SICA Mongolia

SICA Mongolia

Share

First and Leading Statistical Research Company of Mongolia
Tel: 70126009, 75056009, 76106006, 78026009, 77766009
Web: www.sica.mn

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Бид эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л төрлийн судалгааны бүтээгдэхүүн, үйлчилгээг байгууллагуудад мэргэжлийн өндөр түвшинд, чанартай хүргэн ажилладаг. Компанийн үйл ажиллагааны голлох чиглэл нь судалгаа бөгөөд төслийн менежмент, мониторинг үнэлгээ, сургалт, зөвлөгөө өгөх чиглэлд ажилладаг ууган зөвлөх үйлчилгээний компаниудын нэг юм.

06/01/2026

ENGLISH BELOW

Бид 2025 оны үр дүнгийн хурлаа зохион байгууллаа.

Энэ үеэрээ уламжлалын дагуу шилдэг ажилтнаа мөнгөн шагналаар урамшуулав. Мөн байгууллагатайгаа хамт олон жил тууштай ажилласан 13 ажилтандаа талархал илэрхийлж, удаан жилийн мөнгөн урамшуулал гардууллаа.

Амжилтын ард хүн бүрийн хичээл зүтгэл, тууштай байдал байдаг.

Бид бүхэн 2026 ондоо хүч, итгэл, хамтын хөдөлмөрөөр СУДАЛГААТАЙ ҮНДЭСТЭН цогцлоох зорилгынхоо төлөө илүү хүсэл тэмүүлэлтэйгээр ажиллаж, дараагийн шатанд хамтдаа урагшлах болно.

We held our 2025 Review Meeting.

As part of our annual recognition, we honored our Best Talent with a cash award. We also expressed our appreciation to 13 long-serving team members, presenting them with loyalty bonuses in recognition of their dedication to our organization.

Behind every achievement are the effort, consistency, and commitment of our people.

In 2026, we will move forward with greater passion, trust, and teamwork toward our goal of building a Data Literate Nation, advancing together to the next level.

31/12/2025

Шинэ жилийн мэнд хүргэе!

Happy new year!

Photos from SICA Mongolia's post 30/12/2025

ENGLISH BELOW

SICA компани нь Mongolian Evaluation Association /MEA/ - Монголын үнэлгээний холбоо -ны "Хамгийн үнэ цэнэтэй гишүүн байгууллага"-аар шалгарлаа.

Бидний хамтын ажиллагааг ийнхүү үнэлсэн Монголын үнэлгээний холбооны хамт олонд талархал илэрхийлье!

------

We are honored to be recognized as the Most Valuable Institutional Member of the Mongolian Evaluation Association for 2025.

This distinction reflects our commitment to advancing evaluation practices, fostering collaboration, and contributing to the growth of the professional community in Mongolia.

We extend our gratitude to the Association for this recognition and to our colleagues and partners for their continued support.

29/12/2025

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Photos from SICA Mongolia's post 17/12/2025

ENGLISH BELOW

Аж үйлдвэрийн бүсэд мөрдөх стандартуудыг батлууллаа.
СХЗГ-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн С/41 дүгээр тушаалаар батлагдсан дараах стандартуудыг боловсруулах ажлыг “Эс Ай Си Эй” ХХК амжилттай гүйцэтгэлээ. Үүнд:

1. MNS 7082:2025 – Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрлэлээс хүрээлэн байгаа агаарт хаягдах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ. Техникийн ерөнхий шаардлага
2. MNS 7083:2025 – Хог хаягдлын менежмент. Хатуу хог хаягдлын ангиллыг тодорхойлох ерөнхий зарчим
3. MNS 7084:2025 – Хог хаягдлын менежмент. Аюултай хог хаягдлын дагалдах бичиг. Ерөнхий шаардлага
4. MNS 7085:2025 – Хог хаягдлын менежмент. Аюултай хог хаягдлын ландфилл. Техникийн ерөнхий шаардлага

Эдгээр стандартуудыг боловсруулах явцад бодлого боловсруулагч болон хэрэглэгч талуудын оролцоог бүрэн хангаж, тэдний санал, шүүмжийг тусган ажилласан нь стандартын хэрэгжилт, бодит үр нөлөөг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой байлаа.

“Эс Ай Си Эй” ХХК-д итгэл хүлээлгэн хамтран ажилласан захиалагч байгууллага, зөвлөх баг, СХЗГ-ын дэргэдэх Байгаль орчны стандартчиллын техникийн хороо (ТХ-07)-ны гишүүд болон санал, шүүмж ирүүлсэн бүх оролцогч байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын аж үйлдвэрийн салбар тогтвортой хөгжиж, улс орны эдийн засагт бодит дэвшил, шинэ боломжуудыг авчрах болтугай.

