УАУ “Арга Билэг” Клуб

УАУ “Арга Билэг” Клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from УАУ “Арга Билэг” Клуб, School, Ulaanbaatar.

10/12/2025

#Соруулзасал
#Уламжлалтзасал

09/12/2025

Монголын уламжлалт анагаах ухааны бариа засалд шар тос, үрийн тос, өөхөн тос, чөмөгний тос, сүүлэн тос зэргийг өргөн хэрэглэдэг. Ялангуяа хонины сүүлийг шаргаан сүүлэн тосыг гаргах бөгөөд энэхүү тосыг бариа засалд ашиглах нь түгээмэл байдаг. Шаргаан гаргаж авсан тосны шаар буюу шимэлдгийг ихэвчлэн хэрэглэдэггүй. Гэсэн хэдий ч Уламжлалт анагаах ухааны тайлбар зохиолд жин болон дэвтээлэг засалд хэрэглэхээр заагдсан байдаг.

07/12/2025

Монголын уламжлалт анагаах ухааны бариа засалд шар тос, үрийн тос, өөхөн тос, чөмөгний тос, сүүлэн тос зэргийг хэрэглэдэг бөгөөд доорх бичлэгт хонины сүүлийг шаргаан сүүлэн тосыг гаргаж авлаа. Сүүлэн тос нь бие махбодыг шимжүүлэх, тамир тэнхээг тэтгэх үйлдэлтэй. Өвөл, хаврын цагт хөгшид, нялхасын бариа засалд хэрэглэхэд нэн тохиромжтой.

06/12/2025

Нурууны иллэгүүд дагаад хийгээрэй🫰👇

26/11/2025

Гарын иллэгүүд дагаад хийгээрэй🫰👇

10/11/2025

🔥Галан бариа
- Цусны эргэлтийг сайжруулах
- Бодисын солилцоог дэмжих
- Булчин суллах
- Ядаргаа тайлах үйлдэлтэй.
Хаяг: Баруун 4 зам Синдүра-Мед эмнэлэг
Холбоо барих утас: 99949345
#Уламжлалтанагаахухаан

24/10/2025

👨‍⚕️Соруул засал /Бумба/
Тусгай соруулын багажийн тусламжтайгаар арьсыг соруулан татаж хэсэг газрын цусан хангамжийг нэмэгдүүлэн муу цус, шар усыг биеийн гадаргууд татаж, хий цусны гүйдлийг эрчимжүүлэх өвдөлтийг намдаах үйлдэл үзүүлдэг эмчилгээний аргыг соруул засал гэнэ.
🎯Тохирох өвчин:
Үе гишүүний шар усны өвчин
Хий хатгалга
Хуян хөөрөх
Зөөлөн эдийн гэмтэл
Уушгины архаг өвчин
Даарч жиндэж салхи авснаас булчин шөрмөс татаж өвдөх зэрэгт хэрэглэнэ.
#Соруулзасал #Уламжлалтанагаахухаан

20/10/2025
10/10/2025

🔔Таны мэдлэгт:
Түүхэн зохиолуудад тэмдэглэснээр хануур засал нь 2500-аад жилийн түүхтэй Монголоос үүсэлтэй гэж үздэг бөгөөд Монгол хүний биемахбодын онцлогт тохирсон, олон жилийн туршид хэрэглэгдэж ирсэн эмчилгээний арга юм.
🕵️‍♂️Энэхүү бичлэгт ШАГАЙН СУДАС/лонза/-ыг ханасан байдлыг харуллаа.
🟢Ханахад тохиромжтой өвчин:
Шээсний гарц багасах
Дүлж шээх
Шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах
Ойр ойрхон шээх
Нуруу ууцаар унжирч өвдөх
Өтгөн хатах
Гэдэс дүүрэх, цанхайх
✨Доод биеийн бүхий л өвчний үед ханах боломжтой судас юм.
Хаяг: Баруун 4 зам Синдүра-Мед эмнэлэг
Холбоо барих утас: 99949345
#Хануурзасал #Уламжлалтанагаахухаан

👨‍⚕️Шивүүр засал:Өвчний үед үүссэн "муу цус", "шар ус"-ыг өвчилсөн хэсгээс шивүүр болон бумбаар дамжуулан гаргаж, хий, ц...
07/10/2025

👨‍⚕️Шивүүр засал:
Өвчний үед үүссэн "муу цус", "шар ус"-ыг өвчилсөн хэсгээс шивүүр болон бумбаар дамжуулан гаргаж, хий, цус, цагаан судасны гүйдлийг эрчимжүүлэх үйлдэлтэй уламжлалт засал юм.
🟢Тохирох заалт:
Толгой дүүрч өвдөх
Шилэн хүзүү хөших
Ар дагзаар дүүрч халуун оргиж өвдөх
Муу цусны хөөрөлт
🔴Эсрэг заалт:
Тамир дорой
Хөгшин настай
Жирэмсэн эхчүүд
Бага насны хүүхдүүд

01/10/2025

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when УАУ “Арга Билэг” Клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to УАУ “Арга Билэг” Клуб:

Shortcuts

Share