Peregrine Academic Service Mongolia

Peregrine Academic Service Mongolia

Share

We provide e-assessment exams, consulting services, academic program support for higher education

Манай компани Монгол улсын их, дээд сургуулиудад зориулан сургалтын үнэлгээний онлайн шалгалт, зөвлөх үйлчилгээ болон сургалтын хөтөлбөртэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлж байна. We provide online assessment exams, consulting services, and academic program support for higher education in Mongolia.

Photos from Peregrine Global Services's post 27/04/2023
Photos 23/03/2023

Эрүүл мэндийн удирдлага, менежментийн боловсролын үнэлгээ.

Join us and our thought partner, Shelly Gompf, Ed.D, Director of Healthcare Leadership & Professor at Concordia College – Moorhead, MN, for this webinar on assessing learning outcomes in healthcare administration education. During the webinar, Shelly Gompf will share how her institution utilizes data to set goals, assist with decision-making and planning, and satisfy certification requirements.

https://peregrineglobal.com/events/higher-education/impact-healthcare-administration-education/

21/12/2022

🎄🎊🎉

05/10/2022

Перегрин Глобал Сервисийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, бидний дотны анд, жинхэнэ манлайлагч, доктор Олин О.Оедековен нь өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Амгалан нойрсох болтугай 🙏

With immense sadness, we must announce that Dr. Olin O. Oedekoven, our founder and CEO, has passed away. Please keep Olin’s family and the Peregrine team in your thoughts and prayers during this most challenging time. We ask for your patience as we grieve this significant loss. Obituary to follow.

04/10/2022

Peregrine Global Services болон Энэтхэгийн SEAA байгууллагын хамтарсан 6 дахь удаагийн олон улсын кейс судалгааны тэмцээний бүртгэл явагдаж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.
2021 онд зохион байгуулагдсан 5 дахь удаагийн тэмцээнд Монголын их, дээд сургуулиуд идэвхтэй оролцож
Отгонтэнгэр их сургууль 1 дүгээр байр, Мандах их сургууль 3 дугаар байр эзлэн өндөр амжилт гаргасан билээ.
Олон улсын тэмцээнд амжилттай өрсөлдөн байр эзэлсэн баг, оюутан, багш нараараа бид маш их бахархаж байна. Энэ буухиа цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж танилцана уу.
https://www.seaaservices.org/peregrine-case-competition

04/10/2022

ХЭРЭГЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ- 2022
АНУ-ын Канзас хотод төвтэй ACBSP/Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл/, Перегрин Глобал Сервис байгууллага Монгол Улсад 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
АНУ-д төвтэй ACBSP-аар магадлан итгэмжлэгдсэн, тус байгууллагад гишүүнчлэлтэй, Перегрин Глобал Сервис /ПГС/ байгууллагын үйлчилгээг хэрэглэдэг Монголын Эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын удирдах ажилтан, багш нарын уулзалт, сургалт 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болов.
Уулзалт, сургалтад ПГС-ийн Ази Номхон далайн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алимаа Токио хотоос, Европ, Ойрхи Дорнод болон Африкийн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Каталин Ковач Будапешт хотоос оролцож, ACBSP-ийн магадлан итгэмжлэл, түүний 4 дүгээр стандарт, оюутны сурахуйн үр дүнг хэрхэн үнэлж тайлагнах зэрэг сэдвээр зөвлөгөө өгч, багш нарын сонирхсон асуултуудад хариулж, дэлгэрэнгүй ярилцав.
Уулзалтад СЭЗИС-ийн бакалаврын сургалтын шинжээч Ж.Аззаяа, ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч Х.Ариунаа, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрхлэгч Б.Оюунтунгалаг, “Мандах” их сургуулийн чанарын үнэлгээний мэргэжилтэн Д.Доломжав, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн олон улсын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн, “Сан” их сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн Д.Ариунзаяа, М.Чанцалдулам, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн магадлан итгэмжлэл, шалгалт хариуцсан багш С.Тунгалаг-Эрдэнэ, “Отгонтэнгэр” их сургуулийн Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургуулийн эрхлэгч Н.Отгонбаяр, магадлан итгэмжлэл хариуцсан багш Ц.Энхтуяа, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн англи хэлний багш Г.Хишигжаргал, “”Эм Ай Ю” дээд сургуулийн магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Гэрэлцэцэг, Глобал Удирдагч их сургуулийн Бизнесийн сургуулийн эрхлэгч С.Отгонсүрэн, Банкны багш Н.Эрдэнэсувд нар болон БМИҮЗ-ийн Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр олон улсын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Б.Болор нар оролцов.
Уулзалт, сургалтад оролцогчдод ПГС-ийн Улаанбаатар хот дахь ПАСМ оффисын үйл ажиллагааны менежер Б.Одгэрэл хэрэглэгчдэд зориулсан админ сайт, Response Distractors болон Gap Analysis тайлангууд, OneDay Simulation үйлчилгээг танилцуулан мэдээлэл өгөв.
Ойрын хугацаанд Санхүү, эдийн засгийн их сургуульд хоёр дахь удаа, “Глобол удирдагч” их сургуульд анх удаа ACBSP-ийн шинжээчид ажиллаж, магадлан итгэмжлэх эсэх асуудлаар дүгнэлт гаргана.
Олон улсын түвшинд сургалтын хөтөлбөрүүдээ амжилттай амжилттай магадлан итгэмжлүүлсэн болон шинээр магадлан итгэмжлэгдэх гэж буй сургууль, хамт олонд амжилт хүсье.