--------------------------------

Standards for Industrial Zones Have Been Approved

By Order No. S/41 of the Head of the Agency for Standardization and Metrology dated November 5, 2025, “SICA” LLC has successfully completed the development of the following standards:

1. MNS 7082:2025 – Maximum permissible limits of pollutants emitted into ambient air from copper concentrate processing plants. General technical requirements

2. MNS 7083:2025 – Waste management. General principles for classification of solid waste

3. MNS 7084:2025 – Waste management. Accompanying documentation for hazardous waste. General requirements

4. MNS 7085:2025 – Waste management. Hazardous waste landfill. General technical requirements

During the development of these standards, full participation of policymakers and end users was ensured, and their comments and feedback were comprehensively incorporated. This approach is considered to have a positive impact on the effective implementation and practical outcomes of the standards.

We would like to express our sincere appreciation to the client organizations, consulting team, members of the Environmental Standardization Technical Committee (TC-07) under the Agency for Standardization and Metrology, as well as all participating organizations that provided valuable comments and feedback for placing their trust in and collaborating with “SICA” LLC.

May the industrial sector of Mongolia continue to grow and flourish, creating significant progress and new opportunities for the national economy.

#судалгаатайүндэстэн

16/12/2025

ENGLISH BELOW

Бид "Судлаачдын шинэ жил"-ээ тэмдэглэлээ.

Шинэ оны босгон дээр бид хамтдаа өнгөрүүлсэн хөдөлмөр, хичээл зүтгэлээ эргэн харж, судалгааны ажлын гол тулгуур болсон судлаач нартаа талархлаа илэрхийллээ.

Мэдээлэл бүрийн цаана хариуцлага, асуулт бүрийн цаана сэтгэл ундарч байдаг та бүхний хөдөлмөр, тэвчээр, тууштай байдал нь бидний ажлын хамгийн том хүч юм.

Ирж буй шинэ он та бүхэнд эрүүл энх, урам зориг, амжилт бүтээлийг авчрах болтугай. Шинэ оны мэнд хүргэе.

------------------------------------------------
We celebrated our “Researchers New Year” event.

On the eve of the New Year, we took a moment to reflect on the hard work and dedication we have shared throughout the year and to express our gratitude to our researchers—the core pillar of our research work.

Behind every piece of information lies responsibility, and behind every question flows heartfelt dedication. Your hard work, patience, and perseverance are the greatest strength of our work.

May the coming New Year bring you good health, renewed motivation, and continued success. Happy New Year!

15/12/2025

Албан ёсны мэдэгдэл.

Эс Ай Си Эй ХХК нь 2010 оноос хойш судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн судалгааны байгууллага юм.

Сүүлийн үед манай байгууллагын судалгаа авдаг утасны дугааруудтай холбоотойгоор цахим орчинд буруу ойлголт, эргэлзээ үүсгэж болзошгүй мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан дараах залруулгыг хүргэж байна.

Манай байгууллага нь судалгааны зорилгоор албан ёсоор бүртгэлтэй, байнгын ашиглагддаг доорх дугааруудаар иргэдтэй холбогддог бөгөөд�ямар нэгэн байдлаар иргэдийн мэдээллийг судалгаанаас өөр зорилгоор огт ашигладаггүй болно.

Бидний ашигладаг операторын дугаарууд:
+976 77766009 75056009 76106006 78026009

Мөн ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс явуулж буй зөвлөмжүүдийг дагаж, үнэн бодит судалгааны байгууллагын дугаар болон залилангийн зорилгоор холбогдож буй дугаарыг ялгаж, салгахыг хүсье.

Аливаа судалгаа нь нөхцөл байдлыг зөв оношлох, түүн дээр тулгуурлан зөв шийдэл гаргахад тусалдаг тул та бүхэн боломжоороо судалгаанд хамрагдаж, улс оронд маань илүү олон судалгаатай шийдвэрүүд гарахад хувь нэмрээ оруулахыг хүсье.

