03/02/2026
📘 АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН & АХИСАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллежийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, тэргүүлэх чиглэлийн хүрээнд багш, хүний нөөцийн хөгжлийг дэмжих сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
Энэ удаад багш, ажилтнуудад зориулсан “Англи хэл”- ний анхан болон ахисан шатны сургалтыг JOHANNES MATTHIJS багш удирдан зохион байгуулна.
🎯 Зорилго: Багш, ажилтнуудын англи хэлний мэдлэг, харилцааны чадварыг нэмэгдүүлж, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих
👩🏫 Хамрагдах хүрээ: Багш, ажилтнууд
📅 Эхлэх огноо: 2026 оны 02-р сарын 04
/В202 тоот ангид эхэлнэ/
🕒 Хугацаа: 7 хоног бүрийн 3 дахь өдөр
⏰ Анхан шатны сургалт /10:00-11:30 цагт/
Ахисан шатны сургалт /11:30-13:00 цагт/
👉 Та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсье ✨
Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Дээд Сургууль - IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Боловсролын ерөнхий газар News_IET IET Green TVET
28/01/2026
🔊 “КАРДИО ДАСГАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Техник Технологийн Их Сургууль харьяа
Техник Технологийн Политехник Коллежийн хамт олон та бүхнийг эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих “Кардио дасгал” сургалтад урьж байна.
📍 Хаана: Техник Технологийн Их Сургууль – Урлаг танхим
🗓 Хэзээ: 2026 оны 01 дүгээр сарын 29
⏰ Цаг: 19:30
👕 Бэлтгэл: Хөнгөн, тав тухтай хувцастай, дэвсгэртэй ирэх
👉 Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, ажлын ачааллаа зөв зохицуулахыг хүссэн багш, ажилтан та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
💙 Эрүүл бие – Эрч хүчтэй оюун 💙
Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль News_IET Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Боловсролын ерөнхий газар
23/01/2026
🎓 ЦАХИМ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 💻
🔹 Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллежийн багш, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цахим сургалтын чанарыг сайжруулах зорилгын хүрээнд “Articulate 360 программ ашиглан цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх” сургалтыг амжилттай зохион байгууллаа. 🌟
🔹 Сургалтыг Үндэсний сургагч багш А.Баатар
Мэргэжлийн өндөр түвшинд удирдан явуулж,
Оролцогчдод онол + практик хосолсон мэдлэг олголоо.
🔹 Сургалтын хүрээнд дараах суурь мэдлэгийг эзэмшив: Үүнд
✅ Articulate 360 программын үндсэн ойлголт
✅ Storyline 360 ашиглан интерактив хичээл боловсруулах
✅ Rise 360-оор онлайн сургалтын агуулга бүтээх
✅ Олон төхөөрөмжид тохирсон цахим хэрэглэгдэхүүн боловсруулах
✅ Бэлэн болсон хичээлийг LMS системд байршуулах арга зүй
✅ Суралцагчийн идэвх, оролцоог дэмжих интерактив шийдлүүд
🔹 Энэхүү сургалтын үр дүнд:
✅ Цахим хэрэглэгдэхүүн бие даан боловсруулах
✅ Орчин үеийн интерактив шийдэл ашиглах
✅ Сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах боломж бүрдлээ.