Photos from Peregrine Academic Service Mongolia's post 17/05/2022

ХААН УХААН, ХАТАН СЭТГЭЛ

Дурсахуйгаа үлдээх нь мартахгүйн баталгаа. Л.Түдэв

Шаргын говийн баруун хаяа бэлд орших Төгрөг сумын төв зуны халуунд сэрүүхэн,таатай. Төгрөгийн эхнээс эх авдаг жижиг голыг суваг татан сумын төв дундуур урсгасан нь хөөрхөн чимээтэй. Усаа дагаад улиас голдуу цөөн мод, бут бүхий цэцэрлэгтэй. Их говийн зүүн уул, бэл эндээс цэнхэртэн харагдана.
Хавар нь Халиун сумын дунд сургуулийн наймдугаар ангийг төгссөн миний бие тус суманд алба хашихаар ирээд удаагүй байхдаа нэгэн найзтай болсон маань Бүдхүүгийн Сандагсүрэн байлаа. Хугацаат цэргийн албан хаагч, олон гоё саа бүхий мөрдөстэй бор залуу. Сандагаагийн хүргэн ах Бадарчийн Дэмбэрэл миний аавтай ураг төрлийн холбоотой, би тэднийхнээр орж гарч яваад танилцсан хэрэг. Сандагаа маань аймгийнхаа 10 жилийн дунд сургуулийг төгсөөд МУИС-д сурч байхдаа цэрэгт татагдсан, сүйт бүсгүй нь их сургуулийн оюутан гээд Шаргын говийн гортигоос гарч амжаагүй байсан миний дэргэд хал үзэж, халуун чулуу атгасан “их эр” байв. Сандагаа шөнөд ядруу байсан ааваа сахиж хонодог, өдөрт нь манайд ирж жаахан нойр авдаг, гэрээс нь сандаргахгүй байвал энэ тэрийг ярьж сууцгаадаг байв. Сандагаагийн аав Жамьяны Бүдхүү нутаг орондоо өндөр нэр хүндтэй, сумын төвийнхөө ихэнх барилгыг барилцсан, уул шиг түшигтэй, ус мөрөн шиг дөлгөөхөн хүн байсан юм. Олон сайхан хүүхдүүдтэй. Цэгмид ах, Осор ах, Жавзмаа эгч, Сандагсүрэн, Дашням гээд эднийхэнтэй энэ зун л танилцаж дотноссон. Сандагаагийн дүү Даваа, Нямбаатар, Мөнхнасан нар бага, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд байв даа.
Амьдралын урт шар замд бид олон дахин тааралдсан. Сандагаа маань их сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуульд багшилж байлаа. Удалгүй тэнхмийн эрхлэгч, дараахан нь сургуулийнхаа эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан дэд захирал болсон юмдаг. Дэд захирлаар ажиллаж байхдаа сургуулийнхаа захирал, бас зөвлөлтийн хоёр мэргэжилтний хамт Алтайд нэг хавар ирж, Аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Осор ахтай нь би хамт угтаж, үдэж байв. Бид нас биед хүрсэн, ажил алба хашиж байгаа хүмүүсийн хувьд санал бодлоо солилцон сайхан ярилцацгааж билээ. ХААДС-ийн захирал П.Санжид гуай энгүүн сайхан хүн байлаа. Сандагаа улс орны хөгжлийн асуудалд их шүүмжлэлтэй ханддаг, тухайн үед хөгжлийнхөө зохих түвшинд хүрээд байсан нэгдлүүдийн талаар их өөр бодолтой байсан нь анхаарал татсан юмдаг. Нэгдлийн гишүүдийн дийлэнх нь мал маллаж амьдардаг, мал хариулгын хөлс маш бага, нэгдэл улсын аж ахуй буюу сангийн аж ахуйгаас төдийлэн ялгарах юмгүй, хоршооллосон шинж чанараа алдчихсан, нэгдлийн удирдлагад гишүүдийн нь оролцоо бараг байхгүй, нэгдлийн даргаар тухайн нэгдэлд ямар ч хувь оролцоогүй өөр аймаг, сумын хүмүүс томилогдож ажилладаг гээд зарим зүйлээр бидний санаа бодол их ойролцоо байсан юм. Манай аймгийн нэгдлүүд санхүүгийн хувьд ихэнх нь хөл дээрээ зогссон байсан