Absolute Elite School

Absolute Elite School Утас 77118288. 77188288
Хаяг. 13-р хороолол натур худалдааны төвийн дэргэд

💛 “ЧИ ГАНЦААРАА БИШ” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг ...
22/09/2026

💛 “ЧИ ГАНЦААРАА БИШ” үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих, өөрийн болон бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг ойлгон хүлээн авах, тулгарсан бэрхшээлийн үед тусламж дэмжлэг хүсэх нь зөв бөгөөд чухал гэдгийг ойлгуулах зорилгоор “Чи ганцаараа биш” үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үйл ажиллагааны хүрээнд сурагчид өөрийн сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, стресс болон түгшүүртэй үед өөрийгөө зөвөөр дэмжих арга замууд, мөн хүнд нөхцөлд хэнд, хэрхэн хандаж тусламж авах талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. 🌱

Мөн сурагчид бие биедээ урам зориг, дэмжлэг өгөх “Чи ганцаараа биш” гэсэн эерэг мессежийг түгээж, бусдын мэдрэмжийг ойлгон хүндэтгэж, эелдэг, халамжтай хандахыг уриаллаа. 💛

✨ Хүүхэд бүрийн сэтгэл зүйн сайн сайхан байдал нь ойлголцол, халамж, дэмжлэгээс эхэлдэг. Бид хамтдаа хүүхэд бүрийг сонсож, ойлгож, дэмжинэ.

#ЧиГанцаарааБиш

📣 БАЯРТ МЭДЭЭ🎊2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Хятад хэлний албан ёсны HSK 1–4 түвшний шалгалтад манай сураг...
21/09/2026

📣 БАЯРТ МЭДЭЭ🎊
2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Хятад хэлний албан ёсны HSK 1–4 түвшний шалгалтад манай сурагчид амжилттай оролцож, бүгд тэнцсэн баярт мэдээг дуулгахад таатай байна.

📚 Хятад хэлний мэдлэг, чадвараа бодитоор ахиулж, хичээл зүтгэл, тууштай байдлаараа өндөр амжилт гаргасан нийт сурагчдадаа халуун баяр хүргэе!

2026.09.11🏃‍♀️🏃🌞 6–12 дугаар ангийн сурагчид маань “Намрын Спартикат”-даа идэвхтэй оролцож, инээд хөөр, эрч хүч, дурсамж...
21/09/2026

2026.09.11

🏃‍♀️🏃🌞 6–12 дугаар ангийн сурагчид маань “Намрын Спартикат”-даа идэвхтэй оролцож, инээд хөөр, эрч хүч, дурсамж, адал явдлаар дүүрэн нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 🍁

Цэвэр агаарт, намрын налгар сайхан өдөр анги хамт олноороо хөгжилдөн, хөдөлгөөнтэй байж, нөхөрлөж, хамтын хүчээ мэдэрсэн нь энэ өдрийн хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. 🤗

🏃‍♀️ Хурд хүчээ сорьж,
💪 Тэсвэр хатуужлаа харуулж,
🤝 Бие биенээ дэмжиж,
😂 Инээд хөөрөөр дүүрэн хөгжилдсөн сурагчдын маань аз жаргалтай мөчүүд олон сайхан дурсамж болон үлдлээ.

Спорт бол зөвхөн өрсөлдөөн биш, нөхөрлөл, хамтын ажиллагаа, өөртөө итгэх итгэл, эрч хүчийг бий болгодог сайхан үйл ажиллагаа билээ. 🌟

Энэ өдрийг хамтдаа бүтээлцсэн нийт сурагчид, багш, ажилтнууддаа баярлалаа.

🏆 БАХАРХАМ САЙХАН АМЖИЛТМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан олон улсын олимпиадуудад амжилттай ор...
18/09/2026

🏆 БАХАРХАМ САЙХАН АМЖИЛТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан олон улсын олимпиадуудад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн шилдэг сурагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.

Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр манай сургуулийн 2026 оны төгсөгч Д.Энхтөгс шалгарсанд бид бүхэн туйлын их баярлаж, бахархаж байна. 🇲🇳👏

Д.Энхтөгс нь суралцах хугацаандаа физик, математикийн олон улсын болон улсын хэмжээний олимпиад, уралдаануудад амжилттай оролцож, олон улсын физикийн олимпиадын хүрэл медаль, Азийн физикийн олимпиадын алтан медаль, тусгай байр зэрэг олон амжилтыг гаргасан билээ.🥇🥈🥉

Мөн Монголын Сурагчдын Холбооны “Шилдэг төгсөгч” дээд шагнал болон улсын, нийслэл, дүүргийн нэрэмжит олон олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль, тэргүүн болон дэд байр, тусгай байруудыг хүртэж, хичээл зүтгэл, авьяас чадвараа олонтоо батлан харуулсан бахархам амжилтын эзэн юм. 🥇🥈🥉

🌟 Өөрийн хөдөлмөр, тууштай хичээл зүтгэлээрээ үеийнхэндээ үлгэр дуурайл болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Д.Энхтөгсдөө Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэнд нь халуун баяр хүргэе!

Цаашдын сурлага, эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрийн замд нь улам их амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх орныхоо бахархал болсон сайхан амжилт тань улам бүр арвижих болтугай! 🇲🇳

📚Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!🎉
31/08/2026

📚Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!🎉

11 дүгээр ангийнхан маань оноогоо авсаар.
21/08/2026

11 дүгээр ангийнхан маань оноогоо авсаар.

IELTS 7.0 🥳🤩
Д. Мөнх-Анар Absolute Elite School-н сурагч. 🧑‍🎓
“I'll take it, I guess.” 😊

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн төрт ёс, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж, эх орон, элг...
10/07/2026

🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн төрт ёс, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж, эх орон, элгэн түмнээрээ бахархах энэ сайхан өдрүүдэд айл өрх бүр инээд баяслаар дүүрэн, ахмад буурлууд минь энх тунх, залуусын хүсэл тэмүүлэл өөдрөг, хүүхэд багачуудын инээд цалгиж байх болтугай.

Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээж, эх орон минь хөгжин дэвжиж, иргэн бүрийн ажил үйлс өөдөө, амьдрал нь аз жаргалаар бялхаж явахыг хүсэн ерөөе.

Сайхан наадаарай! 🇲🇳

HIPPO The Contest 2026 олон улсын англи хэлний олимпиадыг амжилттай зохион байгуулж, Ази, Номхон далайн бүсийн шигшээ ша...
06/07/2026

HIPPO The Contest 2026 олон улсын англи хэлний олимпиадыг амжилттай зохион байгуулж, Ази, Номхон далайн бүсийн шигшээ шат өндөрлөлөө.

Little Hippo ангилалд Absolute Elite School-ийн сурагч Өнөрбаатар овогтой Мишээл тэргүүн байр эзэлж, Итали улсад зохиогдох Дэлхийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. 🇮🇹🇲🇳

Эрдэм мэдлэгээрээ эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй нийт сурагчид, багш, эцэг эхчүүддээ баяр хүргэж, дараагийн шатанд нь өндөр амжилт хүсье! 💙💙💙
Мөн Абсолют сургуулийн Н.Пүрэвжаргал багшдаа халуун баяр хүргэе!

29/06/2026

Физикийн шалгалтад нийт 11667 шалгуулагч оролцсон байна.
Үүнээс БЗД-4, ХУД, ЧД, СБД тус бүр нэг, Хөвсгөл аймаг 2, Дорнод аймаг 2, Өвөрхангай, Дархан-Уул, Архангай аймаг тус бүр нэг, нийт 14 шалгуулагч 800 оноо авсан байна.Д.Энхтөгс маань 14 сурагчийн нэг нь болсон байна .Шавьдаа баяр хүргэе мөн Абсолют сургуулийн Л.Жамьяан багшдаа халуун баяр хүргэе!

Address

Natur Tuv
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Absolute Elite School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category