🔹 Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт оролцогчдод баяр хүргэе! 👏🌟
🔹 Сургуулийн хүний нөөцийн хөгжлийн бодлогын хүрээнд багш нарыг чадавхжуулах сургалт, семинаруудыг Боловсрол, багш хөгжлийн төвөөс үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. 🤝
Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET News_IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын ерөнхий газар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
31/12/2025
Шинэ жилийн баярын мэнд хүргэе. 🌟🎊
Угтах ондоо бүтээлээр арвин 🎁
Урам тэтгэсэн амжилтаар баян 💥
Гэгээн гэрлээр гэр тань гийж 🌟
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж 📖
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай 🎄
Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET Техник Технологийн Их Сургууль - IETийн өсөлтийн жил байлаа. 2026 он 🌏 хөгжил дэвшил, бүтээмжийн жил байх болно. 👏👏👏
Оюутан, төгсөгч, багш ажилтан, ажил олгогч хамтрагч бүхий л талууддаа бидэнтэй хамт байгаад үргэлж талархаж байгаагаа илэрхийлж улам их амжилт хүсье. 🌟🌟🌟🌟🌟
Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль News_IET Боловсролын ерөнхий газар Боловсролын яам Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төв Zag Group / Заг Групп IET Green TVET Баянгол дүүрэг Монгол Коосэн Технологийн Коллеж Заг Групп GIZ Mongolia МИКА Монгол - MICA Mongolia
19/12/2025
📢 МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ ✅
Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагад багшлах эрх олгох сургалтын вебинар, цахим хичээл бүрэн дүүрч, төгсгөлийн хэсэг болох танхимын 3 хоногийн сургалтын үйл ажиллагаа өнөөдөр амжилттай өндөрлөлөө.
Танхимын сургалтаар:
✅ Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах
✅ Хичээл сургалт төлөвлөхөд суралцах
✅ Чадамжийг үнэлэх арга зүй
✅ Үйлдвэрлэлийн буюу ажлын байран дахь сургалтыг удирдан чиглүүлэх сургалтыг дадлагын байрны бодит орчинд нь мэргэжлийн мастер багш нар удирдан чиглүүлсэн нь онцлог байлаа.
📌 Өнөөдрийн танхимын сургалтад 29 байгууллагын 66 оролцогч хамрагдаж, чадамжийн нэгжийн хүрээнд багт хуваагдан дасгал ажил гүйцэтгэн туршлагаа солилцож, чадамжаа нэмэгдүүллээ.
Танхимын сургалтын хаалтын үйл ажиллагаанд БЕГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Мөнхзул, ТТИС-ийн ректор, профессор Ц.Баярмаа нар оролцлоо.
Нийт оролцогчиддоо амжилт хүсье. 🤝
Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль News_IET Боловсролын ерөнхий газар Боловсролын яам Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
17/12/2025
🎖️ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” ЦОЛ ХҮРТСЭН БАГШДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
🌟МУБИС-ийн СӨБС-ийн Сургалт, арга зүйн төвийн эрхлэгч, доктор (Ph.D), профессор Жамсрандоржийн Батдэлгэр нь 2021 оноос мэргэжлийн болон техникийн боловсролын багш бэлтгэх тогтолцоонд хувь нэмэр оруулан профессоруудын багт хамтран ажиллаж байгаа билээ. Өнөөдөр мянга мянган шавь нарынхан төлөөлөл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
🌟 Сургуулийн өмнөх болон бага, дунд, техник мэргэжлийн боловсролын багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багшийн мэргэжлийн боловсрол, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын бодлого, хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж “Монгол Улсын гавьяат багш” цолоор шагнагдсан. 👏👏
🌟 Эрхэм багш Танд эрдэм мэдлэг, хичээл зүтгэл, багшийн ёс зүйгээрээ олон мянган шавь, багш нарыг бэлтгэн хүмүүжүүлсэн эрхэм үйлсэд тань гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
🙏 Танд халуун баяр хүргэе! 👏👏👏
Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET News_IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын ерөнхий газар Боловсролын яам Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
12/12/2025
🌟 “MRA AWARDS - 2025” НОМИНАЦИЙН ШИЛДЭГТ НЭР ДЭВШЛЭЭ. 🌟
🔹 “Монголын ресторан, зоогийн газруудын холбоо” ТББ-аас 2025 оны 12-р сард зохион байгуулсан нэр хүндтэй “MRA Awards – 2025” шалгаруулах уралдааны 8 номинаци тус бүрийн нэр дэвшигчдийг тодруулах ёслолын ажиллагаа боллоо.