боловч зарим нь банкны зээлтэй, он дамжсан өртэй байв. Нэгдэл улсын ачааны хүндийг үүрэлцэж явсан болохоор санхүү, аж ахуйн хувьд бие дааж ажиллах боломж үндсэндээ байгаагүй юм. Орон нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг амины малтай болгох, малчдын амины малын тоонд тавьсан хязгаарыг цуцалж аль болох малжуулж улмаар хувийн фермерийн аж ахуй эрхлүүлж татвар төлөгчид болгох, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд гэрээ, түрээсийн арга нэвтрүүлэх гээд олон арга хэмжээг ойрын үед авах хэрэгтэй байгааг Сандагаа ил тод ярьж байлаа. 1985 оны хавар ингэж ярьдаг хүн олон байгаагүй юм. “Ийм байдлаараа удах юм бол нэг л өдөр нэгдэл гэдэг айл үүдээ ч барьж мэднэ” гэж хэлсэн түүний үг дараа нь бүр их чанга, чихэн дээр сонсогдох юм гэж тэр үед яаж санах билээ.
1990 онд намайг Москвад төрөлх сургуулийнхаа аспирантурыг төгсөөд ирэхэд Монгол орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдрал орвонгоороо эргэчихсэн байв. Б.Сандагсүрэн нутаг амьтай хүүгийн хувьд эхлээд Төгрөг сумын, удалгүй аймгийн нутгийн зөвлөлийг санаачлан байгуулж, “Алтай сан”-гийн тэргүүнээр ажиллаж, нутгийнхандаа хандан бичсэн “Нийслэл хүүгийн гэнэн хүслэн буюу Алтайчууддаа хандан бичсэн захидал” нь аймгийн сонины гурван ч дугаар дамжин нийтлэгдсэн. 1990 онд болсон өөрчлөлт, шинэчлэлтийг тэрбээр эдийн засагчийн хувьд талархан угтаж, түүний олон өгүүлэл ойр ойрхон нийтлэгдэж, аргагүй л олны анхаарлын төвд орж ирсэн. Тэгэхдээ туйлшраагүй. Бичих нэг хэрэг, ер нь өөрөө манлайлж, боловсролын салбарт хувийн хэвшлийн тогтолцоог хөгжүүлье гэж зориглон, 1992 онд санаа нийлсэн нөхдийнхөө хамт “Мандах-Бүртгэл” дээд сургуулийг үүсгэн байгуулж, анхны элсэлтээ авч үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм. Энэ үеэс бүр ч ойр ойрхон уулзаж, санал бодлоо солилцдог байлаа. 1990 оноос эхэлсэн эдийн засгийн шинэчлэлт, өмч хувьчлалд тэр анхнаас нь шүүмжлэлтэй хандаж байв. Түүний “Хөрөнгө хайран болж байна” өгүүлэл /ЗГМ.1993.5.25/, гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн тухай “Хөрөнгө биш хүн оруулах хууль болжээ” /ЗГМ. 1993.6.1/ зэрэг өгүүлэл нь тухайн үедээ олон хүний анхаарал татсан юмдаг. Төрийн их, дээд сургуулийн дэд захирал гэдэг тухайн үед тийм ч бага албан тушаал биш. Харин Сандагаад юу хийж бүтээж чадахаа харуулья, зоригтой хөдөлье, олдож буй боломжийг алдаж болохгүй гэсэн их тэмүүлэл, хүсэл зорилго оргилж, буцалж байсан юм. Тэгээд ч суралцах боломж хязгаартай олон жил болсон болохоор зах зээлийн эдийн засагт суралцах, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмших сонирхолтой хүмүүс маш олон, цаг үеийн нөхцөл байдал нь ч ингэж шахаж шаардаж байлаа. Боловсролын салбарт хөрөнгө оруулж, төлбөртэй хувийн сургууль байгуулж ажиллуулах нь аз, эз туршсан эрсдэлтэй алхам байсан үе юм шүү. Харин Сандагаагийн сургууль бүр анхнаасаа их сайн багш нартай байлаа. ХААДС-д хамт ажиллаж байсан Н.Өлзийбат, МУИС-ийн туршлагатай багш, Сандагаагийн хань Г.