18/09/2026
🌿 Нүүдэлчин ахуйтай танилцах-Малчин хөтөлбөр — Дундговь аймаг
Күнз сургуулийн 10-р ангийн сурагчдад хэрэгждэг “Малчин хөтөлбөр”-ийн хүрээнд Дундговь аймгийг зорилоо🚎🚎🚎
Дэлхийд хосгүй өвөрмөц нүүдэлчин ахуй, мал маллах ухаан, уламжлалт цагаан идээ боловсруулах арга зэрэг Монголын нүүдэлчин соёлын үнэт өвийг сурагчдад биеэр мэдэрч, суралцах боломжийг энэхүү хөтөлбөр олгодог🇲🇳🇲🇳🇲🇳
🌏 Цаашлаад сурагчид олж авсан мэдлэг, туршлагаа олон орны оюутнуудад хуваалцаж, Монгол Улс, монголчуудын нүүдэлчин соёл, уламжлалт ахуйгаа дэлхийд таниулах залуу элч болон бэлтгэгддэг.
🐎 Тал нутгийн салхи, малчин айлын амьдрал, уламжлалт мэдлэг, цагаан идээний амт — энэ бүхэн бол бидний өв соёл.
Нүүдэлчин соёлоо танин мэдэж, өвлөн авч, дэлхийд таниулъя.
#Инээ #Тогло #Суралц