🔹 Энэхүү арга хэмжээний “ШИЛДЭГ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА” номинацид Техник Технологийн Их Сургууль - IET-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хөтөлбөр, мэргэжлийн ур чадвар, сургалтын чанараараа үнэлэгдэж, номинацийн шилдэг 3 байгууллагын нэгээр шалгарсан нь манай хамт олны зүтгэл, тууштай байдлыг илтгэн харууллаа. 👏👏👏
🔹 “Шилдгийн шилдэг”-ийг тодруулах шалгуурт манай сургуулийн багш нарын хөдөлмөр, суралцагчдын идэвх зүтгэл, төгсөгчдийн амжилт, ажил олгогчдын итгэл дэмжлэг чухал нөлөө үзүүлсэн бөгөөд хамгийн өндөр санал өгч, санал бүр бидний хувьд үнэтэй байлаа. 🤝
🔹 ТТИС-ийн багш, ажилчид, Үйлдвэрлэл, үйлчилгээний тэнхимийн хамт олон, оюутнууд, төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье. 🌟
Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET News_IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын ерөнхий газар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Mongolian Restaurant Association Боловсролын яам
10/12/2025
🌟 АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ӨДӨРЛӨГ – 2025 🌟
🔸 ТБС, ДБС-ийн төгсөх ангийн суралцагчдад зориулсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа.
🔸 Өдөрлөгийн хүрээнд шатлан суралцах боломж, дээд боловсролд үргэлжлэн суралцахтай холбоотой мэдээлэл, орон зай үл харгалзан суралцах нөхцөл, их дээд сургуулиудын тэтгэлэг урамшуулал, Япон улсад дадлага хийх боломж зэрэг зөвлөгөөг суралцагчдад нэг дор хүргэлээ.
🔸 Тус арга хэмжээ цахилгаан эрчим хүч, барилга, архитектур, авто зам, программ хангамж зэрэг мэргэжлийн хөтөлбөрүүдийн чиглэлээр явагдаж, суралцагчдад салбар бүрийн онцлог, ирээдүйн боломжийн талаар бодит мэдээлэл олгов.
🔸 Энэхүү өдөрлөг нь суралцагчдын мэргэжлийн сонголтод бодит дэмжлэг үзүүлэх, ирээдүйн замаа тодорхойлоход нь чиглэл өгөх зорилготой байлаа.
Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Техник Технологийн Дээд Сургууль - IET News_IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Боловсролын ерөнхий газар
07/12/2025
"МОНГОЛ ИНЖЕНЕР" тэтгэлгийн 2 шатны шалгаруулалт явагдаж дууслаа.
“Монгол инженер” тэтгэлэгт ирүүлсэн эссэ бичлэгүүдтэй танилцаж, санал солилцоод ирэх Бямба гарагт залуустайгаа ярилцлага хийхээр боллоо. Ирээдүйн инженер дүү нартаа урам өгч, дэмжиж байгаа монгол инженерүүддээ маш их баярлалаа!
Зураг дээр:
📡Дажсүрэнгийн Янжиндулам. Програм хангамжийн инженер, PhD, Нидерланд
📟Намнансүрэнгийн Баасандорж, IBM Автоматжуулалт, АНУ
🧭Орхонсэлэнгийн Цолмонгэрэл, Газарзүйн мэдээллийн системийн инженер, PhD, Швецар
📈Тэгшбаярын Ундаръяа, Дата аналист, Монгол, АНУ
⚒️ Жаргалсайханы Золжаргал, УИХ, Монгол
& мөн өнөөдрийн уулзалтад амжаагүй ч 🔍 George 📚@Нямжаргал Нямка нар энэ багийн бүрэлдэхүүн ажиллаа.
Хамран ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа.
Монгол Инженер
2025.12.06
Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Боловсролын ерөнхий газар Боловсролын яам Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл Zag Group / Заг Групп Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төв IET Green TVET