12/11/2025

📢НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА (ГЭРЭЭТ СУДЛААЧ)

✅Таблет ашиглан гадуур явж мэдээлэл цуглуулалтын ажлыг хийж гүйцэтгэх 📱
✅Оффист сууж утсаар судалгаа авах 📞
✅Судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой таныг сургалтад хамруулан сургаад авахад бид бэлэн байна.👨‍💼👨‍💼
Бид танд:
☑️Өөрт тохирсон судалгаанаас сонгож ажиллах
☑️Цагийн уян хатан нөхцөл /Хагас болон бүтэн цагаар ажиллах/
☑️Мэргэжил харгалзахгүй
☑️Тогтвортой удаан хугацаанд гэрээ байгуулан ажиллах боломжтой ажлын байр санал болгож байна.
Мэдээлэл авах утас: 80792189

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/VZ18WufgRXkD1G9P7

SICA Mongolia First and Leading Statistical Research Company of Mongolia
Tel: 70126009, 75056009, 76106006, 78026009, 77766009
Web: www.sica.mn

24/10/2025

2023-2024 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага төгссөн нийт төгсөгчдийг ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА-нд урьж байна.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО НЬ: Төгсөгчдийн сургуулиас ажлын байранд шилжих явц, тулгамдаж буй асуудал, хөдөлмөр эрхлэлт, түүний шинж чанар, хөдөлмөрийн харилцаа, мэргэжил болон ур чадварын нийцэл, ажилгүйдлийн шалтгаан зэргийн зүй тогтлыг тодорхойлох залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн бодлого боловсруулах суурь мэдээллээр салбарын бодлого боловсруулагчид, сургалтын байгууллагын удирдлагууд, судлаачид, хэрэглэгчдийг хангахад энэхүү судалгааны зорилго оршино.

Та судалгаанд хамрагдахыг хүсвэл доорх линкээр мэдээллээ илгээнэ үү. Баярлалаа

https://docs.google.com/forms/d/1M2xJEe9p291Fo1XYhnwyPpxnVkzyHTKv-anANTExhyI/viewform?usp=sf_link

SICA Mongolia First and Leading Statistical Research Company of Mongolia
Tel: 70126009, 75056009, 76106006, 78026009, 77766009
Web: www.sica.mn

Photos from SICA Mongolia's post 22/10/2025

ENGLISH BELOW

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилготой “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА ХОЛБОО ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдлаа.

Уг чуулганд Эс Ай Си Эй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг зочин илтгэгчээр оролцож Судалгаатай Үндэстэн стратегийн хүрээнд хийгддэг Mongolian Identity цуврал судалгааны нэг хэсэг болох Монгол Улсын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа 2025-ыг танилцууллаа.

-----------------------------------------------------

The “Partnership for Youth Development” was organized by the Ministry of Culture, Sports, Tourism, and Youth on October 20, 2025, at the State Palace’s Grand Hall. The event was held in cooperation with international organizations and civil society groups working in the fields of youth development, participation, and protection. Its primary objective was to identify and prioritize the challenges faced by young people through their active involvement, and to strengthen cross-sectoral collaboration in addressing these issues.

At the forum, J. Erdenebileg (CEO of SICA), participated as a guest speaker, presenting the latest findings from the “Mongolian Identity” research series conducted under the Strategic Initiative Data Literate Nation. His presentation featured the most recent study, “Mongolian Generation Study 2025,” which explores the generational composition and characteristics of contemporary Mongolia.

Чөлөөт - “Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа”-наас онцлох 7 үр дүн | Unread Today 06/10/2025

🔎 “Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа”-наас онцлох 7 үр дүн

Нийгэм гэдэг цагийн аясаар тасралтгүй өөрчлөгдөж байдгийн адил хүмүүсийн үзэл бодол, сонирхол ч мөн хувьсаж байдаг билээ. Тэгвэл өөр өөр цаг хугацаанд төрж өссөн, үе үеийн хүмүүсийн үзэл бодол хоорондоо хэр ялгаатай байдаг бол?

SICA Mongolia судалгааны байгууллага тус сэдвийн хүрээнд “Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа”-г хийж, үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. SICA Mongolia байгууллага нь бизнес, эдийн засаг, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн судалгаа, шинжилгээг хийдэг бөгөөд 2020 оноос хойш “Монголын үе хоорондын судалгаа”-г хийж байгаа юм.

Судалгаанд нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн дөрвөн бүсийн 18-аас дээш насны 1,200 хүнийг түүврийн аргаар хамруулжээ. Оролцогчдоос нийгэм, цаг үеийн холбогдолтой 14 асуулт асууж, судалгааны үр дүнг нэгтгэсэн бөгөөд энэ удаагийн нийтлэлээр онцлох долоон асуултыг үр дүнгийнх нь хамт хүргэж байна.

Чөлөөт - “Монгол Улсын нийгмийн үеийн судалгаа”-наас онцлох 7 үр дүн | Unread Today Нийгэм гэдэг цагийн аясаар тасралтгүй өөрчлөгдөж байдгийн адил хүмүүсийн үзэл бодол, сонирхол ч...

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Ж. Самбуугийн гудамж, БльюМон төвийн 7 давхар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00