01/07/2022
Австралид суралцангаа ажиллах боломж
Онлайн болон Танхимын сургалтын системтэй
01/07/2022
Австралид суралцангаа ажиллах боломж
05/04/2021
Өдөр бүр нэг ханз сурцгаая
01/04/2021
Японд галт тэрэг хоцрох нь маш ховор үзэгдэл бөгөөд, Хэрэв ийм зүйл болсон тохиолдолд, Япон хүмүүс ноцтойгоор хүлээн авдаг. Хоцорсон тохиолдол Галт тэрэгний жолооч өөрийн биеээр явж хүн бүрээс уучлал гуйдаг байна. Тэгээд хоцорсон зорчигч бүрт “電車遅延” тарааж өгдөг ба ажил, хичээлийн холбогдолтой хүмүүс харгалзах газраа үзүүлж, хоцорсон тэдний алдаа биш гэдгийг баталдаг байна.
01/04/2021
Япон ардын үг
1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.
27/03/2021
Япон улсад Асаргааны мэргэжлээр тэтгэлэгээр сурч ажилламаар байна уу?
Хөтөлбөрийн давуу талууд:
- Хэлний бэлтгэл, коллежийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
- Амьдрах байр үнэгүй
- Суралцах хугацаанд цагийн ажлаар хангана
- Мөнгөн хуримтлал бий болгох бүрэн боломж
- Гэр бүлээ жилийн дараа татах боломжтой
- Гэр бүлийн хүн нь ажиллах эрхтэй
- Төгсөөд мэргэжлээрээ үндсэн ажилтнаар ажиллана
- Цаашлаад байнгын оршин суугч болох боломжтой
Та зөвхөн элсэлтийн хураамжаа төлөөд, тийзээ бэлдээрэй
Утас: 75776606, 80576606
10/03/2021
こんにちは
2021 оны 04 сарын элсэлт, оюутнуудын маань виз мэдүүлэг үргэлжилж байна. Оюутнууддаа бүгдэд нь амжилт хүсье. Японд очоод Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж сайн суралцаарай.
ことわざ - Зүйр үг
蛙の子は蛙(かえるの こは かえる)- Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг (утгачилбал: Мэлхийний хүүхэд бол мэлхий)
馬の耳に念仏(うまの みみに ねんぶつ)- Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ (утгачилбал: Морины чихэнд маани шивнэх)
猿も木から落ちる(さるも きから おちる)- Бөх хүн бүдүүн өвсөнд (утгачилбал: Сармагчин ч гэсэн модноос унадаг)
01/03/2021
Сэйжиншики
Сэйжин-ний өдөр гэдэг нь хүүхэд насаа үдэн, шинээр бие хүн болж насанд хүрсэнээ тунхаглан эргэн тойрныхондоо баяраа хуваалцах онцгой өдөр юм. Эрт дээр үед энэ өдрийг тогтсон өдөр тэмдэглдэг байсан бол 1948 оны 1 сарын 15ны өдрөөс хойш жил бүрийн 1 сарын 2дохь долоо хоногийн даваа гарагийг улс нийтээрээ “Насанд хүрсний баяр” хэмээн тусгай өдөр тэмдэглэдэг болсон байна.
20 нас хүрч буй залуу охид хөвгүүд үндэсний хувцасаа өмсөн, баярлаж хөөрөн, энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглдэг. Нөгөө талаасаа энэ баярыг нийгмийн нэг хэсэг болж бүх зүйлд бие даасан хариуцлагтай иргэн болж буй баяр ч гэдэг.
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |