дэлхийн Сансрын 7 хоногийн нэрэмжит уралдаанд хамгийн хурдан машинуудаас гадна, гайхалтай загвар хийцтэй олон машинууд ирж уралдлаг билээ.
Уралдаан зохион байгуулагдах EduPark-д манай Дүдү мэкер спэйс нээгдсэн бөгөөд та бүхэн өөрсдийн Дүдү машинаа энд ирж урлан бүтээх боломжтой шүү.

.

ДҮДҮ МАШИНЫ УРАЛДААН.

Жил бүрийн 10 сарын 4-10нд зохион байгуулагддаг Дэлхийн сансрын 7 хоногийн нэрэмжит ДҮДҮ МАШИНЫ уралдаан 2026 оны 10 сарын 8-ны Пүрэв гарагт EduPark-дээр зохион байгуулагдана.
Уралдаан 4 насны ангиллаар явагдана.
Уралдааны бүртгэл 10сарын 8-ны 13:00-14:00цагт явагдаж, 14:30-д уралдаан эхэлнэ.
Нэг хүүхэд ‘нэг’ машинаар оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Дүдүгийн 75099966 дугаараас аваарай.

Уралдааны байршил: Хан-Уул дүүрэг. 15-р хороо. Эдү парк. /Солонгос элчингийн баруун урд талд/

🚀 WORLD SPACE WEEK MONGOLIA 2026🌌 ROCKET REVOLUTION 🚀Дэлхийн сансрын 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдах World Space ...
25/09/2026

🚀 WORLD SPACE WEEK MONGOLIA 2026
🌌 ROCKET REVOLUTION 🚀
Дэлхийн сансрын 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдах World Space Week Mongolia 2026 арга хэмжээ 10 дугаар сарын 4–10-ны өдрүүдэд Edu Park-д зохион байгуулагдана.

Энэ жилийн арга хэмжээг хамтран дэмжиж, хүүхэд залуусыг сансар, шинжлэх ухаан, технологийн ертөнцтэй танилцах, өөрийн гараар бүтээж, туршиж, шинэ зүйл суралцах боломжийг бүрдүүлж буй нийт дэмжигч, спонсор, хамтран ажиллагч, оролцогч байгууллагууддаа баярлалаа.

Та бүхний дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд бид хүүхэд бүрийн сониуч зан, бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухааны сонирхлыг дэмжих орон зайг хамтдаа бүтээж байна. 💫

📅 2026.10.04–10
📍 Edu Park
🎟️ Үзүүлэн, тайзны хөтөлбөрүүд — ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
🛠️ Workshop болон hands-on хөтөлбөрүүд — 20,000₮
Workshop тасалбар авах: https://pick.mn/events/wsw

Анги хамт олноороо оролцох бол урьдчилан цаг захиална уу.
Цаг захиалах холбоос: https://wsw.dudu.mn

🚀 Сансрын гайхамшгийг хамтдаа үзэж, сонирхож, бүтээцгээе!

DUDU MAKER SPACE БАГАА БҮРДҮҮЛЖ БАЙНА ✨Dudu Maker Space бол хүүхэд, гэр бүлүүд хамтдаа мод, картон, дахин ашиглах матери...
17/09/2026

DUDU MAKER SPACE БАГАА БҮРДҮҮЛЖ БАЙНА ✨

Dudu Maker Space бол хүүхэд, гэр бүлүүд хамтдаа мод, картон, дахин ашиглах материал болон бодит багаж хэрэгслээр өөрсдийн бүтээлийг урлан хийх орчин юм.
Бид хүүхдийн өмнөөс бүтээлийг нь хийж өгөхгүй. Харин аюулгүй ажиллах, өөрөө турших, алдаагаа засах, хийж дуусгах үйл явцыг чиглүүлнэ.

Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

1. ВОРКШОПЫН БАГШ 👨‍🏫
Үндсэн ажил:
• Модон урлал болон бусад бүтээлч воркшоп удирдах
• Гар багаж, жижиг суурин багажийг зөв, аюулгүй ашиглахыг заах
• Хүүхэд, эцэг эхийн хамтын оролцоог чиглүүлэх
• Бэлдэц, материал, багаж хэрэгслийг бэлтгэх
• Бүтээл болон ажлын явцын чанарыг хянах
• Шинэ бүтээл, воркшопын туршилт хийх

Тавигдах үндсэн шаардлага:
• Хөдөлмөр, технологи, дизайн технологи, мод боловсруулах чиглэлийн мэдлэг, туршлагатай
• Гар багажтай ажиллах чадвартай
• Хүүхэдтэй тайван, ойлгомжтой харилцаж чаддаг
• Аюулгүй ажиллагааг чанд баримталдаг
• Хуучнаар хөдөлмөрийн багш, одоогийн дизайн технологийн багш бол давуу тал
• Тэтгэвэрт гарсан туршлагатай багш байж болно

2. DUDU MAKER SPACE-ИЙН МЕНЕЖЕР 💁
Үндсэн ажил:
• Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
• Захиалга, бүртгэл, төлбөр тооцоо хариуцах
• Бүтээлч хайрцаг болон бусад бүтээгдэхүүний худалдааг хариуцах
• Үйлчлүүлэгч, хүүхэд, эцэг эхчүүдтэй харилцах
• Бараа материалын үлдэгдэл, бүртгэлийг хянах
• Багш болон цагийн ажилтнуудын ажлын уялдааг хангах
• Өдөр тутмын тайлан, ээлж хүлээлцэх бүртгэл хөтлөх

Тавигдах үндсэн шаардлага:
• Үйлчилгээ, худалдаа, боловсролын орчинд ажиллах сонирхолтой
• Зохион байгуулалт, харилцааны чадвартай
• Захиалга, касс, бүртгэл хариуцах чадвартай
• Компьютер болон цахим хэрэглээний чадвартай
• Хариуцлагатай, эмх цэгцтэй
• Хүүхэд, гэр бүлтэй ажиллах хүсэлтэй

АЖЛЫН НӨХЦӨЛ
📍 Байршил: Edu Park дахь Dudu Maker Space
🕙 Төвийн ажиллах цаг: өдөр бүр 10:00–20:00
🔄 Ажилтнууд батлагдсан ээлжийн хуваариар ажиллана.
📌 Бүтэн цагийн үндсэн ажлын байр
📅 Амралтын өдөр болон оройн ээлжид ажиллах боломжтой байх шаардлагатай.
Сонирхож байгаа хүмүүс доорх Google Form-ыг бөглөж бүртгүүлнэ үү.
🔗 Бүртгэлийн холбоос: https://forms.gle/QJTDhLqN3ZP7hdYFA
☎️ Лавлах утас: 7509-9966

Хүүхдийн бүтээлч орчин - Dudu Maker Space

03/09/2026

EduReady-д Dudu Maker Space-тэй танилцаарай! 🛠️✨

🎁 EduReady-ийн үеэр Dudu Maker Space-ийн сургалт, хөтөлбөрүүдтэй танилцаж, хүүхдүүд өөрсдийн гараар бүтээж, туршиж, шинэ зүйл сурах боломжтой.

📅 9-р сарын 5, 6
📍 EduPark төв

Энэ өдрүүдэд Dudu Maker Space болон EduPark-д байрлах олон төрлийн сургалт, дугуйлан, спорт, урлаг, технологийн хөтөлбөрүүдтэй танилцаарай!
#ХүүхдийнХөгжил #ХичээлийнШинэЖил

   Ширээний ард суугаад шил шилээ хараад сурах бичгээс л суралцдаг хэв маягийг өөрчилж шинжлэх ухааны хичээлийг хямд өрт...
03/07/2026



Ширээний ард суугаад шил шилээ хараад сурах бичгээс л суралцдаг хэв маягийг өөрчилж шинжлэх ухааны хичээлийг хямд өртгөөр гарын доорх материал ашиглан заах арга барилыг багш нарт олгоход чиглэсэн HANDS-ON 360 Teachers workshop-т зориулсан бүтээлч хайрцагнууд худалдаалагдана.

1 ширхэг нь -40,000₮

Дотроо хийх туршилтуудын заавар, хэрэглэгдэхүүн, шинжлэх ухаанч тайлбар зэрэг тайлбар номтой.

26/06/2026

Address

Edu Park
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+97675099966

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dudu maker space posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Dudu maker space:

Shortcuts

Share

Category