Нисэхийн сургалтын төв

Нисэхийн сургалтын төв

Share

Нисэхийн сургалтын төв нь Иргэний нисэхийн дүрэм 141-ийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх

31/10/2025

Нисэхийн сургалтын төвийн номын сангийн танилцуулга

Photos from Нисэхийн сургалтын төв's post 26/08/2025

АГААРЫН ХӨЛГИЙН АВРАХ, ГАЛ УНТРААХ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЛЭЭ.

Нисэхийн сургалтын төв нь ИНД-141 “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт”, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ийн TRAINAIR PLUS хөтөлбөрийн Gold гишүүнчлэлийн гэрчилгээ, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах” гэрчилгээ, тэдгээрийн шаардлага болон бусад олон улсын баримт бичгийн дагуу батлагдсан 72 сургалтын хөтөлбөрийн хүрээнд үндсэн 11 багшлах мэргэжилтэн, 67 гэрээт багштайгаар иргэний нисэхийн салбарын ажилтнуудад зориулсан сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, бүгдэд хүртээмжтэй, чанартай тогтмол зохион байгуулах зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Нисэхийн сургалтын төв нь багшлах бүрэлдэхүүний нөөцийг үүсгэх, багшийг шинээр бэлтгэх, дадлагажуулах ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байна.

Энэхүү ажлын нэг нь Австрали Улсын “Aviation Rescue Services Pty Ltd” сургалтын байгууллагаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан “Aircraft Rescue & Fire Fighting (ARFF) training” олон улсын сургалтад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аврах гал унтраах хэсгийн ахлах мэргэжилтэн С.Банзрагч, гал унтраах ажлын удирдагч Б.Болор-Эрдэнэ, ахлах гал сөнөөгч-аврагч Б.Галмандах нарыг хамруулан агаарын хөлгийн аврах, гал унтраах сургагч багш нарыг амжилттай бэлтгэлээ.

“ИНҮТ” ТӨХХК-ийн хэмжээнд 2016 оноос хойш энэ төрлийн сургалт зохион байгуулагдаагүй бөгөөд ганцхан сургагч багштай байсныг нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо.
https://tc.ncac.mn/?p=4369

26/06/2025

Олон улсын тэтгэлэгт сургалтын мэдээлэл:

2025 онд "ИНҮТ" ТӨХХК-ийн ажилтнууд ICAO-ын гишүүн орны сургалтын байгууллага болон бусад гадаадын иргэний нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас зарласан тэтгэлэгт сургалтуудад хамрагдсан байдал.

25/06/2025

ИНҮТ ТӨХХК-ИЙН НИЙТ АЖИЛТНУУДААС НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ СУДАЛГАА

Нисэхийн сургалтын төвөөс нисэхийн аюулгүй байдлыг сурталчлах 1 сарын аяны хүрээнд байгууллагын аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (Safety Management System)-ны хэрэгжилтийг сайжруулах, ИНҮТ ТӨХХК-ийн ажилтнуудын нисэхийн аюулгүй байдал (Aviation Safety)-ын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор энэхүү санал асуулгыг та бүхнээс авч байна.

Доорх холбоосоор санал өгнө үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe3T888LUoKiPG5wEVCZoNdyaTDZZ08xOtKYhQu-Wl239EdkA/viewform

18/06/2025

Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын танхимын болон цахим хэлбэрийн 400 гаруй стандартчилагдсан багц сургалтуудыг эх орондоо зохион байгуулах зорилгоор ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш нарыг 2023 оноос үе шаттайгаар бэлтгэж байна.

https://tc.ncac.mn/?p=4343

Photos from Нисэхийн сургалтын төв's post 12/06/2025

ИНҮТ ТӨХХК-ийн ажилтнуудад нисэхийн аюулгүй байдлыг сурталчлах ажлын хүрээнд Нисэхийн аюулгүй байдал (Aviation Safety)-ын 3 шатны сургалтын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

02/06/2025

Бүгд Найрамдах Сингапур Улс болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) хамтран зохион байгуулж буй 6 долоо хоногийн тэтгэлэгт сургалтад урьж байна.

https://tc.ncac.mn/?p=4314

30/05/2025

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) хамтран зарласан “Next Generation Aviation Professionals” тэтгэлэгт хөтөлбөрт 35 хүртэлх насны, менежментийн дунд түвшний ажилтнаар ажиллаж буй залуусыг урьж байна.

Мэдээний дэлгэрэнгүйг доорх холбоосоор хандаж уншина уу.
https://tc.ncac.mn/?p=4314

Photos from Нисэхийн сургалтын төв's post 23/05/2025

Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Нисэхийн сургалтын төв байгууллагдсаны 45 жилийн ойн баяраар Нисэхийн сургалтын төв нь олон ажлуудыг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяраар Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу иргэний нисэхийн салбартаа үр бүтээлтэй, олон жил ажилласан дараах шилдэг ажилтнууд төрийн одон медаль, болон бусад шагналаар шагнагдлаа.

Мэдээний дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж уншина уу.
https://tc.ncac.mn/?p=4252

13/05/2025

Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Монголын иргэний агаарын тээврийн тухай номын үзэсгэлэн"-д хүрэлцэн ирнэ үү.

2025.05.15-ны 10.00-14.00 цагт
БУЯНТ-УХАА ОУНБ-ын 1 давхарт

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Mongolia, Khanuul District, Buaynt-Ukhaa ОУНБ, 2 давхарт 205
Ulaanbaatar
976