Сувдан Дэлбээ Цэцэрлэг

Сувдан Дэлбээ Цэцэрлэг

Share

3-5 насны хүүхдүүдэд цэцэрлэгийн боловсрол олгоно.

02/09/2024

Гулсуур зарна 450ккк яриад өгнө шүү Утас: 91908020

19/08/2024

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ!

"Сувдан дэлбээ" цэцэрлэгийн үйл ажиллагаа, хамт олонд итгэж, биднийг дэмжиж, үр хүүхдээ өгч сурган хүмүүжүүлж байсан та бүхэндээ гүнээ талархаж байгааг хүлээн авна уу?

2024-2025 оны хичээлийн жилд тодорхой шалтгааны улмаас бид ажиллахгүй болж байгаа тул та бүхнээсээ хүлцэл өчье.

Та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсье ❤️🙂

"Сувдан дэлбээ" цэцэрлэгийн хамт олон,
захирал Д. Нарангэрэл
2024 оны 8 сарын 19

06/08/2024

📍Цэцэрлэгт хүүхдээ явуулах гэж байгаа бол дараах 10 зүйлсийг хэрэгжүүлээрэй.

Нийтлэл маань таалагдвал баярлалаа гэж бичихээ мартуузай 🙂

1️⃣ Хүүхэд ээжээсээ хол байж чаддаг байх.
📎Ээжээсээ огт холдож үзээгүй хүүхдүүд цэцэрлэгт дасах нь илүү хэцүү байдаг тул хүүхдээ бага багаар дасгаж холдсоор өглөөнөөс орой хүртэл хол байх чадвартай болгох.

2️⃣ Хүүхдийг бие даалгах.
📎Аяганаас уулгаж сургах, хөтөвчинд суулгаж сургах, хоолоо өөрөөр нь идүүлж сургах, хувцсаа тайлах өмсөх /бүх хувцсаа чадахгүй ч бага багаар заах/. Эцэг эх тайван байхад чухал нөлөөтэй.

3️⃣ Цэцэрлэгийн өдрийн дэглэмд оруулах. 📎Эрт сэрэх, өдрийн унталтыг ижил цагт хийх, хоолыг цэцэрлэгтээ адил цагаар өгөх, гадаа гарах гэх мэт. Цэцэрлэгт орсны дараа амралтын өдрөөр ч дэглэмээ барих чухал шүү. Хүүхдийн хувьд амралтын өдөр гэж байхгүй 😝

4️⃣Хүүхдийг хүлээх чадвартай болгох. 📎Цэцэрлэгт олон хүүхэд байгаа болохоор багш шууд таны хүүхдэд анхаарал хандуулах боломжгүй тул хүлээлгэж сурах. Энэ талаар миний нийтлэл байгаа шүү.

5️⃣ Өөр хүүхдүүдтэй тоглуулах.
📎Бусад хүүхдүүдтэй хэрхэн харилцах, хэрхэн тоглох зэргийг сурах юм бол цэцэрлэгт дасахад хялбар байх болно.

6️⃣ Уур бухимдлаа зөв аргаар илэрхийлж сургах.
📎Хүүхдүүд уурлахаар бусад хүүхдийг цохих, хазах, түлхэх, маажих, юм шидэх гээд сөрөг байдлаар уураа илэрхийлдэг. Энэ талаар бичсэн нийтлэл байгаа. Зөөлөн юм цохих, хөлөө дэвслэх гэх мэт бага насны хүүхдүүд хийж болох зүйлсийг зааж сургаарай. Уурлах бол хэвийн зүйл харин үйлдэл нь зөв буруу гэж байдаг.

7️⃣ Цэцэрлэгийн талаар байнга ярих.
📎Цэцэрлэг болж тоглох, ном унших гэх мэтчилэн цэцэрлэг гэж юу болох талаар ойлголт өгөх. Цэцэрлэгт юу хийдэг, энэ үед аав ээж нь юу хийдэг гэх мэтчилэн ярих зүйлс маш их. Цэцэрлэгт дасгах талаар үлгэр уншиж өгөөрэй. Пэйж дээр маань байгаа. Цэцэрлэг дээр нь очиж танилцсан ч болно.Цэцэрлэгтэй эерэг холбоо бий болгох маш чухал шүү.

8️⃣Салах ёс хийх.
📎Хүүхдээ хэзээ ч хараагүй байхад нь явж болохгүй. Хэзээ ирэх талаар хэлж салах ёс хийнэ. Тэгэхгүй бол хүүхдийн хувьд хаягдах айдастай болох магадлалтай. Цагийг хэлэхдээ хүүхдийн өдрийн дэглэмээр баримжаа болгож хэлэх-өдөр унтаж сэрэхээр гэх мэт.

9️⃣Баяртайгаар угтах.
📎Хэдхэн минут болоод дэлгүүр ороод ирэхдээ хүртэл хүүхдээ маш их баяртайгаар угтаарай. Хэдий ээж нь байхгүй байсан ч ээжээсээ хол байгаад уулзахаараа маш их баяр баяслыг мэдрэнэ. Өөрөөр хэлбэл хол байх нь тийм ч муу зүйл биш юм байна ээж минь баяртай гэж хэлээд заавал ирдэг ба намайг хараад маш их баярладаг гэдэг эерэг мэдрэмжийг бий болгоно.

🔟 Таны сэтгэл зүйн байдал маш чухал.
📎 Та хэрвээ хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс айгаад байвал хүүхэд ч адилхан айна гэдгийг санаарай. Хажууд нь "яанаа яах бол оо" гэх мэтчилэн үгсийг битгий ашиглаарай. Үүний оронд "ийм ийм зүйлийг хийж чаддаг" гээд өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх үгсийг хэлээрэй.

Сэтгэл зүйч Г.Хулан

Инстаграм: https://www.instagram.com/psychologist.khulan/

06/08/2024
Photos from Сувдан Дэлбээ Цэцэрлэг's post 28/05/2024
Photos from Сувдан Дэлбээ Цэцэрлэг's post 28/05/2024

Энэ жил цэцэрлэгээ амжилттай төгсөж, сургуулийн алтан босго алхах гэж байгаа охид, хөвгүүддээ баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Цэцэрлэгтээ сурсан мэдсэн бүхнэ чинь цаашид амжилттай сурч, хөгжин дэвжихэд бат тулгуур болно гэдэгт бид итгэл дүүрэн байна. Дэлгэр зууны өдрүүдээ зугаатай сайхан өнгөрүүлээрэй.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Хос өргөө цогцолбор, 15-р хороо, Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
13370-0078