Нанжид гээд олны танил багш нарт суралцагчид гэхээсээ илүүтэй тэдний эцэг эхчүүд ч итгэл найдвар хүлээлгэж байв. Сургалтын хөтөлбөрөө маш чамбай боловсруулж, аль болох прагматик сургалттай, зах зээлийн эдийн засгийн шинэ ойлголт, ухагдахууныг бүр анхнаас нь зөв өгч чиглүүлэх, мэргэжлийн анхны бизнесменүүдийг бэлтгэж эхлэх, ийм хүсэл эрмэлзлэлийг тархи толгойд нь суулгаж өгөхийг хичээж байгаагаа ярьдаг байлаа. Шинэ боловсрол, мэргэжлийг аль болох шинэ орчинд олгох юмсан гэж зориглоод компьютерийн кабинет байгуулснаа их л сэтгэл догдлон ярьж байлаа. Сургуулийн байртай болох, аль болох хурдтай ажиллах гээд сургуулийнхаа ирээдүйг тархи, толгойдоо их тод зурчихсан байсан юм.
УИХ 1995 оны эхнээс Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, Боловсролын тухай болон ерөнхий боловсрол, дээд боловсролын тухай гэсэн багц гурван хуулийг хэлэлцэж эхэлсэн юм. Дээд боловсролын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт хувийн сургуулиудыг төлөөлөн “Монголбизнес” сургуулийн захирал Б.Эрдэнэсүрэн, “Мандах” дээд сургуулийн захирал Б.Сандагсүрэн хоёр бидэнтэй хамт ажилласан юм. Хоёулаа их шуурхай, ажил хэрэгч. Сандагаа манай өрөөнд суудаг байв. Зарим өглөө түрүүлээд ирчихдэгсэн. Үе тэнгийн, үхэр хонин жилтэй хүмүүс болохоор бид гар санаа нийлж, их сайхан ажиллаж билээ. Яамны Р.Бандий, Б.Жадамба нарын өндөр боловсролтой, мэдээлэл сайтай хүмүүстэй чухам тэр үед л илүү ойр дотно танилцсан бөлгөө.
Төрийн ордны баруун жигүүрийн гурван давхарт манай өрөө байсан. Нэг өглөө Сандагаа их л хөгжүүн орж ирэв. Дүн өвлөөр эхэлсэн бидний ажил урь унасан цагаар өндөрлөх шатандаа орж байсан юм. “Хөгшин чинь нэг ийм унаа авчихлаа. Сургуулийн ажлыг явган хөөцөлдөж дийлэхгүй юм байна. Тэгээд ч нутаг ус, хол, ойр явахад амар, тэр хараа” гээд цоо шинэ хар ногоон УАЗ-469 машин харуулж билээ.
“Халтар царайт” олон ангит кино гарч байсан хавар юмсан...
Сандагаагаас хойш “Мандах” сургуулийн үйл ажиллагаа огтхон ч доголдоогүй. Ханийнхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэсэн Нанжидын хатан ухаан, сайн нөхрийнхөө итгэл найдварыг биелүүлнэ гэж зүтгэсэн С.Өлзийбатын өлзийт сэтгэл энэ сургуулийн тулах хоёр багана болж, эдийн засаг, бизнесийн салбарт орон зайгаа олж, оосор бүчээ чангалж, он жилүүдийн түүхийг бичсэн юм. Удалгүй сургууль өөрийн сайхан байртай болсон. Төгсөгчид нь эрэл сурал болж, “Мандахынхан маш сайн” гэсэн имидж бүрдэж эхэлсэн. Мандахын нэг төгсөгч том компанид ажиллахаар очсон юм биз дээ. Захирал нь тоо баримт өгч, санхүүгийн тайлан гаргахыг үүрэгджээ. Шинэ төгсөгч удалгүй гурван янзын тайлан барьчихсан орж ирж гэнэ. Захирал учрыг лавлавал “Энэ бол танд зориулсан үнэн зөв тайлан, харин энэ нь хамт олонд нээлттэй байх ёстой тайлан, гуравдахь нь татварын албанд зориулсан тайлан” гэсэн тухай онигоо ам дамжин яригддаг байв. Үнэн ч байж болно, бас худлаа ч байж болно. Гэхдээ ингэж яригдана гэдэг нь бас ямар ч сурталчилгаа энэ тэрээс илүүтэй олонд хүрсэн байхыг үгүйсгэхгүй.

“Мандах” дээд сургууль үйл ажиллагаагаа өргөжүүлэн Дундговь аймагт салбараа нээсэн юм. Тус салбарын захирлаар Сандагаагийн төрсөн ах Б.Осор ажиллаж байв. С.Өлзийбат бид нэг бус удаа хол, ойрын аян замд ганзага, дөрөө харшуулан явж байсан. Зөв зөөлөн сэтгэлтэй, нямбай, илүү дутуугүй, ховор сайн хүн байсныг үгүйлэн дурсаж байна. Дундговь аймагт Төгрөг сумын уугуул, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар, С.Өлзийбат захирал бид Осор ахаа хүргэж өгч байлаа. Энэ салбар хэдэн жил ажиллаж, орон нутагт нь чамгүй сайн мэргэжилтнүүд бэлтгэж өгсөн. Дундговийн дарга нар “Танай Осор гуай чадахгүй юмгүй, аймаг удирдаж явсан хүн гэхэд дэндүү энгийн, нэг харахад мужаан хийж байна, удсан ч үгүй гагнуурын оч үсэргэж эхэлнэ. Хачин сайхан хүн юмаа” гэдэгсэн. Энэ бүхэн Бүдхүү гуайн үр хүүхдүүдийн ажилсаг, нийцтэй, эгэл даруухан зан төрхийг илэрхийлж буй учир би хичээнгүйлэн бичиж, номын цагаан хуудсанд үлдээж байгаа юм.
“Мандах” дээд сургууль анх эхэлсэн цөөн мэргэжлээрээ дагнасан сургалт явуулж, элсэгчдэд тавих шаардлагаа улсын их сургуулиудын түвшинд хадгалж, оюутны тоог зохистой түвшинд тогтвортой барьж, маш сайн хамт олныг бүрдүүлж чадсан нь хөгжил, дэвшлийн нь үндэс болсон юм.
Өнөөдөр “Мандах” их сургууль Монгол Улсын дээд боловсролын орон зайд байр сууриа баттай эзэлж, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгджээ. Нэгэн цагт үүсгэн байгуулагчийн хаан ухаандаа дүрслэн бодож, хана туургыг нь сэтгэлдээ зурж байсан их сургуулийн цогцолбор сүндэрлэн босч, олон улсын стандарт, жишигт нийцсэн орчныг бүрдүүлсэн.
30 жил гэдэг тийм ч бага хугацаа биш. Энэ 30 жилийн өдөр бүр нартэй, цэлмэг байгаагүй. Харин хүн хандах зүг чигээ зөв тодорхойлж, алс хэтийг харж чадвал хүрэх оргил алс бус.
Гомбожавын Нанжид Говь-Алтай аймгийн Бигэр сумын малчин ардын охин. Аймгийнхаа 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд МУИС-д элсэж, эдийн засагч-статистикчийн мэргэжил эзэмшжээ. Дээд боловсрол эзэмшигчдийн шилдэгийн шилдэг нь их сургуулийн багш болдог байсан өндөр босгыг давж чадсан хүмүүсийн нэг. Төрөлх сургуульдаа мэргэжлээрээ олон жил багшилсан. Ер нь л хатуу талдаа багш байсан юм билээ. Ханьтайгаа нэг ангийн хүүхдүүд. Төгрөгийн төвд 1970 оны зун Сандагаагийн надад өнгө будагтай ярьж байсан тэр бор охин. Наадам цэнгүүнийг хөгжөөж, наргиж доргиж чаддаг байсан хань нь хүртэл “манай хүн айхтар” гэдэгсэн. Г.Нанжид хийх ажлаа ягштал төлөвлөдөг, хэлсэн ярьснаасаа эргэж буцдаггүй, за гэвэл ёогүй хүн юм билээ. Эдийн засаг гэдэг тооцоо судалгаа. Нямбай чамбайгийн хувьд эр хүнийг ч дагуулахгүй. Асуудалд маш углуургатай, судалгаатай, жинхэнэ утгаар нь ханддаг. Шийдвэр гаргахын өмнө ёстой л долоо хэмждэг хүн. Нэгэнт шийдвэр гаргасан бол төгс гүйцэтгэл шаарддаг.
Миний бие 1996 оны намраас Гэгээрлийн яамны босгоор алхаж, өнөөдрийн өдрийг хүртэл боловсролын салбарт, бүр дээд боловсролын салбарт тасралтгүй ажиллаж байгаагийн хувьд хувийн сургуулиудын өсөлт, бууралтын түүхийг “гурван үеэр” нь мэднэ. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд ажиллаж байхдаа сургуулиудын ахиц дэвшлийн өөрийн үнэлгээний тайланг цэг, таслалгүй уншиж, судалдаг байлаа. Миний ажиллаж, хариуцаж байсан үед хоёр ч удаа тус байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн юмдаг. Арван жилийн дараа дахин магадлан итгэмжлэхэд өмнөх тайланд дурьдсан зорилго, зорилтуудаа ширхэг дараалан биелүүлсэн байж билээ.
Манай улсад АНУ-ын Канзас хотод төвтэй Бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл /ACBSP/ 2010 оноос ажиллаж эхэлсэн. Дэлхийн 60 гаруй орны 1300 гаруй их сургууль, коллеж гишүүнчлэлтэй олон улсын энэ байгууллагаар манай улсаас магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын нэг нь “Мандах” их сургууль. Магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ гардан авахад нь хамт байж таарсан. Хүүхдүүд нь хүний зэрэгт хүрч, эрдэм боловсролтой чамбай сайн хүмүүс болсноор холын тэр нутагт бахархан, эрхэм нөхрөө дурсан санагалзаж суулаа.
Сургууль энэ байгууллагад жил бүр ахиц дэвшлээ тайлагнаж, оюутнууд нь олон улсын түвшинд нормчлогдсон мэдлэг, ур чадварын орц, гарцын шалгалтыг жинхэнэ утгаар нь өгч, үр дүнд нь харьцуулсан дүн, шинжилгээ хийдэг. Ач холбогдол, үр дүнг нь оюутан бүр мэднэ. “Мандах” их сургуулийн оюутнуудын 2012-2022 онд өгсөн гарцын шалгалтын дундач оноог ACBSP-ийн 8 дугаар бүс болон Монгол Улсын их, дээд сургуулиудын төгсөгчдийн шалгалтын дундач оноотой харьцуулбал “Мандах” ИС 43,30 хувь, 8 дугаар бүс 43,01 хувь, манай их дээд сургуулиудын дундач 41,27 хувьтай байна. Энэ үзүүлэлт нь “Мандах” их сургуулийн эдийн засаг, бизнесийн хөтөлбөрөөр суралцан төгсөгчид мэдлэг, ур чадварын хувьд олон улсын түвшинд хүрсний баталгаа мөн. Төгсөгчдийн нь 90 хувь тухайн ондоо багтан эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байртай болдог гээд гучин жилийн ойн өндөрлөгөөс эргэн харах бахархал олон байна. Би зөвхөн өөрийн хамгийн сайн мэддэг, оролцдог цөөхөн жишээг дурьдаж буй маань энэ юм.

Ханийнхаа хаан ухаанаар үүсгэн байгуулж, хөгжлийн хэт цахисан “Мандах” сургуулийг хатан сэтгэл, мэдлэг, чадвараа дайчлан мандуулж яваа Гомбожавын Нанжидад сургуулийн нь гучин жилийн ойн энэ хавар Сандагаагийн дотно нөхдийг төлөөлөн “МАШ ИХ БАЯРЛАЛАА” гэж сэтгэлийн үгээ хэлэх хувь, ерөөлтэй байжээ. Маш их баярлалаа.


Сэтгүүлч Вандангийн АЛЗАХГҮЙ

24/11/2021
Photos from Peregrine Academic Service Mongolia's post 11/11/2021

Перегрин Глобал Сервис байгууллагын Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Алимаа СЭЗИС-ын ректор Б.Мөнхбаяр болон Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Мөнхзаяа нартай уулзаж, тус сургуулийн нийт тэнхимийн эрхлэгч нарт “Хөтөлбөрийн түвшний сурахуйн үр дүнг үнэлэх, дүн шинжилгээ хийх" тухай семинарыг зохион байгуулан санал солилцлоо.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Union Building A Block 402/2, Sunroad-62, UNESCO Street, 1 Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00